Thursday, October 22, 2009

Зөвөлгөө

Үс арчлахад учир бий!
Үс хэврэгших хугарамтгай болох нь тохироогүй шампуниар угаах, халуун сэнсээр хатаах, буржийлгах зэргээс болдог. Иймд доорх зөвлөмж нь ус бэхжүүлэхэд нэн тустай.

Иллэг хийх:
Долоо хоногт 2-3 удаа толгойн арьсанд иллэг хий. Энэ нь цусны эргэлтийг сайжруулж үсний үзүүрийг хугарахаас сэргийлэх хамгийн сайн арга болно.

Самаа зөв сонго:
Өргөн шүдтэй сам, тэр тусмаа модон материалаар хийгдсэн бол бүр сайн.

Нарнаас хамгаалж бай:
Та арьсаа нарны хүчтэй туяанаас хамгаалдаг шиг, үсээ ч мөн хамгаалах хэрэгтэй.

Үсээ зөв арчилж сур:
Шампунь, ангижруулагч зэрэг гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авахдаа нэг л пүүсийнхийг сонго. Шампунь нь хагны эсрэг байхад ангижруулагч нь тэс өөр үйлчилгээтэй байж болохгүй.

Үсэндээ тэжээл өг:
Долоо хоногт ядаж нэг удаа тэжээлийн маск тавих хэрэгтэй. Ингэх нь үсний угийг бэхжүүлэх сайн талтай. Үсээ хуурай болтол нь арч. Угаасны дараа үсээ сэнсээр хатаахаас өмнө алчуураар сайтар арчиж бай.

Үсэнд сөрөг нөлөөлөх хүчин зүйл

Нэг: Хүүхдийн шампунь
Сүүлийн үеийн судалгаагаар хүүхдийн шампунь хүүхдэд маш сайн гэдэг нь батлагдаагүй гэнэ. Харин ч ихэнх хүүхдийн шампуньд шүлтний агууламж өндөр байдаг нь үсэнд сөргөөр нөлөөлдөг аж.

Хоёр. Үсийг чийгтэйгээр нь бүү самна
Болж өгвөл нойтон үсийг самнах хэрэггүй. Учир нь үс хэт хүнд болж, үзүүр нь татагддаг.

Гурав. Бүү уурлаж бухимд
Мэдрэлийн эд эс гэмтэх нь үсэнд сөргөөр нөлөөлдгийг санууштай. Ямар ч асуудалд тайван хандаж сурах нь зөвхөн үстэй ч холбоотой юм бус.

Та эдгээр энгийн зөвлөмжийг тууштай дагаж чадвал үс унах процессыг хяналтандаа авч чадна.

No comments:

Post a Comment