Wednesday, October 21, 2009

Бразиль гэмт хэрэгтэй тэмцэхэд 60 сая ам.доллар зарцуулна

Бразиль гэмт хэрэгтэй тэмцэхэд 60 сая ам.доллар зарцуулна

Бразилийн засгийн газар Рио-де-Жанейро хотын засаг захиргаанд хар тамхины мафитай хийх тэмцэлд нь зориулан ойролцоогоор 60 сая ам.доллар хуваарилахаар болжээ. Энэ талаар тус улсын ерөнхийлөгч Луис Инасио Лула да Сильва Рио хотын амбан захирагчтай уулзах үеэрээ мэдэгдсэн байна. Хотын захирагч хуваарилагдсан мөнгөний зарим хэсгийг хуягласан нисдэг тэрэг авахад зориулах гэнэ. Учир нь өнгөрсөн бямба гаригт тус хотын цагдаагийн нисдэг тэргийг хар тамхины картелийн зэвсэгт дайчид буудан унагаасан.

Рио-де-Жанейро хотод хар тамхины наймааны өрсөлдөгч бүлгүүд хоорондоо буудалцсанаас эмх замбараагүй байдал үүсэж 16 хүн амиа алджээ. Цагдаагийн хоёр ажилтан амь үрэгдэж, дөрвөн ажилтан шархадсан байна.

Ням гаригт цагдаа нар тусгай ажиллагаа явуулсны үр дүнд эсэргүүцэл үзүүлсэн хоёр гэмт этгээдийг устгаж, хоёр сэжигтэй этгээдийн цогцсыг олжээ. Мөн 300 килограмм марихуан, хоёр гар буу хураан авсан байна.

Цагдаагийн нисдэг тэргийг буудсан этгээдийн талаар мэдээлэл өгсөн хүнд 2000 реал (1180 ам.доллар)-ын шагнал олгохоор зарлажээ.

Үүнээс гадна Бразилийн засгийн газар мөргөлдөөн болсон дүүрэгт тусгай бэлтгэгдсэн 3500 цагдаагийн албан хаагчаар хүч нэмэгдүүлсэн байна.

No comments:

Post a Comment