Wednesday, October 21, 2009

Танд ямар дотоож таалагддаг вэ


Сонгодог дотоож нь өвөрмөц материалаар хийгдсэн, хатгамал, чимэглэлтэй ч юм уу өөрийн онцлогтой байдаг. Ийм дотоожийг хөхөвчтэй хамт худалдан авах нь зөв. Сонгодог дотоож нь бүсэлхий хүртэл дээгүүр байх тусам хөл урт харагддаг. Гэхдээ ташааны өө сэвийг улам тодруулдаг. Бие галбирын асуудалтай хэсгийг дотоожны цацаг, сүлжмэл зэрэг чимэглэлээр засах боломжтой.2. Шоорторхуу богино хэлбэрийн ийм дотоож нь залуу, цоглог онцлогийг агуулдаг. Жинсний дотуур өмсөхөд тохиромжтой. Энэ дотоож нь бүсэлхийнээс доош байвал гоолиг бие галбиртай бүсгүйчүүдэд зохино. Спорт дотоожийг сурагч загварын богино юбка, намхан ултай гуталтай хослуулан өмсдөг. Анхааруулахад ийм дотоожийг бие барьсан өмдтэй өмсдөггүй.3. Урдаа гурвалжинтай, ардаа нарийн уяатай энэ дотоож нь туранхай гоолиг төдийгүй махлаг бүсгүйчүүдэд ч тохиромжтой. Энэ дотоожийг спорт хэлбэрийн өмд эсвэл үдшийн даашинзны дотуур өмсөхөд нэн эвтэйхэн байдаг. Секс дотоожийн талаар ташаа ойлголт бий. Гол нь даавууны чанараас хамаарна. Зөөлөн, уян хатан материалаар хийгдсэн секс дотоож нь биед ямар ч эвгүй мэдрэмж төрүүлдэггүй. Ийм дотоож нь хэт бариу бус хэмжээний дагуу байх шаардлагатай. Чанартай загварын оёдлыг торгон утсаар оёсон байхад дууриамал, хямд нь ширүүн даавуун оёдолтой байдгийг анхаарна уу.

No comments:

Post a Comment