Friday, December 11, 2009

Гоо сайхан байхын хамгийн чухал хүчин зүйлүүд



Гоо сайхан, залуу насаа хадгалан үлдэхийг хүсдэг хүмүүст зориулан бид танд хэрэгтэй зөвлөгөөнүүдийг хүргэсээр байгаа билээ. Энэ удаа Германы мэргэжилтэн Дориас Мулиарын зөвлөгөөнүүдээс толилуулж байна.

Бодисын солилцоо зөв байх
Гоо сайхан бидний дотоод эрхтний тусгал байдаг. Үс, арьс, хумсыг бүрдүүлж бий болгодог бүхий л бодисыг организм хоол хүнсээр дамжуулан авдаг. Эдгээр нь витамин, минерал бодис, нүүрс ус, уураг, өөх тос ферментүүд юм. Хамгийн чухал нь хоол тэжээлийг хүлээн авдаг, түүнийг боловсруулдаг эрхтнүүд л яралзтал ажиллаж байх явдал юм. Харамсалтай нь хоол хүнсний хамт, эсвэл амьсгалаар дамжин өчнөөн хорт бодисууд организмд ордгийг бид тусгаарлаж, салгаж, ялгаруулах хэрэгтэй болдог. Үүнийг гэдэс, бөөр, элэг гүйцэтгэдэг. Хэрвээ бид энэ эрхтнүүддээ анхаарал халамж тавиад байвал бидний гадаад байдал хожиж зүс царай сайхан байх болно. Зөвхөн эрүүл бие организм л цэвэр арьс, гялалзсан үс, бат бэх хумстай байхын үндэс юм шүү.
Гэдэсний үйл ажиллагаа
Гэдэсний микроб болон хоол боловсруулах энзим (фермент) нь байх хэмжээндээ байгаа тийм эрүүл гэдэс хоолыг олон дахин жижиглэж маш сайн боловсруулж чаддаг. Хэрвээ ингэж чадахгүй бол гэдсэнд хортой зүйлс үлдэж хоцордог ба ингэсэн тохиолдолд организм арьсаараа дамжуулан хорт бодисыг гадагшлуулах шаардлагатай болдог. Үүний гайгаар хугарамтгай үс, бохир, цонхигор арьс бий болдог. Микроорганизмууд гэдэсний савханцарыг үүсгэдэг ба эдэнгүйгээр бид хоол хүнсээ боловсруулж чадахгүй юм. Тэд хоол тэжээлийг жижигхэн молекулууд болгон задалдаг бөгөөд үүний үр дүнд эдгээр нь гэдэсний ханаар дамжин цусанд нэвтрэн ордог. Эрүүл гэдэсний савханцруудын хувьд зөвхөн ургамлын гаралтай хоол хүнс буюу шинэ жимс, ногоо болон бүхэл үр тарианд агуулагддаг бодисууд (балласт) чухал үүрэгтэй байдаг. Үнэндээ балластын хувьд тэжээллэг чанар байхгүй. Тэхдээ балласт нь гэдсийг ажиллуулж ингэснээр гэдсийг цэвэрлэдэг. Яг ийм үүргийг гүйцэтгэдэг олон төрлийн витамин болон эрдэс бодисууд бас байдаг. Бидний гадаад төрхөнд хэрэглэж байгаа хоол хүнс болон тэрхүү хоол хүнсийг гэдэс дотор яаж хүлээн авч боловсруулж байгаа нь чухал байдаг. Хэрвээ организм маань хүрэлцэхүйц хэмжээний тэжээл авч чадахгүй бол бидний арьс, үс үхээнц болдог. Бидний гэдэсний савханцрын тэнцвэрт байдлыг олон зүйлс алдагдуулдаг. Тухайлбал хорт бодис болох пестицид, инсектицид буюу хүнд металлын үлдэгдэл түүнчлэн хэт тостой хоол хүнс, эм зэрэг юм. Ийм үед хоол хүнсний зарим нь боловсрохгүй үлдэж арьсны нөхөн сэргээлт дутагддаг.
Эрүүл бөөр
Бодисын солилцоонд бөөр хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэднийг бидний организмын хамгийн гол шүүлтүүр ч гэж нэрлэдэг. Цусанд байгаа бүх зүйлс түүгээр дамжин цэвэршиж гардаг. Шээстэй цуг шээсний хүчил, азот болон бусад хортой бодис гадагшилна. Түүнээс гадна бөөр нь цусанд байдаг бүх бодисын концентрацийг зохицуулдаг. Жишээ нь, цусанд натри ихэсвэл бөөр түүний хэмжээг багасгах үүрэгтэй. Гэвч энэ хүнд нүсэр ажлыг хийхэд хоол тэжээл юуны түрүүнд ургамлын гаралтай уураг, нүүрс ус нэн чухал. Бөөрний байнгын тасралтгүй үйл ажиллагаанд хүрэлцэхүйц хэмжээний шингэн (ус, цай) шаардагдаж байдаг. Бусад төрлийн ундаанд сахар, кофеин их агуулагддаг учраас бөөрөнд хэрэгцээгүй илүү ачаалал өгч байдаг..
Хүчирхэг элэг 
Бидний элэг бол жинхэнэ мастер. Элэг нь цусыг цэвэрлэж хоргүйжүүлдэг. Нэг минутанд элгээр 1-2 литр цус урсан гарах бөгөөд энэ үед хорт бодисыг цэвэрлэдэг байна. Тэгэхдээ эдгээр бодисыг гэдэс юмуу бөөрөөр гарахад бэлэн болгож өгдөг. Элэг бидний "төв лаборатори" юм. Хэрвээ элэг хэтэрхий ачаалагдснаас хорт бодисыг задалж чадахгүй болсон тохиолдолд эдгээр хорт бодисууд бусад эрхтнүүдэд орж хордуулна. Энэ тохиолдолд тэдгээр нь мэдрэлийн болон дархлааны систем, мэдрэхүйн эрхтнүүд түүнчлэн арьсыг гэмтээдэг. Элгэнд ямар нэгэн гэмтэл учрахад бид хэтэрхий хожимдсон хойно нь мэддэг. Яагаад гэвэл тэр бол дүлий эрхтэн юм. Өвдөж "тусламж дуудна" гэдэг нь элэг хэвийн биш болжээ гэсэн үг. Ийм учраас элгээ эрүүл, ажиллах чадвартай байлгахын тулд түүний үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй. Ингэхийн тулд элэгний бодисын солилцоонд оролцож хорт бодисыг хурдан гаргахад тусалдаг витамин, эрдэс бодис, микроэлемент зэргийг ихээр хэрэглэх хэрэгтэй. Элэгний эсийн энергийн солилцоог тодорхой хоол хүнс, тухайлбал артишокийн шүүсний тусламжтайгаар ихэсгэж болдог

No comments:

Post a Comment