Wednesday, October 21, 2009

Санхүүгийн бэрхшээлээс үүсэх стрессийг багасгах таван арга

Санхүүгийн бэрхшээлээс үүсэх стрессийг багасгах таван арга

Стресс хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг бид мэднэ. Санхүүгийн хямрал таны хэтэвчээс илүүтэйгээр эрүүл мэндэд сөрөг үр дагавар авчирдаг. Удаан хугацаанд стресстэй амьдрах нь өвчлөх, хүнд өвчин тусах магадлалыг нэмэгдүүлдэг аж. Санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулж стрессээс салахад дараах аргууд танд тусалж болох юм.


1. Төсөв зохиож, түүнийгээ дага. Сайн боловсруулсан төсөв танд зардлаа хянах боломж олгож, өдөр тутмын санхүүгийн асуудалтай холбоотой стрессээс тань чөлөөлнө. Зардлаа хянаж чадахуйц төсөв гаргах нь хөрөнгө мөнгөө зөв зарцуулах хамгийн сайн арга юм. Төсөв хийх хамгийн эхний алхам нь орлогоо зөв тооцож зарцуулалтаа тодорхой болгохоос эхэлнэ. Дараагийн алхам нь төлөвлөгдөөгүй зардлын жагсаалт хийх, энд хүнсний зүйлийн зардлаас эхлээд үзвэрийн билет хүртэл бүгдийг тооцно. Энэ бүгдийг тооцоолсноор та аль зардлаа хасч болох зэрэг илүү ухаалаг шийдвэр гаргаж чаддаг болно.

2. Өр тавихаас зайлсхий. Ингэхийн тулд элдэв төрлийн зээл, лизингээс татгалз. Нэгэнт зээл авсан тохиолдолд аль болох боломжоо ашиглан түргэн хугацаанд өрөө төлж дуусгах нь таны санхүүгийн байдал сайжрахад нөлөөлнө. Гэхдээ мэдээжийн хэрэг өр тавихад сайн муу талууд бий. Моргейж, оюутны зээл зэрэг хөрөнгө оруулалт болж чадах зээл байна. Зээлээ цагт нь төлж чадаж байх нь чухал.

3. Бусдаас тусламж ав. Тусламж авахын тулд хамгийн эхэнд найз нөхөд, гэр бүлийн хүмүүст ханд. Гэхдээ мөнгөн тусламж биш, зөвлөгөө авах, сонсох хэрэгтэй. Санхүүгийн бэрхшээлээ эцэс болгохоор шийдсэн бол нэрэлхэх зангаа хойш тавиад бусдын зөвлөгөөг ав. Бусадтай өөрт тулгарсан асуудлаа ярилцаж байх нь стрессээс салах үр дүнтэй аргын нэг. Санхүүгийн мэргэжилтний зөвлөгөө бас чухал.

4. Мөнгөнд хандах хандлагаа өөрчил. Мөн хүүгийн хямралаас үүсэх стрессийг бага байлгахын тулд мөнгө бол бүх юм биш гэдэгт өөрийгөө итгүүлэх хэрэгтэй. Нэг үгээр өөртөө байгаа зүйлсдээ талархаж амьдар. Эд материал биш гэр бүл, найз нөхөд хүнд хамгийн чухал. Би өвдвөл, ажлаа алдвал гэр бүлдээ тусалж чадахгүй болчихвол яана гэх мэт айдсаа орхи. Ирээдүйгээ урьдаас харж төлөвлөх нь сайн боловч бүх зүйлийг хянах боломжгүй. Иймээс одоо цагт амьдарч, байгаа боломжиндоо сэтгэл хангалуун байх хэрэгтэй.

5. Хүсч байгаа болон хэрэгцээт зүйлсээ тусад нь байлга. Орлогоо нэмэгдүүлэх илүү сайн ажил, илүү өндөр цалинтай болохыг бүгд хүсдэг хэдий ч зарцуулалтаа хянах нь үүнээс чухал. Санхүүгийн бэрхшээл хэтэрсэн зардлаас гарч ирдэг. Гэвч байгаа боломжоороо амьдрах нь ядуу амьдрах гэсэн үг биш ердөө л авахыг хүсч байгаа" зүйлээ хэрэгцээт зүйлээсээ тусад нь авч үз. Дээр нь нэмээд хэрэгцээнээсээ хүсч байгаагаа ялгаж салгах нь танд амьдралд үнэхээр чухал зүйлсээ ялгахад ч туслах болно. Ингэснээр таны амьдралд гарах өөрчлөлт таныг санхүүгийн хямралаас гарах стрессээс хол байх дараагийн аргад тань таныг аяндаа хөтөлнө.

No comments:

Post a Comment