Monday, December 7, 2009

Витамин С-гээр хамгийн баялаг нь Жонатын алим

Алим сарнайн овгийн ургамал. Доторх нь цагаан, зажлахад шаржигнах чимээтэй. Гадна талаараа улаан, шар, ногоон голдуу өнгийн хальстай жимс юм. Дэлхий нийтээр хүнсэнд хамгийн өргөн хэрэглэгддэг алимыг хүн төрөлхтөн одоогоос 5000 гаруй жилийн тэртээгээс хэрэглэж ирсэн төдийгүй неолитикийн эрин үетэй нас чацуу жимс хэмээн тооцдог.

Грекийн эртний домогт хайрын жимс хэмээн нэрлэгдсэн алим нь хамгийн олон буюу 7500 шахам төрөл байгааг эрдэмтэн судлаачид тогтоожээ. Үүнээс зөвхөн 16 төрлийг хүнсэнд өргөнөөр хэрэглэдэг байна.
АНУ-д 25 төрлийн алимыг хүнсэнд хэрэглэхийг зөвшөөрдөг. Америкчуудын дунд хийсэн судалгаагаар нэг хүн жилд дунджаар 120 ширхэг буюу 25-30 кг орчим алим иддэг байна. Энэ нь төдийлөн хангалттай үзүүлэлт биш бөгөөд алим жимснээс авах тэжээллэг бодисын хэмжээг хангаж чадахгүй аж. Одоогийн байдлаар дэлхий дахинаа хүнсэндээ голчлон хэрэглэж байгаа алимны зарим сортоос танилцуулъя.
1. Амтат улаан алим /Red delicious/
Хамгийн амт сайтай алим бөгөөд идэхэд зөөлөн. Түүхийгээр нь идэх болон нарийн боов хийхэд өргөн хэрэглэдэг. Хүнсний ногоогоор шанз /salad/ хийхэд хачир болговол маш тохиромжтой.

2. Амтат алтан шаргал алим /Golden delicious/
Ойрхи Дорнодын орнуудаас гаралтай. Түүхийгээр хэрэглэхээс гадна нухаш хийхэд зохимжтой. Агуулагдах эслэгийн хэмжээ нь бусад алимныхаас их байдаг нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах сайн талтай бөгөөд өтгөн хатах зовиуртай хүмүүст тустай.

3. Пужи алим /Fuji apple/
Улаан хүрэн өнгөтэй чихэрлэг, исгэлэн амттай, алимны төрөл дотроос хамгийн их хэмжээний фенолын хүчил, флавнойд агуулснаараа онцлогтой. Эдгээр бодис зүрх судасны өвчин, ходоод гэдэсний эмгэгээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

4. Хаанчлал /Empire/
Гүн хүрэн улаан өнгөтэй. Хамгийн хатуу, чанартай хальстай байдаг учир жилийн туршид хадгалах боломжтой. Хураалтын дараа сайтар угааж сэрүүн газар болон хөргөгчид хадгална.

Энэ алиманд агуулагдах изофлавнойд нэгдэл нь ходоод гэдэсний замын ашигтай нянгуудад тустай үйлчлэл үзүүлдэг.
5. Жонатын алим /Jonathan/
Тод улаан өнгөтэй, шаргал цайвар толботой, хамгийн шүүслэг. Голдуу жижигхэн хэлбэртэй. Витамин С-гээр хамгийн баялаг учраас зүрх судасны системийн өвчнүүд, стресс, үе мөчний зовиур шаналгааны үед хэрэглэхэд тустай.

6. Арлын ногоон алим /Rhode Island Greening/
АНУ-ын зүүн өмнөд хэсгээр нэлээд тархан ургасан. Боловсролтын үе хамгийн урт, аравдугаар сарын сүүл, арван нэгдүгээр сард бүрэн боловсордог. Энэ алимыг жигнэмгийн үйлдвэрлэлд голчлон түүхий эд болгон ашигладаг.

7. Нью-Йоркийн пиппин алим /NewYork pippin/
Ногоон өнгөтэй их исгэлэн амттай. Дэлхийн олонх орон болон Америкийн бараг бүх бүс нутгаар тархан ургасан байдаг. Энэ төрлийн алимаар алимны нухаш хийж хэрэглэнэ. Дараа жилийнхээ хоёрдугаар cap хүртэл ургацаа өгдөг.

8. Айдопид алим /Idopid/
Өнгөц улаан өнгөтэй алим. Зөөлөн, амтлаг. Дангаар нь идэхэд их тохиромжтой. Бурам, хушгатай хольж хөнгөн зууш болгон хэрэглэхэд таатай байдаг. Учир нь бурмыг /Dark brown sugar/ дорнын анагаах ухааны судар бичигт уруу арилгагч, хийн гүйдэл зам мөрийг тэгшитгэж өгдөг хэмээн бичсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор алим, бурам хоёрыг өглөө эрт буюу хийн цагт хэрэглэвээс өтгөн хаталтыг багасгаж зөөлөн туулгах үйлчлэл өгдөг. Хоёр ширхэг хальсалж цэвэрлэсэн алимыг жижиглэж хэрчээд дээрээс нь хоёр цайны халбага бурам холиод зууш бэлэн болно.

Алимны ач тус
Америкийн судлаачид хөхний хорт хавдрын эсрэг алим сайн нөлөөтэй болохыг баталжээ. Эрдэмтдийн хэлж байгаагаар алимд флавонойд хэмээх бодис агууллагддаг бөгөөд энэ нь хавдрын эсийн өсөлтийн явцыг удаашруулдаг юм. Хавдрын эсийн өсөлтийг зогсооход нөлөө үзүүлдэг.

1 comment:

  1. Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481

    ReplyDelete