Friday, December 11, 2009

Ахуйн зөвлөгөө




  • Шинэ талхыг нимгэн зүсэхийн тулд хутгаа халуун усанд дүрвэл зүгээр. Мөн тортыг ийм хутгаар зүсвэл сайн. Тортыг хатуу цаасан хайрцагт алимтай хамт байлгавал удаан хадгалж болдог.
  • Загасыг 5-10 минут сүүнд хийгээд гурил түрхэж ургамлын тосонд давсалж шарвал амттай болдог.


  • Хивсэн дээр тогтсон бэхийн толбыг буцлам сүүгээр арилгаж болно.
  • Амнаас сармисны үнэрээ арилгая гэвэл аяга сүү уух хэрэгтэй.
  • Өнгөлсөн мебель эдлэлийг сүүнд норгосон даавуугаар, дараа нь ноосон даавуугаар арчиж цэвэрлэнэ.
  • Гараас сонгины үнэрийг арилгая гэвэл алга дээрээ хуурай давс үрээд савантай усаар угаана.
  • Өрөөнөөс тосон будгийн үнэрийг гаргахын тулд хэдэн газар давстай ус тавина.
  • Мөстэй цонхыг 0,5 литр бүлээн усанд 2-3 халбага давс уусгаад арчвал мөс нь амархан арилна.
  • Давхар цонхны завсар хоолны халбага давстай сав тавибал цантахгүй.
  • Хувцас, бөс даавуунд тос дусахад юуны өмнө давс хийж нэлээд байлгаад арчихад амархан арилна.
  • Бүлээн усанд хоолны цагаан цууг бага зэрэг хольж, сав суулга угаахад сайхан өнгө орно.
  • Үнэр шингэсэн савыг цуутай усаар зайлаад дараа нь цэвэр усаар дахин угаахад эвгүй үнэр нь хялбар арилна.

No comments:

Post a Comment