Sunday, December 6, 2009

Уучлал



Яг 3 жилийн өмнө  би өөрөө ч мэдэлгүй ихээр хайрладаг байсан тэр хүнээ алдсан юм. Хүүхэд гаргахдаа л эмнэлэгт хэвтэж байсанаас бусдаар ёо ч гэж дугарч үзээгүй ээжийгээ гэнэт л өвдөхөд айх гайхах харуусах гээд л сэтгэл зүрх минь анх удаа шархирч билээ. Эрүүл байхад нь яаж зөрүүдэлж байсанаа бодохоор одоо хүртэл юм огшоод л ирдэг. Бид хайртай хүн минь дэргэд нь байсаар байхад тоодоггүй үргэлж л үл тоомсорлодог. Бүүр зүгээр ч гүй загнана , зөрүүдлэнэ, хэлж байгаа үгийг нь тоохгүй.  Харин дэргэд минь байхгүй болчихоор ганцаардана , харуусна , халаглана ,... гээд л... Гэхдээ ямарч үед хайртай хүмүүс минь биднийг үргэлж уучилж чаддаг. Хүнийг үргэлж уучилж , ойлгож , хайрлаж чаддаг тэр сэтгэл үнэхээр агуу. Нэг насны амьдралаа зориулчихаад өөрийгөө гаргуунд нь хаячихаад огтхон ч харамсдаггүй тэр сэтгэлтнүүд агуу юм. Хайр гэж энийг л хэлдэг байх. Муу муухай явбал уулчилж хайрладаг, сайн сайхан явбал бахархаж хайрладаг, аюул зовлон тохиолдвол өмгөөлж хайрладаг, өөрөөр яаж хайрладагийг нь хэмжиж ч чадахааргүй ихээр хайрлаж чаддаг. Энэ л жинхэнэ агуу хайр байхаа.
Одоог хүртэл би гудамжинд , автобусанд , дэлгүүрт гээд л ээжтэйгээ хамт юм яриад явж байгаа охидуудыг харахаар атаархдаг. Гэхдээ цагаахан атаархал. Ээжийх нь нүднээс хайр гэрэлтэж харагддаг. Үр хүүхэд нь эрүүл саруул байх шиг жаргал гэж эх хүнд байдаггүй байхаа.

No comments:

Post a Comment