Wednesday, October 21, 2009

Хоолны дуршил бууруулах 13 арга


Хэрвээ та илүүдэл жингээсээ салах хүсэл байгаа бол тэвчээрийн шалгуурыг давах хэрэгтэй. Энэ нь хоолны дуршлаа "хуурах" арга юм.1. Хоол идэхийн өмнө аяга рашаан ус эсвэл улаан лоолийн шүүс уу2. Том биш жижгэвтэр тавганд хоолло. Тэгвэл хоолны орц их юм шиг санагдана3. Хоолондоо нэмэлт амтлагч, халуун ногоо хэрэглэх хэрэггүй4. Хоолоо удаан зажилж ид5. Супермаркетид худалдаа хийхдээ зориуд цатгалан очиж бай6. Хэрвээ үдийн хоол хүртэл тэвчихгүй бол чихэр ид 7. Үдийн хоолондоо заавал ногоо хэрэглэ8. Хэрвээ хоол идмээр санагдаад байвал шүдээ угаачих. Энэ нь хоол идэх дуршлыг багасгадаг9. Өдөр бүр алим идэж, тараг ууж бай10. Бүр тэвчихгүй байвал оройхон хэрд инжир, чавга ид. Мөн аяга сүү ууж болно11. Нэг өдөр идэх ёстой хоолныхоо 80%-ийг өглөө, өдрийн хоолондоо ид12. Бариу өмд, даашинз сонгон өмс13. Хамгийн гол нь та ямар ч хоолны дэглэм барьсан бай хангалттай уураг, тос, нүүрс ус, аминдэмээр хангагдсан байх ёстойг мартуузай.

No comments:

Post a Comment