Sunday, December 6, 2009

Баг

Намайг нээрээ сайхан хуурсан байна шvv,

Нєлєєтэй толинд харах мэт элгээ хєштєл инээв.

Жинхэнэ Венецийн наадамд орох гэж байгаа юм шиг

Жигтэйхэн унжуу хамар, чихээ хvрсэн ам!




Одоо ингэхэд яая даа байз, хурдхан зугтах уу?

Олонтойгоо нийлээд жаал баясах уу?

Ямар ч араатны багны цаана

Яах аргагvй хvний нvvр байгаа юм чинь гэж горьдох уу?



Бvгдээрээ л баг ємсчихєж, хиймэл vс тавьчихаж.

Бvгд л танигдахын аргагvй, хажуудах маань гунигт Арлёкин,

Нэг нь vлгэрийн баатар, нєгєє нь уран зохиолынх.

Наадах нь зандалчин, дєрєв дэх нь тэнэг царай зvvчихэж.



Нэг нь єєрийгєє гэмгvй болгоод цагаанаар будчихаж.

Нєгєє нь єєрийгєє хэн ч танихгvй гээд бодчихож.

Єєрийнхєє биеийг нуусан багнаас

Єєрийгєє ч ялгахгvй болтлоо єєрчилчихєж.



Бvхний дунд хєєрєлдєн баясан би орчихов.

Бvдэг бадаг нэгэн айдас сэтгэлд хургачихав.

“Алуурчны баг єєрт нь гэнэт таалагдаад

Авахгvй болчихвол яанаа тэр” хэмээн бодчихов.



Арлёкин гэнэт уйтгартай царайндаа дасаад

Аягvй ихээр гунигладаг болчихвол яанаа?

Тэр тэнэг амьтан тэнэг багандаа итгээд

Тэр чигээрээ жирийн тєрхєє гээчихвэл яанаа?



Намайг тойрсон хvрээ хумигдаад

Намайг бvжгэндээ татан оруулчихав.

Миний єєрийн баг ємсєєгvй нvvрийг

Мэнэрсэн тэд маань баг хэмээн андуурчихав.



Єнгєт vрэл, чихэр идэв, нэмэр алга.

Єнєєх багнууд чинь намайг нэг л буруутгаад байнаа.

Хєл дээр нь гишгэлээ гэж загнаад эхэллээ.

Хэмнэлд нь зохицохгvй байна гэж хараагаад эхэллээ.



Хананы ард нуугдсан мэт багны цаана орчихоод

Хvний жинхэнэ нvvр, царайгаа нуучихаад

Хорон санаатай багнууд нь намайг шоолох юм.

Хєєр баяртай багнууд нь намайг хараах юм.



Тэднийг даган баясаж, онгодоо хєглєж vзлээ.

Тэдний хэнийг ч багаа авахыг шахсангvй.

Ємссєн багуудаа хуулаад хаячихсан чинь харин

Єєрсдєє тэд хагас хvн, хагас баг байвал яанаа.



Эцсийн эцэст багнуудын нууцыг олов.

Энэхэндээ гэхэд дvгнэлт минь зєв байлаа.

Тасхийтэл алгадуулах, нvvр лvvгээ нулимуулахаас айж

Тєрєлх дvрээ багны цаана нуусан юмсанж.



Хэрвээ чи баггvй цагтаа єєдгvй амьтан явсан бол

Хувиргаад хэрэггvй ээ, зvvж л бай, харин та

Хамгийн онцгой сайхан хvн мєртлєє

Хариугvй муухай амьтны багаар юунд муутгав?



Шулуухан занг андуурахгvй яаж байя даа?!

Шударга хvнийг шууд яаж танья даа?!

Чулуунд нvvрээ цохиулчихгvйн тулд тэд

Цугаараа єнєєдєр баг ємссєн юмсанжээ

1 comment:

  1. Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481

    ReplyDelete