Monday, December 7, 2009

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ




Хөх азийн цээжин дээр ирж буцхын учир
Хүмүүний алтан заяа энэд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
БИ Монголдоо мэндэлсээн
Газар тэнгэрийн савслагат гайхуулан байж
Ганц яваа насаараан би Монголоороо гоёноо

БИ хөхөөтэй зуны цэцгийн алаг шүүдрээр нь хөлөө гоёдог
Хүрэн толгойн сүүдрийн айзам шавхайгаар нь хоолойгоо гоёдог
Зэрэглээцсэн талын бараан нүүдлээр харцаа гоёдог
Зээгэлтсэн шар толгодын алтан хормойгоор хаяаагаа гоёдгоо

Тиймээ БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Айрганд нь ардын дуу иссэн хөхүүрээр нь ханаа гоёдог
Аяганд нь үдийн нар далбилзсан өвгөдөөрөө хоймроо гоёдог
Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд ашдын билгээр гоёдог
Намрын дунд сарын арван долоонд амрагийн харцаар гоёдог
БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ
Ширгэшгүй Хэрлэнгийнхээ усыг нар зөв бүсэлж гоёдог
Шилгэршгүй нутгийн уулыг нас сүү түшиж гоёдог
БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ
Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог
МОНГОЛ гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдгоо
БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ
Алган дотор жижиг цагаан чулуу ташчихад ангайхаа гардаг боловуу гэж томоогүй нас минь үнэмшиж
Аргал түүхдээ хүртэл саврын хумснаас өмөөрөн Алтан Ширээгийхээ чулууг шувууны амиар хайрласаан
Аргалын чинээ уул байлаа ч зулайд нь мөргөж залбирнаа эх орон минь
Алгын чинээхэн нутагтай гэвч заяа минь гэж тайтгарнаа эх орон минь
Буурийн чинээхэн улс байвал сөхөрч суугаад жаргана
Бүрэн эрхт Монгол минь байхад сүүгээ өргөөд залбирнаа
Эх нутгийнхаа хүйтэн бороонд ч дулаацсан
Дулаацсан биенээс минь хиймэр савссан
Савссан омгийн нүцгэн мананд сая тэнцсэн унага Монголоо эргэнээ

БИ ямар дэлхийн чинээ бодлоо гээд газрын дайтай наслах биш
БИ ямар дээлтэй сахиус шиг явлаа гээд галын хэртэй дүрэлзэх биш дээ
БИ ямар энэрлээ энэрлээ гэхэд энэ орчлонг уяхан болгох биш
БИ ямар эргэлээ эргэлээ гээд ээжээсээ дахиад төрөх биш дээ
БИ ямар үнэн худлын ард сүүлчийн цэгийг хатгах биш
БИ ямар үүлтэй нартай хорвоод сүүдрээ адлаж чадах биш дээ
Гэхдээ би агтны мөртэй Монголдоо амгайн чимээ шиг ойрхон явах юмсан гэж боддогийнмаа
Амьдрахын жамтай насандаа амьсгалахын зайтай үнэн явах юмсан гэж хичээдгийнмаа ЭХ ОРОН МИНЬ

БИ, БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

No comments:

Post a Comment