Sunday, December 6, 2009

Эрчүүдийн хайр дурлал 2009 онд

Хонь

Шинэ оны эхний хагаст хонины ордод мэндлэгсэд хайр сэтгэлийн буулганд автаж, тэр сэтгэл хөдлөл, мэдрэмжийнхээ төлөө дотроо багагүй шанална. Таны эмзэг, мэдрэмтгий энэ дурлал олны нүдэнд өртсөн ч хайр сэтгэлийн тань үнэнийг мэдрэгсэд бүтэлгүйтлийг тань амны зугаа болгохгүй. Танд хэн ч муу санаж, сэтгэлийн шарх үлдээхийг зорихгүй ч хайр дурлалын энэ шаналал нэр алдарт тань сөргөөр нөлөөлж магад. Тийм учраас та алдаагаа мэдэрч, түүнээсээ бага багаар суралцах болно.

Ийнхүү жилийн хоёрдугаар хагас эхлэх үед таны сэтгэлийн хөдөлгөөн тогтворжиж, хайр сэтгэлийн эмзэг мэдэрхүй арилан, өдрүүд харьцангуй хөнгөн урсаж эхэлнэ.

Хонины ордынхон өөдрөг үзлээр ирээдүйг харснаар гэр бүлийнхээ амьдралыг бат бөх, хангалуун байдалд хүргэж чадна. Та ганц бие юм уу эсвэл амьдралаа шинээр эхлэх гэж буй бол мөн л адил гэр бүлтэй болж, сэтгэл хангалуун амьдрах үүд хаалга нээгдэнэ.

Өнгө төрх


Өнгө сонголт нь хувцаслалтанд маш чухал, гоё өөртөө зохицсон өнгийн хувцас өмсөөд явахад царай зүс чинь гэрэлтээд ямар сайхан харагдана гээч. Өнгө дагаад төрх, хичнээн гоё загвартай байгаад өнгө нь танд зохицохгүй та өнгөө зохицуулахгүй бол гоё харагдахгүй шүү дээ.

Толинд сайн ч юм бий, бас саар ч юм бий


Сая живаа хүн бүхэн өдөр бүхэн толинд харж байхдаа өөрөө ч мэдэлгүйгээр амьдралаа өөрчилж байгаагаа мэддэггүй байна.

Ìîíãîë îí òîîëîë

Монгол он тоололд бидний төдийлөн сайн мэдэхгүй нэлээд зүйл байдаг юм байна.

Эх орон таньдаа зориулав - 1 - Цэцэрлэгжүүлэлт

Бээжин, Аламата, Москва хотуудаар 7 хоногийн ажлын томилолтоор явж байх үед тааралдсан монголд нэвтрүүлбэл хэрэгтэй гэж санагдсан зүйлсийн тухай бичихээр шийдлээ.


Монголд хавар болгон модыг ёстой үхтэл нь тайраад "намхан нуруутай навтгар хамартай" гэдэг шиг л юм болгодог.

Өндөр гэгээн


17 – р зууны 2- р хагасаас 18-р зууны хориод оны Монгол улсын түүхэнд чухал холбогдох нөлөө бүхий түүхэн зүтгэлтний нэг нь олны дунд өндөр гэгээн хэмээн өргөмжлөгдсөн Монголын их соён гийгүүлэгч, шашин төрийн гарамгай зүтгэлтэн Анхдугаар Богд Жавзандамба хутагт Гомбодоржийн Занабазар билээ.

Чи бол миний цорын ганц

Аз жаргал бид хоёрын дунд
Чи бол хүргэх зам нь
Амьдрах хугацаа бид хоёрын дунд
Чи бол цагийг зогсоох хүчин
Элсэн цөл бид хоёрын дунд

Чи бол цэнгэг устай далай
Энгүү тэнгэр бид хоёрын дунд
Чи бол намайг нисгэгч далавч
Харанхуй шөнө бид хоёрын дунд
Чи бол гэрэлээ цацруулах од
Хайрт чи бид хоёрын дунд
Чи бол миний цорын ганц

Ганцаардал...





Зүрхний цохилт намуухан хийгээд зүүд нойрноос ангид байгаагынх нүдний зовхи өөдөө, нүүрний арьс тэнэгэр, ухаан бодол саруул, уйтгар гуниг дэргэд ирсэн байдалтайгаар зөөлөн суудалдаа шигдэн сууж холын тэртээ тодруулбал энэ байгаа газартаа бус хаа нэгтээ үлгэн тэнүүчлэх бодолоо уургалан барьж түүндээ урамшин хөнгөн товчлуурыг авхаалж мэдэн түргэн товшилж энэ байгаа зүйлийг бичиглэн сууна.

Тэр бүсгүйд..



..Цаг үргэлж бороо шивэрдэг тийм газарыг би мэднэ,шиврээ бороо чамайг зөөлөн норгоно.гэвч чи тэрийг анзаарах сөхөөгүй алхаад л..гүйгээд л... харин хэзээ ч юм, хаана ч юм үл таних нэгэн залуу шүхэр бариад зогсож байна, хэнийг хүлээж байгаагаа тэр залуу өөрөө ч үл мэднэ. магадгүй чиний хажуугаар мянга мянган хүн урсан өнгөрч, зөрөн одох болохоор чи тэр залууг анзаарахгүй ч байж магадгүй..

Баг

Намайг нээрээ сайхан хуурсан байна шvv,

Нєлєєтэй толинд харах мэт элгээ хєштєл инээв.

Жинхэнэ Венецийн наадамд орох гэж байгаа юм шиг

Жигтэйхэн унжуу хамар, чихээ хvрсэн ам!

Тавилан...

Өвлийн тэр нэг өдөр нэгдүгээр курсын шинэхэн оюутан Чингүнжав хичээлдээ явахаар автобусанд чихэлдэн барин оров. Тэрээр мөнгөө өгчихөөд бага багаар урагшилсаар дунд хавьцаа очтол дунд хаалгаар дүрлийсэн тас хар нүдтэй, уртаа сормуус нь цантчихсан, ороолтоороо амаа битүү ороон нүүрээ далдалсан нэг охин түлхэгдсээр орж ирэв.

2020 он хүртэл томоохон 10 сүйрэл болно

http://a1.twimg.com/profile_images/109703416/world_in_hands_bigger.jpg

Сүүлийн үед бөө мөргөлчид, зөнчид нэлээд ихээр таамаг дэвшүүлж байгаа. Гэхдээ дэлхийн томоохон зөнчдийн хэлсэн зөн  тэр ондоо ихэнх нь биелэлээ олсон, тодорхой хугацаанд ямар нэгэн байдлаар биелэгдсэн гэх үнэлэлт 60-80 хувь байдаг тооцоо гарчээ.

Уучлал



Яг 3 жилийн өмнө  би өөрөө ч мэдэлгүй ихээр хайрладаг байсан тэр хүнээ алдсан юм. Хүүхэд гаргахдаа л эмнэлэгт хэвтэж байсанаас бусдаар ёо ч гэж дугарч үзээгүй ээжийгээ гэнэт л өвдөхөд айх гайхах харуусах гээд л сэтгэл зүрх минь анх удаа шархирч билээ.

Амжилтын нууц


 Хэдэн жилийн өмнө АНУ-ын Канзас мужид ах дүү хоёр амьдардаг байв. Хөвгүүд өглөө бүр ангиудын зуухыг галлах ажил хийдэг байлаа.

Нэг хүйтэн өдөр хоёр хүү галаа түлэхээр зуухаа модоор дүүргээд галаа дүрэлзүүлэн асаахын тулд модон дээрээ шилтэй хий асгаад шүдэнзээ зуртал гэнэт их гал дүрэлзэн зуух дэлбэрчээ. Зуух асар хүчтэй дэлбэрсэн бөгөөд бүр байшин доргижээ. Шилэнд үргэлж хийн шингэн хийдэг байсан ч  тэр өдөр андуураад бензин хийсэн байсныг сүүлд тодорхойлжээ. Дэлбэрэлтэд ах нь газар дээрээ нас барж дүүгийнх нь хөл маш их түлэгджээ.

Бороо

Бороо шивэрнэ... Бороо шаагина... Богинохон даашинзны оготор хормойг салхи үлээж дэггүйтнэ. Нүцгэн шилбэ норно... Нүдэнд оч асах шиг, зүрхэнд гал цахилах шиг чамайг санана... Бороонд норсон уруулыг минь салхи л эгшээнэ... Бал эрсэн зөгий шиг, балга дарсанд шунах хүсэл шиг... "Энд" бороотой... Борооны нутаг-"энд" чи суудаг.

Чамайг хүлээнэ

Тэд танилцаад хоёр сарын дараа салсан юм. Тэр vдэш бvсгvй Сайхнаагаа vдэхээр очоод бvтэн цаг бие биеэ ширтэн сууж билээ.


Тоост хорвоод єдий насалтлаа нэг нэгнээ харахын тєдий ойлголцдог хvнтэй учрахын тухай санаа ч vгvй явсан Зулаа Сайхнааг нартын хамгийн сайхан эр, азтай заримд нь олддог хувь заяа мєн гэж итгэсэн.


Оч цацалсан хар нvд, инээвхийлэх дуртай жимбэгэр уруулт цовоо залууг санах бvрт Зулаагийн зvрх рvv хатгана. Таатайхан энэ зовиурт Зулаа хэдийнэ дасчээ.



-Багш аа, ноён Икс Загалмайлсан эцэг болно гэх хєєрvvдvv дуу тvvнийг цочооход бусгvй бодлын ертєнцєєсєє лалхийтэл газардаад юун Икс, юун Загалмайлсан эцгийн тухай яриад буйг ойлгохгvй тэвдлээ.

Хар дарсан зүүд

  Хар дарсан эвгүй зүүд зүүдлэгдэх үедээ үүнийг ашиглаарай гэж зөвлөж байна.
    Та нойрондоо ямар нэгэн аймшигт амьтан эсвэл хүнд хөөгдөж, хаднаас унаж, машинд дайруулж, эсвэл өөр ямар нэгэн таагүй юм зүүдлэн хар даран цочоод сэрвэл уг зүүдээ дахин кодлоорой.
    Үүний тулд нүдээ аниад таныг айлгасан зүүүдээ эргэн санаж, сайн сайхнаар төгсгө. Өөрөөр хэлбэл халил хаднаас унаж явтал доор чинь чулуу биш, ус байж байлаа.Та усны мандалд гараад эрэг рүү сэлж хүрэв.

Интернетийг дайнд хэрэглэх гэж бүтээжээ




Дэлхийг бүхэлд нь нэгтгэсэн аварга сүлжээ бий болно гэж XX зууны 50-иад он хүртэл хэн ч таамаглаагүй. 1957 онд Зөвлөлтийн хиймэл дагуул хөөрсний дараа Америкийн Хэтийн ирээдүй бүхий судалгаа, боловсруулалтын удирдах газрынхан хүйтэн дайн жинхэнэ дайн болбол ашиглахын тулд мэдээллийг найдвартай, шуурхай дамжуулах систем бүтээхээр шийдэв.

Дахиад л нэг...........




Салхины аясаар биеээ тарааж
Сарны гэрэл нэвчээж тэнгэрээр нэг зугаалмаар
Арван долоон насны чинь харцанд
Дахиад л нэг шатаж дурламаар

Гунигаа тайлтал нэг үнсэхсэн

Хүнийх болоод явчих нь бас л амархан байна даа
Энэ сарны дор яг л энэ газраа
Эргээд уулзах нь худлаа л байх даа
Бурхадын уран зураг мэт гоё цагаан үүл
Бусдын нутагт очоод бороо болоод асгана даа
Элсэн дээр тогтсон хос мөрний хонхорхойд
Эндхийн бороо орж дусаал тогтооно доо

Хэд гурван гүрвэл үүгээр гүйлдэж
Хээрийн соньхон худагнаас цангаа тайлна даа