Wednesday, October 21, 2009

Их хаадын тухай статистик тоо баримт


Бөртэ чоно Гоо марал хоёр тэнгис далайг гатлан Бурхан халдуунд ирснээс хойш Есүхэй баатар хэмээх нэгэн сайн эр буюу эзэн Чингисийн эцгийг хүртэлх уөийг сударт дурддаг нь чухамдаа Монголын овог, аймгийн гарвал зүйн модыг үгээр зурсан хэрэг боловч бичиглэгдэн хоцорсон нь бараг үгүй. Богд эзний сурвалжийг урагш хөөхөд амаргүйн учир энэ болой.

Харин 28 настай Тэмүүжинг хамаг монголын хаанд өргөмжилснеөс хойш Лигдэн хутагт хааны үөйиг дуустал Чингисийн удмын 36 хаан монтол төрийн жолоог барьжээ. (зарим сударт 36 хаан 409 он гэж буй).
Эдгээрээс хамгийн их насалсан нь 79-ний сүүдэр эооглосон Хубилай цэцэн бөгөөд хамгийн залуугаар хальсан нь Ринчинбал хаан (6 настай) байжээ. Нэгдсэн Монгол улсын хаант төр Лигдэн хутагт хааныг хүртэл их хаадын шугамаар 428 жил болсон байх бөгөөд үүнээс жинхэнэ хаантай байсан 391 жил, үлдэх 37 нь хатдын төр барьсан юм уу ямар нэг байдлаар завсардсан үе байжээ.
Тухайлбал, Өгөөдэй, Гүюг нарын дараа хатад нь 10 жил, 1227 онд их эзнийг хальсны дараа монгол заншил ёсоор залгамжлах эрхтэй отгон хүү Тулуй нь нэг жил төрийг хамаарсан байх жишээтэй. Хэрвээ их хаадын төр барьсан дундаж хугацааг тооцох юм бол 10.5 жил барьсан байна.
Тэдний төр барьсан хугацаа хийгээд нас сүүдрийг жишиж үзвэл ихээхэн алаг цоог байдаг. Тухайлбал:
79 насалсан 1
60 насалсан 1
50-59 насалсан 5
40-49 насалсан 7
30-39 насалсан 8
20-29 насалсан 8
19 насалсан 1
0-10 насалсан 2 байв.
Харин ширээнд байсан хугацааг нь авч үзвэл
0-5 жил 17
5-10 жил 5
10-15 жил 4
20-25 жил 1
25-30 жил 3
35-40 жил 1
40-45 жил 0
45-50 жил 1
Эндээс хамгийн удаан хаан суусан (47 жил) хүн бол Батмөнх даян хаан бөгөөд 53 насандаа насан эцэслэжээ.

No comments:

Post a Comment