Monday, November 30, 2009
Өглөө үдээс мэргэн
-Нар мандахаас өмнө босч сур.
-Өглөөг өөдрөг сайхан угтах хэрэгтэй.
-Өдөрт заавал дугхийх нь цагаа олсон амралт болдог.
-Өдөрт ганц удаа ч болов цэцэг хар.
Тэнцвэргүй гэр бүл гэдэг тэнцвэргүй хувь тавилaн мөн үү?
Хүний биед байгаа бүх хорт бодисууд батга болж нүүрний арьсан дээр гардаг
Таныг ямар зан ааш давамгайлдаг вэ?
Архичин эмэгтэйн аюул
Хэн яаж зогсдог вэ?
4000 төрийн албан хаагчийг орон сууцаар хангах үйл ажиллагааны үзэсгэлэн зохион байгуулагдана

Дайснаасаа өшөөгөө авмаар байна уу
Хакүхо шинэ дээд амжилт тогтоон Кюүшюү башёд түрүүллээ
Тэмцээний сүүлийн өдөр хоёр их аварга хоорондоо тааран барилдаж, Хакухо уватэнаге мэхээр Асашёорюүг буулган авснаар ганц ч унаагүй Кюүшюү башёгийн түрүүг авлаа. Мөн тэрбээр 86 дахь даваагаа авснаар их аварга Асашёорюүгийн 2004 онд 84 давсан дээд амжилтыг хоёроор ахиулжээ.
Их зантай эрийг хэрхэн яаж өөртөө дурлуулах вэ?
1. Тэр өөрийгөө бусдаас илүү гоц гойд хүн гэж үздэг.
2. Тэр бусдаас тэс өөр бүсгүйтэй гэрлэхийг хүсдэг.
3. Тэр бардам зантай.
Охидын, бүсгүйчүүдийн өдөр тутмын имиж
Та хайр гэж бодож байна уу
Хөлийн булчингаа хөгжүүлье гэвэл...
Нэг. Гараа доош буулгаад, хөнгөн гантелийг атга. Ташаа шалтай параллель байх хүртэл хагас сууна. Ийм хагас суулт нь ташааг сайн бэхжүүлдэг. Энэ дасгалыг өдөрт хичнээн удаа ч давтан хийж болно /дунджаар 12-15 удаа/.
Эргэлзээ
Урт наслахын тулд юу идэх вэ
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар уг жагсаалтад орсон 10 хүнсний бүтээгдэхүүн аливаа амин дэмийн цуглуулгаас ч илүү хүний бие организмыг хэрэгтэй зүйлээр хангах гэнэ. Үүнээс гадна эдгээр бүтээгдэхүүнийг байнга хэрэглэснээр хүнд урт удаан, эрүүл саруул амьдрахад тус болох ажээ.
Чипсэнд ашигтай бодис огт байдаггүй!
Худалдаанд гарч буй төрөл бүрийн чипс нь давс, химийн найрлага, амт орлуулагч ихтэй байдаг.
Амнаас нь эвгүй үнэр үнэртээд байна уу
Хүрэн манжингийн шүүс энергийг тэтгэгч ундаа юм
-Хүрэн манжинд байх гол хүчин зүйл нь ашигтай эрдэс давсууд юм.
-Эдгээр давс нь хүчилтөрөгчийн зарцуулалтыг багасга организмын энерги хадгалах чадварыг нэмэгдүүлдэг байна.
Төрөөс олгох сургалтын тэтгэлгийн хэмжээг төлбөрийн 50 хувиар тогтооход болно гэж ихэнх иргэд үзжээ
Оюутны сургалтын тэтгэлгийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн наймдугаар сард зарлиг гаргаж байгуулсан. Тус ажлын хэсгийн ажлын явцтай Ерөнхийлөгч өнөөдөр танилцсан байна.
Ажлын хэсгийнхэн Ерөнхийлөгчид юуны өмнө оюутны сургалтын тэтгэлгийн асуудлаар олон нийтийн дунд явуулсан социологийн судалгааны дүнг танилцуулжээ.
Судалгааг аравдугаар сарын 7 – 12 – ны өдрүүдэд Улаанбаатар хот, Орхон, Дархан – Уул, Ховд, Завхан, Дорнод болон Хэнтий аймагт явуулж 1500 хүнээс санамсаргүй түүврийн аргаар асуулга тавих замаар мэдээлэл цуглуулсан байна. Судалгаанаас үзэхэд манай орны нийт өрхийн 65, 5 хувь нь их, дээд сургуульд сурдаг оюутантай, үүний 20, 7 хувь нь хоёр оюутан бүхий гэр бүл аж. Өөрөөр хэлбэл манай улсын хүн амын тэн хагасаас илүү хувь нь оюутны амьдрал ахуй, зовлон жаргалтай ямар нэгэн байдлаар холбогдсон хүмүүс байдаг байна.
Судалгаанд оролцогчдын 82, 6 хувь нь их, дээд сургуулийн оюутанд төрөөс сургалтын тэтгэлэг өгөх шаардлагатай хэмээн үзжээ. Гэхдээ тэдний олонх нь “төрөөс олгох тэтгэлгийн хэмжээг сургалтын төлбөрийн 50 хувиар тогтооход болно, үлдсэн хувийг суралцагч өөрөө хариуцах нь зүйтэй” гэж үзжээ.
Ерөнхийлөгч мөн үеэр “Дээд боловсролын санхүүжилт, оюутны сургалтын тэтгэлэг, нийгмийн баталгааны тухай” хуулийн үзэл баримтлал, Оюутны сургалтын тэтгэлэг, стипенди, тэтгэмжид зарцуулах хөрөнгийн тооцоо, “Дээд боловсролын санхүүжилт, оюутны сургалтын тэтгэлэг, нийгмийн баталгааны тухай” хуулийн төсөлтэй зүйл, заалт нэг бүрээр нь танилцжээ. Үүний дагуу Ерөнхийлөгч хуулийн төсөлд зайлшгүй тусгавал зохих асуудлууд болоод зүйл заалтуудын уялдаа холбоо, хамрах хүрээ, зохицуулах шаардлагатай асуудал болон хуулийг хэрэгжүүлснээс гарах эерэг, сөрөг үр дагавар, бусад хуульд оруулах өөрчлөлт зэргээр тодорхой санал зөвлөгөө гаргаж, ажлын хэсгийн гишүүдэд үүрэг, чиглэл өгсөн байна.
Түүнчлэн тус хуулийн төслийг БСШУ – ны сайдад танилцуулан санал авсны үндсэн дээр томоохон их сургуулиудын багш, оюутнуудад газар дээр нь танилцуулан хэлэлцүүлэхийг даалгажээ.
Биеэсээ хорт бoдисыг зайлуулж байх нь урт наслах үндэс болдог
Биедээ хорт бодис хуримтлагдахаас сэргийлье гэвэл цагаан хоолыг илүү түлхүү хэрэглэх хэрэгтэй. Доорх хүнсийг хэрэглэж байвал хорт бодис бага хуримтлагдана.





