Monday, December 7, 2009

Цагаан уул хайрын шүлгийн наадам 12 дахь жилдээ

Монголын Залуучуудын Холбооноос залуу уран бүтээлчдийн авъяас билгийг хөгжүүлэх, тэдний уран бүтээлийг олон нийтэд таниулах, залуучуудын гоо сайхны мэдрэмжийг дээшлүүлэх зорилгоор анх 1991 оноос уламжлал болгон зохион байгуулж  байсан хайрын шүлгийн  наадмын эхний шатны шалгаруулалт өнөөдөр МЗХ ны байранд амжилттай болж өндөрлөлөө.


Гуч гаруй оюутан залуус эхний шатанд өрсөлдсөнөөс сүүлийн шатны шалгаруулалтанд оролцох эрх буюу өдтэй бичгийг 16 оролцогч авлаа.
   
Ирэх даваа гарагт буюу арванхоёрдугаар сар 7-ны өдрийн 14.00 цагаас  МЗХ ны байранд  эцсийн шатны шалгаруулалт болох ажээ.

Хүн төрөлхтний агуу их хайрыг өнө мөнхийн билэгдэл цагаан уул цэцгээр төлөөлүүлэн “Цагаан уул”  хэмээн нэрийдэж байсан тус наадам нь залуу шүлэгчдийн аяны дөрөөнд сүү мялааж, Монголын яруу найрагт өөрийн нэрийг тунхаглах залуу явъяастнууд төрөн гарахад үнэтэй хувь нэмэр оруулж байдаг арга хэмжээ юм.

Сонирхуулахад, наадмын анхны эзнээр МҮОНТ ийн захирал Ц.Оюундарь тодорч байсан бол яруу найрагч А.Эрдэнэ Очир, Г.Мөнхцэцэг, Л.Өлзийтөгс, Г.Аюурзана, Д.Оюундэлгэр, Л.Ганзул, Ю.Болдхуяг, Л.Моломжамц нар дараа дараагийн тэргүүн байрын эздээр шалгарч байжээ

1 comment:

  1. Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481

    ReplyDelete