Wednesday, October 21, 2009

Богино түүх


2 эдгэшгүй хэвтрийн өвчтөн 1 палатад өдрөө хүлээж байж. Нэг нь цонхон талд, нөгөө нь ханан талд бөгөөд цонхоор юу ч харж чаддаггүй байв. Цонхон талд хэвтсэн нь үзсэн харснаа нөгөөдөө ярьж өгч 2-юулаа жаахан ч гэсэн хөгжилддөг байв. Нэг өдөр цонхон талд хэвтдэгийн бие нь муудахад нөгөөх нь эмч сувилагч дуудалгүйгээр үхүүлчихэж гэнэ. Учир нь өөрөө цонхоор харж хэвтэх маш их хүсэлтэй байсан гэнэ. Маргааш өөдгүй гар асрагч, сувилагчаас гуйгаад ороо сольсон байна. Тэгсэн, цонхоор эсрэг талын тоосгон хананаас өөр юу ч харагддаггүй байж. Үхсэн нөхөр нөгөөхийг баясгахын тулд санаанаасаа бүх зүйлийг зохиодог байж л дээ.

Ийм тохиолдолд ямар дүгнэлт урган гарах вэ?

No comments:

Post a Comment