Wednesday, December 2, 2009

Эрүүл арьстай байх энгийн арга

Хүн бүхэн сайхан биш юм аа гэхэд эрүүл арьстай байх ёстой. Зургаа засч суухгүйн тулд дараах зөвлөгөөг мөрдөөрэй.
Хэрэглэгдэх зүйлс:
* Цэвэрлэгч
* Чийгшүүлэгч
* Гүн цэвэрлэгч скраб
* Тоник
Эхний алхам
Хэрэв та загвар өмсөгч нэртэй одод шиг харагдахыг хүсдэг бол тэдний арчилгааны аргад суралцаарай. Гэхдээ одод хүртэл Photoshop программаар зургаа засуулдгийг санаж бүхнийг төгс байлгах гэж улайрах хэрэггүй. Доорхи энгийн аргуудыг хэрэглэснээр та зургаа засаж суух шаардлагагүй болно.
Хоёр дахь алхам
Арьс арчилгааны бүтээгдэхүүнээ сонгохоосоо өмнө арьсаа тодорхойлох хэрэгтэй.
Гурав дахь алхам
Ингээд арьсаа өглөө, оройд /унтахын өмнө/ цэвэрлэж, хамгаална. Зөвхөн тууштай арчилгаа л арьсыг тань өнгөлөг болгодгийг мартаж болохгүй.
Дөрөв дэх алхам
Будаг, бохирдлыг бүрэн цэвэрлэсэн эсэхээ сайтар нягтал. Сайн цэвэрлэгч ашиглан арьсны бохирдлын массаж хийх маягаар цэвэрлэдэг. Эцэст нь юу ч үлдээхгүйн тулд заавал усаар зайлаарай.
Тав дахь алхам
Тоникийг байнга хэрэглэх шаардлагагүй ч тослог болон холимог арьстнуудад хэрэг болдог. Учир нь тоник нь тослог хэсгийн өнгийг тэнцвэржүүлж, нүхийг агшаадаг. Арьсаа сайтар цэвэрлэсний дараа тоникоо түрхдэг.
Зургаа дахь алхам
Скраб нь арьсны үхэжсэн давхаргыг арилгаснаар зөөлөн, уян хатан болгодог. Тиймээс долоо хоногт нэгээс хоёр удаа хэрэглэх шаардлагатай. Харин скрабаа өөрийн арьсанд тохируулан, арьсыг тань цочроохгүй байхаар сонгоорой.
Долоо дахь алхам
Чийгшүүлэгч арьсыг зөөллөж, залуу болгодог. Арьсаа чийгшүүлэх нь хуурайшилтаас хамгаалахаас гадна үрчлээ үүсэхээс сэргийлдэг. Учир нь хуурайшсан арьс эмзэг болж, нугалаа үүсэх нь амархан. Энэ нь аажимдаа үрчлээ болон тогтдог аж. Түүнээс гадна SPF агуулсан чийгшүүлэгч хэрэглэснээр нарны хэт ягаан туяанаас арьсаа хамгаалдаг.
Найм дахь алхам
Аминдэмүүд таны биеийн төдийгүй арьсны эрүүл байдлыг хангадаг. Загвар өмсөгчид хоол ундаа чухалчлан анхаардагийн учир нь энэ. Тиймээс аминдэмээр баялаг жимс жимсгэнэ, хүнсний ногоог түлхүү хэрэглээрэй.
Ес дэх алхам
Арьсаа эрүүл болгох хамгийн оновчтой арга бол ус уух. Кофе, ундаа, пивоноос түр татгалзаж усыг түлхүү хэрэглээд үзээрэй. Тэр дороо л үр дүн нь ажиглагдах болно. Ус амны цангаа тайлаад зогсохгүй арьсны чийглэг байдлыг тэнцвэржүүлж, өнгөлөг болгодог. Машиндаа, ажлынхаа ширээн дээр гээд бүхий л газруудад савтай ус тавьчихад гэмгүй.
Зөвлөгөө БА Анхааруулга
* Загвар өмсөгчид ч төгс сайхан арьстай байж чаддаггүй тул өөрийгөө хараад гутрах хэрэггүй. Тэдний зураг бүр дээр өнгөлөг арьстай гардагийн нууц нь ердөө л “Photoshop”.
* Хэрэв та арьс арчилгааны ямар бүтээгдэхүүн сонгохоо мэдэхгүй байвал мэргэжлийн гоо сайханчид ханд.
* Сайхан арьстай болоход ямар ч нууц байхгүй. Сайн арчилгаа, зөв бүтээгдэхүүн, хооллолт, хамгийн гол нь зорьсноо хэрэгжүүлэх!
* Хэрэв та арьс арчилгааны аргаа өөрчлөх гэж байгаа бол үр дүн нь нэг шөнийн дотор мэдрэгддэггүйг санаарай. Хэдэн долоо хоног, бүр хэдэн сарын дараа ажиглагдах явдал ч байдаг.

Тэжээлийн тосоор арьс арчлах 9 арга

Тэжээлийн тосыг тодорхой давтамжтайгаар арьсандаа түрхэж байвал нэн сайн. Харин өдөр бүр тэжээлийн тос түрхэх нь тийм ч сайн нөлөөтэй биш гэдгийг анхаарвал зохино. Юунь өмнө өөртөө тохирох тэжээлийн тосыг олж сонгоод нүүр, хүзүүндээ зузаан түрхэж хэрэглэ.
Гэхдээ дор дурьдсан чиглэлүүдээр иллэг хийх маягаар тэжээлийн тосыг хэрэглэвэл илүү ач тустай.
Завьжнаас чихний дунд хэсэг рүү чиглэсэн,
Эрүүний голоос чихний гэдэс рүү чиглэсэн,
Xамрын самсаанаас чихний дунд хэсэг рүү чиглэсэн,
Хүзүү, эгэмнээсээ дээш нь эрүү рүү чиглэлтэй,
Духны голоос чамархай руу чиглэсэн,
3овхины дотор булангаас хөмсөгний дээд талаар тойруулсан чиглэлтэй иллэгүүдийг тогтмол хий. Мөн үүнээс гадна,
Нүдний гадна буланг чанга бус, гэхдээ зөөлөн биш дунд зэрэг хэмнэлээр байнга тогшиж бай.
Тэжээлийн тосыг гарын алгандаа түрхээд зовхин дээрээ алгаа тэнийлгэж тавиад зөөлхөн дар. Ингээд хэдэн хормын дараа эргэлдсэн хөдөлгөөнөөр огцом татаж авах дасгалыг хэд хэдэн удаа давт. Энэ нь маш сайн иллэг болно.
Зарим үед ямарч тос түрхэлгүйгээр арьсаа амрааж бай. Арьс амьтай бөгөөд өөрөө амьсгалж, өөрөө тос ялгаруулж байдгийг анхаар.

Хумс бүсгүй хүний гоёл

Үсээ хэрхэн арчилснаар нь хүүхнүүдийг хэн болохыг нь тодорхойлж болдог. Тэгвэл гар болоод хумсаа хэрхэн яаж арчилж тордсоноор нь ямар бүсгүй болохыг тогтооход бүр ч амар хялбар байдаг гэнэ. Хиртэй эсвэл будаг нь ховхорсон хумстай эмэгтэй эрчүүдэд таагүй сэтгэгдэл төрүүлэх нь мэдээж.
Бяцхан санамж:
-Юуны өмнө хумсны хуурай хэрэглэж сурах хэрэгтэй. Хуурайны нэг тал нь бүдүүн, нөгөө тал нь нарийн ширхэгтэй байвал зүгээр.
-Хуурайдахдаа бүдүүн ширхэгтэй хэсгээр нь үрж арзгарыг тэгшлээд, дараа нь нарийн ширхэгтэйгээр нь өнгөлж засна.
-Хумсаа засахдаа захаас нь төв рүү чиглүүлэн хуурайдна. Дараа нь зөөлөн үстэй сойзоор хумсны завсраа цэвэрлээрэй. Хумсын угийн арьсыг авах гэж үзүүртэй зүйлээр төнхөх хэрэггүй. Түүнийг арилгагч шингэн байдаг.
-Хумсаа байнга будаж байвал гар цэвэрхэн гоё харагддаг.
-Будгаа нимгэн түрхсэн бол хатсаны нь дараа дахин будаж болно.
-Хумсаа будахдаа эхлээд хумсныхаа дунд хэсгийг, дараа нь хоёр захыг будаарай.

Наранд удаан зогсвол арьс хөгширдөг




Зун цагт наранд удаан байх нь эрүүл мэндэд тустай гэж олон хүн боддог. Наранд биеэ шаран борлосон хүмүүс эрүүл хүний үлгэр жишээ болдог үе саяхан байлаа.
Сүүлийн үеийн судалгаагаар энэ үзэл бодол өөрчлөгджээ. Наранд удаан байх нь арьсанд хүнд гэмтэл үүсгэдгийг эмнэлгийн ажилтнууд нотолж байна. Наранд хэт удаан байснаас арьс хурдан хөгшрөх, арьсны хавдар үүсэх зэрэг хор уршигтай гэнэ.
Хэрвээ та наранд тодорхой цагаар биеэ шарах гэж байгаа бол шууд нарны туяанд өдөрт 30 минутаас илүү хугацаагаар байж болохгүй. Хэрвээ зайлшгүй наранд байх тохиолдолд нарнаас хамгаалах тос, хэрэглээрэй. Эдгээр нь дотроо нарны туяа арьсанд чинь хүрэхээс сэргийлэх химийн бодисууд агуулдаг байна.
/хань/

Сайхан харагдахыг хүсвэл үсээ арчил


Таны үс яг л нялх хүүхэд шиг байнгын арчилгааг шаарддагыг бүү мартаарай. Нүүр царайндаа тохирсон засалттай, эрүүл, өнгөлөг үстэй явахад та хамгаас илүү сайхан харагдана. Үсээ зөв арчлахын тулд үснийхээ төрлийг зөв тодорхойлох нь чухал юм.
Үс нь хэвийн, хуурай, тослог, холимог, гэмтэлтэй гэсэн таван төрөлд хуваадаг. Үсний хамгийн дээд талын давхарга наранд гялалзаж, сайхан харагддаг бөгөөд унаж хугардаггүй. Үсээ төрөл бүрийн хэв маягт оруулахад хэлбэрээ удаан хадгалдаг бол эрүүл байна. Мөн самнахад хялбар байдаг байна.
Гэмтсэн үс: Өнгөлөг бус, үзүүр нь тэгш бус, самнахад хэцүү, үсээ орооход (бигуди, хайч) хэвэнд муу ордог. Мөн адил гэрэлд гялалздаггүй, байнга хугарч унаж байдаг.
Тослог үс: Үсний тосны уут хуйхны өнгөн хэсгийн дор байдаг байна. Түүний үүрэг нь асар их, учир нь таны үсийг хамгаалдаг. Тэр нь толгойн арьсны шүүрлийн булчирхайтай холбоотой. Түүнд гарсан өөрчлөлтүүдээс болж үс нь маш тослог эсвэл бүр хуурай болдог байна. Үсний тослог нь олдмол болон удамшилаас шалтгаалсан толгойн хуйхны өөхний булчирхайн идэвхжилтээс хамааралтай байдаг болно.Үсээ угаагаад удаагүй байтал буцаад л тостой болчихдог бол тослог үсэнд зориулсан тусгай шампунь ангижруулагчийг хэрэглэх нь зүйтэй.
Хэвийн үс: гялалздаг салаалдаггүй, угаасны дараа тийм амар хиртдэггүй.
Хуурай үс: өнгөгүй, янз бүрийн химийн нөлөөнд маш амархан гэмтдэг, арчилгаа шаардана. Ихэнх хүмүүст тохиолддог энэ хүнсний хуурайшил нь тосны булчирхайн идэвхжил буурснаас бус харин үсээ буруу арчилснаас болж үүсдэг байна.
Холимог төрлийн үстэй хүмүүсийн тоонд гол төлөв урт үстнүүд ордог ба булчирхайнаас ялгарч буй тос үсийн уртад бүрэн хүрэлцдэггүй учраас үсний уг нь тослог, үзүүр нь хуурай байдаг ажээ. Тиймээс холимог үсний үзүүр нь байнга салаалдаг тул тохирсон арчилгаа, эрүүл хоолны дэглэм хэрэгтэй.
Үсээ эрүүл сайхан, гэмтэлгүй харагдуулахын тулд цагаа олсон зөв угаалга маш чухал ач холбогдолтой юм. Эхлээд шампуниа зөв сонго. Ямар ч сайн чанарын саван байлаа ч хэрэглэхээс татгалз. Өдөр тутам үсээ угаадаг хүмүүс зориулалтын зөөлөн шампунь сонгох нь зүйтэй. Үсээ угаахдаа хэт халуун болон хүйтэн усаар угааж болохгүй ба усны температурын түвшин 30-40 градус байх ёстой. Тослог их байх тусам усаа бүлээсгэх /хүйтэвтэр/ шаардлагатай болдгийг сана. Үүнээс гадна шампуниа хуурай үсэн дээрээ түрхэж болохгүй ба эхлээд үсээ сайтар норгож дараа нь алган дээрээ бага зэрэг шампунь асгаж, хуйхандаа иллэг хийх маягаар жигд тараах нь зөв.
Yсээ угааж байхдаа шанаагаа дагуулан гарынхаа хуруугаар тойрох хөдөлгөөн хийх маягаар массаж хийгээрэй. Массаж нь тархин дахь цусны эргэлтийг сайжруулан тархийг сэргээдэг. Толгой угаах усандаа бага зэрэг хүнсний сод хийн зөөлрүүлэх ба буцалсан усаар угаавал үс өнгөлөг болдог. Yсээ угаасны дараа нэг литр усанд нэг цайны халбага байхаар бэлтгэсэн нимбэгийн шүүс, спирт, орос цууны уусмалаар үсээ угаахад үс гялалзсан зөөлөн, торгомсог болдог. Химитэй үс хугарч, гэмтэх нь их байдаг тул угаасны дараа арчих хэрэггүй.
Yсэнд зохих хэмжээний тэжээллэг чанарыг нь нөхөн өгч байх шаардлагатай. Yүний тулд тэжээлийн тос, витаминуудыг үсэндээ түрхэж байгаарай. Гандаж шарласан үсэнд зөгийн бал түрхээд цаг хиртэй алчуураар толгойгоо боож, шингэснийх нь дараа сайтар угаахад үсний чинь өнгө сэргэж урьдынх шиг чинь сайхан болно.

2020 он хүртэл томоохон 10 сүйрэл болно

http://a1.twimg.com/profile_images/109703416/world_in_hands_bigger.jpg

Сүүлийн үед бөө мөргөлчид, зөнчид нэлээд ихээр таамаг дэвшүүлж байгаа. Гэхдээ дэлхийн томоохон зөнчдийн хэлсэн зөн  тэр ондоо ихэнх нь биелэлээ олсон, тодорхой хугацаанд ямар нэгэн байдлаар биелэгдсэн гэх үнэлэлт 60-80 хувь байдаг тооцоо гарчээ.

Tuesday, December 1, 2009

Мухар сүсэг

Мухар сүсэг бишрэл нь балар эртний хүмүүс байгальтай харьцахдаа түүний учир шалтгааны холбоог тогтоох чадваргүй байснаас анх бий болсон. Улс үндэстэн бүрт өөрсдийн зан заншил, онцлогтой холбогдон ирсэн мухар сүсэг нь олон зуун жилийн туршид практик амьдрал дээр нотлогдсон оргүй хоосон зүйл бас биш юм. Гадаадынхан цээрлэдэг “13″-ын тoo, xap муур, толь хагарах зэрэг төдийлөн ач холбогдолгүй мэт зүйл муу ёр удаж болзошгүй зөн билэг, совинтой холбоотой байж болохыг жишээн дээр авч үзвэл:

Ганцхан ээждээ унших шүлэг

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та
Газар дээр минь хичнээн увидастай төрсөн юм бэ?

Дэлгүүр хэсэх дон

Саяхан гарсан судалгаагаар Германд 500 мянган хүн дэлгүүр хэсэж мөнгө үрэх донтой болох нь тогтоогджээ. Дэлхийн хөгжингүй орнуудын иргэдийн дунд сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгаа энэхүү шинэ төрлийн сэтгэхүйн "өвчин" нь хүйс харгалзахгүйгээр улам бүр залуужиж байгаа гэнэ....

Monday, November 30, 2009

Хайрын зохиол

Соёлоо гэж сайхан нэр шүү хэмээн нэгэн үл таних бүсгүй нүүр лүү нь эгц харан хашгирах дуунаар цочин нойрноос сэрлээ. Ямар сонин зүүд вэ, шал танихгүй хүүхэн миний нэрийг хэлж байдаг чинь, учир утгатай зүүд юм бол уу хэмээн дотроо бодоод нүдээ нухан орноосоо өндийлөө. Аль хэдийнэ өглөө болчихоод зуны наран нүүр дээр нь илч дүүрэн цацрагаараа наадаж байлаа. Соёлоо дулаахан орондоо....

Компьютерийг яаж хор багатай ашиглах вэ?

Гар утас, компьютерээс ялгарах хэт ягаан туяа, соронзон долгионыг эрүүл мэндэд хортой болохыг эрдэмтэд тогтоосон. Жишээ нь гар утасны байнгын хэрэглээнээс болж тархины хорт хавдрын өвчин сүүлийн жилүүдэд ихэссэн гэж судлаачид үздэг. Гэвч техник технологийн энэ эрин үед бид эдгээр зүйлийг хэрэглэхгүй байж бас болохгүй. Иймээс эрүүл мэнддээ аль болох хор уршиг багатай хэрхэн хэрэглэхийг зөвлөе...

Хэрхэн нийтлэлээ амжилттай бичих вэ?

1. ГАРЧИГ ХАМГИЙН ЧУХАЛ НЬ.

Таны нийтлэлийн гарчиг хамгийн анхаарал татахуйц, оновчтой байх ёстой. Учир нь хүмүүс интэрнэтээр уншихдаа зөвхөн анхаарал татсаныг л олж уншдаг. Гарчгаа оновчтой сонгосон бол таны нийтлэл 50%-аа гүйцэтгэжээ гэсэн үг.

Ном унших миний арга барил

Уншмаар ном зохиол олон байдаг ч бололцоо хязгаарлагдмал юм. Тиймээс энэ их мэдээллийн урсгалыг үр ашигтай зохицуулж байхын тулд надад нэг систем хэрэгтэй болдог. Би өөрийн гэсэн системтэй бөгөөд түүнийгээ та бүхэнтэй хуваалцъюу гэсэн юм. Гэхдээ нэг зүйлийг тодруулж хэлэхэд, миний ном унших арга барил...

Дэлхийн шилдэг 10 алтан бүтээл

Turkmenbashi the Golden
Дэлхий дээр та бидний нүдээр харж үзээгүй олон хачин жигтэй зүйлүүд байдаг. Тэдний нэг нь болох итгэмээргүй алтан зүйлсүүдийг бид та бүхэнд зориулан зурагтай нь тайлбартай нь оруулж байна. Та энд тэнд явахдаа алтаар хийсэн баримал хөшөө гэж зөндөө л харж байсан байх гэхдээ таны харсан тэрхүү зүйл яг алт байж чадсан болов уу? Бидний одоо хүргэж байгаа бол яг үнэн судалгаагаар гарсан бодит зүйл юм шүү.

Бяцхан зөвлөгөө

Тамхинаас гар. Тэгвэл залуужна
Тамхинаас гарсан эмэгтэйчүүдэд залуужих явц нь илүүтэй мэдрэгддэг гэнэ. Тамхинаас гараад 10 cap болоход эмэгтэй хүний нүүрний арьс илүү цайж, зэвхийдүү өнгө нь арилж, жижиг үрчлээсүүд нь мэдэгдэхүйц багасдаг аж. Мөн үс, шүдний өнгө ч сайжирдаг байна.

Хамгийн ашигтай 20 хүнсний бүтээгдэхүүн

АНУ болон Европын холбооны эрдэмтэд бидний амьдралыг уртасгаж, хөгшрөлтийг удаашруулдаг хамгийн ашигтай 20 хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг боловсруулаад байна. Эдгээр бүтээгдэхүүн тус бүр нь юугаараа ашигтай вэ?

Яавал ухаан сэргэлэн бие хөнгөн байх вэ?

Хүн гэдэг идэхийн төлөө төрсөн юм шиг л аашилдаг. Идэх юм олдож л байвал өглөө, орой, өдөр гэж ялгаж салгалгүй хамаа намаагүй иддэг. Тэгээд ч хооллох зуршил гэдэг хүний оюун санаанд хадгалагдан үлддэг. Өглөө ч юмуу, эсвэл орой заавал махан хоол идэж сурсан бол тухайн хүний ходоод яг тэр цагтаа л хоол нэхдэг байна

Сэтгэл санааны тавгүй байдлаас яаж гарах вэ?

Жүржийн шүүс уу
Хэрвээ өдөрт 2 удаа 200 мг С витамин агуулсан амин дэм уувал тархинд "стресс" үүсгэдэг даавар ялгарахгүй байж болохыг тогтоожээ.

Мөнгө дагаж мөнгө ирдэг, мөнгө тогтоох энгийн аргууд

Хүн төрөлхтний үүх түүхээс үзэхэд аль ч үед тэр мөнгө нь шийдвэрлэх үүрэг рольтой байжээ. Цаасан мөнгө гараагүй байх үед алт, мөнгө зэрэг нь валютын (хөрвөх) үүрэг гүйцэтгэдэг байжээ.

Мөнгө олох хэцүү, үрэх амархан ч гэдэг.
- Хэрэв та олсон мөнгөө зөв зарцуулж чаддаггүй, мөнгөнд хайш яайш ханддаг бол танд хэзээ ч мөнгө тогтохгүй.

Үсэндээ тохирсон шампуниа сонгоорой

Үсэндээ тохирсон шампунь, ангижруулагчийг сонгох нь маш чухал зүйл. Учир нь үсний шампун бол үснээс хир буртаг, тосыг арилгах зорилготой байдаг. Шампунууд хэрэглэгдэх зорилгоосоо хамаараад өөр өөр үйлчилгээтэй байдаг учир та зөвхөн өөрт тохирсон шампуныг сонгож чадсан тохиолдолд үс тань үргэлж сайхан харагдах болно.