Wednesday, October 21, 2009

Хvн төрөлхтөний тvvхэн дахь хамгийн харгис эмэгтэйчvvд

1. Ирма Гриз, 1923-1945.
Хэрвээ дайн болоогvй байсан бол Ирма энгийн нэгэн тариачин бvсгvй л байх байсан байх. Гэтэл тvvнийг 13-тай байхад эх нь амиа хорлож vхсэний дараахан тэрээр сургуулиа орхижээ. Тэр Гитлерийн тусгай батальоны эмнэлэгийн сувилагч болов. Тэгээд 1942 онд СС-ийн бэлтгэл сургуулийг тєгсєєд Равенсбрюк болон Аушвицийн хорих лагерь луу томилогджээ.
Тэр дєнгєж 20-той байсан ч маш зэрлэг догшин зантай нэгэн болсон байлаа. Бvсгvйчvvдийг vхтэл зодно. Єлсгєлєн нохдоор охидыг бариулна. Єєрийн биеэр хийн камерт оруулах хvнийг сонгодог байв. Тvvнийг Гуравдугаар Рейхийн хамгийн харгис хvvхэн хэмээн Гитлер шагшин магтдаг байсан юм. Харин хоригдлууд тvvнийг «хєєрхєн араатан” хэмээдэг байсан. 1945 онд тvvнийг Берген-Бельзен хорих лагерь дээрээ байхад нь английн цэргvvд баривчилсан юм. Тvvнд цаазаар авах ял оноосон. Цаазлуулахынхаа урд шєнє нь тэр инээж хєхрєн єрєєнийхєє найз хvvхэнтэй дуулж хоножээ. Хvзvvнд ь уяа углаж байхад тэр нvvрнийхээ тенийг засаж байсан гэдэг. Хамгийн сvvлчийн vг нь–Хурдлаач, та нар.



2. Эльза Кох, 1906-1967.

Эльза Дрезденд тєрсєн. 1937 онд тэрээр нєхєрт гарахдаа Заксенхаузены хорих лагерьт ажилладаг болоод байжээ. Удалгvй нєхєр нь Бухенвальд хорих лагерийн захирагч болов. Ингэснээр тэд нєхрийнхєє ажлын шаардлагаар тус лагерьт иржээ. Эльза хэдийгээр эмэгтэй хvн ч гэсэн тэр лагерьт огт уйддаггvй байжээ. Залхах нь бєитгий хэл харин ч лагерийн амьдралд дуртай нэгэн байв. Тэр хоригдлуудтай зvй бусаар харьцдаг байжээ. Єєрийн гараар тэднийг тамлана гээч. Хэрвээ аль нэгэн хоригдолын биен дээр шивээс байх л юм бол тvvний амьдрал тєгсгєл болох нь тэр. Учир нь Эльза шивээстэй хvний арьс цуглуулах дуртай байсан гэдэг. Тэдгээр арьсаараа гэрлийн бvрхvvл, цvнх, бээлий захиалж хийлгvvлнэ. Харин нєхєр нь 1944 онд баригдан цаазлуулсан. Харин тухайн vед жирэмсэн байсан Эльза 1947 онд шоронд орсон. Энэ нь цаазлуулахаас зайлхийсэн тvvний арга байжээ. Гэхдээ ойролцоогоор 50.000 орчим хvнийг тамлан зовоож, ихэнхийг нь нєхрийнхєє хамт хороосон гэх тvvний хэрэгт шvvх дээд хэмжээг єгсєн юм. Тvvнийг Мюнхенд америкчууд шvvсэн. Харин мєрдєх ажиллагаа нь бvтэн дєрвєн жил vргэлжилжээ. Бvсгvй єєрийгєє зєвхєн эрхшээлд автсан нэгэн байсан хэмээн хамгаалсаар байжээ. Гэтэл 1951 онд тvvнийг суллажээ. Тэгсэн германы тал тэр дор нь тvvнийг баривчилж садист гэмт хэрэг vйлдсэн гэх хэрэгт нь насаар хорих ял оноосон гэдэг. Шоронд тєрсєн хvv нь эхийгээ “Бухенвалийн гичий” гэдэг хочтой зартай алуурчин байсныг бvр хожим мэдсэн гэдэг. 1967 онд Эльза дvvжлvvлж vхсэн юм.



3. Белл Ганнес, 1859-1931.
1.83 см єндєр биетэй, 91 кг жинтэй Беллийг хvйс нь солигдсон эмэгтэй гэдэг байжээ. “Цэнхэр сахал” гэдэг хочтой энэ бvсгvй єєрийн хоёр нєхєр, гурван охиныхоо амийг хєнєєсєн билээ. Тэдгээрийг єєрийг нь сэжиглэж байна гэх vvднээс алжээ. Гэхдээ гэр бvлийнхнээсээ гадна ойролцоогоор 20 орчим хvнийг цааш нь харуулсан энэ алуурчин бvсгvй аллагаа шатаах, хордуулах, толгойг нь таслах зэрэг аргаар vйлддэг байжээ. Тэр уг нь Норвегиос Америкт аз жаргал хайн ирсэн гэдэг. Гэтэл гэрйн vйлчлэгч болов. Мєнгє нь хаанаа ч хvрэхгvй байж. Гэхдээ тэр нєхрийнхєє амь насыг даатгуулж амжсан байна. Тэгээд 1908 онд єєрийнхєє гэрт гал тавьжээ. Тэр галд гурван охин нь шатаж vхсэн юм. 1931 онд Лос-Анжелест Эстер Карлсон агэх бvсгvй нєхрєє алж даатгалын 2000 долларыг нь авах гэсэн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ. Тэр шvvх хурал болохоос ємнє шоронд нас барсан аж. Vхсэнийх нь дараа тvvнийг Белль Гуннесс гэдгийг мэджээ.



4. Беверли Эллит, 1968.
Єєрийгєє “Vхлийн сахиусан тэнгэр” гэдэг байсан цуврал алуурчин сувилагч бvсгvй дєрвєн хvvхэд алж, есєн хvний амийг хороохыг завдсан. Vvндээ тэр 40 жилийн хорих ял авсан. Дээрх гэмт хэргээ 1991-1993 онд vйлджээ.



5. Изабелла Кастильская, 1451-1504.
Тэрээр 15 жилийн хугацаанд 10.200 хvнийг шатаажээ. Тэдгээрээс 6800 нь цаазалсан гэж vздэг байж. Цаазлахаад єєр шийтгэлээр 97.000 хvнийг шийтгэсэн. 1492 онд тэрээр улс орноосоо бvх еврейчvvдийг хєєн гаргах шийдвэр гаргаж байв.



6. Майра Хиндли, 1942-2002.
Сэргэлэн шаргал vст Мира нэг найз залуутай байжээ. Тэр нь Йэн Брейди. Йен бол архинд дуртай, зартай дуээрэмчин Бонни, Клайд хоёр болон Гитлерийг шvтэгч, « Майн кампф»-ыг унших дуртай нэгэн байжээ. Тэрээр Мирагийн анхны эр хvн нь байсан ч бvсгvйг асаэр богино хугацаанд секс машин болгон хувиргасан. Тэд гэрлээд 40 жил хамт амьдарсан юм. Тэд хоёр биенийгээ нvцгэлэн хvлж байгаад зураг авах, бичлэг хийх их дуртай байв. Удалгvй энэ хобби нь чамлалттай санагддаг болсон гэнэ. Тэд банк дээрэмдэхэр тєлєвлєжээ. Мєн vvний зэрэгцээ хvvхэд хулгайлан гэртээ авчирч “тоглодог” болжээ. Тэднийг хvчирхийлж, зодож занчиж, уйлж хашигарч байгааг нь бичлэг хийн зургийг нь аваад сvvлд нь алж орхино. Тэдгээр алуурчид 11 хvvхдийн тамлан хороожээ. Сvх, хутга, уяа, оосор зэргээр… Тэдгээр золиос болсон хvvхдvvдийн цогцосын зарим нь олдоогvй юм. Мира 60 насандаа шоронд нас барсан билээ. Энэ хосын талаар хэд хэдэн кино бvтээгдсэн.



7. Хатан хаан Мария I, 1516-1558.
Тюдор хааны дєрєвдєхь vеийн залгамжлагч Английн хатан хаан. Тvvхийн хоч нь “цуст Мэри”. Тvvнийг нас барсан єдрийг vндэсний хэмжээний баяр болгон тэмдэглэдэг. Тvvний тушаалар 300 орчим протестанчуудыг тогоон дээр амьдаар нь чанасан. 3000 нь нутаг заагдсан. Тvvний нєхєр Филипп нь єєрєєс нь 11 дvv байсан бєгєєд ямарч эрх мэдэлгvй нэгэн байжээ. Єв залгамжлагч ч тєрvvлэх эрхгvй байсан. Тэрээр єєрийн хvслээрэ Испани руугаа буцсан бєгєєд Англид буцаж ирээд удалгvй харгис эхнэрээс зугатжээ. Мария євчнєєр насм барсан. Єнєєдєр Англид энэ хатан хааны нэг ч хєшєє дурсгал байдаггvй.



8. Дарья Николаевна Салтыкова («Салтычиха»), 1730—1801.
Тэр бол садист алуурчин байсан. Тvvний гарт нийтдээ 139 хvн амиа алдсаны ихэнх нь охид, бvсгvйчvvд байжээ.
Дарьяг нэгэн сvмийн шоронд хорьж байгаад цаазалсан. Ойролцоогоор 600 орчим хvнийг зэрлэгээр тамлан зовоогоод байхдаа тэр дєнгєж 26-тай байжээ. Євдєлт, цус тvvнийг цорын ганц хvсэл бєйв.


No comments:

Post a Comment