Sunday, December 6, 2009

Тэр бүсгүйд..



..Цаг үргэлж бороо шивэрдэг тийм газарыг би мэднэ,шиврээ бороо чамайг зөөлөн норгоно.гэвч чи тэрийг анзаарах сөхөөгүй алхаад л..гүйгээд л... харин хэзээ ч юм, хаана ч юм үл таних нэгэн залуу шүхэр бариад зогсож байна, хэнийг хүлээж байгаагаа тэр залуу өөрөө ч үл мэднэ. магадгүй чиний хажуугаар мянга мянган хүн урсан өнгөрч, зөрөн одох болохоор чи тэр залууг анзаарахгүй ч байж магадгүй.. цааш явна,... замд чинь цэцэг барьсан залуу таарна.тэр залуу үнэн сэтгэлээсээ чамд цэцэгээ бэлэглэхийг хүснэ,..чиний хувьд цэцэг их гоё..гэвч богино настай ,цэцэг үхэхэд залуу ч бас алга болно.цэцэгтэй залууд чи гомдох л байх.. ..чи цаашаа алхаад л .. гүйгээд л ... шүхэр барьсан залуу ч таарна,цэцэг барьсан залуу ч таарна,..гэвч энэ удаад чи цэцэгнээс болгоомжилох байх.гэхдээ л ...цэцэг гоё шүү дээ. бороо орсоор л,чи норсоор л...нэг л өдөр чи даарна,зүрх чинь хүртэл даарч байгаагаа чамд шивнэнэ.яах учираа олж ядан зогсож байхад чинь шүхэр барьсан залуу чимээгүйхэн дөхөж ирнэ..инээмсэглэл нь хүртэл дулаахан. тэр чамаас өнгөрсөнийг чинь асуухгүй ээ,..зүгээр л чимээгүй инээмсэглээд чамайг энгэртээ тэврэнэ..ямар дулаахан юм,ингээд л зогсоод баймаар..чи ингэж л бодно..
борооо орсоор л ...

p.s: харин миний гарт цэцэг л бий...

No comments:

Post a Comment