Friday, December 11, 2009

Алдаа №5 - Хэт дүрэм баримтлагчдын зөвлөгөөг дагах



Өөрийн бие даасан үйл ажиллагаа явуулахаар 1986 онд хуучин ажиллаж байсан нэр төртэй компанийн өндөр цалинтай ажлаасаа гарахад миний шийдвэрийг дэмжих нэг ч хүн олдоогүй юм. Намайг "ажилгүй" болсон гэж бодохоос "дотор муухай оргиж байна" гэж миний ээж хэлж билээ. Миний сайн найзын "уур" нь хүрсэн гэсэн.

Эцсийн дүнд би ганц өөрийн биш мөн тэдний санаа сэтгэлийн талаар зовних хэрэгтэй байв. Миний ах нар мөн л том фирмээс гарч өөрийн бизнес нээсэн. Гэхдээ надад алхам тутамд хэлж байсан зүйлийг тэдэнд хэн ч хэлж байгаагүй юм. Магадгүй эмэгтэй хүн амжилтад хүрч чадна гэсэнд эргэлзсэнээс үү, эсвэл эмэгтэй хун өөрийн төлөө биш бусдын төлөө санаа тавих ёстой гэдэг үзлээс үү, хамаагүй үр дүн нь яг адил байсан. Ихэнх эмэгтэйчүүд бусад хүмүүс түүний зөгнөн харж байгаа ирээдүйг дэмжиж хуваалцахгүй байгаа хүмүүсийн үгэнд орж амьдралаа сонирхолгүй, бага цалинтай ажилд зориулдаг.
АНУ-ын Хүн амын тооллогын товчооны 2001 оны тайланд америк эмэгтэйчүүд 7.1 сая хүн ажилладаг 5.4 сая байгууллагыг эзэмшдэг гэж дурьдсан байна. Эдгээр байгууллагуудын орлого нь 1997 онд 818.7 тэрбум доллар байжээ. Муугүй мөнгө олдог хангалттай их хүүхэн байдаг байгаа биз, тийм үү? Сүүлийн арван жилд аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн тоо өссөн хэдий "баяжихын тулд таныг өөрийн бизнесийг эхэл гэж байгаа юм  л даа. Нягтлан бодогч мэргэжилтэй аав нь хөрөнгө оруулалт хийхийн оронд мөнгө хадгалахыг дандаа заадаг байсан тухай нэгэн залуу эмэгтэй надад ярьсан юм. Үүний үр дүнд тэрээр мөнгөө хадгаламжийн дансанд хийж жилд 2 хувийн хүү авдаг байна. Өөр нэг эмэгтэй, нөхөр нь түүнийг өөр юу ч хийж чадахгүй гэж ухасарлуулснаас бага цалинтай ажил дээрээ үлдсэн тухай ярьсан юм. Бас нэг эмэгтэй, эцэг эх нь түүнд найз нөхөд болон мөнгийг хольж болохгүй гэж заасан тул гэр бүлийнхэн болон найз нөхдөдөө нэхэж өгсөн зүйлийн төлөө мөнгө авдаггүйгээ ярьж билээ. Хэт дүрэм баримтлагчдаас хаашаа ч зайлахгүй. Нэг хэсэг нь танд сайн санасандаа таныг ятгах болно, нэг хэсэг нь атаархсан буюу алсын хараагүйгээс болж ятгана. Гадны хүний зөвлөгөө таны баяжих замд тулгарах бэрхшээлийг даван туулахад л хэрэг болно. Тэдгээр нь таны энэ замын чиглэлийг заах ёсгүй шүү.
Эх сурвалж: Ажил хэрэгч эмэгтэйчүүдийн гаргадаг 75 алдаа

No comments:

Post a Comment