Sunday, October 18, 2009

Таж Махал


Анх Могулын эзэнт гүрний хаан Шах Жахан хайртай эхнэр Мумтаз Махал нь төрөлтийн хүндрэлээс болж нас барахад дурсгалд нь зориулан мөнхийн хайрын билгэдэл болгон барьсан гэдэг. Перс, Энэтхэг, Араб маягийн барилгын хэв загварыг хослуулсан энэ нүсэр том бунханыг 1631 оноос хойш 22 жил барьж байж босгожээ. 1653 онд барилгын бүх ажил дууссан ба ойролцоогоор 68000 доллар зарцуулжээ. Таж Махалыг баригдаж дөнгөж дууссаны дараа Шах Жаханы хүү Аурангзеб аавыгаа баривчлан Тажийн яг хажууд байрлах Агра Форт буюу Аграгийн хориглолтын цайзад хорих болов

. Ингэх болсон шалтгаан нь дурлалдаа хэт мансуурсан Шах Жахан улсынхаа хамаг хөрөнгийг Таж Махалыг барихад зориулаад зогсоогүй баригдаж дууссаных нь дараа голын нөгөө эрэг дээр яг адилханыг хар өнгөтэйгээр барихаар төлөвлөж байсантай холбоотой гэнэ. Хар Таж Махалыг барихаар бэлдэж байсан гэх туурь, хар өнгийн гантиг чулуунууд одоо ч Ямуна мөрний нөгөө эрэг дээр байдаг юм гэнэ лээ. Хорионд ороод нэг их удаагүй нас нөгчсөн аавыгаа Аурангзеб Тажийн гол бунханд хайрт эхнэр Мумтазынх нь хажууд байрлуулсан гэдэг. Гол бунхнаас төв үүд хүртлээ 200 метр орчим усан сантай ба гол бунхны гурван талд хажуугийн жижиг бунхнууд, ард нь Ямуна мөрөн урсаж байдаг ажээ. Усан сан нь Ямуна мөрөнтэй шууд холбоотой нарийн системтэй. Таж Махалыг барихад зориулж бараг азийн ихэнх улсаас буюу Ражастанаас цагаан гантиг, Панжабаас хаш чулуу, Хятадаас болор, Төвдөөс оюу, Шри-Ланкаас биндэръя, Арабаас карнелийг авчирж шигтгээ хийж байсан гэдэг. Таж Махалд орох материалыг зөөж 1000 заан ажилласан гэдэг. Цагаан гантигаар хийгдсэн хана нь битүү эрдэнийн чулуун шигтгээтэй, шигтгээг хананаас нь төвийлгөөд хийсэн болохоор бүр ч илүү тансаг бөгөөд гайхамшигтай харагддаг байна./ Хамгийн сүүлд Таж Махалыг дэлхийд ганцхан байх ёстой гэж үзээд Таж Махалыг барьхад оролцсон бүх хүмүүсийн гарыг тайрсан гэдэг/

No comments:

Post a Comment