Monday, December 7, 2009

Та хайрлаж дурлах чадвартай юу?

Хайр дурлалгvй амьдрах нь дурлаж, шаналж явснаас хавьгvй хялбар хэдий ч хvн “хайр” гэдэг энэ мэдрэмжээс хол амьдарна гэж vгvй шvv дээ.



Зарим хvн “Энэ ертөнцөд надад ганцхан хайр л хэрэгтэй” хэмээн сэтгэлд нь гал, цусанд нь дөл бадарч байхад зарим нь ийм хөгийн юманд цаг, нервээ гарздахгvй гэж vздэг. Харин та хайр дурлалд хэрхэн ханддаг вэ?




1. Та найзынхаа /хайртай залуу, бvсгvйнхээ/ юуг нь илvv vнэлдэг вэ?

- Сайхан төрх байдлыг 2

- Ухаан, боловсролыг 7

- Намайг хайрладгийг нь 10



2. Та “анхны харцаар дурлана” гэдэгт итгэдэг vv?

- Тэгэлгvй яах вэ? Энэ чинь л жинхэнэ хайр дурлал шvv дээ 10

- Тийм юм хоовор байх аа даа 7

- Би ерөөсөө тэр хайр дурлал гээч юманд итгэдэггvй 0



3. Хэрвээ найз/хайрт чинь хvсвэл чи урд нь vзчихсэн киногоо дахин vзэж чадах уу?

- Тvvнтэйгээ хамт би хаашаа ч, юунд ч явсан бэлэн 7

- Яах вэ, бид киноны дараа уулзаж болно ш дээ 3

- Хэрвээ сонирхолтой кино байвал дахиад vзсэн ч яадаг юм бэ? 6



4. Хайрт чинь чиний найз нартай ердөө таарахгvй байна, яах вэ?

- Тvvнээс салж л орхино… 2

- Найз нараасаа холбоогоо тасална 10

- Ийм байдлыг ердөө төсөөлж чадахгvй байна 7



5. Та хоёр хол байхад та хайртынхаа юу хийж байгааг мэддэг vv?

- Ерөнхийдөө мэднээ, ихэнхдээ л би тvvнийг хаана, юу хийж явааг нь мэддэг 7

- Би тvvнийг бvх л амьдралын нь турш мөрдөн дагаж чадахргvй ш дээ 4

- Энэ нэг их сонин биш ээ 0



6. Та хоёр гvн ухааны элдэв асуудлаар хоорондоо ярилцдаг уу?

- Тийм, заримдаа бид “философдох” дуртай 7

- Бид ихэнхдээ огт өөр юм хийж байдаг 2

- Яах гэж? 1



7. Та тvvнтэй vргэлж хамт амьдрахыг хvсч байна уу?

- Тийм ээ, ганцаараа байх уйтгартай ш дээ 7

- Яасан ч vгvй. Хамтын амьдрал хайр сэтгэлийг vгvй хийдэг 1

- Тэгэлгvй яах, бид бие биендээ хайртай юм чинь 9



8. Та хоёрын харьцаа төгсгөл болно гээд төсөөлөөд vз дээ?

- Энэ тухай бодохыг ч хvсэхгvй байна 9

- Эрт орой алин боловч ийм юм болох л байх л даа 4

- Хагацаж салахгvйн тулд бvхнийг хийнээ 7



9. Цагийн аясаар та хоёрын харьцаа тийм ч “романтик” биш болж, оргилсон дурлал, хvсэл тачаал чинь буурчээ…

- Ийм юм байж болохгvй 9

- Ийм харьцаатай байсан ч болохгvй нь юу байх вэ? 1

- Би тvvнээс шууд л сална 7



Оноогоо тоолж vзье.

Хэрвээ 55 болон дээш оноо авсан бол: Та мөрөөдөмтгий, бvр хэт хийсвэр, бараг бvтэшгvйг мөрөөддөг хvн юм. Таны энэ их мөрөөдлийг хайрт чинь ойлгохгvй байж болох учраас та гэнэтийн тааламжгvй мэдээ авахад бэлэн байх хэрэгтэй. Ер нь дан мөрөөдлөөр амьдрахаа болих гээд vзэх хэрэгтэй юм биш vv?



29-54 оноо авсан бол: Хайр дурлал таны хувьд чухал зvйлийн нэг юм. Гэхдээ та тогтвортой, газрын хөрснөө хоёр хөл дээрээ бат зогссон, дурлалын мөрөөдөл, элдэв явдалтайгаа зууралдаад байдаггvй, аливааг зөв зохицуулж чаддаг бололтой. Таны амьдралд хайр дурлалаас гадна олон сонирхолтой, сайхан зvйл бий.



28 болон тvvнээс доош оноо авсан бол: Та амьдралд шvvмжлэлтэй, хэт бодит ханддаг юм байна. Таны хаамтрагчдаа хандах хандлага чинь зөв зvйтэй ашигтай солилцоо маягтай л юм. Гэр бvлийн амьдралыг ч зөвхөн гэрээгээр л хардаг, хайр дурлалын тухай яриа хөх инээдийг чинь хvргэдэг ажээ.

No comments:

Post a Comment