Wednesday, October 21, 2009

Эртний агуу эзэнт гүрнүүд

Монголын эзэнт гүрэн:
Эх түүхээ мэддэг болгон нь надааар хэлүүлээд яах вэ?
Бүх цаг үеийн хамгийн хүчирхэг, хамгийн том, хамгийн агуу улс гүрэн байсан юм шүү. Түүнээс хойш хэн ч хэзээ ч ийм том улс гүрнийг байгуулж байсангүй.

Цэрэг арми нь ялагдашгүй байж монголын тал нутгаас Адриатын тэнгис хүртэл 8000 илүү км нутагт ид хүчирхэгээрээ гайхагдаж явсан Хорезм /Сартуул/ гүрэн, Хар Кидан улс, Зүрчидийн Алтан улс, Тангуд зэрэг 50 гаруй улс овог аймгуудыг ээлж дараалан эзэлж 150 жил даян дэлхийд энх тайвныг цогцлоож өнөө цаг үеийн даяарчлалын эх үндсийг тавьсан юм.

Аттила хааны байгуулсан баруун Хүн гүрэн Аттила хаан учир битүүлгээр алагдсаны дараа түүний хүү улс орноо удаан нэгтгэн захирч чадаагүй юм.

Би өөрөө монгол хүн хэдий ч Наран улсыг их хүндэтгэж үздэг юм. Тэд дэлхийн 2-р дайны үед Германыхаас 1,5 дахин их газар нутгийг гартаа оруулж амжсан юм. Хэрэв тэд Манжуур, Өмнөд Сахалин, Курилын арлууд, Солонгосыг авч үлдээд Хятадтай явуулах дайнаа зогсоогоод АНУ, Англитай зохицчихсон бол түүх яаж эргэх байсан билээ. Чөтгөр бүү мэд

Македоны Александрын тухай дурьдалгүй өнгөрч чадсангүй оруулчихлаа. Александр бол бас л алдартай жанжин. Түүний эцэг Филипп хаан грекийн хот улсуудыг нэг нэгээр эзэлж авсан бол Александр эртний хүчирхэг Перс гүрнийг мөхөөсөн юм. Хэрэв түүний улс нас барсных нь дараа цаашид хэвээр оршин тогтносон бол би түүнийг бахдан үзэх байлаа.
Түүний нэртэй холбоотойгоор Гильгамишийн дуулал зохиогдсон бөгөөд түүний аян дайны дараагаар Дорно дахинд эллины соёл түгээн дэлгэрч зарим нэг байдлаар нөлөөлсөн гэдэг.

No comments:

Post a Comment