Friday, December 11, 2009

Гэр бүлийн зөрчилдөөн, түүнийг шийдэх арга зам



“Та зөрчил маргаанд дуртай юу?” гэж асуухад эрүүл ухаантай хэн ч дуртай гэж хариулахгүй. Яагаад гэвэл аз жаргалын нэг чухал зүйл бол эвтэй найртай амьдрах явдал. Харамсалтай нь хүн өдөр бүр эвгүй харилцаа, харилцан үл ойлголцолд орж байдаг. Хэдийгээр зөрчил нь харилцан адилгүй төвшинд, янз бүрийн хэлбэрээр илэрдэг ч хамгийн эхний буруутан нь “Би” өөрөө байдаг.

Өнөөдөр олон оронд гэр бүл салалтын тоо өссөөр байгааг анзаарахгүй байхын аргагүй. Гэр бүл, гэр бүлийн гишүүдийн хоорондын маргаан зөрчил намжихгүйн улмаас хүүхэд болон нийгэмд хор уршиг үзүүлсээр байна. Гэтэл зөрчилдөөнийг байх ёстой амьдралын хэвийн үзэгдэл мэт яагаад үзэж байна? Зөрчилдөөн нь хувь хүнээс гаралтай юм бол амгалан тайван аз жаргалтай байх, зөрчлийг арилгах шийдэл нь бас хувь хүний ухамсараас эхлэх хэрэгтэй болж байна.
Зөрчлийг шийдэх зарчмууд
Зөрчил ямагт өөрийгөө бодсон өчүүхэн бодлоос гардаг бөгөөд нөхөрлөл, хайрын харилцааг тасалдаг.Иймээс зөрчлийг шийдэнэ гэдэг нь хувиа бодсон сэтгэлээс ангижирч,бусдын төлөө гэсэн сэтгэлийг олж, буруу үйлдлээ зөвтгөж,эвдэрсэн харилцаагаа дахин сэргээх хэрэгтэй гэсэн үг. Эцсийн үр дүн нь амжилттай байхын тулд хоёр тал хоёул ёс зүй, ёс суртахуунг эрхэм зорилгоо болговол энэ тун боломжтой зүйл юм. Эцэст нь зөрчил маргааныг арилгах их хүсэл эрмэлзэл, хариуцлага ухамсарлах нь хангалтгүй. Хоёр тал хоёул нөр их чармайлт гаргах хэрэгтэй. Хүчин чармайлтын хүсээр анхдагч харилцаагаа  дахин авчирч болно.
Эхнэр нөхрийн маргааныг шийдэх аргууд
Заримдаа гэр бүлийн хоёр хонь чоно болох ч тохиолдол байдагаа. Үүнийг хэрхэн ойлгох вэ? Нэг хүн шиг байсан хоёр яаж бие биенээ үзэн ядсан дайснууд болно вэ?  Бие биедээ сэтгэл алдарсан хайрын харилцаа нь бусад төрлийн харилцаанаас хамгийн их итгэл найдвар,урам зориг, хүч тэнхээ өгдөг. Хэрэв энэ найдвар буруу тийш нэг л эргэвэл найз нөхдийн харилцаанаас илүүтэй хүнд цохилт болдог.  Бие биенээ өршөөн уучлах нь хамгийн хэцүү даваа мэт болдог.
Тийм хос гэрлэлтээ урхинд орсон мэтээр сэтгэдэг гэнэ. Асуудлыг шийдэх хамгийн зөв арга бол салалт гэж боддог. Мөн бие биеээсээ өшөө хорсол авах, эсвэл өөр хүнтэй явалдах гэх мэтээр сэтгэлээ тайтгаруулдаг. Эсвэл сэтгэл хөөрлөөрөө харилцаанаасаа татгалздаг.
Тэгвэл хэн нь энх тайвныг сахиулагч вэ? Эвлэрэхийн тулд хэн нь санаачлагыг гартаа авбал зохих вэ? Буруутай буруугүй хэн ч бай хэрэв уг хүний сэтгэл зүрх хангалттай өсч хөгжсөн бол, эсвэл өшөө хорслыг давах сэтгэлийн их тэнхээтэй бол, эсвэл шархалсан сэтгэлээ даах сэтгэлтэй бол, эсвэл зөрчил маргааны үндсэн учир шалтгааныг ухамсарлаж чадсан хүн л зөрчлийг давж чадна. Гэр бүлийн маргааныг шийдэхэд хэн нэг нь юм уу эсвэл хоёул зайлшгүй их хүсэлтэй байх хэрэгтэй бөгөөд асуудлыг шийдэхийг хүсч байгаа бол илэн далангүй нухацтай сайн ярилцах хэрэгтэй. Энд орон зай, цаг хугацааг бүрдүүлсэн байх хэрэгтэй. Ярилцахаасаа өмнө хэн нэг нь яриаг дуустал нь таслахгүй байх зэрэг тохиролцсон тодорхой дүрэм зохиож болно.
1. Эхний алхам өөрөө өөрийгөө тунгаан бодоход чиглэгдэнэ. Гэхдээ хамгийн чухал санах зүйл бол ханиа өөрчлөхдөө биш, харин өөрийгөө хэрхэн өөрчлөхөд оршино. Хос хоёр асуудлыг шийдэхэд өөрийн зүгээс туслаж болох бүхнээ зориулах хэрэгтэй. Жишээлбэл: нөхөр нь эхнэрийнхээ яншаа үглээ занг гомдоллодог бол өөрийгөө сайн тунгаан бодсоны дараа тэр нь бас өөрийнх нь ажилдаа хэт их улайрдгаас болоод байсныг ухаарах жишээтэй. Мөн эрэгтэй эмэгтэй хүмүүс хоёр өөр ертөнцийн хүмүүс гэдгийг хүлээн зөвшөөрөх.
2. Хэрэв та хоёрын харилцаа амжилтгүй байсаар байвал та хоёрыг сайн ойлгож чадах, ухаалаг үнэтэй сургамжаа хайрлах, санааг тань сонсож чадах ахмад насны хүний тус дэмийг авах эхэгтэй.
Зөрчил саргаанаас хэрхэн хамгаалж, урьдчилан сэргийлэх нь угтаа хүний зан чанараас шалтгаалдаг. Зөрчлийг шийдэх хамгийн гол үндсэн шийдэл бол өв тэгш хүмүүжилтэй, бусдын төлөө гэсэн зүрх сэтгэлийг олох явдал юм.

1 comment:

  1. Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481

    ReplyDelete