Thursday, October 22, 2009

Эрдэмтэд эмэнтэй хүний хамгийн аз жаргалтай үеийг тодорхойлжээ

http://images.quickblogcast.com/102419-95264/woman_face.jpg Эмэгтэй хvний хамгийн аз жаргалтай vе нь 28 нас гэнэ.
Харин энэхvv аз жаргал нь тийм ч удаан vргэлжилдэггvй байна. 30 нас хvрмэгцээ эмэгтэй хvн болгон анхны vрчлээс болон цагаан vс зэрэгт санаа нь зовниж эхэлдэг байна. Харин 30 хvрмэгцээ өөрийн гоо сайхан болон итгэл найдварыг алдаж болохгvй гэж мэргэжилтнvvд зөвлөж байна. Өөртөө бага зэрэг цаг зав гаргаад өөрийгөө дахин залуу мэт болгож болно.
Санал-асуулгад 25-65 насны 4000 эмэгтэй хамрагджээ. Тэд хэдэн насандаа 12 чиглэлээр хамгийн vр бvтээлтэй байсан тал дээр хариулт өгөх ёстой байв. Судалгааны vр дvнгээр, 29 насандаа тэд өөрийн амжилтанд сэтгэл хангалуун байдаг, өөрийн хамтрагчтайгаа 30 насандаа илvv сайн харьцаатай байдаг, харин 28 насандаа сексийн харьцаа нь илvv байдаг байна. 33 нас нь санхvvгийн хувьд хамгийн тогтвортой vе гэнэ. Гэр бvлийн таашаалтай vе нь 32 насандаа байдаг байна. Эмэгтэйчvvдийн гуравны хоёр нь өөрсдийгөө эрчvvдээс хурдацтай хөгширдөг гэж vздэг ба 30 наснаас хойш өөрийн гадаад дvр төрхдөө 9 баллнаас 5 балл өгсөн байна. Мөн 56% нь нас ахих тусам тэдний гоо сайхан алдагдаж байна гэдэгт сэтгэл нь зовнидог байна.

No comments:

Post a Comment