Thursday, December 17, 2009

Нийгмийн даатгалынхан өрөө барагдуулж амжихгүй нь

Энэ онд нийслэлийн хэмжээнд 182 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын орлого төвлөрүүлж, 188 тэрбум төгрөгийн зардал гаргахаар төлөвлөжээ. Арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар 160 тэрбум төгрөгийн орлого оруулаад байгаа ажээ. Байгууллага аж ахуйн нэгжүүд шимтгэлийн орлогоо цаг хугацаанд нь төлөхгүйгээс өр үүсчээ. Шимтгэлийн өрийн хэмжээ 10 тэрбум төгрөгт хүрээд байгаа бөгөөд нийгмийн даатгалын байгууллагууд хичээж ажиллаад ч энэ өрийг шинэ оны өмнө барагдуулж амжихгүй гэдгийг мэргэжилтнүүд өгүүлж байна. Нийслэлийн нийгмийн даатгалын сангаас сар тутамд 14-15 төгрөгийн зарлага гаргадаг. Үүний 10 гаруй тэрбумыг  тэтгэвэрт, 3-4 тэрбумыг  эрүүл мэндийн даатгалд, нэг тэрбумыг  ажилгүйдэл, хоёр тэрбумыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжид зарцуулдаг байна.

Дэлхийн хэмжээгээр бараа нийлүүлэлт 56 хувиар буурсан гэв

Парист төвтэй Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага саяхан тайлан гаргажээ. Тайланд олон улсын банк санхүүгийн хямралын  нөлөөгөөр энэ оны дэлхийн аж ахуйн нэгжүүдийн бусад оронд бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн хэмжээ багассан гэсэн дүн гарчээ. Тус байгууллагын тайланд төсөөлснөөр энэ оны дэлхийн аж ахуй нэгжүүдийн нийлүүлэлтийн нийт хэмжээ 600 тэрбум ам.доллар буюу өнгөрсөн оныхоос 56 хувиар буурсан байна. Энэхүү байдал үүссэний гол шалтгаан нь хөгжсөн эдийн засагтай улсуудын аж ахуй нэгжүүдийн нийлүүлэлтийн нийт хэмжээ ихээр багассанаас болсон гэж үзжээ.

Хүүхэд, шинээр гэр бүл бологсдод олгодог мөнгөн тэтгэмжийг 2010 оноос бүрмөсөн зогсооно

Хүүхэд, шинээр гэр бүл бологсдод олгодог мөнгөн тэтгэмжийг 2010 оноос бүрмөсөн зогсооно
2010 оноос хүүхдийн мөнгө буюу сар болгон өгдөг гурван мянга, улирал бүр олгодог 25 мянга, шинээр мэндэлсэн хүүхдэд өгдөг 100 мянга,  гэр бүл бологсдын 500 мянган төгрөгийг өгөхгүй.

Учир нь дээрх нийгмийн халамжийн мөнгө 2010 оны Улсын төсөвт тусгагдаагүй.

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг УИХ өнөөдөр шийднэ

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг УИХ өнөөдөр шийднэ
Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсөвт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүхэлд нь хориг тавиад байгаа билээ.
Түүний хориг тавьсан гол шалтгаан нь гишүүд  төслүүдэд хөрөнгө оруулах нэрээр тус бүртээ нэг тэрбум төгрөг зарцуулах гэж байгааг хууль бус гэж үзэж байгаа юм.

Monday, December 14, 2009

Эр хар нулимс төмрийн үртэс мэт бутарнам


“ЗГМ” сонины 1997 оны наймдугаар сарын 29-ний дугаарт сайн анд Болдтойгоо хийсэн “Би зүүдээрээ зурдаг” ярилцлагадаа “Аав чоно” гэдэг зургийг нь хэвлүүлж билээ. “Эцэг чоно” гэхээ яасан юм бэ? гэхэд минь “Чи наадхынхаа гарыг нь хараач дээ” гэсэнсэн. Нээрээ л “эцэг” гэдэг үг дэндүү хуурай сонсогддогоос “Аав” гэсэн үгийг сонгож. “Эцэг” гэхээр өмнө нь “хойд” гэсэн үг хэзээний л хавчуулагдаад “Хойд эцэг” гэсэн бас л хуурай хөндий холбоо үг үүсгэчихдэг болохоор ч тэр юм уу.

2009 өвлийн хувцасны загварууд


Амуль

…Түүнээс одсон хийгээд алсран одож буй бүхэнд мөнх бус хамаатай. Тэр бидний одоо ба ирээдүй. Басхүү өнгөрсөн цаг үе минь билээ…

Амжилтын нууц

Хэдэн жилийн өмнө АНУ-ын Канзас мужид ах дүү хоёр амьдардаг байв. Хөвгүүд өглөө бүр ангиудын зуухыг галлах ажил хийдэг байлаа.

Бэлэн мөнгөнд дулдуйдсан Монгол ба Нэг сая хятад ажилтан

Эх орны хишиг л гэнэ. Эрдэний хувь л гэнэ. Хэнд хэрэгтэй юм бэ ер нь. Цалингаас цалинд, халамжаас халамжинд амь зогоож буй ядуу бидэнд нэг удаагийн бөөн мөнгө хэрэгтэй л дээ. Гэхдээ хэдэн халтар төгрөг авсанаасаа эс юм болж өнөөх лайтай эдийн засаг нь уруугаа эргээд унах биз. Хүн болгон эдээд дуусахгүй мөнгөтэй болсон мэт авирлаж юу хүсэнээ авах гэж улайрна. Тэр цагт барааны үнэ гаарч, инфляци дийлдэхээ болих биз. Сайд дарга нам төрөөсөө хувь хүртээд байсан монгол түмэн минь ахиад л элгээрээ хэвтэнэ. Харин үүнийхээ оронд бид бодох хэрэгтэй.

Амьдрал өөрөө нэг сая доллар

 Өглөөний сэрүүлэгний дуу намайг сэрээх нь мөнгөний төлөөх дайны дуудлага шиг. Гэрээсээ гараад явлаа. Энд миний сэтгэлгээний ертөнцөөс бүх зүйл нь өөр. Энд хүрээлж буй орчин, эргэн тойрны уур амьсгал, хандлага ер нь бүх юм тэс өөр тийм л ертөнц.

Мэдэж ав энэ бол Монгол

Монгол -уужим дэлгэр орон. Монгол улс газар нутгийнхаа талбайн хэмжээгээр дэлхийд 17 дахь байр эзлэх 1566.5 мянган хавтгай дөрвөлжин километр буюу Франц, Испани, Португал, Их Британи ба Ирланд зэрэг улсуудын дэвсгэр нутгийг нэгтгэсэн талбайгаас илүү нутагтай.

Аваргуудын лигийн дараагийн шатанд өрсөлдөх багуудын нэрс тодорлоо

Европын Хөлбөмбөгийн  Холбооны “Аваргуудын лиг” -ийн  тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтууд явагдаж Барселона, Интер Милан, Штутгарт, Олимпиакос багууд дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авснаар, шөвгийн 16-д тоглох багууд тодорлоо.

Жүдо бөхийн 154 мянган ам.долларын “байтай” “Их дуулга” эхэллээ

Жүдо бөхийн 154 мянган ам.долларын “байтай”  “Их дуулга” эхэллээ
Японы нийслэл Токио хотод 154 мянган ам.долларын шагналын сантай “Их дуулга” тэмцээн өнөөдөр эхэллээ. Тэмцээнд 44 орны 400 гаруй жүдоч хүч үзнэ. 
Түрүүлсэн жүдоч 5000 ам.доллар халааслах бол, мөнгөн медаль 3000, хүрэл медаль 1500 ам.доллар дагах юм байна. Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид өчигдөр эх орноосоо мордсон.

Н.Төгсцогт тодорхойгүй шалтгаанаар тэмцээнээс хасагдлаа

Н.Төгсцогт тодорхойгүй шалтгаанаар тэмцээнээс хасагдлаа
Азебрайжаны Бакүд олон улсын сонирхогчдын боксын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээн үргэлжилж байна.

Х.Цагаанбаатар тавдугаар байрт орлоо

2009 оны 12-р сарын 11
Х.Цагаанбаатар тавдугаар байрт орлоо
“Их дуулга” тэмцээн эрэгтэйчүүдийн 60, 66 жингийн барилдаанаар эхэллээ. 60кг-д Ч.Болдбаатар, 66кг-д зодоглосон С.Мияарагчаа нар эхний тойрогтоо оноо авалгүй өрсөлдөгчдөө ялагдлаа.

Зүүн азийн наадмаас гурван мөнгө, есөн хүрэлтэй

Зүүн Азийн V наадамд Монголын баг тамирчид найм дахь өдрийн байдлаар гурван мөнгө, есөн хүрэл, нийт 12 медаль хүртсэн амжилтаар Зүүн Азийн V наадамд өрсөлдөж буй есөн орноос медалийн чансаагаар VIII байр эзлээд байна.

Зүүн Азийн V наадамд Монголын баг тамирчид найм дахь өдрийн байдлаар гурван мөнгө, есөн хүрэл, нийт 12 медаль хүртсэн амжилтаар Зүүн Азийн V наадамд өрсөлдөж буй есөн орноос медалийн чансаагаар VIII байр эзлээд байна.

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд тоног төхөөрөмжтэй боллоо

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд тоног төхөөрөмжтэй боллоо
Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Азийн хөгжлийн банк хамтран “Боловсролын хөгжлийн хөтөлбөр-3”-ын хүрээнд Баянхонгор, Дорноговь, Дорнод, Завхан, Ховд, Хөвсгөл аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд 1,5 сая ам долларын үнэ бүхий сургалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хүлээлгэн өгөв.

Ардчилал алагчлал болж хувирчээ

Ардчилал алагчлал болж  хувирчээ
Монголын ардчилал эрийн цээнд хүрлээ” хэмээн монголчууд  алгаа ташиж байна. Үнэндээ  20 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа  ардчилал анхдагчдаа танихгүй болтлоо зүсээ хувиргачихаад, ач гавьяаг нь алдаршуулах нэрээр  алагчлал болгосон нь эмгэнэлтэй.

Би мєрєєдєж байна. Яг Мартин Лютер Кинг шиг... -2

Сvvлийн 20 жил Монгол орон гадаадаас бараг дахиад нэг улс байгуулчихаар их зээл тусламж авсан. Дахиад авсаар л байх болно. Тусламж, зээлгvй хийсэн зvйл гэж бараг байхгvй гэхэд болно. Тэр нь ч зєв байх. Бах мэлхий хэдэн галвын турш огт єєрчлєгдєєгvй цорын ганц амьтан юм гэнэ билээ гэж нэг хайрт эгч минь ярьдаг юм. Эгээ л тvvн шиг энэ улс орон минь ЯАГААД єєрчлєгдєхгvй байгаа юм бэ?

С. Зоригийг эргэн дурсахуй-2

Манай нєхєрт тэр хувцас нь гэдсээрээ жаахан томдсоныг эс тооцвол еврей нарын эрлэг болсон SS-ийн офицер шиг сvрхий эрэмгий харагдаж байв. Энэ цаг vед ард тvмний амьдрал тийм ч сайнгvй хєдєє нутгаар ган гачиг нvvрлэсэн хєдєєнєєс хот руу их нvvдэл эхэлчихсэн, гэмт хэргийн гаралт харгис хэрцгий болчихсон, тєрийн албан хаагчид нь гундуухан , ємч хувьчлал эхэлчихсэн, ганзгын наймааны алтан vе дуусчихсан Монголын эхний шинэ баячууд дєнгєж тєрж эхэлж байваа.