Friday, December 11, 2009

Хүн өөрийн биеэр бус хуулбараар амьдардаг бол яах бол?



"Өргөө" кино театр нээгдсэнээсээ хойш байнга Холливудын кинонуудыг шинээр үзүүлж байгаа билээ.

Брюс Уиллис гэдэг жүжигчнийг анх Хатуу Самар киногоор нь мэддэг болж билээ. Америкийн кинонууд дээр гардаг манай талын баатруудын нэг л дээ. Гэхдээ түүний хэнэггүй байдал, юунаас ч үл айх зан чанар нь түүнийг бусад Холливүдийн жүжигчдээс ялгаж өгдөг юм шиг санагддаг. Хамгийн сүүлд Хатуу Самар киноны 4р ангид тоглосон киног нь үзээд, юм хэтэрхий хөгжихөөрөө буруу зүйлд ч хүрч болдог гэдгийг харуулсан нилээн бодитой зөгнөлт кино юм шиг санагдаж байсан. Тэгвэл түүний дараагийн кино нь Surrogates буюу Төгс Хуулбарууд нэртэй Өргөөд гарч байгаа кино аж. Трэйлэрийг нь үзээд нэг их ойлгохгүй байсан ч киног үзсэний дараа гайхмаар ч юм шиг, хэт хийсвэр ч юм шиг сэтгэгдэл төрж байсан. Хамгийн гол нь иймэрхүү зөгнөлт сэдэвтэй Америкийн кинонуудыг үзэхээр тэр болгон энгийн бидэн шиг хүмүүсийн олж мэдээд байх бололцоогүй техник, технологийн хөгжлийн хурдац хэр явж байгааг харуулж байдаг нь миний хувьд олзуурхууштай юм шиг.
Нөгөө талаар аливаа зүйлийн хөгжилд сөрөг үр дагавар байнга бий гэдгийг харуулж байгаа нь түгшүүртэй ч юм шиг. Энэ кинонд гардаг хамгийн гол санаа нь энгийн хүмүүс өөрийн биеэрээ амьдрах шаардлагагүйгээр өөрийн хуулбараа хийлгэж аваад түүнийгээ удирдаад амьдрах боломжтой болсон цаг үеийн тухай өгүүлдэг. Ингэснээр хүмүүс хоорондын харилцаа хэрхэн хөрж, нийгмийн эрүүл бус харилцаа бий болдог талаас нь харуулсан байсан. Брюсийн бас нэгэн манай талын дүрийн кино болжээ. Одоо гарч байгаа кинонуудаас заавал үзэх кино гэж зөвлөх байна

No comments:

Post a Comment