Wednesday, October 21, 2009

Өнгө танд хэрхэн нөлөөлдөг вэ?


Өнгөний нөлөөллийг ихэнх хүмүүс үгүйсгэдэггүй. Тийм ч учраас энэ сэдвээр шинжлэх ухааны олон туршилтууд явагддаг ч эцсийн дүгнэлтийг гаргаж чадаагүй л байгаа юм. Ногоон өнгийн будагтай хана тайвшруулдаг”, “Элсэн чихрийг цагаан хөх уутанд савлан худалдаалахад тохиромжтой”, “Улаан өнгийн цагаан хэрэглэл сексийн хүслийг өдөөдөг” … гэх мэт ишлэлүүдэд бид үнэхээр анхаарлаа хандуулах хэрэгтэй юу?

Цэнхэр өнгийг - ариун, улаан өнгийг - тансаг гэхчилэн бид өнгийг онцлог шинж байдлаар нь ялгаж үздэг. Өнгө нь бидний сэтгэл хөдлөлтэй салшгүй холбоотой бөгөөд бид ч их унтахыг “ногоороод”, хилийн чанадад хууль бусаар амьдрахыг “харлаад” гэхчилэн бидний өдөр тутмын амьдралын дүр төрхийг өнгөний байгалийн өөрийнх нь шинж чанараар илэрхийлэх тохиолдол цөөнгүй. Тэгээд ч үндсэн өнгө нь маш олон шинж чанарыг илэрхийлдэг. Тухайлбал:

Улаан - үр жимс ба цус, эрч хүчийг илэрхийлнэ

Хар – газар бас үхлийн өнгө. Гэхдээ байгаль өөрөө ер бусын баялаг өнгөөр туяардаг бол харин хүмүүс олон өнгө будгийг ялган таниж, амилуулж өгдөг. Мөн хэт өндөр мэдрэмж бүхий багаж хэрэгслэлийн тусламжтайгаар хэт улаан туяанаас эхлээд үл харагдах хүний гэрлэн бүрхүүлийн ялгаруулж буй өнгийг хүртэл бүртгэн авах боломжиой гэдэг. Тэгвэл өнгө болон бидний сэтгэл хөдлөлийн хоорондын холбооны физик шинж чанарыг нь ашиглан сэтгэл санаа болон дотоод мэдрэмжээ дээшлүүлэх боломж байдаг уу?

Инстинктын түвшинд


Яагаад зарим өнгө нь өдөөж эрч хүч өгдөг бол харин нөгөө нь тайвшруулж , идэвхигүй байдалд оруулдаг юм бол? Өнгөний энэ нөлөөлөл нь мэдрэлийн системтэй холбоотой. Үүнийг өнгөтэй холбоотой олон туршилтууд нотолж өгчээ. Тухайлбал:

Шар улаан өнгөний спектр гэхэд зугатаах эсвэл тэмцэх үйлдлийг хариуцах мэдрэлийн системийн сэтгэл хөдлөлийн хэсгийг өдөөн ингэснээр цусан дахь сахарын түвшин нэмэгдэж, булчингуудад очих цусны эргэлтийг хурдасган, хүний бүх л мэдрэмж идэвхиждэг.

Харин цэнхэр, ногоон өнгө нь үүний яг эсрэгээр төв мэдрэлийн эсэд дохио болдог. Үүний нөлөөгөөр зүрхний хэмнэл болон амьсгал удааширч, хоол боловсруулах эрхтэний цусан хангамж сайжирна.

Энэ нь өдөр шөнө солигдоход хүний бие организм даган дасан зохицдогтой нэгэн адил. Шар улаан өнгийн спектрыг хүний бие организм нар мандах үеийнх шиг хүлээн авч сэргэдэг бол харин цэнхэр ногоон өнгийн спектрыг үдшийн бүрүүтэй адил нөлөө үзүүлж амрах хүсэл төрүүлдэг. Ийм ч учраас амьдралын тодорхой үед хүмүүст өөр өөр өнгө таалагддаг. Тухайлбал амармаар санагдвал цэнхэр, ажлын эрч хүч, урам зориг авмаар бол улбар шар, улаан өнгө илүү таалагдана.

Цэнхэр, хөх өнгө

Юуны өмнө энэ өнгө нь тайвшруулах үйлчлэлтэй өнгө. Бие болон сэтгэлийн тайвшруулж, аюулгүй, итгэлтэй уур амьсгалыг үүсгэдэг. Ийм учраас хөх өнгөөр сургалтын анги танхимын ханыг буддаг юм. Үл ялиг ногоон туяатай бол нийтэч орчинг үүсгэхэд нөлөөлнө.

Цэнхэр өнгөний эерэг үйлчлэл: Тайван байдалд тэмүүлэх, гүн ухааны эрэгцүүлэлд хүргэх, үнэнч зан байдал, өөрөө өөртөөгээ болон эргэн тойронтойгоо зохицох. Флегматичик темперамент.

Цэнхэр өнгөнөөс татгалзах: Тайван байдал, урт хугацааны депресс, сул дорой байдалд байх үедээ цэнхэр хөх өнгөнөөс татгалзах хэрэгтэй. Мөн хамт олны дунд нөхөрсөг харилцаа дутагдах үед, нэр алдарт хүрэх зорилго тавьсан үед энэ өнгөнөөс татгалзах хэрэгтэй.

Шар өнгө

Энэ өнгө нь хурц, баяр баясалтай, тэмүүлэл бүхий өнгө. Түүнийг оюунлаг байдал, дүрслэх сэтгэлгээтэй холбон бодох хэрэгтэй. Шар өнгө нь анхаарлыг төвлөрүүлэх, ой тогтоолтыг нэмэгдүүлэх, шийдвэр хурдан гаргах, шударга байхад нөлөөлнө. Мөн шар өнгө нь бусад хүмүүсийн үзэл бодлыг ойлгох, шинэ санаа гаргахад тусалдаг. Энэ бол өөдрөг өнгө.

Шар өнгөний эерэг нөлөөлөл: Эрх чөлөөтэй байх хүслийг өдөөнө. Мөн сэтгэлийн дарамтнаас гаргах эрмэлзлэл төрүүлнэ.

Шар өнгөнөөс татгалзах: Хэрэв та ямар нэг түгшүүртэй байдалд байгаа, урам хугарсан, сэтгэл санаа тогтворгүй байгаа бол шар өнгө давамгайлсан орчинд байхаас аль болох татгалзах хэрэгтэй.

Улбар шар өнгө

Сэтгэл хөдлөл эмоцоос ангижарч, өөрийн үнэлэмжийг дээшлүүлж, уучлах сэжгэл төрүүлнэ.

Депрессын эсрэг сайн эм болж сэтгэл санааг өргөж өгнө. Интоор, жүржийн өнгө мэдрэлийн эд эсийг сэргэхэд нөлөөлнө.

Улбар шар өнгийн эерэг нөлөөлөл: идэвхи, эерэг мэдрэмж, өөрчлөх хүсэл, нээлттэй байх эрмэлзлэлийг өдөөнө.

Зайлсхийх үе: Хэрэв та ганцаараа байх, нам гүм орчинд тайван, хөдөлгөөн багатай байхыг хүссэн бол энэ үедээ улбар шар өнгөөс зайлсхий.

Улаан өнгө

Эрч хүч, өөрт итгэх итгэл төрүүлж, нөхөрсөг уур амьсгалыг өдөөнө. Гэхдээ маш хүчтэй.

Эерэг нөлөөлөл: Өөрийн хүч боломжийг илэрхийлэх, алив үйлдэл хийхэд бэлэн байх, өөрт итгэх итгэлийг нэмэгдүүлнэ.

Зайлсхийх тохиолдол: Бие болон сэтгэл санааны тавгүйрхэл, айдсаас үүсэлтэй сэтгэлийн тавгүйрлийн үед улаан өнгөнөөс аль болох зайлсхий.

Ногоон өнгө

Энэ бол амьдрал, гармон, өсөлтийн өнгө. Энэ өнгө нь биднийг байгальтай холбон, нэг нэгэндээ ойртон дотносоход тусалдаг юм.

Ногоон өнгөний эерэг нөлөөлөл: Өөрийгөө хүндлэх, тогтвортой байх, хатуу чанга байдал, өөртөө шударга хандахад нөлөөлнө. Энэрэнгүй зан чанар, зориг, тэвчээртэй байхад тусална.

Сөрөг тал: Мэдрэлийн системын хэт ачаалалтай үе, шахалт дарамт, хатуу ширүүн уур амьсгал бүхий орчинд байх үедээ энэ өнгөнөөс татгалз.

Ягаан өнгө

Энэ өнгө нь агуу санаа, ур чадвар, зөн билэг, шүтлэгт нөлөөлнө. Мөн эмзэг мэдрэмтгий зан чанар, энэрэнгүй нигүүлсэнгүй чанар, урам зоригийг бадраахад нөлөөтэй.
Эерэг нөлөөлөл: тэмүүлэлтэй байх, ялдам мэдрэмтгий байхад нөлөөлнө.
Эмх цэгцтэй байх, мэдрэмтгий байдлаа хянах үедээ энэ өнгөнөөс аль болох зайлсхий.

No comments:

Post a Comment