Wednesday, October 21, 2009

Тамхи татдаг эмэгтэй хүн амархан хөгширдөг


Тамхины утаа нь эмэгтэй хүний гоо сайхны гол дайсан гэдгийг та хэнээр ч хэлүүлтгүй мэдэх биз. Тамхи татдаг эмэгтэйчүүдийн арьсны өнгө нь үхмэл, маш жижигхэн үрчлээсүүдтэй байдаг. Тамхи татдаг эмэгтэй хүний нүүрэнд нь батга, элдэв төрлийн үрэвсэл гарамтгай байдаг. Мөн эрт хөгшрөлтийн явц ч маш тодорхой ажиглагддаг. Хэрэв эмэгтэй хүн тамхиа хаяж чадвал бие организм нь түргэн сэргэж, залуужих хандлага эрчимтэй явагддаг болохыг эмч мэргэжилтнүүд тогтоосон байна. Гэхдээ тамхинаас шууд гарах үед л дээрх үйлчлэл явагддаг гэнэ. Түүнээс биш бага багаар татаж байгаад аажимдаа хаях нь залуужих үйлчилгээ маш удаан бараг үгүйтэй адилхан байдаг гэнэ

No comments:

Post a Comment