Thursday, October 22, 2009

Lindsey Lohan-гий 3 наснаасаа эхэлсэн дуулиант амьдрал


Lendsey LohanАНУ-ын Нью-Йорк хотод Дина Лохан болон Майкл Лохан нарын анхны охин болон мэндэлжээ. Тvvний аав Майкл Лохан нь худалдаачин байсан бєгєєд сvvлийн vед киноны бизнест хvчээ vзэх болжээ. Харин тvvний ээж Дина Лохан нь мєн л мэргэжлээ сольж радиод ажиллаж байгаад сvvлдээ охиныхоо менежер нь болжээ.



3-Н НАСТАЙДАА ЗАГВАРЫН АГЕНТЛАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ ЭХЭЛСЭН НЬ

Линдси 3-н настай байхдаа урлагийн ертєнцєд хєл тавьсан тєдийгvй, тэр vед “Ford” загварын агентлагтай хамтран ажиллах болсон нь тvvний єхєєрдєм царай, тэр бvр заяагаад байдаггvй жvжиглэх авьяастай нь салшгvй холбоотой юм. Анх телевизийн сурталчилгаанд тоглож олны анхаарлыг татсан бяцхан Линдси єнєєг хvртэл спорт барааны “The Gap”, “Pizza Hut”, “Wendy`s”, “Jell-O” зэрэг брэндvvдийн 60 гаруй телевизийн сурталчилгааг амилуулж, vзэгчдийн хvртээл болгожээ.


ЛОХАНЫ ШИЛДЭГ ДVРVVД САЯ САЯ ДОЛЛАРЫН АШГААРАА ТЭРГVVЛСЭН НЬ
Тvvний анхны дэлгэцийн дvр нь 1996 онд NBC сувгаар vзэгчдэд хvрсэн “Another World” /Єєр ертєнц/ телевизийн олон ангит киноны Эли Фоулер юм. Vvнээс хэдхэн сарын дараа буюу 1997 оны нэгдvгээр сард Уолт Дисней кино компанийн бvтээл “ The Parent Trap” / Эцэг эхээ хашраасан нь / гэр бvлийн инээдмийн кинонд тоглосон нь олныг шуугиулж тэр жилийнхээ Залуу жvжигчдийн наадамд “Гол дvрийн шилдэг залуу эмэгтэй жvжигчин” шагналыг авчээ.


Lendsey LohanЛиндси Лохан лесби юу?
Тэрээр Каннын фестивальд оролцож байх vедээ нэгэн бvсгvйтэй шинэхэн хосууд шиг хєтлєлцєн, vнсэлцэж байсан гэж нэгэн эр сэтгvvлд ярилцлага єгчээ. Лохан цуг явсан бvсгvйтэйгээ найзууд шиг огтхон ч харагдаагvй ба фестивалын дараа рэппер P.Diddy-н хувийн усан онгоцон дээр болсон vдэшлэгт хамт дагуулан иржээ.Тэрхvv дуулианаас болж хэсэг хугацаанд Линдси Лохан лесби эсэхийг олж мэдэх гэсэн сенссациуд ар араасаа хєврєх болжээ.


Линдси шивээснийхээ тоог нэмсээр…
Алдартай одод єєрсдийгєє илтгэсэн сонин содон шивээсийг ихээр хийлгэдэг. Болох бvтэхгvй зvйл сэтгэж явдгаараа алдартай Линдси ч мєн тэдний адил шивээснийхээ тоог нэгээр нэмэгдvvлээд амжсан байна. Саяхан тэрээр єєрийнхєє гаран дээр байдаг Мэрилин Монрогийн “Хvн болгон од байдаг, хамгийн гол нь бусдаас тод гэрэлтэх хэрэгтэй” гэсэн ишлэлийг шинэчлэн шивvvлснээс гадна шинээр нєгєє гаран дээрээ “Би ганцаараа байхдаа л єєрийгєє сэргээж чаддаг” гэсэн гар бичмэлийг шивvvлжээ.


Линдсигийн шивээснvvд:
“Shhh” гэсэн бичвэрийг долоовор хуруун дээрээ
Жижиг одыг бугуйн дээрээ
Гаран дээрээ зvрхэн хэлбэрийг
Бугуйн дээрээ “Breathe” буюу “амьсгалах” гэсэн бичиглэл
Нурууныхаа ар дээр “la bella vita” буюу “сайхан амьдрал” гэсэн бичээсийг тус тус шивvvлжээ.

Lendsey Lohan

No comments:

Post a Comment