Thursday, October 22, 2009

Сайхан эмэгтэй гэж ямар эмэгтэйг хэлдэг юм бол?

Сайхан эмэгтэй гэж ямар эмэгтэйг хэлдэг юм бол? Олон хүн олон янзын өөр өөр дүгнэлт өгөх байх. Харин энэ бүхнийг компьютер тодорхойлно гэвэл та итгэх үү? Итгэнэ үү байна уу таны л хэрэг. Ямар ч байсан Израйлын Тэл Авив Их сургууль хүний гоо сайхныг хэмжих нэгэн шинэ бүтээлийг гаргажээ.



Тус сургуулийн эрдэмтэд эрэгтэй хүний хувьд сайхан муухайг нь ялгах шалгуурыг аль хэдийн хийсэн гэжээ. Харин эмэгтэйчүүдийн хувьд ингэж ялгах нь маш асуудалтай байгаа юм байна.


Олон зуун эмэгтэйчүүд дээр явуулсан туршилтан дээрээс үндэслэн энэхүү төхөөрөмжийг илүү сайн болгох оролдлого хийсээр байна. 30 эрэгтэй эмэгтэй хүмүүс нийлэн, 100 ойролцоо насны эмэгтэйчүүдийг харьцуулан 1 -с 7 хүртэл оноог өгсөн аж. Харин компьютерийн уг багаж нь хүний хийсэн сонголтуудтай тун дөхсөн байна.
Ингэж шинжлэх ухааны аргаар буюу тооцоолон бодох зарчимаар хүний гоо сайхныг тодорхойлох нь цоо шинэ зүйл биш ажээ. Барагцаалбал 2000 гаруй жилийн тэртээ гүн ухаантан Pythagoras гэгч нь анх хүний гоо сайхан геометрийн харилцан уялдааг томъёлон гаргаж байсан юм байна.
Энэхүү программын удирдагчаар ажиллаж байгаа Kagian хэмээх эрдэмтэн маань энэ программаа эрэгтэйчүүдийн царайг сайхан муухайг маш хялбар ялгана гээд "Хэрвээ би программаар шалгуулвал тэр дор нь дэлбэлчих байх" хэмээн хошигножээ.

No comments:

Post a Comment