Wednesday, October 21, 2009

Үргэлж залуу харагдах нууц


Хүн болгон хөгшрөлтөөс айж аль болох залуу харагдахыг хичээж явдаг. Тэгвэл хэрхэн үргэлж залуугаараа байх нууцыг танд толилуулья.-Хоолыг аль болох тааруулж идээрэй. Эд эсүүд ачаалалд автаагүй үед идэвхтэй байвал хурдан сэргэж, өвчнийг давах нь хурдан байдаг. Харин та хэт их идэж хэт бага идэж болохгүй.

-Самар ба жигнэсэн хүнс сайн идэх. Нүүрний арьс үрчлээтэх нь багасдаг. Энэ нь 20-30 насныханд хамаарна. Хэрэв та 40-өөс дээш настай бол А витаминтай хоол хүнс буюу лууванг сайн хэрэглэ. Харин 50 наснаас дээш хүмүүс сүү цагаан идээг түлхүү хэрэглэвэл сайн. Мөн зүрхээ хөгшрүүлэхгүйн тулд магни шаардлагатай. Магни нь цагаан идээ болон бяслаг, цай, кофенд байдаг байна.
-Өдөрт маш бага ажил амжуулдаг алхайж суудаг хүмүүс таван насаар илүү хөгширдөг байна. Тэгэхээр та идэвхтэй ажиллавал хурдан турна. Гагцхүү ажлын цагийг зөв зохион байгуулах нь эрүүл мэнд саруул байна. Өдөржин сууж ажил хийдэг бол зөв суух хэрэгтэй. Компьютерийн ард 6 цагаас илүү сууж болохгүй. Учир нь нүдний харааг муудуулдаг.
-Секс бол залуу насыг хадгалдаг гол зүйл. Ойр ойрхон секс хийдэг хүмүүс бусдаас 14 насаар залуу харагддаг. Учир нь сексийн үед аз жаргалын даавар үүсэх ба энэ нь дархлааг бэхжүүдэг байна.
-Ажил хэрэгч хүмүүс өөрийн үзэл бодолтой байх хэрэгтэй. Мөн өөрийгөө өндрөөр үнэлдэг бол стресс болон ядаргаанд орох нь бага юм.
-Өдөр бүр 8 минут дасгал хий. Дасгалаар нас уртасна гэсэн тооцоо байдаг. Аль болох явган явж зүрх судсаа эрүүлжүүл.
-Шөнө унтахад өрөөний хэм 18-аас дээш байх ёсгүй. Тэгвэл арьс залуу байдаг.
-Хэрэв та гомдол цөхрөл бүхнээ хэнд ч хэлэхгүй зөвхөн өөртөө хадгалдаг бол хурдан өвчилдөг. Судалгаагаар ийм хүмүүсийн 64 хувь нь рак өвчин илүү их тусдаг ажээ.
Уйлах сайн бөгөөд оюун ухаан хөгшрөхгүй.
Өлчир чийрэг байх. Өглөө босоод шүршүүрт орох нь эрүүл ахуйн гэхээсээ илүү чийр

No comments:

Post a Comment