Wednesday, October 21, 2009

Хуримын бөгж

Эрт дээр үед нүүдэлчид сүйт бүсгүйг нөхрөөс нь зугтаалгахгүй гэж анхилам үнэртэй сүрлээр хөлийг нь тушдаг байжээ. Хожим найдваргүй сүрлэн “гав гинж “-ийг аръсаар урлах болж, сүүлд нь чулуугаар хийх болсон байна. Эртний Ромд ийм гав гинжийг төмрөөр хийдэг байсан бөгөөд ХҮ зуунд алмаазаар хийх болжээ. Харин ХҮ1 зуунд бичээс бүхий хос гав зүүдэг болсон нь хуримын бөгжний эхлэлийг тавъсан аж. Эрт дээр үеийн хүмүүс хуруу болгондоо ямар нэгэн утга агуулж, бөгж зүүдэг байжээ.

Долоовор хуруунд зүүсэн бөгж нь ажил албанд дэвшихэд дөхөм үзүүлэгч Санчир гаригийн нөлөө үзүүлдэг. Эрхий хуруу нь дайны бурхан болон Марс гаригийн ивээлийг хүсдэг бол хайр дурлалын бурхан болох Венерагийн бөгжийг ядам хуруундаа зүүх ёстой байжээ. Хуримын бөгжтэй холбоотой бас нэгэн хачирхалтай тохиолдлыг та бүхэнд өгүүлэх гэж байна. Францын химич Мери XIX зуунд хүний цусанд төмөр байдгийг илрүүлж, сенсаацитай нээлт хийжээ. Мери өөрийнхөө үзлийг олонд таниулж, дэлгэрүүлж чадсангүй. Учир нь тэр хайртай бүсгүйдээ өөрийн цуснаас гаргаж авсан төмрөөр бөгж хийж бэлэглэх санаа боловсруулсан бөгөөд өөрийгөө бага цустай гэдгээ тооцоолж чадалгүй амиа алдсан гэдэг.
Вильгельм Конрад Рентген Бертийн эхнэр хуримынхаа бөгжний ачаар түүхэнд нэрээ үлдээжээ. Түүний гаран дахь энэ бөгж дэлхийн анхны рентген зураг авалт дээр харагддаг. Энэхүү зургийг 1895 оны арванхоёрдугаар сарын 28-нд их сургуулийн физик эмчилгээний нийгммйн даргад хүлээлгэн өгсөн Рентгений “Туяаны шинэ төрлийн тухай өгүүлэлд хавсаргасан байдаг.
Их Британид эмч, сувилагчдад хуримын бөгж зүүхийг хориглодог. Бөгжний дотор орчны халдвар огт арилдаггүй. Зарим үед үүнийг тайлахад маш төвөгтэй байдаг билээ.Дэлхий дээрх хамгийн бяцхан хуримын бөгжийг 1544 онд Мария Стюартад зориулж хийсэн бөгөөд энэ бөгжийг түүнд хоёр настай байхад нь бэлэглэжээ.
Саяхан Их Британид биоинженерийн технологийн тусламжтайгар хүний ясаар хийсэн хуримын бөгж бүтээжээ. Ийм бөгж зүүхийг хүссэн хосуудаас ясны эсийн үлгэр авдаг. Дараа нь энэ эсийг бөгж хэлбэртэй тусгай “тавцанд” ургуулдаг байна.
Хуримын бөгж нь артрит буюу үе үрэвсэх, артроз өвчнөөс сэргийлдэг чаддаг гэнэ. Хэрвээ гэрлэсэн хосууд хуримын алтан бөгж байнга зүүдэг бол ядам хурууны артрит хэзээ ч тусдаггүй байна.
Эмэгтэй хүн танихгүй эрийг шинжихийн тулд 45 секунд ажиглахад л хангалттай гэж сэтгэлзүйчид тооцоолжээ. Эхний 10 секундэд тэд бие хаанд нь анхаарал хандуулж, найман секундэд нүдийг нь дүгнэж, допоон секунд үсийг нь харж, 10 секунд уруул, эрүүг нь ажиглаж, таван секунд мөрийг нь шинждэг гэнэ. Харин хамгийн сүүлийн таван секундэд тэд зүүж яваа хуримын бөгжийг нь ажигладаг байна.
Оросын нэрт зохиолч Маяковскийн хуримын бөгж хамгийн өвөрмөцөд тооцогддог. Тэр дурлалт бүсгүй Лилия Юрьевна Брикийнхээ (Л.Ю.Б) санаачлагаар өөртөө бөгж захиалан хийлгэсэн гэнэ. Хэрвээ энэ бөгжийг эргүүлэн харвал “люблю” буюу “хайртай” гэсэн үгийг уншиж болдог аж. Тэрээр энэ бөгжөө шидтэй гэж үзэн удаан хугацааны туршид тайлалгүй зүүсэн юм. Дашрамд хэлэхэд Лилия Брик Маяковскийгоос хойш хагас зуун жил шахам амьдарчээ. Америкийн ихэнх мужид дампуурсан бизнесменүүд хуулийн дагуу бүхий л үнэт зүйлээ зарж, өрөө төлөх ёстой гэсэн хууль байдаг. Гэхдээ ганц л зүйл үлдээдэг нь хуримын бөгж гэнэ. ***Хэрвээ эрчүүд минь эхнэр авах гэж байгаа бол эхнэртээ сүйн бөгжийг хамгийн дурсгалтайгаар бүүр болохгүй бол кинон дээр гардаг шиг гоёор зүүлгэж өгөөрэй. Ямарч бүсгүйн сэтгэл хөдөлнө. Хэрвээ хатуу сэтгэлтэй хүн биш л бол...***

No comments:

Post a Comment