Monday, December 7, 2009

Э.Халиунболд мөнгөн медаль хүртлээ

Саудын арабад энэ сарын 4-5-ны өдрүүдэд мотоциклийн бартаат замын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн цуврал болж өндөрлөлөө. Уг гараанд өнгөрсөн жилийн Ази тивийн аварга Э.Халиунболд дэд байр эзэлж, мөнгөн медаль хүртжээ. Энэ жилийн бартаат замын
цувралд оноогоор тэргүүлж байсан Тайландын тамирчин Пенжан сүүлийн гараанд тэргүүлснээр 2009 оны Ази тивийн аварга болж байна. Харин энэ гарааны өмнөх байдлаар нийт тамирчдын жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байсан Ираны тамирчин Амир Реза Сатетибар манай тамирчин Э.Халиунболдын дараа орж, гуравдугаарт жагслаа. Өнгөрсөн намар Италид болсон мотоспортын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 30-р байр эзэлж, Ази тивийн тамирчдаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн мотоспортын ОУХМ Э.Халиунболдын оролцох дараагийн тэмцээн Тайландын Бангког хотноо болох ажээ.

1 comment:

  1. Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481

    ReplyDelete