Thursday, October 22, 2009

Цагаан хоол хийх аргуудаас. Цуйван хийх


Эх сурвалж : Хувийн туршлагаасаа
Цуйван - 1 /1 хүний порц/

Орц: Хэмжээ:
Гурил 200 г
Лууван 50 г
Байцаа 100 г
Шар буурцгийн мах 50 г
Ургамлын тос 50 г

Амтлагч:
Сонгино 10 г
Вегател амтлагч 1 х.х
Шар буурцгийн сүүмс /жан/ 5 дусал

Бэлтгэх арга:
• Шар буурцгийн махаа буцалсан усанд хийж таглаж тавиад 10 минут дэвтээнэ. Дараа нь хүйтэн усаар 2-3 удаа зайлж угаана. Усгүй болтол базаад гозгой хэлбэрээр нарийн хэрчинэ. Хэрчсэн буурцгаа шар буурцгийн сүүмс, вегаталаар амтална.
• Гурилаа бүлээн усанд зуурна. Гурилаа элдээд ургамлын тос түрхэн 20 минут жигнэнэ. Хөрсний дараа гурилаа нарийн хэрчинэ.
• Лууван, байцаагаа хөндлөн хэрчиж жигнэх буюу усанд чанаж болгоно.
• Сонгино нарийн хэрчиж бэлтгэнэ.

Хийх арга:
• Ургамлын тос хийж халаасан хайруулын тавганд сонгиноо хийж шарна.
• Амталсан буурцгийн махаа нэмж хуурна Дээр нь ногоонуудаа хийж хуурахдаа бага зэрэг жан дусааж өгнө.
• Жигнээд хэрчсэн гурилаа бага зэрэг вегательтай хийж савны тагыг тавиад галыг унтрааж 2-3 минут болгоод холиход хоол бэлэн болно.

Санамж: Цуйванг дүпүтэй чинжүүтэй хийж болдог.

No comments:

Post a Comment