Wednesday, October 21, 2009

Сомалийн дээрэмчид Хятадын 25 цэргийг барьцаалав

Сомалийн дээрэмчид Энэтхэгийн далайд хөлөг онгоц барьцаалсан хэрэг уржигдар гарсан байна. Европын холбооны харуул хамгаалалтын хэсгийн төлөөлөгчийн мэдээлснээр дээрх онгоцыг Сейшель арлаас зүүн хойд хэсэгт 1000 километр зайд барьцаалсан талаар онцлов. Тус хөлөг онгоц нь Африкийн Эвэр тэнгисийн аюулгүй байдлын төвд бүртгэгдээгүй байсан байна. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр хөлөг онгоцыг дээрэмдэх явцад усан онгоцонд 146 хүн байсны 25 нь Хятадын тэнгисийн цэргүүд аж. Бусад барьцаалагдсан хүмүүсийн яс үндэс одоогоор тодорхойгүй байна. Энэ нь Сомалийн дээрэмчид аравдугаар сард онгоц барьцаалсан долоо дахь тохиолдол аж. Үүнээс өмнө тэд Сингапурын чингэлэг тээвэрлэгч, Испанийн мина шүүгч, Тайванийн загасны, мөн Украин, герман, Туркийн ачааны хөлөг онгогчдыг тус тус барьцаалж байжээ. Олон улсын хүмүүнлэгийн “Экотерра Интернэшнл” байгууллагын мэдээгээр 2009 оноос хойш Сомалийн дээрэмчид 174 гаруй удаа халдлага үйлдэж, 49 онгоц барьцаалжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар дээрэмчид халдлагаа ихэвчлэн хавар, намар явуулдаг нь энэ үеэр далайн шуурга гардаггүйтэй холбоотой гэнэ

No comments:

Post a Comment