Thursday, October 22, 2009

Хадаг барьж золгох ёс

Өвөг дээдэс маань хадгийг хамгийн хүндэтгэлтэй нандин зүйлд тооцож, "Тэнгэрийн эд" , Эдийн дээд хадаг гэдэг байлаа. Иймээс хамгийн хүндтэй хүндээ, аав ээждээ барьж золгодог заншил монгол ахуйд нэвтэрчээ. Цэнхэр өнгийн хадгийг үнэнч шударгын бэлгэдэл гэж үздэг байна. Хадгийг бэлэгт барихдаа зөрсөн амыг нь хүнрүүгээ харуулж хоёр гараараа доороос нь барьж толгойн орчим зэрэгцтэл дээр өргөж барьдаг. Тэгэхдээ хадагны хоёр үзүүрийг доош унжуулж, хоёр гарын хооронд бага зэрэг гогцоорч байхаар барина. Хадгийг ингэж барих нь хиргүй ариун сэтгэлийн илэрхийлэл, хүнд өлзийтэй сайхан аж төрөх, урт наслах / мөнх оршихын / бэлэгдэл болгодог байна. Хадгийг авч байгаа хүн хоёр гардаж аваад толгой талыг нь баруун гар дээрээ тавьж баруун талыг зүүн гар дээрээ эвхэж уртаар нь гурав нугалж эвхэж авдаг. Улаан өнгийн хадаг мандал, бадрал, дайчин чанарыг бэлэгддэг. Шар өнгө гэрэл гэгээтэй, алтан өнгө бөгөөд хүнд урам зориг хайрладаг. Нам тайван үргэлж эв найртай,ажил амьдрал тогтвортой чанарыг ногоон өнгийн хадгаар бэлэгддэг. Цагаан өнгийг ариун сайхан цэвэр, тунгалагийн бэлэгдэл болгодог бөгөөд цагаан өнгө нь бусад бүх өнгийн эх болдог учраас эх өнгө ч гэж үздэг. Эхийн сүү шиг ариун нандинд тооцдог. " Есөн цагаан" гэдэг бэлэг нь үүнтэй ч холбоотой.

No comments:

Post a Comment