Sunday, December 6, 2009

Ганцаардал...





Зүрхний цохилт намуухан хийгээд зүүд нойрноос ангид байгаагынх нүдний зовхи өөдөө, нүүрний арьс тэнэгэр, ухаан бодол саруул, уйтгар гуниг дэргэд ирсэн байдалтайгаар зөөлөн суудалдаа шигдэн сууж холын тэртээ тодруулбал энэ байгаа газартаа бус хаа нэгтээ үлгэн тэнүүчлэх бодолоо уургалан барьж түүндээ урамшин хөнгөн товчлуурыг авхаалж мэдэн түргэн товшилж энэ байгаа зүйлийг бичиглэн сууна.
Бодол оюунд захирагдахгүй дэмий бодолууд согтуу хөлчүү мэтээр хаа нэгтээ аль болох болохгүй зүйлд шунан дурлаж байгаа нь ганцаардсаных. Ай энэ чинь юу болж байна ганцаардал гэдэг яасан хэцүү юм бэ? Яг л уулын энгэрт буусан өтгөн манан дотор байгаа юм шиг хаана хөлөө тавьж байгаагаа мэдэхгүй мэдэх ч боломжгүй, хаашаа явж байгаа нь бол бүр таашгүй.
Ямар ч л байсан урагшилаад л Хэзээ ч тээглэж унаж болох, хэзээ ч ямар нэгэн зүйлд тулж болох... Гэвч ганцаардалаас шантарна гэдэг утгагүй. Түр зуур л  хүсэл мөрөөдлөө чөдөрлүүлсэн болохоос ямар үхэх гэж байгаа биш.
Хэн нэгэн хүний хэлсэн: ганцаарханаа байлаа гээд хамаагүй гол нь тархин дотроо хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Тэгэж чадваас насаараа гянданд байсан ч уйтгарлахгүй, ганцаардахгүй байж чадна гэсэн үг ямар их хүчтэй байсан гээч. Гэхдээ л яагаад ч юм зориудаар үгүйсгэмээр санагдаад бүтэхгүй зүйл мэтээр ярьж билээ.
Гэвч эргээд энэ бүхнийг даван туулаад амьдралийн их урсгалд эгэл жирийн хэмнэл үүсгэн гол дүрийн туршлагатай тоглогч болсон хойноо харахад бас дүгнэхэд энэ бүхэн хичнээн их сургамж болсон нь, хэцүү байсан бүхнээс минь ямар их аз жаргал мэдрэгдэх бол оо.
Заза ингээл дэмийрээд унадын нэг хэцүү байна гэснээ жаргал энэ тэр яриад уналаа гэм. Ингээд дуусгахгүй бол бүүр солио гажуу юм бичих нь. Товчхондоо хэлбэл ганцаардаж байна. Гэхдээ ганцаардлаасаа шантрахгүй ээ гэж хэлэх гэсэн билээ...

No comments:

Post a Comment