Sunday, October 25, 2009

Эмгэнэлт жүжиг

Эцэс төгсгөлгүй хэрүүл харин ч нэг эхэлж байна. Сонгуульд нэр дэвших нь аль хэдийн тодорхой болсон хүмүүс сурталчилгаагаа түрүүлж эхлүүллээ гэж, тэр намайг гүтгэлээ, энэ намайг ингэж доромжиллоо гэсэн эцэс төгсгөлгүй хэрүүл өдөр бүр, өчигдөр ч тв-ийн мэдээнүүдээр гарч эхэллээ. Уланд гишгэгдсэн хууль угаасаа юу ч биш болж, төр барилцах гэж өөрийгөө би чадна, би шударга гэж хэлж байгаа
нөхдүүд нөгөө хуулиа хэдийн зөрчөөд аль гурав, дөрөвдүгээр сараас эхлээд л сурталчилгааны томоос том самбар өлгөж нэрээ цуурайтуулж эхэлсэн.

Гар утсаа алдсан эмгэнэлтэй түүх

За нэг хүн болгонд тохиолддог мөртлөө хүмүүс тэрэнд аймар дургүй нэг юмыг бичээдхэе. Энэ бол хулгай. Тэгээд саяхан инээдмийн баяр болсон болохоор, та нар миний гэнэн тэнэгийг гайхаж, надаас сургамж аваад, цаашдын үйл мөртөө анхаарал тавьж, аливаад хянуур нямбай хандана биз ээ.

Охин үрээ хайрла

Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!

Дурлалын хаан

Үргэсэн согоо шиг хайр минь чиний харцнаас гэрэвшдэг ч
Үнэр анхилам дурлалын сарнайг чиний зүрхнээс гардаж
Үд дундын алдад чамайгаа сэрүүн зүүдэлмээр санагдаж
Үймээн ихтэй хөлийн газраас чамайгаа хайж явдаг юм, би

50 мянган төгрөг авмааргүй байна

Тэгээд хэд гэж үү, нэг саяыг гэхгүй юу... За за үнэнгээ хэлэхэд би лав 50 мянган төгрөг, гэр бүлээрээ гэвэл 200 000 төгрөг авмааргүй байна. Энэнийхээ оронд ирээдүйд хэрэгтэй нэг юм хиймээр, бүтээмээр, босгомоор байна шүү дээ. Баян цатгаландаа биш ээ, мөнгө хэнд ч илүүдэхгүй ч, тал талд тарааж байхаар нийлүүлээд томхон юм хийчихвэл дээр баймаарсан.

ОЛСОН мөнгөөрөө ШОУДЧИХДАГ онгироо ЗАЛУУ шиг...

Монгол улс нээг их мөнгөтэй болж байгаа юм уу даа. Нөгөө сонгуулиар шоу хийж байсан Эрдэнийн хувь, Эх орны хишгээ тараах юм гэнэ. Нэг хүнд 50,000 төгрөг өгөх юм байхаа. Тэрийг нь 2,500,000 хүндээ үржүүлсэн чинь 125,000,000,000 төгрөг болж байх юм. Аймаар их мөнгө байгаа биздээ энэ чинь. Амлалтаа биелүүлдэг баатрууд болохын оронд энэ мөнгөө харин ч зөв зарцуулад ноён Витамины хэлсэн шиг байдлаар ч юм уу? өөр илүү хэрэгтэй юманд зарцуулмаар санагдаад байх юм.

Амьдралын үнэ цэнэ


Нэгэн алдартай уран илтгэгч 200 хүн цугласан том танхимд илтгэлээ тавьж байна. Гэтэл тэрээр гэнэт 20 долларын дэвсгэрт гаргаж ирээд хэн нэгэн үүнийг авахыг хүсч байгаа эсэхийг асуухад хүмүүс бүгд гараа өргөв.

Зүүдний тайлал



Тарвас зүүдлэвэл гуниглах
Мөөг зүүдлэвэл таагүй явдал тохионо
Ногоон мод зүүдлэвэл хүнд сэтгэлтэй болно
Цоортой сонгино зүүдлэвэл уйлна

Ногоон нуга зүүдлэвэл жарган баясана
Тариа ургасан байна гэж зүүдлэвэл баян тансаг аж төрөх

Чи яаж унтдаг вэ..., түүгээр чинь чиний зан чанар тодорхойлогдоно


Хэрвээ чи хажуу тийшээ харж унтдаг бол тун найрсаг зантай төдийгүй аливаа зүйлтэй сөргөлдөөд байхыг боддоггүй. Харин хайр дурлалын хувьд хөвгүүд чамайг ихэд ухаалаг бодлоготой охин гэж үздэг учираас чиний энэ занг сонирходог. Чи хайр дурлалыг олон шалгуураар давуулж байж хүлээж авдаг.

Япончууд залуу гоо сайхан харагдахын хамгийн тустай аргыг иллэг гэж үздэг.

Япон бүсгүйчүүд удаан наслах, бие галбир, залуу насаа хадгалах өөрийн гэсэн нууцтай байдаг. Японы уламжлалт хоол хүнс нь урт наслалтанд онцгой ач холбогдолтой. Япончууд өөрсдийн хооллох уламжлалт хэв маягийг дараах дүрэмд хуваан үздэг юм. Юуны түрүүнд:

Фитнессээр турахын ач тус

Фитнесс гэдэг маань бие бялдраа зөв хөгжүүлэх гэсэн үг юм. Фитнессээр хичээллэснээр хэт өөхөлж, таргалахгүй, хөдөлгөөний дутагдалд орохгүй, биеийнхээ аль нэг өөтэй хэсгийг хүссэнээрээ өөрчилж өв тэгш бие бялдартай болж, үргэлж наснаасаа залуу, эрүүл чийрэг харагдах болно. Мөн цусны эргэлт сайжран сэтгэл санаа өөдрөг урьдынхаасаа хөнгөн сэргэлэн, эрч хүчтэй болохоо мэдэрдэг.

Үс тань хатуу байх тусам хатуу сам сонгох хэрэгтэй

Хэнд ч үл анзаарагдам сам гэдэг хэрэгсэл хүний амьдралд маш ашигтай, хэрэгцээтэй зүйл билээ. Бид самны талаар юу мэдэх вэ?
Эрүүл үсийг өдөр бүр хэдэн минутын турш самнах нь жинхэнэ дасгал болдог. Сам нь үсэнд тогтсон тоос, шороог арилгаад зогсохгүй хуйхан дахь цусны эргэлтийг сайжруулж, үсэнд тэжээл өгч, ургалтыг нь зохицуулдаг байна.

Сайхан харагдах энгийн аргууд


1. Та эрт хөгшрөхөөс сэргийлэхийг хүсвэл лууван ид, эсвэл луувангийн шүүс уу.
2. Сармис хэрэглэхэд эд эс шинэчлэгдэн, үрчлээ суухаас сэргийлдэг. Улаан лиш цэцэг зажилвал аманд үлдэх эвгүй үнэр арилна.
3. Өдөрт 2-3 цайны халбага улаан буудай идэх нь батганаасаа үр дүнтэй салах арга юм.

Үс чинь унаад эхэлбэл дархлаа муудсаны шинж

Өөртөө анхаарал тавихгүй явсаар элдэв өвчнөө газар авахуулах явдал цөөнгүй. Хэрвээ та өөрийгөө жаахан л хянаж чадвал зарим нэг өвчнөө дөнгөж эхэлж байхад нь барьж авах боломжтой. Дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулаад үзээрэй.

Арьсны сонгодог тэжээл бол өндөг


Арьсны хамгийн сонгодог тэжээл бол өндөг, зөгийн балны маск гэдэгтэй гоо сайханчид санал нэгтэй байдаг. Тэгээд ч энэхүү маскийг бэлдэх хийгээд хэрэглэхэд хялбар байхын зэрэгцээ гэрийн нөхцөлд, хүссэн цагтаа, гарын доорх материалыг ашиглан өөрийн арьсаа залуу сайхнаар нь хадгалах гайхалтай жор болно гэдэгт итгэлтэй байна.

Хүүхнүүдээ нүүрээ зөв будъя


Ихэнх бүсгүйчүүд нүүр, царайныхаа хэлбэр, байдалд сэтгэл хангалуун байдаггүй нь судалгаагаар нотлогджээ. Нэг нь миний нүүр хэтэрхий гонзгой гэхэд нөгөө нь үгүй ээ, чинийх гайгүй би өргөн шанаатай болохоор муухай харагддаг гэхчлэн дандаа л өөрийгөө өөлж эхэлдэг.

Маск маск маск бас дахин маск


Арьс сэргээх маск
3-4 хоолны халбага таргийг нэг цайны халбага зөгийн балтай хольж сайтар хутгана. Бэлэн болсон бэлдмэлээ зузаавтар түрхээд 20 минутын дараа бүлээн усаар угааж авна. Энэхүү маск нь бүх төрлийн арьсанд тохиромжтой бөгөөд маскаа тависныхаа дараа арьс зөөлрүүлэх үйлчилгээтэй тос түрхэхээ мартав аа.

Гоо сайхан байхын нууц


Ямар ч өөгүй, гоё сайхны тухай ойлголт тун ч харьцангуй юм. Зарим хүний бүх эрхтэн сайхан зөв, тэгшхэн юм шиг атлаа гоо сайхныг нь гайхан шагшмааргүй тохиолдол цөөнгүй байдаг шүү дээ.

Үсэнд хэрэгтэй топ 5 хүнсний бүтээгдэхүүн


Үс сайхан бол зүс сайхан гэдэг байхаа. Сайхан эрүүл үстэй байхын үндэс нь бидний идэж хэрэглэж байгаа хүнтэй зайлшгүй холбоотой. Мөн үс арчилгааны бүтээгдэхүүн авахдаа орц найрлага дээр нь анхаарлаа хандуулаарай. Сайхан эрүүл үстэй байхын нууц болох үсэнд хэрэгтэй топ 5 хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

* Salmon
Салмон нь омега 3-өөхний хүчил, өндөр чанартай уураг, төмөр, витамин В-12 агуулсан байдаг ба үсэнд тэжээл өгч таны үсийг эрүүл сайхан харагдуулдаг байна.
Таныг үс арчилгааны бүтээгдэхүүн сонгохдоо омега 3-өөхний хүчил агуулсан бүтээгдэхүүн сонгоорой хэмээн судлаачид зөвлөж байна.
* Хар ногоон өнгөтэй хүнсний ногоонууд
Хар ногоон өнгийн ногоонууд нь хүний бие махбодид хэрэгтэй амин дэм, уураг, өөх тосыг ихээхэн агуулдаг болох нь тогтоодсон бөгөөд үсний эрүүл байхад гол ройл гүйцэтгэдэг болох нь тогтоогдсон байна. Брокколи гэх мэт ногоонууд нь витамин А, С болон үсэнд тэжээл өгдөг уургуудыг агуулдаг байна.
* Буурцаг
Ихэнх хүмүүс буурцаг үнэхээр сайн гэж үү? гэж асуудаг. Тийм ээ, энэ бол маргашгүй үнэн. Таны үсний ургалтыг дэмжээд зогсохгүй, төмөр, цайр, биотин ихээр агуулсан байдаг учраас хэт мэдрэмтгий үсэнд илүү ач холбогдолтой.
* Самар
Бразилийн самарнууд сэлэниүм (selenium) их агуулдгаараа дэлхийд алдартай. Selenium бол үсэнд маш хэрэгтэй.
Хушга нь алфа-ленолений хүчил, омега-3 өөхний хүчил агуулдаг бөгөөд үсний хэвийн байдлаа хадгалахад ихээхэн чухал үүрэгтэй.
* Лууван
Лууван нь витамин А ихээр агуулдаг бөгөөд үсний тань эрүүл байхад чухал .

Мөн үс арчилгааны бутээгдэхүүн худалдаж авахдаа найрлага дээр нь анхаарлаа хандуулж байх нь чухал хэмээн зөвлөж байна.

Нарны хамгаалалт бүхий будалт


Будалт болгоны суурь нь нарны хамгаалалтын тос болно. Өөрөөр хэлбэл жирийн чийгшүүлэгч тосныхоо оронд нарны хэт ягаан туяанаас хамгаалах тосыг хэрэглэж болох бөгөөд ингэснээр танд ямар нэгэн таагүй байдал үүсэхгүй.
Тэгээд ч халууны улирал ирж байхад хуучин хэв маягаа өөрчлөх шаардлагатай шүү дээ. Ингээд танд урин цагт нарны хэт ягаан туяаны хамгаалалтыг зуны нүүр будалттай хэрхэн хослуулах талаар нүүр будгийн мастер С.Наранхишиг дэлгэрэнгүй зөвлөж байна.

Крем пудра
Арьсныхаа өнгөтэй ижил өнгийн крем пудра сонгох нь чухал. Ингэхгүй бол ямар ч будалт сайхан болж чадахгүй. Хэрхэн зөв сонгох вэ?
Yүний тулд сонгосон бүтээгдэхүүнээ нүүр хүзүүний аль нэг хэсэгт түрхээд байгалын гэрэлд харах хэрэгтэй. Нар нь хамгийн зөв гэрэл болох төдийгүй ямар ч үед зөв сонголт хийхэд тань туслана.

Өө дарагч
Энэ нь нүүр будалтанд зайлшгүй хэрэгтэй хамгийн чухал үүрэг гүйцэтгэгч юм. Жирийн үед ч таны нүдний доогуур, хамрын угалз, мөн нүдний угаас хамар луу чиглэсэн хэсэгт бараан туяа байнга харлан харагддаг. Өө дарагч нь эдгээрийг жигд өнгөтэй харагдуулахаас гадна ядаргаанаас үүссэн өөрчлөлтийг ч засаж чаддаг юм.

Нүдний тень
Энэ зун ягаан, яргуйн цэнхэр, улбар шар г.м. зөөлөн мэдрэмж төрүүлэх тод өнгүүд зонхилно. Нүдний будалтыг цайвараас бараан луу уусгаж, нэг юмуу хоёр өнгийг хооронд нь зохицуулж будвал зүгээр. Маш зөөлөн, нүдийг тодотгох төдий будалт энэ улирлын чиг хандлага. Сормуусны будалт нүүрний нийт будалтанд маш их нөлөөтэй. Зөв будсан сормуус нүдийг цовоо сэргэлэн болгож харагдуулдаг.

Хацрын тень
Эмэгтэй та "Жаргалтай хатны хацар ягаан" гэдэг үгийг санаарай. Жаргалтай бас үзэсгэлэнтэй харагдъя гэвэл хацрын тень зайлшгүй хэрэгтэй. Энэ улиралд усан ягаан, сарнайн ягаан өнгүүд зонхилно. Хамгийн гол нь хацрын багсанд хамаг ид шид оршдог гэдгийг анхаарах хэрэгтэй. Багс нь маш нарийн ширхэгтэй, зөөлөн үстэй байх шаардлагатай. Ийм багстай бол будалт сайн уусаж, хацар тань булбарай харагдах болно.

Уруулын будаг
Сонгодог улаан өнгөнөөс бусад жишээ нь, улбар шар, боронзон бор шаргал, хүрэн улаан, усан ягаан г.м. байгалийн өнгүүд давамгайлж байна. Уруул хүрээлэгч тань сонгосон уруулын будгаасаа нэг номероор цайвар бол илүү өөрийн уруулын хүрээ мэт харагдуулна.
Хэрэв уруулын будаг тань шахмал бол нимгэн будаад өнгөгүй өнгөлөгчөөр будаарай. Ингэвэл уруул тань булбарай зөөлөн харагдах болно.