Friday, December 11, 2009

Орчин үеийн дотуур хувцас охидын эрүүл мэндийг хорлож байна!



Сүүлийн үед охид бүсгүйчүүдийн дунд нянгийн гаралтай үтрээний үрэвсэлт өвчин түгээмэл болжээ. Энэ нь,

Нэг: Агааргүйтлээс болж үтрээнд нян үржих замаар үүсдэг өвчин юм. Хэт бариу болон, нийлэг эдээр хийсэн дотуур хувцас нь агааргүйтлийг бий болгож улмаар эмэгтэй хүний бэлэг эрхтэн, агааргүйтэж нян үрждэг байна.

Хоёр: Үтрээний хүчиллэг орчин өөрчлөгдсөнөөр эмэгтэй хүний бэлэг эрхтэнд элдэв нян үрждэг. Бэлгийн замын халдварт өвчнүүд нь маш их загатнадаг бол агааргүйтлээс үүсдэг үтрээний өвчин нь ямар нэг шинж тэмдэг байдаггүй. Сайтар анзаарвал цагаан юм ихсэх хандлага ажиглагдана.

Гурав: Төрөл бүрийн ариутгагч бодисоор үтрээгээ гүнзгий бүү угаа. Эдгээр химийн бодисууд нь үтрээнд байх ёстой эрүүл бичил орчинг устгадаг. Ингэж үтрээний эрүүл орчин алдагдсанаар нян үржих нөхцөл бүрдэж өвчин эмгэг бий болдог байна.

Нянгийн гаралтай үтрээний өвчнөөс яаж сэргийлэх вэ?

  • Нийлэг эдлэлээр хийсэн дотуур хувцаснаас зайлсхий
  • Эмэгтэй хүний дотуур хувцас өгзөг л халхалж байх ёстой.
  • Агаар орохгүй материалаар хийсэн өмд байнга бүү өмс.
  • Зөвхөн даавуун материалаар хийсэн дотуур хувцас өмс.
  • Дотуур хувцасаа ойр ойрхон сольж угааж бай.
  • Халуун ногоотой хоолыг хязгаартай хэрэглэх нь чухал.
  • Хамгаалалтгүйгээр бэлгийн харьцаанд орохоос зайлсхий.
  • Нэгэнт эхэлсэн эмчилгээгээ бүрэн гүйцэд хийлгэж бай.
Агааргүйтлээс үүсдэг нянгийн үрэвсэл нь даамжирсаар умайн хүзүү рүү орж умайг үрэвсүүлж, улмаар үрийн суваг бөглөрөх, өндгөвчний үрэвсэл зэрэг эмэгтэйчүүдийн төрөл бүрийн өвчний эх үүсвэр болдог байна.

No comments:

Post a Comment