Sunday, December 6, 2009

Эх орон таньдаа зориулав - 1 - Цэцэрлэгжүүлэлт

Бээжин, Аламата, Москва хотуудаар 7 хоногийн ажлын томилолтоор явж байх үед тааралдсан монголд нэвтрүүлбэл хэрэгтэй гэж санагдсан зүйлсийн тухай бичихээр шийдлээ.


Монголд хавар болгон модыг ёстой үхтэл нь тайраад "намхан нуруутай навтгар хамартай" гэдэг шиг л юм болгодог. Энэ нь цөөхөн мод тарьсан газар л модоо саглагар болгохын тулд хийдэг ажил бололтой. Түүнийг тайрч байснаас хажууд нь нэг мод нэмээд тарьчихсан нь дээр юм байна. Гэтэл гадаадад тэгдэггүй юм байна. Гудамжны хоёр талаар тарьсан мод ургаад дээгүүрээ нийлээд, замаар явж байгаа явган хүн, доорх зүлгээ халуун нарнаас хамгаалдаг юм байна.


Зуны цагт бороо орохоор Улаанбаатарын гудамж мөрөн голын төрхтэй болдог, зарим газруудаар нуур бий болдог нь ус зайлуулах шугам муугаас болдог юм байна. Ус зайлуулах шугамыг ингэж задгай хийвэл цэвэрлэхэд хялбар, бөглөрөх нь бага байдаг.




Манайд засгийн газрын арын хашаан дахь сандал дээр суугаад амрах, юм ярих сайхан байдгийг мэдэх хүн олон. Ийм газар өөр хаана байдаг билээ. Гэтэл гадаадад цэцэрлэгт хүрээлэнгүүд их байх юм. Энэ нь хотын үзэмж сайжрахад хэрэгтэйгээс гадна, жуулчид, оршин суугчдын ая тухыг нэмэгдүүлэхэд хэрэгтэй зүйл юм байна.

No comments:

Post a Comment