Friday, December 11, 2009

Гоо сайхан байхын хамгийн чухал хүчин зүйлүүд



Гоо сайхан, залуу насаа хадгалан үлдэхийг хүсдэг хүмүүст зориулан бид танд хэрэгтэй зөвлөгөөнүүдийг хүргэсээр байгаа билээ. Энэ удаа Германы мэргэжилтэн Дориас Мулиарын зөвлөгөөнүүдээс толилуулж байна.

Бодисын солилцоо зөв байх
Гоо сайхан бидний дотоод эрхтний тусгал байдаг. Үс, арьс, хумсыг бүрдүүлж бий болгодог бүхий л бодисыг организм хоол хүнсээр дамжуулан авдаг. Эдгээр нь витамин, минерал бодис, нүүрс ус, уураг, өөх тос ферментүүд юм. Хамгийн чухал нь хоол тэжээлийг хүлээн авдаг, түүнийг боловсруулдаг эрхтнүүд л яралзтал ажиллаж байх явдал юм. Харамсалтай нь хоол хүнсний хамт, эсвэл амьсгалаар дамжин өчнөөн хорт бодисууд организмд ордгийг бид тусгаарлаж, салгаж, ялгаруулах хэрэгтэй болдог. Үүнийг гэдэс, бөөр, элэг гүйцэтгэдэг. Хэрвээ бид энэ эрхтнүүддээ анхаарал халамж тавиад байвал бидний гадаад байдал хожиж зүс царай сайхан байх болно. Зөвхөн эрүүл бие организм л цэвэр арьс, гялалзсан үс, бат бэх хумстай байхын үндэс юм шүү.
Гэдэсний үйл ажиллагаа
Гэдэсний микроб болон хоол боловсруулах энзим (фермент) нь байх хэмжээндээ байгаа тийм эрүүл гэдэс хоолыг олон дахин жижиглэж маш сайн боловсруулж чаддаг. Хэрвээ ингэж чадахгүй бол гэдсэнд хортой зүйлс үлдэж хоцордог ба ингэсэн тохиолдолд организм арьсаараа дамжуулан хорт бодисыг гадагшлуулах шаардлагатай болдог. Үүний гайгаар хугарамтгай үс, бохир, цонхигор арьс бий болдог. Микроорганизмууд гэдэсний савханцарыг үүсгэдэг ба эдэнгүйгээр бид хоол хүнсээ боловсруулж чадахгүй юм. Тэд хоол тэжээлийг жижигхэн молекулууд болгон задалдаг бөгөөд үүний үр дүнд эдгээр нь гэдэсний ханаар дамжин цусанд нэвтрэн ордог. Эрүүл гэдэсний савханцруудын хувьд зөвхөн ургамлын гаралтай хоол хүнс буюу шинэ жимс, ногоо болон бүхэл үр тарианд агуулагддаг бодисууд (балласт) чухал үүрэгтэй байдаг. Үнэндээ балластын хувьд тэжээллэг чанар байхгүй. Тэхдээ балласт нь гэдсийг ажиллуулж ингэснээр гэдсийг цэвэрлэдэг. Яг ийм үүргийг гүйцэтгэдэг олон төрлийн витамин болон эрдэс бодисууд бас байдаг. Бидний гадаад төрхөнд хэрэглэж байгаа хоол хүнс болон тэрхүү хоол хүнсийг гэдэс дотор яаж хүлээн авч боловсруулж байгаа нь чухал байдаг. Хэрвээ организм маань хүрэлцэхүйц хэмжээний тэжээл авч чадахгүй бол бидний арьс, үс үхээнц болдог. Бидний гэдэсний савханцрын тэнцвэрт байдлыг олон зүйлс алдагдуулдаг. Тухайлбал хорт бодис болох пестицид, инсектицид буюу хүнд металлын үлдэгдэл түүнчлэн хэт тостой хоол хүнс, эм зэрэг юм. Ийм үед хоол хүнсний зарим нь боловсрохгүй үлдэж арьсны нөхөн сэргээлт дутагддаг.
Эрүүл бөөр
Бодисын солилцоонд бөөр хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэднийг бидний организмын хамгийн гол шүүлтүүр ч гэж нэрлэдэг. Цусанд байгаа бүх зүйлс түүгээр дамжин цэвэршиж гардаг. Шээстэй цуг шээсний хүчил, азот болон бусад хортой бодис гадагшилна. Түүнээс гадна бөөр нь цусанд байдаг бүх бодисын концентрацийг зохицуулдаг. Жишээ нь, цусанд натри ихэсвэл бөөр түүний хэмжээг багасгах үүрэгтэй. Гэвч энэ хүнд нүсэр ажлыг хийхэд хоол тэжээл юуны түрүүнд ургамлын гаралтай уураг, нүүрс ус нэн чухал. Бөөрний байнгын тасралтгүй үйл ажиллагаанд хүрэлцэхүйц хэмжээний шингэн (ус, цай) шаардагдаж байдаг. Бусад төрлийн ундаанд сахар, кофеин их агуулагддаг учраас бөөрөнд хэрэгцээгүй илүү ачаалал өгч байдаг..
Хүчирхэг элэг 
Бидний элэг бол жинхэнэ мастер. Элэг нь цусыг цэвэрлэж хоргүйжүүлдэг. Нэг минутанд элгээр 1-2 литр цус урсан гарах бөгөөд энэ үед хорт бодисыг цэвэрлэдэг байна. Тэгэхдээ эдгээр бодисыг гэдэс юмуу бөөрөөр гарахад бэлэн болгож өгдөг. Элэг бидний "төв лаборатори" юм. Хэрвээ элэг хэтэрхий ачаалагдснаас хорт бодисыг задалж чадахгүй болсон тохиолдолд эдгээр хорт бодисууд бусад эрхтнүүдэд орж хордуулна. Энэ тохиолдолд тэдгээр нь мэдрэлийн болон дархлааны систем, мэдрэхүйн эрхтнүүд түүнчлэн арьсыг гэмтээдэг. Элгэнд ямар нэгэн гэмтэл учрахад бид хэтэрхий хожимдсон хойно нь мэддэг. Яагаад гэвэл тэр бол дүлий эрхтэн юм. Өвдөж "тусламж дуудна" гэдэг нь элэг хэвийн биш болжээ гэсэн үг. Ийм учраас элгээ эрүүл, ажиллах чадвартай байлгахын тулд түүний үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй. Ингэхийн тулд элэгний бодисын солилцоонд оролцож хорт бодисыг хурдан гаргахад тусалдаг витамин, эрдэс бодис, микроэлемент зэргийг ихээр хэрэглэх хэрэгтэй. Элэгний эсийн энергийн солилцоог тодорхой хоол хүнс, тухайлбал артишокийн шүүсний тусламжтайгаар ихэсгэж болдог

Ямар цэцэг бэлэглэх вэ?




Хүн бүхэнд цэцэг бэлэглэх шаардлага зайлшгүй гардаг. Наад захын жишээ гэвэл, сургуулийн хүүхдүүд есөн сарын нэгэнд цэцгийн баглаа бариад сургууль руугаа явдаг шүү дээ. Ингээд бодохоор цэцэг бидний амьдралын салшгүй хэсэг байж, бид өөрсдөө цэцэг бэлэглэх “урлаг”-ийг төгс эзэмшдэг байх ёстой мэт. Гэвч яагаад ч юм бэ эсрэгээр болчихоод байдаг. Ялангуяа эрчүүд маань энэ тал дээр олон бэрхшээлтэй тулгардаг нь үнэн. Тэд цэцгийн баглаа бэлэглэхээс хаашаа ч бултаж чадахгүй гэдгээ ухаан санаагаараа мэдэрдэг бөгөөд худалдаж авсан баглаагаа “авч явахад амар болгох” зорилгоор гялгар цаас, уутаар “сайн далдалж” аваад эргэн тойрноо болгоомжтой харан “цөмийн зэвсэг” авч яваа мэтээр сэтгэлт бүсгүй рүүгээ гүйдэг. Цэцэг бэлэглэх асуудалд ийм байдлаар хэрхэвч хандаж болохгүй. Ихэнхи эмэгтэйчүүд бэлгэнд цэцэг авах дуртай байдгийг харгалзан үзсэн ч тэр эрчүүд цэцгийн баглааг дуулгавартай аялдан дагах “бууж өгөх”, “өвдөг сөгдөх”-ийн үндэс бус, харин хайртдаа баяр баясгалан бэлэглэнэ гэдэг утгаар нь ойлгох хэрэгтэй. Ингээд хайрт ээждээ, эхнэртээ, найз бүсгүйдээ энэ Мартын 8 - аар таны барих цэцэг хамгийн сайхан нь байх болно гэдэгт бид итгэж байна.

Ингээд цэцгээ сонгоё
Цэцэг бэлэглэхэд заавал шалтгаан байх албагүй. Шалтгаангүй бэлэглэсэн цэцгийн баглаа гэнэтийн, сайхан бэлэг болдог гэдгийг санахад илүүдэхгүй. Эрт үеэс цэцгийн баглааны хэл үүссэн. Өөрөөр хэлбэл, таны бэлэглэсэн цэцгийн баглаа сэтгэл зүрхийг тань бүрэн илэрхийлж чаддаг гэсэн үг. Одоо харин энэ үггүй хэл хэрэглэгдэх нь ховор болжээ. Тиймээс, хэрэв хайртай хүн тань бэлэглэсэн цэцгийн утга санааг голчилж үздэггүй бол өөрт таалагдсан, шинэхэн, өнгө үзэмжтэй, тансаг үнэртэйг нь сонгоход болно. Гэхдээ хайрт тань ямар цэцэгт илүү дуртай болохыг мэддэг байх хэрэгтэй. Магадгүй тэрбээр “уламжлалт сарнай”-д дургүй, харин талын цэцгийг илүүд үздэг байж болох шүү дээ.
Хэрэв та урьд нь цэцэг өгч байсан туршлагатай, дуртай цэцгийг нь байнга бэлэглэдэг бол үүнээс татгалзахыг зөвлөе. Хэдий нэг төрлийн цэцэгт дуртай ч баяр болгоноор түүнийг нь бэлэглээд байвал аажимдаа уйдаж эхэлдэг. Танд орой бүр нэг л төрлийн хоол идүүлээд байвал ямар байх вэ? Түүнтэй адилхан цэцэг ч бас тийм “үйлчилгээ”-тэй. Бэлэглэх цэцгийнхээ ядаж өнгийг нь сольж байвал сайн. Уламжлал болсон улаан сарнайн оронд ягаан, цагаан гээд олон өнгөнөөс сонгож болно шүү дээ. Эсвэл гурван том цэцгийн оронд долоон жижиг цэцэг сонгох гэх мэт олон хувилбар байдаг. Хэрэв таны бүсгүй цэцэгт үнэхээр дуртай бол сарнайн оронд цахирмаа, сараана, эсвэл ямар нэгэн өвөрмөц бүтэцтэй цэцэг бэлэглэвэл дургүйцэхгүй болов уу. Бэлэглэх цэцгээ олон төрөл зүйл болгох нь улам сонирхол төрүүлдэг. Гэхдээ энэ өдөр заавал хайртай цэцгийг нь бэлэглээрэй.
Ингэснээр та түүнд ямар их хайртайгаа цэцгээр дамжуулан хэлж байна гэсэн үг. Цэцэг сонгож байхдаа баглаанд орох цэцгийн тоо сондгой байх ёстойг санаарай. Гэхдээ энэ тал дээр учиргүй санаа зовох шаардлагагүй. Цэцгийн дэлгүүрийн худалдагчаас тусламж хүсэхэд л аяндаа хэлээд өгнө шүү дээ. Харин таны гол анхаарах зүйл бол цэцгийн харагдах байдал юм. Дэлбээ нь урагдаж, сэмрээгүй, үзүүр нь шарлаж, үрчийгээгүй, ишийг нь тайрсан хэсэг харлаагүй эсэхийг сайн харах хэрэгтэй. Одоо сав, баглаа, боодлын талаар хэдэн үг дурдъя. Баглааг сайхан, зохицуулж боож чадвал ямар ч цэцэг сайхан харагддаг. Гэвч хэтэрхий “гял цал” боодол, тууз зэрэг нь эргээд цэцгээ гутаачих тал байдал. Баглаа, боодол нь цэцгийг тодотгож өгөх ёстой болохоос өнгө зүсийг нь дарж хэрхэвч болохгүй. Тиймээс эрээн мяраан цаасны оронд энгийн гялгар цаас сонгосон нь дээр. Боогоогүй цэцэг яг л та өөрөө түүсэн мэт илүү шинэхэн, сэтгэл хөдөлгөм харагддаг. Гэхдээ байнга баглаагүй цэцэг бэлэглээд байвал таныг баглаа, боодолд мөнгө, цагаа хэмнэсэн мэт сэтгэгдэл төрүүлж болох талтайг анхаараарай. Сайхан боосон цэцгийн баглааг сонгож болно.
Гэхдээ хайртай хүндээ ердийн нэг зүйл өгч байгаа юм шиг зүгээр л “Май!” гээд өгчихвөл хамаг зүйлийг баллаад хаячихна гэсэн үг. Цэцгийн баглааг өгөхдөө хайртай хүнтэйгээ уулзах үед /гудамжинд, гэртээ/ өгч болно. Харин ингэхдээ ядаж хоёр, гурван үг хэлэхийг хичээгээрэй. Энгийн хувилбар: “Үүнийг танд”. Бага зэргийн чихэнд чимэгтэй үг оруулаад “Энэ сайхан цэцгийн баглааг орчлонгийн хамгийн сайхан бүсгүйд зориулж байна” гэх мэтчилэн таны уран сэтгэмж мэдэх хэрэг. Цэцгийн баглаагаа хайрт тань шууд олж харах газар орхиж болно. Хэнээс өгч байгаагаа мэдэгдэхийг хүсвэл бяцхан захиа үлдээж, эсвэл нууцгай үлдэж болно. Хамгийн гол нь сэтгэлээ цэцгийн баглаагаар илэрхийлэхээс битгий ичээрэй. Хайртай хүндээ сайхан сэтгэгдэл төрүүлж, баяр баясгалан бэлэглэж байна гэдгээ ойлгох хэрэгтэй. Тэр цагт үр дүн нь эргээд таныг баярлуулах нь гарцаагүй.
Цэцэг бүр өөрийн илэрхийлэлтэй бас хэлтэй. Харин та тэр тухай хэр мэдэх вэ?
Сарнай цэцэг 
хайр сэтгэлийг бэлгэддэг бол цоморлигоо нээгээгүй ганц ширхэг улаан сарнайг шинэхэн танилцсан бүсгүйдээ барьвал сэтгэлээ илчилж байгаагийг илэрхийлэл болдог ажээ.
Хонгорзулыг хамгийн дотно хүндээ барьдаг.
Астраг ихэвчлэн баяр ёслолын үед хэрэглэдэг.
Лилиг хуримын цэцэг хэмээдэг гэнэ.
Канног дотно хүндээ бэлэглэдэг байна.
Хар сарнай хамгийн ховор цэцэгт тооцогддог. Хамгийн хайртай хүндээ бэлэглэвэл зохимжтой.
Харин өнгөний хувьд 
Улаан – Хайр сэтгэлийн
Ягаан – Залуу насны
Шар – Түр зуурын салалт, сүй тавих
Ногоон – Эв найрамдлын
Нил ягаан - Үхэшгүй мөнх, үүрдийн сэтгэлийн
Цэнхэр - Үнэнч шударгын бэлгэдэл болдог бөгөөд эрэгтэй хүнд энэ өнгийн цэцэг бэлэглэх нь ухаалаг бүсгүйчүүдийн сонголт гэгддэг.
Харин цагаан цэцэг нь ариун сайхан сэтгэлийг илэрхийлэх бөгөөд ихэвчлэн гэрлэсэн хосод өгөх юм уу, оршуулгын үеэр хэрэглэдэг.
Удахгүй энэ орчлонгийн хамгийн хөөрхөн бүсгүйчүүдийн маань баяр болох нь. Та хаанаас түүндээ цэцгээ авахаа хараахан шийдээгүй л байна уу? Тэгвэл хамтдаа дэлгүүр хэсэцгээе. Санасныг бодвол нийслэл хот маань нэлээд хэдэн цэцгийн дэлгүүртэй юм.
“Green house” /317540/ цэцгийн дэлгүүрт солонгос сарнайг ширхэгийг нь 2200-2500 төгрөгөөр борлуулдаг аж. Солонгос хэмээн тодотгохын учир нь хятад сарнайг бодвол торгомсог, хатах нь удаан байдаг гэнэ. Сонгосон цэцгээ та 300-8000 төгрөгийн үнэтэй чимэглэлүүдээр гоёж, боолгож болох нь ээ. Цэцгийн баглааг өөрийн хүссэнээр хийлгэх боломжтойгоос гадна бэлэн баглаа худалдан авч болох юм байна. Таван ширхэгтэй гоёлын баглаа 14700-16200 төгрөгийн үнэтэй байна. Бэлэн болсон цэцгийн баглаандаа сэтгэлийн үгээ сийрүүлэн дагалдуулахыг хүсвэл 1000-3500 төгрөгийн ил захидлуудаас сонгоорой.
“Цэцэг” төвд байрлах “Сондор” цэцгийн дэлгүүрээс 5500-117000 төгрөгийн цэцгийн баглааг сонгож болно. Хэрэв та цэцгийн баглааны тухай мэдлэг муутай хэмээн өөрийгөө голдог бол “Сондор” дэлгүүрийнхний бэлтгэсэн каталогоос сонголтоо хийж болох юм. Нэгээс 99 ширхэгээр бэлтгэсэн уг каталог цаг завыг тань хэмнэх болов уу.
Хэрэв хямдхан цэцэг сонгохоор шийдсэн бол “Цэцэг” төвийн баруун талд байрлах “Rose flowers”дэлгүүрийг зорьж болох юм. “Rose flowers” дэлгүүрийнхэн сарнайгаа 800 төгрөгөөр худалдаалдаг бөгөөд 300-9500 төгрөгийн үнэтэй цэцгийн баглааг бэлтгэсэн байсан.
Гэр, ажилдаа ойрхон газраас цэцэг авахыг хүсч байвал 15-р хороолол болон засгийн газрын ордны хойно байрлах “Flora” цэцгийн дэлгүүрээр ч ороод гарч болно л доо. Эднийд сарнай 950, хонгорзул 1200 төгрөгийн ханштай. Мөн ширхэгийн тооноос хамааран 7500-13600 төгрөгийн үнэтэй бэлтгэсэн баглаануудаас сонгож болно.

Зөв хооллох 12 зөвлөгөө



1. Шошийн төрлийн ургамал хэрэглэ: Долоо хоногт нэг удаа шошийн төрлөөр хоолло. Хатаасан шош нь уураг ихтэй тул амт, тэжээллэг чанарыг нь нэмэхийн тулд мах холих хэрэггүй. Харин махаа уураг багатай хүнсний ногоотой хольж хэрэглээрэй.


2. С амин дэм хэрэглэ: Ханиад томуунаас сэргийлэн С аминдэм хэрэглэ. Харин улаан, ногоон урт чинжүү, киви, яншуй нь жүрж, бэрсүүт жүрж, нимбэгнээс илүү их С аминдэм агуулдгийг санаарай. С аминдэм нь биеийн халууныг нэмэх үүрэгтэй байдаг.
3. Салат хэрэглэ: Өглөө, оройны хоолонд салат заавал байх ёстой. Ялангуяа тарган хүмүүс оройн хоолондоо загас, улаан лоолийн салат хэрэглэх нь тохиромжтой.
4. Д, Е, В6 аминдэмүүд: Биеийн эсэргүүцлийг сайжруулдаг Д, Е, В6 аминдэмүүдийг бүү март. Хушга, самар, наранцэцгийн үр болон бусад үр, тос, үр тариа нь Е аминдэмээр баялаг. Д аминдэм нь сүү, бяслаг, загасанд ихээр агуулагддаг. В6 нь самар, газрын самар, хушга, наранцэцгийн үр, тахиа, загасанд их байдаг.
5. Өвдөхгүйн тулд А аминдэм: А аминдэмийг хангалттай хэрэглэхэд гадны элдэв биетээс хамгаалдаг эрхтнийг (арьс, салст) сайжруулж, цусны цагаан эсийг идэвхжүүлж, хорт хавдрыг эсэргүүцэх чадвартай болдог. Лууван, бууцай, броколийн байцаа, сонгино зэрэг нь А аминдэмээр баялаг байдаг.
6. Эрдэс бодис хэрэглэцгээе: Биеийн эсэргүүцлийг сайжруулахын тулд төмөр, магни, селени, цайр их хэрэглэх хэрэгтэй. Ногоон навчит ургамал, улаан мах, тахиа, хатаасан чангаанз, үзэм зэрэгт төмөр, харин үр тариа, хүнсний ногоо, сүү, далайн гаралтай бүтээгдэхүүнд магни, өндөг, сүү, мах, үр тариа, далайн гаралтай бүтээгдэхүүнд цайр агуулагддаг.
7. Тос багатай, уураг ихтэй хүнс хэрэглэ: Илүү их уураг, тос хэрэглэх нь биеийн эсэргүүцэлд сайн. Харин өөх тосыг хэт хэрэглэвэл дархлалын системд халтай тул ялангуяа амьтны гаралтай тосыг бага хэрэглэх хэрэгтэй.
8. Дараах зүйлийг анхаар. Өвөл зурагтын урд удаан суух нь хүнийг таргалуулдаг: Өвөл эрт харанхуй болж, хүмүүс зурагтын урд ихэнх цагийг өнгөрүүлдэг тул энэ үед идсэн уусан бүхэн жин нэмдэг. Өвлийн туршид чихэрлэг, тос ихтэй зүйл хэрэглэхдээ анхаарах, шарсан хайрсан зүйл хэрэглэхгүй байх, хоолондоо ургамлын тос хийх, амттан байнга хэрэглэхгүй байх хэрэгтэй.
9. Өдөрт хамгийн багадаа 5 удаа хүнсний ногоо, жимс хэрэглэ: Хоолондоо шанцайны ургамал, лууван, улаан байцаа зэрэг хүнсний ногоог байнга хэрэглэ.
10. Өвөл наранд аль болох удаан бай: Яс, шүдэнд шаардлагатай Д аминдэмийн хэрэгцээгээ хангахын тулд нартай цэлмэг өдөр гадаа алхаж, загас хэрэглэж бай. Өвлийн улиралд нарны илч буурдаг тул бид Д аминдэмийн дутагдалд орсноо ч анзаардаггүй. Д аминдэмийг нөхөхийн тулд загас их хэрэглэх шаардлагатай.
11. Өөх тосны хэрэглээндээ анхаар: Бид өвөл тослог зүйл их хэрэглэдэг. Хатуу тос гэгддэг масло, маргарин хэрэглэхээс татгалз, хоолонд хэрэглэдэг чидуны болон бусад төрлийн тосны хэрэглээгээ багасга.
12. Хоол боловсруулах системийн зовууриас сэргийлэхийн тулд: Өвөл хөдөлгөөн багасч, гурилан бүтээгдэхүүн ихээр хэрэглэн, жимсний цэвэр шүүс бага хэрэглэдэг тул хоол боловсруулах эрхтэн хямарч элдэв зовуурь, ялангуяа түгжрэл үүсдэг. Түгжрэлээс сэргийлэхийн тулд 7 хоногт 2 удаа хуурай шош, яншуй мөн шүүсээр баялаг хүнсний ногоо, жимсээр хооллон, шингэн зүйл их уух хэрэгтэй.

Орчин үеийн дотуур хувцас охидын эрүүл мэндийг хорлож байна!



Сүүлийн үед охид бүсгүйчүүдийн дунд нянгийн гаралтай үтрээний үрэвсэлт өвчин түгээмэл болжээ. Энэ нь,

Нэг: Агааргүйтлээс болж үтрээнд нян үржих замаар үүсдэг өвчин юм. Хэт бариу болон, нийлэг эдээр хийсэн дотуур хувцас нь агааргүйтлийг бий болгож улмаар эмэгтэй хүний бэлэг эрхтэн, агааргүйтэж нян үрждэг байна.

Хоёр: Үтрээний хүчиллэг орчин өөрчлөгдсөнөөр эмэгтэй хүний бэлэг эрхтэнд элдэв нян үрждэг. Бэлгийн замын халдварт өвчнүүд нь маш их загатнадаг бол агааргүйтлээс үүсдэг үтрээний өвчин нь ямар нэг шинж тэмдэг байдаггүй. Сайтар анзаарвал цагаан юм ихсэх хандлага ажиглагдана.

Гурав: Төрөл бүрийн ариутгагч бодисоор үтрээгээ гүнзгий бүү угаа. Эдгээр химийн бодисууд нь үтрээнд байх ёстой эрүүл бичил орчинг устгадаг. Ингэж үтрээний эрүүл орчин алдагдсанаар нян үржих нөхцөл бүрдэж өвчин эмгэг бий болдог байна.

Нянгийн гаралтай үтрээний өвчнөөс яаж сэргийлэх вэ?

  • Нийлэг эдлэлээр хийсэн дотуур хувцаснаас зайлсхий
  • Эмэгтэй хүний дотуур хувцас өгзөг л халхалж байх ёстой.
  • Агаар орохгүй материалаар хийсэн өмд байнга бүү өмс.
  • Зөвхөн даавуун материалаар хийсэн дотуур хувцас өмс.
  • Дотуур хувцасаа ойр ойрхон сольж угааж бай.
  • Халуун ногоотой хоолыг хязгаартай хэрэглэх нь чухал.
  • Хамгаалалтгүйгээр бэлгийн харьцаанд орохоос зайлсхий.
  • Нэгэнт эхэлсэн эмчилгээгээ бүрэн гүйцэд хийлгэж бай.
Агааргүйтлээс үүсдэг нянгийн үрэвсэл нь даамжирсаар умайн хүзүү рүү орж умайг үрэвсүүлж, улмаар үрийн суваг бөглөрөх, өндгөвчний үрэвсэл зэрэг эмэгтэйчүүдийн төрөл бүрийн өвчний эх үүсвэр болдог байна.

Инээмсэглэх хэрэгтэй юу?



Аз жаргал гэж юу юм бэ, мөнхөд үргэлжлэх нэгэн оршихуй юмуу эсвэл хаа нэгтээ биднийг хүлээх ховорхон тохиол юмуу. Бидний амьдрал үргэлж аз жаргалтай байдаггүй, харин аз жаргалтай мөчүүд л гэж байдаг юм гэсэн суутны үг бий. Тэгвэл тэр аз жаргал гээч зүйлийг бид хэрхэн бүтээх хэрэгтэй юм, түүнийг бид өөрсдөө бүтээж чадах уу, аз жаргал юунаас эхэлдэг юм бэ гэсэн асуулт урган гарах биз. Энэ бүхний хариулт маш энгийн зүйлээс эхэлнэ. Аз жаргал инээмсэглэлээс эхэлдэг юм.

Багад минь үндэсний радиогоор “Инээмсэглэл авч байгаа хүнээ баярлуулдаг атлаа өгч байгаа хүнээ үгүйрэлдэггүй” гэсэн үгс өглөө бүр эгшиглэдэг  байлаа. Инээмсэглэлийн ач холбогдол гэж юуг хэлэх байтугай цүнхтэй номоо ч гүйцэд уншиж сураагүй явсан гэнэн нас минь түүний утгыг яаж ч ойлгох билээ дээ. Хүмүүс бие биедээ инээмсэглэл гээч зүйлийг амар байна уу гэж мэндлэхтэй ижил өгөх ёстой юм болов уу л гэж ойлгож байсан санагдана. Харин хожуухан инээмсэглэл гээч зүйл ямар үнэ цэнэтэй, юугаар ч орлуулшгүй сайхан сэтгэгдэл үлдээдэг болохыг сайтар ойлгож билээ.
Шинэ оны өмнөх орой хүн ихтэй автобусанд гүйхээрээ суугаад хотын захад байх гэрээ хүртэл тухалчих аятайхан байр олох гэсэндээ хавь ойрын хүмүүсийг уурлуулан түүндээ ч өөрөө бухимдан, чихэлдэж байж арай гэж нэг бариул олж атгав. Гэтэл хажуугаас хэн нэгэн нь хөл дээр гишгэх нь тэр. Гал дээр тос нэмэх адил уур дүрсхийж тэр бүдүүлэг этгээд рүү хяламхийн харвал -Өө уучлаарай, хүүе сайн уу миний хүү гэсээр олон жил уулзаагүй танил эгч минь зогсож байх нь тэр. Эгчийн нас хэвийж царай нь бага зэрэг ядрангуй харагдсан ч уулзах бүрт чин сэтгэлийн гүнээс инээмсэглэдэг тэр л инээмсэглэлээр нь би түүнийг төвөггүйхэн танив. Бас эвгүйхэн харчихсандаа бантаж, нүүр хийх газраа олж ядан байсан ч түүний сайхан инээмсэглэл энэ бүхнийг, түүгээр ч зогсохгүй бидний олон жил уулзаагүйн бишүүрхлийн ханыг нурааж чадсан юм.  Хамгийн харамсалтай нь маргааш өдөр нь би тэр инээмсэглэлийн эзэн энэ хорвоод үгүй болсныг мэдэж билээ. Магадгүй түүний хамгийн сүүлд уулзсан хүн нь би байж. Түүний өөдөөс түрхэн зуурын бухимдлаа барьж чадаагүй би даанч муухай харсан. Харин тэр эгчийн хэзээд ч хэнтэй ч сайхан харьцаж үнэн сэтгэлийн угаас нүүр дүүрэн мишээдэг тэр л сайхан инээмсэглэл миний сэтгэлд мөнхөд хоногшин үлдэж дээ.
Бид нэгэнтэйгээ таараад заавал инээмсэглэх хэрэгтэй юмуу? Хэрэгтэй гэж хэлэх байна. Та бусдад таатай мэдрэмж төрүүлж бусдын хүндлэлийг хүлээхийг хүсдэг л биз дээ. Тэгвэл танилтайгаа, анд найзтайгаа, ах дүү, албан газрын хамт олонтойгоо уулзахдаа аятайхан инээмсэглээд мэндчилчихэд хэцүү биш шүү, оролдоод үзээрэй. Сэтгэл бухимдуу хэцүүхэн байгаад хүн бүхэн таны эсрэг болсон юм шиг санагдаж сэтгэл бачимдан явахад хэн нэгэн танил тань танд нүүр дүүрэн сайхан инээмсэглэл бэлэглэхэд сэтгэл тань сэргээд л ирчихдэг юм шүү дээ. Гэвч би энд худал, албан хүчээр инээмсэглэх тухай яриагүй. Магадгүй миний ээжийн тухай хүн бүр сайн эмэгтэй, сайхан ааштай хүн гэж ярьдаг нь ээжийн ямар ч хүнтэй инээмсэглээд мэндчилдэг, бүр үнэн сэтгэлийн угаасаа бусадтай харьцдагтай холбоотой гэж боддог юм. Таныг инээмсэглэхэд хэн ч тань руу хялайхгүй, магад зарим хүнд энэ тийм чухал асуудал биш байж болох ч амьдрал дээр ч, ажил дээр ч асуудлыг хамгийн сайн талд эргүүлэх зэвсэг бол инээмсэглэл юм. Сайхны өөдөөс инээж муугийн өөдөөс ярвайх бол хамгийн том дутагдал. Хүний хорвоод хүн болж мэндлээд буцах цагтаа бид баян ядуу хэн ч ялгаагүй бүгд л явах болно. Өнгө зүс, өмссөн зүүснээр нь ялгалгүй нэгэнтэйгээ сайхан харьцаж амьдаръя. Таны инээмсэглэл тэвчишгүй уур хилэнг номхруулж танд өөрт чинь ч гэсэн аз жаргал авчирдаг юм шүү дээ. Бид хэрэглэгчдийнхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, тэдэнд цаг ямагт анхаарал хандуулж, тэдний хүсэлтийг шуурхай биелүүлж, корпорациа тэргүүн зэрэгт хүргэх үүрэгтэй, бас өндөр хариуцлага хүлээсэн хамт олон. Тиймээс ч хамт олонтойгоо, хэрэглэгч үйлчлүүлэгч нартайгаа ч сайхан харьцаж инээмсэглэж сурах хэрэгтэй. Бид урсгалаараа урсаж яваад энэ байгууллагад хөл тавьсан юм биш. Чадалтай, чадвартай залуус энэ байгууллагын ажилтан болдог. Инээмсэглэж чаддаггүй бол дэлгүүр нээх хэрэггүй гэсэн үг байдаг шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ инээмсэглэж чаддаг, эвтэй таатай уур амьсгалтай сайхан хамт олон болъё.
80 аад оны залуусын дунд хит болж байсан энэ дууг та санаж байна уу.
Амьдрал учралын заяа
Аядуухан түүнтэй учруулсан
Алсын тэртээд хоцорсон ч
Амьсгаа даран дурсах юмдаа
Эгэл сэтгэлийг уярааж
Тунгалаг ариун төрхөөрөө
Итгэл дурлал бэлэглэсэн
Тэр нэгэн дотно мишээл…
Урсан одох цаг хугацаа
Улам чамаас холдуулсан ч
Энэрэлт илчээ үлдээсэн
Ивээл дөлгөөхөн мишээл….. гээд л. Инээмсэглэл хүний зүрхэнд ингэж хоногшдог юм. Зөвхөн ажил, танилын хүрээнд ч биш хайртын чинь зүрхэнд ч гэсэн таны инээмсэглэл хамгийн сайхан бэлэг болдог юм шүү.
Эцэст нь “Инээмсэглэсэн царайны өөдөөс гар далайх нь үгүй” гэсэн сайхан ишлэлээр энэхүү нийтлэлээ төгсгөхийг хүслээ….

Өндөр болгох дасгал, зөвлөгөө



Тэгэхээр өндөр болгодог дасгалын хамгийн гол зарчим бол яс булчингийн сунгалт.
Хүүхдийн гар хөлний чөмөгтэй том яснуудад өсөлтийн зааг гэж нэрлэдэг мөгөөрсөн холбоос байдаг бөгөөд энэ нь бага насанд уян хатан сунамтгай чанартай байдаг тул байнга сунгалтын дасгал хийж, минераль бодис, амин дэмээр баялаг сүү цагаан идээ, жимс жимсгэнэ, хүнсний ногоог хоол хүнсэндээ түлхүү хэрэглэдэг бол жилдээ 14 см хүртэл өсөх боломж байдаг.

Нэгдүгээр дасгал: Эгц дээшээ үсрэх
Энэ дасгалыг хийхдээ хоёр гараа дээш шидэж, аль болох өндөрт үсрэхийг тэмүүлэх хэрэгтэй. Дээш үсрэх үед хүзүү, цээж, бүсэлхий, гар хөлний үесүүд бүгд сунгаж татсан мэт мэдрэмж төрөх ёстой. Буухдаа өлмий дээрээ хөнгөн бууж биеэ сулруулна. Энэ дасгалыг өдөрт 30-аас доошгүй удаа хийнэ. Нэг удаа үсрэлтээ 5-10 удаа давтаад, өдөртөө 3-6 удаа давтан хийнэ. Үсрэлт хийх үед хэт өлөн биш, бас хэт их идсэн байж болохгүй. Шингэн зүйлийг өглөөнөөс орой болтол бага багаар байнга ууна. Орой харин их шингэн уух хэрэггүй.
Хоёрдугаар дасгал: Хүзүүгээ өргөх дасгал
Хоёр хөлөө нугалж дээрээс нь суугаад, биеэ цэхэлж, амьсгалаа авч, толгойгоо дээш өргөж, хүзүүгээ аль болох урт сунгана. Яг л толгойг дээш нь татаж байгаа мэт, хүзүү сунаж мэдрэгдэх ёстой. Дараа нь буцаад биеэ сулруулж, амьсгалаа гаргаж, толгойгоо доош тонгойлгож, хүзүүгээ амраагаад, дахин толгойгоо дээш өргөж, хүзүүгээ сунгана. Энэ дасгалыг өдөрт 5-10 удаа давтан хийнэ.
Анхаар! Толгойг дээш нь татуулж болохгүй, зөвхөн өөрөө хийх ёстой. Толгойг өөрөө өргөхөд булчингууд; бүх боломжоороо сунадаг. Харин толгойг өөр хүн дээш нь өргөж татахад зарим бүлгийн булчингууд хариу урвал өгч агшдаг тул сунгалт болдоггүй.
Гуравдугаар дасгал: Гараа алдлан сунгах дасгал
Зогсоо суугаа ямар ч байрлалд 2 гараа 2 тийш нь алдалж, хоёр тал руугаа нэгэн зэрэг сунгаж өгнө. Яг л хоёр талаас чинь татаж байгаа мэт мэдрэмж төртөл сунгана. Дээрхийн нэгэн адил 2 гараасаа хүнээр татуулах нь буруу шүү. Дараа нь гараа буулгаж, сулруулна. Энэ дасгалыг мөн өдөрт 10-аас доошгүй удаа хийгээрэй.
Дөрөвдүгээр дасгал: Мөрөө өргөх дасгал
Сандал дээр цэх сууж, 2 мөрөө аль болох дээш өргөж, цээжин биеэ өргөж сунгана. Мөрөө өргөхдөө амьсгалаа авч, буулгахдаа амьсгалаа гаргана. Мөрөө буулгаад биеэ сулруулаад дахин давтана. Энэ дасгалыг хийх үед 2 мөрнөөс чинь өргөж, цээжийг татаж сунгаж байгаа мэт мэдрэмж төрөх ёстой. Дасгалаа өдөрт 10-аас доошгүй удаа давтан хийнэ.
Тавдугаар дасгал: Цээжээ өргөх дасгал
Суугаа байдалдаа гэдсээ татаж, цээжээ түхийлгэж, дээш өргөн, амьсгалаа авна. Ингэж хийхэд бүсэлхий гэдсээр дээш татагдаж суналт өгнө. Цээжээ буулгаж, амьсгалаа гаргана. Энэ дасгалыг хийх үед цээжин биеэр нь дээш татаж өргөсөн мэт бүсэлхий нуруу, хэвлийгээр сунаж мэдрэгдэх ёстой. Дасгалаа өдөрт 10-аас доошгүй удаа давтан хийнэ. Харин хүнээр өргүүлж татуулж болохгүй.
Зургадугаар дасгал: Нуруугаа сунгах дасгал
Намхан сандал дээр урд 1/3-д нь хөлөө урагш жийж суугаад, цээжээ цэхлэн урагш бөхийж, 2 гараа урагш сунгана. Тонгойхдоо амьсгалаа авч, өндийхдөө амьсгалаа гаргаж биеэ сулруулна. Урагшаа тонгохдоо нуруугаа нилд нь сунаж татагдаж мэдрэгдтэл сунгана. 2 гараа мөн адил аль болох урагш урт сунгана.
Яг л тонгойсон байрлалд чинь 2 гараас чинь хүн чангааж байгаа мэт мэдрэгдэх ёстой. Дасгалаа өдөрт 10-аас доошгүй удаа давтан хийнэ.
Эдгээр дасгалыг хийсний дараа нэгдүгээр дасгалаа давтан хийгээрэй.
Долдугаар дасгал: Хөлөө хажуу тийш өргөж, жийж сунгах дасгал.
Баруун гараараа турникээс барьж, бага зэрэг баруун тал руугаа хазайж, зүүн гараараа ташаагаа тулж, зүүн хөлөө хажуу тийш өргөн, өлмийг сунган жийнэ. Ингэхдээ баруун хөлөө нугалахгүй. Зүүн хөлөө аль болох урт сунган жийх ёстой. Яг л хүн зүүн хөлөөс тань татаж байгаа мэтээр төсөөлнө. Хөлөө буулгаад эгц зогсож, биеэ суллана. Хөлөө өргөхдөө гүн амьсгал авч, буулгахдаа амьсгалаа гаргана. Биеэ сулласны дараа бэлтгэх байдалдаа орж, зүүн гараараа турникээс барьж, бага зэрэ гзүүн тийш хазайж, баруун гараараа ташаагаа тулж, баруун хөлөө хажуу тийш өргөн, өлмийгөө сунган жийнэ. Энэ үед зүүн хөлөө өвдгөөр нь нугалахгүй. Дасгалаа 10 удаа давтан хийнэ.
Наймдугаар дасгал: Хөлөө арагш жийж, гараа урагш сунгах дасгал.
Бэлтгэх байдал баруун гараараа турникээс барьж, зүүн хөлөө арагш өргөн, аль болох урт сунган жийхдээ зүүн гараа урагш дээш өргөн сунгана. Энэ үед зүүн гар, зүүн хөлөөс тань урагш хойш нь татаж байгаа мэтээр төсөөлнө. Гар хөлөө өргөн сунгахдаа амьсгалаа авч, буулгахдаа амьсгалаа гаргана. Зүүн хөл гараа буулгаж, биеэ суллаад, дахин бэлтгэх байдалдаа орно. Одоо зүүн гараараа турникээс барьж, баруун гар, хөлөө урагш, хойш өргөн сунгах дасгал хийнэ. Дасгалаа өдөрт 10 удаа давтан хийнэ.
Есдүгээр дасгал: Хөлөө урагш хойш савах дасгал
Бэлтгэх байдал баруун гараараа турникээс барьж, зүүн гараараа ташаагаа тулж, бага зэрэг баруун тал руугаа хазайж, зүүн хөлөө урагш, хойш ээлжлэн савах дасгалыг хийхдээ аль болох хөлөө урт сунгаж савна. Яг л хөлний үзүүрт хүнд юм зүүлттэй, савлаж байгаа мэтээр төсөөлнө. Зүүн хөлөө савж байхад баруун хөл эгц байх ёстой. Хөлөө урагш савахдаа амьсгалаа авч, хойш савахдаа амьсгалаа гаргана. Нэг талынхаа хөлөөр урагш хойш 10 удаа саваад, хөлөө буулгаж, биеэ цэхлэн, суллаж, бэлтгэх байдалдаа ороод, нөгөө талынхаа хөлөөр мөн адил урагш хойш савна. Баруун зүүн талаараа ээлжлэн тус бүр 5, 5 удаа хийгээрэй.
Аравдугаар дасгал: Түнх сүүжний үеэр сунгах дасгал
Бэлтгэх байдал тэгшхэн газар юмуу шалан дээр баруун хөлөө урдаа авч, өвдгөөр нь нугалж, зүүн хөлөө эгцээр нь хойш сунган жийж суугаад, нуруугаараа урагш сунан бөхийж, хоёр гараа урагш сунган, гарынхаа алгаа газар тавьж хэвтэнэ. Ингээд хоёр гараа урагш нь, зүүн хөлөө хойш нь аль болох урт сунгана. Энэ үед хоёр гарыг тань урагш, зүүн хөлийг тань хойш нэгэн зэрэг сунган татаж байгаа мэт мэдрэмж төрөх ёстой. Урагш бөхийж сунгалт хийхдээ амьсгалаа авч, цээж, толгойгоо өргөн дээш өндийхдөө гараа буулгаж, амьсгалаа гаргана. Дасгалаа хоёр талаараа ээлжлэн 10 удаа хийгээрэй.
Арваннэгдүгээр дасгал: Бүсэлхий ууцны үеэ сунгах дасгал
Бэлтгэх байдал xоёр хөлдөө мөрний хэмжээтэй зай авч, урагш жийж суугаад, хоёр гараа дээш өргөн, бүсэлхийгээрээ урагш аль болох доош тонгойж, хоёр гараа урагш сунган, хөлийн өлмийг урагш жийнэ. Энэ үед бүсэлхийний нугарсан хэсгээс хойш нь, харин хөл гарын үзүүрээс урагш нь татаж байгаа мэт мэдрэмж төрөх ёстой. Урагш тонгойхдоо амьсгалаа авч, өндийхдөө амьсгалаа гарган биеэ суллана. Дасгалаа 5 удаа давтан хийгээрэй.
Арванхоёрдугаар дасгал: Хоёр хөлөө алцайлган жийх дасгал
Бэлтгэх байдал xоёр хөлөө хоёр тийш нь алцайлган жийж, хоёр гараа алдлан өргөж, цээжээ цэхэлж сууна. Хоёр хөлөө аль болох хоёр тийш нь сунган жийж, цээжээрээ баруун зүүн тийшээ хазайж, сунгах дасгал. Баруун тийшээ хазайхдаа зүүн хөлөө аль болох хол жийж, сунган, баруун хөлөө өвдгөөр нь өргөж нугалахгүйг хичээх хэрэгтэй. Дараа нь цээжээ зүүн тийш нь хазайлгахдаа баруун хөлөө аль болох хол сунган жийнэ. Энэ үед баруун хөлийн үзүүрээс нэг тийш нь, харин хоёр гар, зүүн хөлийн үзүүрээс нөгөө тийш нь татаж байгаа мэт мэдрэмж төрж байвал та дасгалаа зөв хийж байна гэсэн үг.
Арвангуравдугаар дасгал: Турникэнд зүүгдэх дасгал
Бэлтгэх байдал турникийн өндөр нь өлмий дээрээ өндийж, гараа дээш өргөсөн өндрөөс дээш нэг төө орчим өндөр байвал хамгийн тохиромжтой байдаг. Турникнээс гараараа зүүгдэхдээ амьсгалаа аваад, дараа нь бүх биеэ сулруулж, амьсгалаа гарган, бүх биеийнхээ жингээр сул унжих, мөн хөлийн өлмийг доош жийж газарт хүргэхээр тэмүүлэх байдал үзүүлээд өлмий дээрээ хөнгөн бууна. Эдгээрийг ээлжлэн 20-иос доошгүй удаа хийгээрэй. Энэ үед хөлнөөс хүнд ачаа зүүсэн мэт, дараагийн дасгалын үед хөлийн үзүүрээс доош чангаан татаж байгаа мэт мэдрэмж төрөх ёстой.
Арвандөрөвдүгээр дасгал: Биеийн дунд хэсгээрээ сунгах дасгал
Бэлтгэх байдал- турникнээс гараараа зүүгдэн, хөлийн улаар "газар гишгэж, гэдсээрээ урагш аль болох хол түрэн сунгах дасгалыг хийхдээ амьсгалаа аваад, буцаж эгцрэхдээ амьсгалаа гарган биеэ сулруулж, дараа нь нуруугаараа аль болох хойш хол түрэн сунгана. Эгцрэн биеэ сулруулсны дараа дахин урагш түрэх дасгалаа ээлжлэн 10 удаа хийгээрэй.

Залуу сайхнаараа байхад чинь хэдхэн зүйл зөвлөе



Эмэгтэй хүний насыг харагдаж байгаагаар нь дүгнэдэг гэдэг. 20 насанд 60-тай юм шиг, 60-тай хэрнээ залуу эмэгтэй мэт хөнгөн шингэн, гуалиг, амьдралын эрч хүчээр дүүрэн хүн байх нь бий. Залуу насаа удаан хадгалахын тулд амьдралын хэв маяг, дадал зуршил, хооллох дэглэмээ эргэн харахад гэмгүй. Гэхдээ олон жилийн туршид дадсан зан үйлээ нэг л өдөр огцом өөрчлөх нь боломжгүй зүйл. Иймд өөрчлөлтийг ягуухан боловч шаргуу хийх хэрэгтэй. Танд мэргэжилтнүүдийн зөвлөгөө тусална.

  • Юуны өмнө “өөрчлөгдөх” өдрөө сонгож, гэртээ их цэвэрлэгээ хий. Та хөргөгчөө онгойлгоод үз. Хугацаа нь хэтэрсэн, хөгцөрсөн, гялгар уут цаасанд юу нь мэдэгдэхгүй боодолтой хүнсний элдвийн зүйл хөглөрч байгаа байх. Энэ бүхнийг, мөн муудсан, удсан жимс ногоог хая. Учир нь та өлсөх эсвэл хийх юмгүй үедээ эдгээрээс авч идэж өөрийгөө хордуулах болно.
  • Гуанз, кафе, түргэн хоолны газар аль болох бага ор. Нийтийн хоолны газар орж хооллох дуртай эмэгтэйчүүд гэртээ хооллодог эмэгтэйчүүдтэй харьцуулахад 300 калори /илчлэг/ илүү их авдаг болох нь шинжлэх ухаанаар тогтоогдсон зүйл.
  • Хэрэв та таргалахыг хүсдэггүй бол нөхөр, хүүхдийн хоолны үлдэгдлийг бүү идээрэй. Харамсалгүй хая.
  • Хэрэв урьд орой нь баяр тэмдэглээд ч юм уу нилээд ахиухан хоол идсэн болдараагийн өдөр тослоггүй эрүүл хооллохыг хичээгээрэй.
  • Өдөр бүр багахан порцтой ногоотой шөл, эсвэл салат идэж зуршвал үндсэн хоолыг их хэмжээгээр идэхгүй байх боломжтой.
  • Хэрэв өдрийн хоол болоход нилээд удаан хүлээх шаардлага гарвал өлсөх мэдрэмжээ дарах нь байдаг. Үүнд тослог бус йогурт, алим эсвэл самрыг сонгоорой. Харин чипс, давстай крекер /хатаасан печень/, боов талх нь хамгийн муу хувилбар болно шүү.
  • 25-45 насанд биеийн дасгал хийдэггүй эмэгтэйчүүд дунджаар 5 кг булчин “гээдэг ” байна. Булчингийн нэг килограмм нь өдөрт 70-100 калори хайлуулдаг гэж тооцоход нийтдээ 500-гаас илүү калори болох аж. Хэрэв та 25 насандаа идзж байсан зүйлийг идэхийг хүсвэл булчингаа дасгалжуул.
  • Утсаар ярьж байхдаа ч биеийн дасгал хийж занш. Өлмий дээрээ аль болох удаан зогс. Энэ дасгал нь өөх хайлуулах төдийгүй, хөлийн булчинг бэхжүүлдэг.
  • Та ямар ч завгүй байсан үедээ 10 минут завсарлаж бай. Энэ богинохон хугацаанд хүүхэдтэй тоглох, тасалгаагаа соруулах зэрэг идэвхтэй хөдөл. Тасалгааг соруулах нь эрчимтэй зугаалсны адил зүрхэнд сайн дасгал болдог байна.
  • Илүүдэл жин амьдралын буруу хэвшлээс тогтдогийг санаарай. Амралтын өдөр гээд үд хүртэл унтах, болж өгвөл хэвтээд өгдөг хүмүүс байдаг. Ийм хүмүүс хоолоо хичнээн сойгоод ч турж чадахгүй. Хөдөлгөөнгүйгээр турах нь эрүүл мэндэд ч сайн биш. Иймд гоолиг болохын тулд хоолны дэглэмийг хөдөлгөөнтэй хослуулаарай.

Хайрын шүлгүүд.

Хайрын шүлгүүд...
www.or-or.do.am

Залуучууд бидний ариун хайр дурлалыг илтгэсэн 4 мөрт шүлгүүд!
1.Чамайг харж нүд минь амардаг
Чинийхээ тухай сонсож чих минь амардаг
Чамд хүрж бие минь амардаг
Чамайг хайрлаж зүрх минь амардаг

Monday, December 7, 2009

Анагаах ухааны таван худал

Америкийн Индианагийн анагаах ухааны их сургуулийн хоёр эмч, доктор Рэчел С.Вримэн, Арон Е.Каррол нар зарим эмчийн ч итгэдэг анагаах ухааны худал үлгэр домгуудыг цуглуулжээ.

Эрин зууны хөрөг




Ардын комиссиратаас залуу зураачид хөрөг бүтээх даалгавар өгчээ. Уг хөрөг "Ленин иргэний дайнд цэргийн хороог Улаан талбайгаас үдэж байна" гэсэн нэртэй байх юмсанжээ. Зураа-чийн сэтгэл догдолж үнэмшилтэй болгохын тулд Улаан талбайг зурж гарав.
"Ленин иргэний дайнд цэргийн хороог өөрийн мавзолей дээрээс үдэж байна" гэсэн хөрөг зураг төдөлгүй бүтэх нь тэр ээ.
Комиссын гишүүд зургийг бүхэлд нь сайшаав. Харин зураачид "Мавзолейг будах уу эсвэл Ленинийг будах уу" гэдэг дээр удаан маргалдаж олонхи нь Ленинийг будсан нь дээр. Яагаад гэвэл улс даяар Сталины төрсний ойг тэмдэглэж байгаа гэжээ. Тэгтэл цэргийн хороо төрсөн өдрийн ойгоор Сталин руу нуруугаа харуулсан нь зохимжгүй санагджээ.
Ингээд зураач цэргийн хороог Сталин руу харуулан "Иргэний дайны цэргийн хорооныхонтой нөхөр Сталин мэндчилж байна" гэж нэрлэв.
Метро барих барилга байгууламжийн ажил ид өрнөсөн үед зургийн санаа цаг үетэйгээ зохицохгүй байна гэж шинэ комиссын зүгээс шүүмжлээтхэв. Зураач бууны оронд лантуу мөрлүүлж жолоодогчийн уруулыг яльгүй ангайлган "Метро тавих улаан армийн дайчдад нөхөр Сталин баяр хүргэж үг хэлж байна" гэж өөрчлөв. Улаан армийн дайчид метро тавихаар шархадсан нэгнийгээ дамнуурга дээр авч яваагаар зургаа бүтээжээ. Шархадсан байлдагч "Врангельд үхлийн цохилт!" гэсэн уриа атгасан байв. Сталин зургийг үзээд "Ийм хариуцлагатай бүтээн байгуулалт руу цэргийн хороог ганцаархнаа үдэж байгаа нь миний хувьд хэт даруу бус явдал"гэж шүүмжлэв. Зураач тэр дорхноо Сталины дэргэд Кировыг зогсоож метроны барилга дээр шархадсан тэргүүний ажилчинтай гар барьж байгаагаар өөрчлөв. Удалгүй Киров алагдав. Зураач Кировын зөвхөн гарыг нь үлдээж оронд нь Ворошиловыг зурлаа. Ингээд ард түмний дунд "Сталиныг үг хэлж байх үед нөхөр Ворошилов шархадсан ажилчинтай алагдсан Кировын гараар мэндчилж байна гэсэн онигоотой шал өөр зураг бий болжээ.
-Сталин зургийг дахин үзээд :
-Намайг Улаан талбай дээр бүхэл цаг үеийн TVDLU юунд дүрсэлнэ вэ хил дээр байлдааны хөлөг онгоцон дээр байгаагаар дүрсэлж болохгүй юу гэжээ. Зураач хоёр хоногийн дотор цэргийн бүхэл бүтэн хороог тэнгист живүүлэв.
Мавзолей-хөлөг онгоц болох нь тэр. Шархадсан ажилчид Ворошиловт савраа атгуулж буй харуулын овчарка нохой болох нь тэр! "Байлдааны Молотов" хөлөг онгоцон дээр Сталин, Ворошилов хоёр Кагоновичийн нохойтой байгаа нь" гэж зургаа нэрлэв. Сталиныг шүүмжилж уудлан илчилж эхлэв. Зураачид шинэ ажил ундарлаа."Эрдэнэ шиш хураах "Молотов" комбайн дээр Сталиныг илчилсэндээ Хрущев, Ворошилов хоёр баярлан тэврэлдэв" гэж зургаа нэрлэв. Тэгэхдээ Кагоновичийн нохойг малийтал инээмсэглэж байгаагаар дүрсэлжээ.
Дараа нь Молотов, Ворошилов, Кагоновичийн нохойг ч бут ниргэв. Харин Кировыг цагаатгав.Зураач байлдааны хөлгөө комбайн... Ворошиловыг эрдэнэ шишийн бухал... оцойн суучихаад савраа өгч буй нохойг комсомолын удирдагч болгов. Төдөлгүй Хрущевыг хусав. Зураач зургаа бүхэлд нь дарлаа. Зөвхөн Хрущевын толгойн оройг "Атар газар дээгүүр мандаж буй өглөөний наран" хэмээн үлдээв. Комисс зургийг үзээд нарны цацрагийг хөмсөг болгохыг шаардав. Нэлээдгүй завсарласны дараа "Байгаль-Амарын барилга байгууламж руу комсомолын анхны цувааг нөхөр Брежнев Ярославскийн галт тэрэгний зогсоолоос үдэж буй нь" гэсэн туульсын цоо шинэ бүтээл бүтэх нь тэр. Леонид Ильичийн одонг нь багтаах гэж цээжин биеийг нь хэдэн жилийн турш тэлж зурсаар л байв. Суган дор нь Суслов, Пельше хоёрыг зурав."Байгаль-Амарын барилгачдыг үдэхээр индэрт тавцан уруу Суслов, Пельше нар Леонид Ильичийг дамжилж яваа нь" гэж дараа нь зургаа нэрлэв. Тэгтэл өөрчлөлт шинэчлэлт эхэллээ. Зураач өтөлж зөнөөд юу ч санахаа больжээ. Хав хар өнгөөр зургаа хорсолтойгоор дарлаа. Судлаач шүүмжлэгч нар тэгтэл дуу алдацгаан хүлээн авч үзэсгэлэнд залжээ. Дэлхийн орон орноос ирсэн олон үзэгчид "Эрин зууны хөрөг" хэмээх тас хар гурвалжинг хараад хорвоогийн хосгүй бүтээл хэмээн шогшрон дуу алдацгаах авай.

Витамин С-гээр хамгийн баялаг нь Жонатын алим

Алим сарнайн овгийн ургамал. Доторх нь цагаан, зажлахад шаржигнах чимээтэй. Гадна талаараа улаан, шар, ногоон голдуу өнгийн хальстай жимс юм. Дэлхий нийтээр хүнсэнд хамгийн өргөн хэрэглэгддэг алимыг хүн төрөлхтөн одоогоос 5000 гаруй жилийн тэртээгээс хэрэглэж ирсэн төдийгүй неолитикийн эрин үетэй нас чацуу жимс хэмээн тооцдог.

Цагаан уул хайрын шүлгийн наадам 12 дахь жилдээ

Монголын Залуучуудын Холбооноос залуу уран бүтээлчдийн авъяас билгийг хөгжүүлэх, тэдний уран бүтээлийг олон нийтэд таниулах, залуучуудын гоо сайхны мэдрэмжийг дээшлүүлэх зорилгоор анх 1991 оноос уламжлал болгон зохион байгуулж  байсан хайрын шүлгийн  наадмын эхний шатны шалгаруулалт өнөөдөр МЗХ ны байранд амжилттай болж өндөрлөлөө.

Урантуяа-н гэр, сургууль


View Урантуяа-н гэрээс сургууль хүртэлх зам in a larger map

Шилдэг бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ

Уран зургийн галерейд жил бүр шинэ оны өмнө дэлгэгддэг нэгэн үзэсгэлэн нээгдлээ. Энэхүү үзэсгэлэн нь орчин үеийн дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг алтан сан хөмрөгт худалдан авах зорилготой аж.
Шилдэг бүтээлийн үзэсгэлэнд уран зураг, уран баримал, Монгол зураг, уран дархан, сийлбэр зэрэг дүрслэх урлагийн бүхий л төрлөөр туурвисан 80 орчим уран бүтээлчийн 100 гаруй бүтээл тавигджээ. Түүнээс энэ сарын 14-нд шалгаруулан оны шилдэг бүтээлийг шалгаруулах аж.
Мөн шалгарсан бүтээлүүдээр арванхоёрдугаар сарын 30-ныг дуустал үзэсгэлэн гаргана.

Аз

Зарим хүмүүс үргэлж аз хийморьтой байдаг бол зарим нь юу ч хийсэн бүтэлгүйтэж, уруу царайлж, үргэлж болохгүй бүтэхгүй юм ярьж явдгийг бүгд мэднэ. Нэг ангид сурч байсан царай муутай, хичээлдээ ч гавьдаггүй байсан охин баян, царайлаг залуутай гэрлэсэн, ажлын чинь нэг залуу байнга л хамаг шагнал, урамшууллыг хамаад авчихдаг гээд л эргэн тойронд “шударга бус” зүйлс олон. Тэгвэл үүний учрыг эрдэмтэд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр олж нээжээ.

Сэтгэл судлаачид дэлхийн өнцөг булан бүрт байдаг аз нь шовойсон хэдэн мянган хүний дунд судалгаа явуулж “азын томъёо” гэгчийн гаргасан байна. Энэ нь, А=З+Э+Х болох гэнэ. Үүнээс:
А: Аз
З: тухайн хүний зан ааш, тэр дундаа уян хатан байдал, бусадтай нийцтэй харьцах, амьдралын байр суурь
Э: эрүүл мэнд, санхүү мөнгөний хэмжээ, найз нөхдийн хүрээ
Х: хошин шогийн мэдрэмж, өөртөө хандах үнэлэмжийн хэмжээ ажээ.
Үүнээс гадна аз гэдэг тухайн учирсан нөхцөл байдлаас гарч чадах чадварыг хэлдэг байна. Өөрөөр хэлбэл, хүний дотоод мэдрэмжийн хэмжээнээс шалтгаалдаг гэнэ.
Их Британий Хертфордширийн их сургуулийн сэтгэл судлалын ухааны профессор Ричард Вайсман нэгэн сонирхолтой судалгаа хийсэн нь сонинд өөрийгөө маш азтайд тооцдог мөн эсрэгээр нь өөрийгөө азгүй амьтан гэдэгт итгэдэг хүмүүсийг шинжлэх ухааны туршилтад орохыг санал болгосон зар өгсөн явдал байлаа. Зарын дагуу нилээд хэдэн хүн цугларчээ. Ричард хүн бүрт хэд хэдэн зузаавтар сонин өгөөд эдгээр сонинд байгаа гэрэл зургуудыг тоолох даалгавар өгчээ. Гэрэл зурагт гол учир нь байсангүй. Сонины нэг хуудсан дээр том шрифтээр бичсэн тал нүүрний хэмжээтэй зар сурталчилгаа байсан бөгөөд “Хэрвээ та үүнийг олж харсан бол энэ тухайгаа туршилт хийж байгаа хүнд хэлээд 250 фунт стерлингийн шагналаа аваарай” гэсэн бүчээс байжээ.
Дээрх шагналыг хэн авсан гэж бодож байна? Мэдээж өөрийгөө азтайд тооцдог хүмүүс. Харин өөрийгөө азгүйд тооцдог хүмүүс өгсөн даалгавар болох гэрэл зургийг л тоолоход хамаг анхаарлаа хандуулж харин энэхүү чухал бичээсийг олж хараагүй байна.
Уг туршилтаар аз гэдэг таатай нөхцөл байдал бүрдсэн тохиолдолд биш харин нөхцөл байдлыг өөртөө ашиглахад бид бэлэн байна уу гэдгээс шалтгаалдаг болохыг харуулж байгаа юм.
Хүмүүсийн азгүй байдаг шалтгаан өөрт нь нуугдсан байдаг. Ийм хүмүүс ихэвчлэн тайван бус зан авиртай, хүмүүстэй харилцаж чаддаггүй, өөртөө сэтгэл хангалуун бус, зожиг хүмүүс байдаг. Тэдний дотоод тайван бус байдал нь шинэ, гэнэтийн сонин зүйл ажиглах, мэдрэх чадварыг нь үгүй хийдэг. Иймээс хүн бүрт адилхан тохиодог “гэнэтийн боломж”-уудыг харах, мэдрэх мэдрэмж нь байхгүй болдог хэмээн профессор Вайсман ярьж байна.

бенз

Хэт халуун өрөөнд унтвал арьс хөгширнө

Хүн болгон хөгшрөлтөөс айж, аль болох залуу харагдахыг хичээдэг. Энэ удаа бид залуу насаа тэр чигээр нь үргэлж хадгалахын тулд яах ёстойг хэлээд өгье.

Амжилтын энгийн нууцууд:
- Хэзээ ч хэтрүүлж бүү идээрэй. Эд эсүүд ачаалалд автаагүй үед идэвхтэй байж, хурдан сэргэж, өвчнийг хурдан давдаг. Гэхдээ их ба хэт бага идэж болохгүй.

- Хэрвээ та самар ба жигнэсэн хүнс сайн идвэл
нүүрний арьс үрчлээтэх нь тун бага болдог. Энэ нь 20-30 насанд хамаарна. Хэрэв та 40-өөс дээш настай бол лууван сайн идээрэй. Харин 50-иас дээш настай бол сүү цагаан идээ сайн хэрэглэнэ. Бас зүрхээ хөгшрүүлэхгүйн тулд магни шаардлагатай. Энэ бүхнийг цагаан идээ, бяслаг, цай, кофеноос авдаг.

- Өдөрт маш бага ажил амжуулдаг алхайж суух дуртай хүмүүс даруй таван насаар хөгширдөг ажээ. Тэгэхээр сайн ажиллах хэрэгтэй. Гагцхүү ажлын цагаа зөв зохион байгуулбал эрүүл саруул байх юм. Өдөржин сууж ажил хийдэг бол зөв суух хэрэгтэй. Компютерийн ард 6 цагаас илүү суувал хараа муудна.

- Секс бол залуу насыг хадгалах гол зүйл юм. Ойр ойрхон секс хийдэг хүмүүс 14 насаар залуу харагддаг байна. Учир нь сексийн үед аз жаргалын даавар үүсэх ба энэ нь дархлааг бэхжүүлж байдаг.

- Ажил хэрэгч хүмүүс өөрийн үзэл бодолтой байх хэрэгтэй.
Бас өөрийгөө өндөр үнэлдэг бол стресст орох нь бага байдаг.

- Өдөрт ердөө 8 минут дасгал хийхэд нас уртасна гэсэн тооцоо байдаг. Аль болох явган явж зүрх судсаа эрүүлжүүл.

- Шөнө унтахад өрөөний хэм 18-аас дээш байх ёсгүй. Тэгвэл арьс залуу байдаг.

- Хэрэв та гомдол цөхрөл бүхнээ хэнд ч хэлэхгүй зөвхөн өөртөө хадгалдаг бол хурдан өвчилнө.
Судалгаанаас үзвэл ийм хүмүүсийн 64 хувь нь рак тусдаг байна. Уйлах сайн. Оюун ухааны хөгшрөл явагдахгүй.

Өлчир чийрэг бай. Өглөө шүршүүрт орох нь эрүүл ахуйн гэхээсээ чийрэгжүүлэх ач холбогдол ихтэй. Чийрэг хүн ханиад бүү хэл харшил тусдаггүй ажээ.

Э.Халиунболд мөнгөн медаль хүртлээ

Саудын арабад энэ сарын 4-5-ны өдрүүдэд мотоциклийн бартаат замын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн цуврал болж өндөрлөлөө. Уг гараанд өнгөрсөн жилийн Ази тивийн аварга Э.Халиунболд дэд байр эзэлж, мөнгөн медаль хүртжээ. Энэ жилийн бартаат замын

Сэтгэл зүйн хамгаалалт

Ихэнх хүмүүс сэтгэл зүйн хамгаалалтыг таагүй зүйлд няцаалт өгч, зөрчилдөөнөөс гарах чадвар хэмээн үздэг. Хүн төрөхдөө ийм чадвартай болдоггүй нь ойлгомжтой. Энэ нь олон жилийн туршлагаар хуримтлагдаж, боловсорч байдаг. Гэхдээ л хүн бүр энэхүү чадварыг олж авч чаддаггүй.
Гэхдээ бусадтай харилцаж чаддаггүй хүмүүст сэтгэл зүйн хамгаалтыг бий болгохын тулд янз бүрийн арга техник байдаг. Энэ нь анхдагч хамгаалалт юм. Энэ арга нь таагүй зүйлд хэрхэн хандах, өөрсдийгөө үнэлэх, үнэлэмжээ сэргээхэд тустай байдаг. Сэтгэл зүйн хамгаалалтын механизм нь хүн бүрт тохирдог бөгөөд бидэнд байгалиас заяагдсан зүйл юм. Аливаа таагүй зүйлд хандах хандлагын гарын авлага хэмээн ойлгож болно.
Сэтгэл зүйн анхдагч хамгаалалт хоёр үзүүртэй саваа мод. Өөрийн ашиг тусын тулд аливаа хүндрэлтэй, таагүй асуудлыг өөрийгөө үнэлэх үнэлэмжид хохиролгүй байдлаар хүлээж авах явдал билээ. Гэвч хоёр том дутагдал бий. Нэгдүгээрт, сэтгэл зүйн хамгаалалт таны сэтгэл санааг айдас, түгшүүрээс ангижруулахаас биш орчин тойронд нөлөөлж чадахгүй. Хоёрдугаарт, таны сэтгэл санааны тогтвортой байдлыг бодит зүйлээс хөндийрүүлдэг.

Нуугдаж тоглоё: “Юу ч болоогүй”

Үгүйсгэх механизм нь "Би хэрвээ үүнийг няцаавал юу ч болоогүй гэсэн үг" гэсэн зарчимаар ажилладаг. Таагүй үйл явдлыг юу ч байгаагүй мэт хүлээж авдаг. Үгүйсгэл нь юуны өмнө засч боломгүй үйл явдал үхэл, өвчин зэргээс үүсч гардаг. Түүнтэй таарах хамгийн ойрын жишээ нь гэр бүлийн харилцаа юм. Асуудлыг дэлгэж тавихаас айж, мэдээгүй мэт нүдээ аниад өнгөрөх явдал бишгүй гардаг. Жишээ нь, хар тамхинд орсон хүүхдийн эцэг, эх хаашаа, юугаа харж суудаг байна вэ гэсэн асуулт тулгарна. Энд л өнөөх үгүйсгэх механизм ажиллаж байгаа юм. Эцэг, эх нь гэр бүлдээ ийм зүйл тохиолдох ёсгүй хэмээн өөрсөддөө итгүүлсэн хэрэг.

“Би бүр мартчихаж”
Өөрийгөө албадан таагүй зүйлийг "мартах" нь түүнийг тархинаасаа шахан гаргах, нугчин дарах үйлдэл хэмээн тайлбарлана. Бодит таагүй зүйлийг мартаж болохоос гадна заримдаа хүнд үед туслах бусдын дэмжлэгийг ч мартах нь бий. Мартах механизм нь ихэвчлэн мөнгө санхүү, үүрэг хариуцлагатай уялдан гарч ирдэг онцлогтой.

“Өөрийн тэнэгтээ л...“

Мартах үйлдлийн үр дагаварын нэг нь тусгал юм. Мэдээлийг (мартагдсан туршлага) тархинаасаа үлдэн хөөснөөр тэр нь ой ухаанаас арилдаг ч санаанд нь үлдсэн байдаг. Шахаж гаргасан тэр зүйл гадагшлах үед хүн түүнийгээ бусдад нялзааж ойлгодог болно. Луйварчин хүн бусад хүмүүс түүнийг мэхлэх гээд байгаа юм шиг, мөнгөөр дутмаг нэг нь бусдыг ядуу хоосон хэмээн дуудах зэргээр илэрдэг. Гэхдээ зөвхөн сөрөг зүйлээс гадна эерэг зан чанарт ч тусгал бий. Ерөнхийдөө хүн тусгалыг юмс үзэгдлийг тайлбарлахад ашигладаг.

“Би одоо танд тайлбарлая”

Заримдаа өөрийн бурууг хүлээснээс мэлхий идсэн нь дээр санагдах үе гардаг. Рационализм хэмээх гайхалтай механизм байхад буруугаа хүлээж яах юм? Түүний тусламжтай маргах аргагүй шалтгаан олдох юм чинь. Аль нь дөхөм юм бол? Туршлага дутмаг болохоор дуртай ажилдаа орж чадахгүй байна уу, эсвэл ар өврийн хаалга дэлхий нийтэд газар авчихаж уу? Рационализм нь энгийн хялбар аргаар ертөнцөөс тусгаарлагдаж, ирж буй мэдээллийг дүгнэж цэгнэхэд бага хүч зарцуулаад өөрийгөө энэхүү шударга бус ертөнцөд баатар мэтээр төсөөлөх боломж олгодог.

“Би бол би биш”

Энэ механизм нь хүн өөрийнхөө мэдрэмжийг нуун далдалж, түүнийгээ огт өөр зан чанараар солих явдал юм. Сонгодог жишээг өсвөр насныхны байдлаас бэлхэн ээ харж болно. Тэд ичмээр санагдсан зан чанараа нуухыг хичээдэг. Тиймээс кино үзээд уйлмаар байсан ч албаар инээж, хөвгүүд таалагдсан охинтойгоо уулзаж ярихыг хүсэвч бусад хүүхдээс ичих тул цүнхээрээ цохих, гэзэгнээс нь зулгаах зэрэг үйлдлүүд хийдэг.

Магадгүй бидний өөрийгөө үнэлэх үнэлэмжид ноцтой хор хүргэхгүй, сэтгэл зүйн хүчтэй хамгаалалт шаардахгүй хүндхэн байдалд бишгүй л ордог. Гэхдээ л бид үүнээс аль болох хурдан ангижрах гэж зүтгэдэг. Үүнд зориулсан арга техник мэдээж бий.

Сублимаци буюу сэтгэлийн хөөрлөө өөр зүйлд гаргах. Сублимаци гэсэн ойлголтын эргэн тойронд эрдэмтэд олон таамаг, санал дэвшүүлсэн байдаг. Жишээ нь, Японы томоохон компани, корпорациудад "Хилэнт өрөө" гэж байдаг. Ажилчид тэнд очиж уур хилэнгээ дэр, боксчидын шуудай цохиж, эсвэл хана руу будаг цацах зэргээр гаргадаг аж.

Интернализаци буюу үгүйсгэл. Энэхүү аргын механизмыг "Тийм ч их хэрэгтэй зүйл байгаагүй" гэсэн үгээр тайлбарлаж болно. Хэрэв хүссэн зүйлдээ хүрч чадахгүй байвал өөртөө уг зүйл хэрэггүй байсан хэмээн итгүүлэх нь илүү хялбар байдаг.

Ухралт. Бага насандаа таагүй байдалд орсон үедээ хэрэглэж байсан аргараа өөрийгөө хамгаалж болно. Ийм арга үр дүнгээ өгч байсан үе бий болохоор хүн өөрийн эрхгүй түүнээсээ зуурч авдаг. Тиймээс бүтэн өдрөөр дуугаа хураах юм уу бусдын анхаарлыг татахын тулд эд зүйлээ шидэх зэрэг үйлдэл хийдэг.

Элэг хатуурахад хоолонд дургүй болдог

Элэгний ачаалал хэтэрч, улмаар үрэвсэж өвчлөх эхний үед ямарваа нэгэн зовиур илэрдэггүй. Тийм болохоор хүмүүс анзаарахгүй байсаар өвчнөө хүндрүүлдэг.