Wednesday, October 21, 2009

Толбо бүхэн өөр өөpийн oнцлoг, шинж чанартай

Шороон толбо.
Шороон толбыг арилгахын тулд эхлээд хатаа. Дараа нь сойзоор цэвэрлэж, угаалгын нунтагтай халуун усаар угаавал арилна.

Өвс ногооны толбо.
Өвс ногооны толбыг арилгахын тулд толбон дээр нь угаалгын хуурай нунтаг цац. Хэсэг хугацаанд байлгасны дараа халуун усаар угаавал арилна.

Пивоны толбо.
Пивоны толбыг арилгахдаа чийгтэй пролоноор арчих юмуу эсвэл хүйтэн усанд дэвтээнэ. Хэрэв даавууны чанарт нөлөөлөхгүй бол бохирдсон хэсгийг цайруулагчаар угааж болно.

Нэрсний толбо.
Тэрс жимсний толбыг арилгахдаа толботой хэсгийг хүйтэн усанд угаана. Хэрэв толбо сайн арилаагүй бол спиртээр арчиж болно.

Зайрмагны толбо.
Зайрмагны толбыг толбо арилгагчаар арилгаж болно. Эсвэл халуун усанд угаалгын нунтаг хийж 30 мин дэвтээнэ. Удсан толбыг хэдэн цаг байлгах хэрэгтэй. Дараа нь угаа.

Гүзээлзгэний толбо.
Гүзээлзгэнэ жимсний толбыг удааж болдоггүй. Толбо болсон хэсгийг хүйтэн ус гоожуулж угаана. Мөн угаалгын нунтаг дээр нэг цайны халбага цагаан цуу хийсэн бүлээн усаар угааж болно. Хэрэв толбо сайн арилахгүй бол спиртээр норгосон хөвөнгөөр арчиж болно.

Крем, тосны толбо.
Крем болон тос хувцсанд наалдаж толбо үүсгэсэн бол эхлээд маш болгоомжтой хусч аваарай. Дараа нь халуун усанд угааж арилгана. Ингэхдээ толбо арилгагчийг мөн ашиглаж болно.

No comments:

Post a Comment