Wednesday, October 21, 2009

Антибиотикийг яаж хэрэглэх вэ?


Манайхан эм, антибиотикийн хэрэглээнд туйлын хайхрамжгүй ханддаг зуршилтай. Үүнээс болж өвчнөө хүндрүүлэх, далд хэлбэрт оруулах нь бий. Эмийг ямар тунгаар хэрхэн уухаа мэддэггүй, өвдсөн үедээ таамгаар уугаад явдаг хүмүүс ч элбэг байдаг. Тэгвэл эм, антибиотикийг хэрхэн зөв уух талаар зөвлөе.


-Эмийг хэзээ ч зажилж уудаггүй. Маш цөөн эмэнд зажил гэсэн заавар байдаг.
-Эм, антибиотикийг капсултай нь залгих ёстой. Гаднах хальс, капсул нь ходоодонд наалддаг гэх мэтийн буруу ойлголт байж болохгүй. Учир нь капсул нь гэдсэнд очиж задрах үйлчилгээтэй.
-Антибиотикийг харьцангуй урт хугацаанд уух ёстой. Хүмүүс голдуу хоёроос гурван хоног уугаад орхичихдог зуршилтай. Ингэвэл өвчин чинь эдгэрэхгүй.
-Антибиотик уух тохиолдолд үдээс өмнө, хойш, хоолны дараа гэх мэтийн буруу ойлголт, хэвшлээс салах хэрэгтэй. Анибиотикийг ууж байх үедээ цагийг нарийн, ягштал баримтлах хэрэгтэй. Тэгж байж хүссэн зорилгодоо хүрнэ.
-Антибиотик ууж байх үедээ гадуур дэмий сэлгүүцэлгүй, хэвтрийн дэглэм барьж байвал зохино. Үйлчилгээний үр дүн ч сайжирдаг.

No comments:

Post a Comment