Monday, December 7, 2009

Та болон таны инээмсэглэл…

Таны зан чанарын илрэл ч болж чадахуйц олон янзын инээмсэглэл байдаг шvv дээ. Та манай энэ сонжооноос өөрийнхөө жинхэнэ төрхийг олж чадахгvй ч байж магад. Эсвэл, таны зан араншингийн тухай онож бичсэн байсан ч та vvнийг хvлээн зөвшөөрөхгvй байж ч болох юм. Тэгвэл шогч зангийн тухай санаарай.



Тэртэй тэргvй бvх сонжоонд ямар нэгэн хэмжээгээр хошин шог санаа агуулагдаж л байдаг шvv дээ. Харин vлдэж буй хэсэг нь vнэний хувьтай л байх вий…..




1. Инээхдээ чигчий хуруугаараа уруулдаа хvрэх нь ерийн vзэгдэл vv? Хэрвээ тийм бол……

Энэ нь таныг эмэгтэйчvvдийн зан, чанар, сайхан өнгө төрх, гунхалзсан байдлын тухай өөрийн гэсэн бодолтой бөгөөд хаана ч гэсэн тvvнийгээ хатуу баримталдаг болохыг харуулж байна. Танд олны анхаарлын төвд байх нь таалагддаг юм байна.



2. Та инээхдээ амаа гараараа дардаг уу? Хэрвээ тийм бол…

Та бага зэрэг эмзэг, өөртөө тийм ч итгэлтэй биш. Ичингvйрэн, юмны ар сvvдэрт vлдэж хvмvvсийн ярьдгаар “ичээнээсээ сугарахгvй” хоцрохыг хичээх нь элбэг. Бид танд өөртөө хэтэрхий их дvн шинжилгээ хийж, хатуу дvгнэлтээр битгий барьж бай гэж зөвлөе.



3. Та инээхдээ толгойгоо дандаа гэдийлгэдэг vv? Хэрвээ тийм бол….

Та их итгэмтгий, аливаад тун амархан итгэдэг боловч заримдаа зөвхөн өөрийнхөө мэдрэмжинд хөтлөгдөн санаанд ормгvй vйлдэл хийж чадах нэгэн бололтой. Уг нь өөрийн ухаанд илvv итгэж байвал зvгээрсэн.



4. Та инээхдээ гараараа нvvр, толгойгоо илдэг vv? Хэрвээ тийм бол…..

Та тун мөрөөдөмтгий, заримдаа бvр бvтэшгvй зvйл мөрөөддөг хvн юм. Энэ тийм ч муу зvйл биш л дээ. Гэхдээ тэртэй тэргvй бvтэхгvй, нvгэл болох хоосон мөрөөдлийг биелvvлэх гэж хий дэмий зvтгэх хэрэг байна уу? Таны хувьд амьдралыг илvv эрvvл саруул, ухаалаг, бодитоор харж сурвал дээр гэж зөвлөх байна.



5. Та инээхдээ хамраа vрчийлгэдэг vv? Хэрвээ тийм бол…..

Таны мэдрэмж, vзэл бодол тун хурдан, байнга өөрчлөгдөж байдаг. Та сэтгэл хөдлөмтгий, бас зөрvvд, чигээрээ зvтгэдэг хvн юм. Өөрт чинь болон, орчин тойрныхонд чинь хvндрэл учруулдаг хоромхон зуурын сэтгэл хөдлөлдөө автдаг.



6. Та ихэвчлэн амаа ангайж чанга инээдэг vv? Хэрвээ тийм бол…

Та хөдөлгөөнтэй, золбоолог хvн юм. Та биеэ барьж, хэм хэмжээнд бага зэрэг баригдаж сурах хэрэгтэй байх. Та ярьж чаддаг шигээ сонсож сурах хэрэгтэй шvv дээ!



7. Та чимээгvйхэн инээмсэглэхийн өмнө толгойгоо яльгvй бөхийлгөдөг vv? Хэрвээ тийм бол…..

Та бол зөөлөн сэтгэлтэй, хvн чанар сайтай, хvмvvсийн нөхцөл байдалд амархан зохицож чаддаг юм байна. Мэдрэмж, vйл хөдлөл чинь байнга бусдын хараанд байдаг. Тэгээд ч та хэнийг ч гомдоож, сэтгэлээр унагаадаггvй бололтой.



8. Та инээж байхдаа эрvvгээ барьдаг уу? Хэрвээ тийм бол…

Та хэдэн настай байсан ч залуу насны шинж золбоог өөртөө хадгалж яваа чинь тодорхой байна. Тийм ч учраас сайн бодож боловсруулалгvй ямар нэгэн алхам хийчихдэг бололтой. Дэндvv хуумгай хөдлөх нь дэмий л баймаар юм?



9. Та инээж байхдаа зовхио чичрvvлдэг уу? Хэрвээ тийм бол…

Энэ бол таны тэнцвэртэй байдал, өөртөө итгэх итгэл, гайхамшигтай ухаалаг байдлыг чинь илтгэж байна. Та хөдөлмөрч, шаардлагатай, заримдаа бvр хэрээс хэтрvvлдэг ч байж магадгvй. Тийм vедээ та өөрийгөө гаднаас нь, бусдын нvдээр харах гээд оролдоод vзээрэй.



10. Танд инээх тодорхой хэлбэр, маяг байхгvй юу? Хэрвээ тийм бол…

Тө бие даасан, чөлөөт хvмvvсийн тоонд багтах бололтой. Ямар ч vед, юу ч тохиолдсон, бусдыг vл тоомсорлон зөвхөн өөрийнхөө бодол, мэдрэмж, дvгнэлтэнд захирагддаг. Энэ чинь орчин тойрны чинь олон хvнд таалагддаггvй гэдгийг санаарай.

1 comment:

  1. Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481

    ReplyDelete