Wednesday, October 21, 2009

Зүүдэндээ явдаг хүнийг сэрээх аюултай юу


- Зүүдэндээ явдаг хүмүүсийг шөнө сэрээх нь аюултай гэдэг нь ташаа ойлголт.
- Сэрээх гэж оролдсон ч үүнийг хийхэд маш хэцүү.
- Та түүнтэй ярилцахыг оролдлоо ч зүүдэнд явагч таныг сонсохгүй.
- Тэр нойрны гүн үедээ "зугаалгаа" эхэлдэг. Сэрсэн мэт санагдсаны дараа ч тэр яг мансуурсан мэт ямар ч мэдрэмж төрөхгүй, юу ч санахгүй.
- Тиймээс түүнийг сэрээх гэж оролдолгүйгээр ор руу нь болгоомжтойхон дөхүүлж, хэвтүүлсэн нь дээр.

- Хэдийгээр зүүдэнд явахаас сэргийлэх ямар нэгэн эм бэлдмэл, жор байдаггүй ч мэдэх шаардлагатай зарим зүйл бий.
- Юуны өмнө түүнд унтахын өмнө спиртийн төрлийн ундаа, нойрсуулах эм зэргийг өгч болохгүй.
- "Зугаалж" байх үед нь түүнийг зөнд нь бүү орхи.
- Хамгийн гол сэрээх гэж оролдолгүй харж бай.
- Зүүдэндээ явагчид ердөө хэдхэн минут "зугаалдаг".
- Тиймээс энэ хугацаанд түүнийг юм мөргөж гэмтэхээс сэргийлж, орондоо ортол харах хэрэгтэй.
- Хэрэв танай гэр бүлийн гишүүдээс хэн нэг нь зүүдэндээ явдаг бол хутга, хайч мэтийг хурц үзүүртэй зүйлийг унтахынхаа өмнө далд хийж бай.

No comments:

Post a Comment