Sunday, December 13, 2009

Марс гариг Олимпс уул 27000 м өндөр

Марс гариг Олимпс уул 27000 м өндөр


Нарны аймгийн 9 гаригийн хүн амьдарч болох 2 гариг байдаг гэдэг энэ гаригуудад ангараг гариг орж байгаа билээ. Би энэ гаригийн талаар нэлээн судалгаатай байдаг сонирхолынхоо хүрээнд . Ангараг гариг нь манай дэлхийгээс арай бага хэмжээтэй бөгөөд уул толгод унтарсан галт уул солирын тогоонууд нэлээн ихтэй гариг юм.

Хараал дагуулсан эд зүйлс-3

Поршегийн “арьсыг” нь Дины дурсгалд зориулан боогосон үзэсгэлэнд өгчээ. Гэтэл үзэсгэлэнг нээх өдөр гэнэт түймэр гарч дахин гурван хүн нас барав. Үүний дараа арьсыг засварлан Холливудын одуудын эд зүйлсийг дэлгэн үзүүлдэг үзэсгэлэнд байрлуултал тавцан дээрээс гэнэт салж унаад нэг үзэгчийн хүзүүг нь хугалан нөгөө ертөнц рүү илгээчихсэн байна. Үхэл энэ мэтээр эд зүйлсээр дамжуулан “наргих”-аас гадна бас зугаацдаг гэхэд болно.

Хараал дагуулсан эд зүйлс-2

1657 онд Токио хотноо гарсан энэ түймрээр 300 сүм, 500 орд харш, 61 гүүр, есөн мянган лангуу юу ч үгүй шатаж, 100 мянга гаруй хүний амь хохирсон юм. Энэ мэтээр хараал дагуулсан эд зүйлийн талаар баримттай мэдээ цөөнгүй. Гэхдээ ийм явдал зөвхөн эрт дээр үед гардаг байсан гэж бодвол ташаа хэрэг болно. Орчин үед ч гэсэн ийм явдал цөөнгүй болж байсныг албан ёсоор бүртгэгдсэн баина.

Хараал дагуулсан эд зүйлс



Image

Албан ёсоор бүртгэгдсэн хамгийн аймшигтай явдал 17 дугаар зууны үеийн Японд болсон юм. Токио хотноо аж төрдөг нэгэн айлын эхнэр нөхөр хоёр охиноо насанд хүрэхэд нь ганган кимоно бэлэглэхээр болжээ. Гэвч охин нь төрсөн өдрөөсөө яг дөрөв хоногийн өмнө гэнэтийн өвчнөөр өөд болжээ. Ганган кимоно нь дунд охинд нь очив. Гэвч дунд охин нь мөн л төрсөн өдрөөрөө кимоног өмсөхөөсөө дөрвөн өдрийн өмнө аянганд ниргүүлж нас барсан байна. Кимоно нь хамгийн бага охинд нь очсон ч мөн л насанд хүрэх баяраасаа дөрөв хоногийн өмнө галзуу үнэгэнд хазуулан нас барсан аж. Ийм явдлын дараа хөөрхий эцэг, эх хоёр нь кимоноод учир байна гэж сэжиглээд ламд үзүүлжээ.
Тэгтэл ламтан кимоно нь хараалтай шатаах хэрэгтэй гэж зөвлөв. Ламын үгээр кимоноог гэрийнхээ гадаа шатааж байтал нь гэнэт хүчтэй салхи дэгдэж, цогийг нь ийш тийш шидлэн хотыг тэр аяар нь хамарсан аймшигтай түймэр дэгдсэн байна.

Дэлхийн хамгийн єндєр загвар ємсєгч бvсгvй 205 см єндєртэй

Дэлхийн хамгийн єндєр загвар ємсєгч бvсгvй 205 см єндєртэй


Австрали, Их Британи улсуудад хэвлэгдэн гардаг, эрчvvдэд зориулсан долоо хоног тутмын "Zoo Weekly" сэтгvvлийн шинэ дугаарын нvvрийг Eve нэртэй америк бvсгvй чимжээ. Хамгийн сонирхолтой нь энэхvv гоо бvсгvй 7 фут буюу 2 метр 5 сантиметр єндєртэй бєгєєд дэлхийн хамгийн єндєр загвар ємсєгч юм байна. Тvvнтэй хамт тус сэтгvvлд зориулан зургаа авахуулсан Австралийн 162 метр єндєртэй модель бvсгvй Eve-ийн дэргэд дэндvv бяцхан харагдаж байжээ. Аварга том загвар ємсєгч бvсгvйг загварын ертєнцєд "Babezilla" гэх нэрээрээ алдартай гэнэ. Сэтгvvлийн эрхлэгч Paul Merrill "Манайхаас єєр ямар ч сэтгvvл ийм єндєр бvсгvйн зургийг сэтгvvлдээ тавиагvй" хэмээн бардам єгvvлснээс гадна "Бид Babezilla-д тусгайлан зориулж бикини хийлгэсэн. Гэхдээ энэ их vнэтэй байсан шvv" гэжээ



Хамгийн өндөр гүүрийг барихдаа Пуужинг ашиглажээ

Хятад улсад дэлхийн хамгийн өндөр гүүр баригдаж байгаа юм байнавХамгийн сонирхолтой нь уг гүүрний төмөр татлагуудыг Пуужингаа татжээ. Эхний ээлжинд пуужингийн хамгийн эхний төмөр татлагуудыг пуужинд бэхлэн тун нарийн тооцоотойгоор харваж, нөгөө буланд нь хүргэсан байна. Иймэрхүү ажлыг дэлхийн жишгээр бол нисдэг тэргээр зөөдөг бөгөөд харин пуужин ашигласнаар зардлыг хэд хэд дахин хэмнээд зогсохгүй цаг ч маш их хэмнэсэн аж.


Уг гүүр одоогоор баригдаж дуусаагүй байгаа бөгөөд дуусангуутаа дэлхийн хамгийн өндөр буюу тавцангаас газар хүрэх зай нь хамгийн их байх юм байна.
Барилгын ажил та бүхний харж буйгаар аль хэдийн хамгийн хүнд хэсгээ өнгөөрөчихсөн байгаа бөгөөд тун ч удахгүй дуусах бололтой.
Гүүрний нэр siduhe grand bridge гэх бөгөөд бэлэн болсных нь дараагаар Эрх чөлөөний хөшөөг ч доод талд нь босоогоор нь тавьсан элбэг багтах юм байна.
Пуужингаа харвахдаа тэд 1км орчим кабел бэхлэн харваж байсан нь тун ч гайхалтай. За ямартай ч урд хөрш маань дэлхийн гэгдэх зүйлсээ 1 -р нэмэх нь дээ.

Гитарандаа сүнс нь хоргодсон залуу -2

Өвгөнийг ном унших тусам Жамбалын дүрс улам тодрон гитарын утас аажим аажим цохигдон донгинож байсан аж. Үхээрийн бузрыг тонилгох гэж бүхий л хүчээ зарцуулж байгаа өвгөн ламын хөлс хацрыг нь даган бөнжигнөн урссаар байсан бөгөөд тэр Жамбалын дүрс тодорч амьд юм шиг болсон хойно Эрдэнэ-Очирт  хандан архи хундагалж өг гэж дохижээ.
Айдаст автахын дээдээр автсан Эрдэнэ-Очир өвгөн ламыг тэгж дохимогц золтой ухаан алдаж унасангүй.  Гэсэн ч  энэ бүх  явдал бушуухан дуусаасай гэж бодохын эрхэнд бөнжигнөтөл чичирсээр талийгаач найз руугаа дөхсөн байна. Энэ үед Жамбалын хуруу гитарын утаснаас салж архийг сарвайн аваад ам руугаа чиглүүлсэн байна.
Тэгтэл ч өвгөн лам өврөөсөө жижиг савтай үнс шиг нунтаг саарал зүйл гаргаж ирээд Жамбалын сүнс рүү цацаж эхэлжээ. Цацах тоолонд Жамбалын хий дүрс яг л хэцэнд өлгөсөн даавуу шиг намирсаар хаалга руу дөхөж байсан аж. Өвгөн лам түүнийг хаалганы яг дэргэд очих үед таягаа шүүрэн аваад “Тонил чи” хэмээн шидэж орхижээ.
Таяг нь Жамбалын дүрс рүү гуядах шиг болоход Эрдэнэ-Очирын гэрийн хаалга тасхийн савж онгойгоод Жамбалын дүрс алга болсон байна.  Өвгөн лам үүний дараа ч уншлагаа зогсоосонгүй.
Бүтэн хоёр цаг тасралтгүй ном уншаад баринтагаа эвхэн өндийжээ. Эрдэнэ-Очир болон залуус баярласанаа илэрхийлж хадаг мөнгөний хамт баривал өвгөн лам хадгийг нь авч, мөнгийг нь буцаахдаа “Буг чөтгөр ч юм уу, төөрөлдсөн сүнсийг  тонилгож амирлуулчихаад мөнгө төгрөг авна гэдэг захиалгаар хүн хөнөөж байгаатай ялгаагүй хэрэг юм. Бодит биегүй ч гэсэн сүнс сүүдэр ад чөтгөр гэдэг энэ орчлонгийн бас л нэг хэсэг нь юм шүү дээ” хэмээн өгүүлсэн байна.
Харин гэрээс нь гарахын өмнө Эрдэнэ-Очирт хандан “Хүү минь тэр хөгжимөө шатааж устга. Найзын чинь сүнс гитарынхаа утсанд хоргодсон байжээ. Сүнс хэдий зам мөрөө олсон ч удаан хугацаанд хоргодож байсан юмандаа эргэж татагдан ирэх гээд байдаг юм. Энэ талийгаачийн ар гэрийнхэнд төрөл дээшлүүлэх ном сайн уншуул  гэж дамжуулаарай. Зуурдад гацсан, төрлөө ололгүй тэнүүчилж дассан сүнс их хэцүү. Ар гэрийнхэндээ буцаж гай болоод байдаг юм. Ах нь талийгаач найзад чинь буян хийж сахиусандаа багтаанаа” гэсэн байна.
Өвгөн ламыг явсаны дараа Эрдэнэ-Очирын найзууд юун үргэлжлүүлж наргихтай манатай болцгоож хойт төрлөө олоогүй яваа талийгаач найздаа хэрхэн тус нэмэр болох вэ, гитарыг хаана аваачиж устгах вэ гэж ярилцсаар салсан юмсанж.

Гитарандаа сүнс нь хоргодсон залуу

Гитарандаа сүнс нь хоргодсон залуу

Эл түүхийг Эрдэнэ-Очир хэмээх залуу өгүүлсэн билээ. Нэг удаа тэрбээр арван жилийн сургууль хамт төгссөн ангийн нөхдөө гэртээ авчран дайлж цайлсан юмсанж.
gitarУулзалгүй удсан нөхөд нь хүүхэд насныхаа хөгжилтэй явдлуудыг ярилцсанаас гадна орчлонгийн хяслаар цэл залуугаараа өөд болсон ангийн анд Жамбалынхаа тухай дурсан гуниглажээ. Эрдэнэ-Очирт талийгаач найзын нь гараасаа салгадаггүй байсан гитар нь байдаг тул тэр найзыгаа дурсах далимд гаргаж ирэн ганц нэг ая тоглочихоод хажуудаа тавьсан байна.
Найзууд ууж идэн нэлээнн удаан суусаны дараа нэг нь бие засахаар гарчихаад орж ирэхдээ “Ямар сонин юм бэ? Сая намайг бие засчихаад наашаа орох гээд явж байтал талийгаач Жамбал яваад орчих шиг боллоо” хэмээн өгүүлжээ.
Түүний хачирхалтай үгийг сонсоод найзууд нь ихэд дургүйцэн “Чи өөд болсон найзыгаа тоглоом шоглоомонд хавчууллаа” гэцгээж байсан аж.
Нөгөө залуу ч найзыгаа дурсан ярьсанаас болж сэтгэл зүйн цочролд ороод хий юм харсан юм болов уу даа гэж бодоод л өнгөрч. Найзууд хоол идэнгээ нэг шил архины ард гарч улмаар хоёр дахь гурав дахиа задлаад сууж байтал гэнэт залуусын нэг “Хүүе бид хэд тавуулаа байгаа биш үү? Энэ юун хундага вэ? Хэн нэг нь илүү уух гээд илүү хундага гаргаад тавьчихаж дээ.
Тэр хүн бэ Эрдэнэ-Очир оо” гэж асуусан байна. Гэрийн эзэн Эрдэнэ-Очир яах аргагүй хүний тоогоор таван хундага гаргаж тавьсан болохоор найзынхаа үгэнд гайхан ширээ рүү харвал нээрээ зургаан хундага байжээ. Тэгтэл ч энэ үед буйдан дээр тавиастай байсан гитарын утас донхийн дуугарч зөөлөн уйтайхан уянгалж эхэлжээ.
Гайхаж эргэлзсэн залуус нэг нэг рүүгээ ээлжлэн харж байсанаа талийгаач Жамбалын тоглох дуртай ая гитарын утаснаас хангинаж байгааг мэдэн сандарчээ. Бүгд үсрэн босоцгоож хаалга тийш бие биенээсээ өрсөн гүйлдэхэд Эрдэнэ-Очир ч даган гарч ирсэн байна. Өөд болоод хоёр жил болсон найз Жамбалын нь сүнс хаанаас ч юм бэ гарч ирээд гитар тоглож байгааг ойлгосон залуус нэг хэсэгтээ л учраа олсонгүй.
Харин  хэсэг хугацаа өнгөрсөний дараа Эрдэнэ-Очир хажуугийн нь хашаанд нэгэн өвгөн лам байдагийг санаж тэднийх рүү гүйн оржээ. Өвгөн лам түүний үгийг сонсоод огт айж эмээсэнгүй. Хойморын авдар дотроосоо баринтаг-ласан том судар гаргаж сугавчлаад шууд Эрдэнэ-Очирын гэр лүү оржээ. Тэгэхдээ ганцаараа орсонгүй.
Хашаанд холхиж байсан залууст хандан “Та нар бүгдээрээ ороод сууцгаа. Найзын чинь сүнс та нарыг хараагүй цагт амирлаж чадахгүй” гэсэн байна. Өвгөн лам залуусын хамт гэрт ороход тасралтгүй хангинаж байсан гитарын нэг утас донхийн тасарсан бөгөөд өвгөн баринтагтай судраа дэлгэж эхлэхэд дахин нэг утас тасран гитарын хөг сааралтаад иржээ.
Лам судраа дэлгэн уншиж эхлэхэд гитарын ая огцом тасарсан ч талийгаач Жамбалын дүрс аажим аажимаар тодорч эхэлсэн аж. Зэвхий цагаан царайтай, жигтэйхэн уруу дорой төрхтэй талийгаач найзынхаа дүрсийг харсан хоёр ч залуу тэсгэлгүй чангаар бахиран орилж гарч гүйхээр хаалга руу зүглэсэн боловч өвгөн лам тэднийг гадагш гарахыг хориглон “Энэ сүнс та нартай уулзахыг хүссэн. Сэтгэл нь амарсан цагтаа л эндээс зайлах ёстой. Нүдэнд чинь ямар ч юм харагдсан тэвчиж байх хэрэгтэй” гэж сургамжлаад тэнүүлч сүнсийг тонилгох номоо цааш нь үргэлжлүүлэн уншжээ.

Friday, December 11, 2009

Ямар ч ухаалаг бүсгүй эр нөхрөө сонгохдоо алдаа гаргадаг



Хүүхнүүд цөм л үлгэрийн ханхүү шиг бүх талаараа тэгш өндөг шиг өөгүй тийм л эр хүнийг мөрөөддөг. Гэвч хувь тавьланг урьдчилан мэдэж болдоггүй.

Зарим эрчүүд гадаад төрхөөрөө аятайхан харагддаг авч яс ойртоод ирэхээр жинхэнэ нүүр царай нь мэдэгддэг. Ийм эрчүүдийн дотор сэхүүн зантай,хөнгөн явдалтай, уймраа, үглээ, эрх мэдэл хөөцөлдөгч,бүтэлгүй нь олон бий. Хамгийн  харамсалтай нь ихэвчлэн сайн хүүхнүүдэд ийм үл бүтэх адгийн амьтад таардаг байна. Хүнд хайр сэтгэлтэй болох мөчид хүний тархи, хараа, бүхий л мэдрэхүй нэгэн манан будантай байдалд ордог гэнээ. Иймээс шилж шилж авсан нөхөр чинь хамгийн олиггүй муу хүн байвал бүү гайхаарай. Харин чиний эргэн тойрныхон “Нүдээ нээгээч” гээд байдаг бол дараах зөвлөгөөг уншаад үзээрэй.
Нэг. Муу талыг нь мэдсээр байж суусан бол бүсгүй таны хохь.  Мунхаг эрд сайн болчихсон бол энэ үнэхээр дурлал уу, эсвэл шохоорхол уу гэдгийг олж ялга.Өөрөө түүнд сайн болохоосоо өмнө шүү дээ. “Түүний юунд нь болов оо” гэж өөрөөсөө асуу. Эртхэн зайгаа авах талаар бод. Гэвч зарим хүүхнүүд сэтгэл зовж шаналж байж таашаал, тайтгарлын хоёуланг нь авдаг явдал байдаг гэж үзэх сэтгэл зүйчид бий.
Хоёр. Бурхан энэрэнгүй хүүхнүүдийг амьдралын золионд хаядаг мэт. Ажилсаг өрөвч хүүхнүүдэд ихэвчлэн бие сул, үргэлж халамж шарддаг эрчүүд тохиодог. Энэ нь ёстой л бурхны тэнцвэржүүлэлт гэлтэй. Зарим нь сул биетэйгээ мэдэхгүй бас архи уунаа. Тэд хичнээн их чирэгдэл учруулна төдий чинээ хайртай болдог гэж боддог. Сайн эхнэр нь чаргууцалдаад байхыг бодвол үнэн ч юм шиг.
Гурав. Баян хүнтэй суусан хүүхнүүдэд хайр дурлал бус хатан тэвчээр л хэрэгтэй. Нууц амрагаас эхлээд тэдний олон янзын зан авирыг тэвчих хэрэг гарна. Хороглоо тоолсон нүнжиггүй баячууд ч бий. Тэвчихээс өөр замгүй. Түүнээс хариу хайр нэхэж, жигтэйхэн ёс дүрэм ярих гэж эндүүрээд ч хэрэггүй. Зохицуулах нь энэ таны амьдралын гол зарчим байх болно.
Дөрөв. Эр эмийн явдал эвгүй зан араншинг номхотгож өгдөг. Эрс тэс сонирхол үзэл бодолтой ямагт хэрэлдэж маргалдаж байдаг хосууд бий. Яагаад ч юм бэ бүр албаар зөрөлдөөд байх шиг сэтгэгдэл төрүүлнэ. Эд нар ч дээ удахгүй салах юм байна да гэж эндүү бодож болохгүй. Тэр 2 хэзээ ч салахгүй. Магадгүй хэрүүлгүйгээр секс нь амттай болдоггүй байх.
Тав. Олон эртэй явалдсан хүүхний дэргэд ямар ч эр хүн тогтохгүй. Нэгэнт төлөвшсөн хүний зан араншинг өөрчлөнө гэдэг хэцүү. Сайн залуу ч эвдэрч болно. Тийм тохиолдолд голдуу хүүхнүүд буруутай байдаг. Их юм үзсэн олон эртэй явалдаж байсан хүүхэн нөхрөө өмнөх амрагуудтайгаа харьцуулах гээд байдаг. Ялангуяа сексийн тал дээр. Тэгэхээр хамгийн сайн эр ч үүнийг тэсэхгүй. Нэг л өдөр хаяад явахад гайхах зүйлгүй.

Нөхрөө яаж ажилсаг болгох вэ



Эрчүүд төрөлхийн гэрийн ажлаас зайлсхийдэг, хоол унд бэлтгэх, угаах, цэвэрлэх гээд. Гэхдээ бас хадаас хадах, тавиур хадах зэрэг эр хүний гэмээр ажлыг хүртэл эхнэрээ хэдэн удаа давтаж хэлсэн ч хийх гэж яардаггүй. Орчин үеийн хотын орчин нөхцөл маш тавлаг тухтай болж ихэнх эрчүүдийг цагаан гартан болгожээ.

Нийгэм судлаачдын явуулсан судалгаагаар асуулгад оролцсон эрчүүдийн ердөө 21 хувь нь хааяа юм угаадаг, тэдний 19 хувь нь индүүддэг гэжээ. Нийт асуулгад оролцсон гуравны хоёр нь амьдралдаа тоос сорогчид ойртож үзээгүй гэнэ. Энэ бол эхнэр нөхөр хоёулаа ажил хийдэг гэр бүлүүдэд хийсэн судалгаа юм шүү.
Гэрийн ажлыг байнгын ба түр зуурын гэж ангилах хэрэгтэй. Ингээд бүх ажлаа эр хүний, эм хүний, нийтийн гэж хуваана.
Орчин үеийн эрчүүдийн занг мэдэхгүй биш, тэгэхээр эхлээд тэдэнд биеийн хүч шаардагдсан “цэвэр” эр хүний ажлыг санал болгоё. Байрны засвар гэх мэт.
Дараагийн шатанд жижигхэн боловч их үр өгөөжтэй эм хүний залиа гаргая. Тэдэнд эр хүний нэр төрийг өндөрт өргөх, тэргүүлэх чадварт нь зохицсон стратегийн чанартай үүрэг жишээлбэл долоо хоногийн хүнсний худалдааг түүнд үүрүүлье.
Дараа нь эр эмийн ажил гэж хуваахааргүй ерөнхий ажлыг авч үзэн, зарцуулах цагийг тооцно. Хүүхэддээ гэрийн даалгавар хийхэд туслах, цирк үзүүлэх, кинонд дагуулж явах гэх мэт. Хамгийн сүүлд нөхөртөө “жинхэнэ” эм хүний ажил гэгддэг зарим нэг ажлыг санал болгоорой. Байнга биш ч үе үе угаалга хийх, их цэвэрлэгээний ажилд хамруулаарай. Ингэж төлөвлөх, хэлэх амархан, харин яаж түүнээ ажил хэрэг болгох вэ? Мэдээж огт хэрүүл маргаангүй өнгөрнө гэж үгүй. Гэхдээ хэтрүүлж болохгүй. Зөвшилцөж нухацтай ярилцаж байж л ажил үүргээ тэгш хуваарилах болно гэдгийг сайн санаарай.

Yүний тулд сэтгэл зүйн энгийн нэгэн арга хэрэглэе. Та 4 хуудас цаас авч, тус бүрийг 2 хуваахад 8 багана болно. Эхний багананд гэрийн бүх ажлыг бичиж, бусад 7 багананд дараах гарчгуудыг тавина.
1. Гэрийн бүх ажил
2. Зөвхөн эр хүний ажил
3. Yндсэндээ эр хүний ажил, гэхдээ эхнэрийн оролцоотой
4. Эр хүний ажил, эхнэрийн идэвхтэй оролцоотой
5. Эхнэр нөхөр тэнцүү хувааж хийх ажил
6. Эхнэрийн хийх ажил, нөхрийн идэвхтэй оролцоотойгоор
7. Эхнэрийн хийх ажил, нөхөр бага зэрэг оролцоно
8. Зөвхөн эм хүний ажил

Одоо та нар 2 цаас аван доорх асуултанд хариулцгаа.

- Хэн яаж эдгээр ажлуудыг хийх ёстой вэ?
- Yнэндээ одоо хэн хийж байна?
Таны болон нөхрийн чинь хариулт их ялгаатай байгаад гайхах юм үгүй. Хүн бүр гэрийн ажлыг өөр өөрөөр төсөөлдөг.
Одоо санал тохирохгүй, хэт зөрөөтэй асуудлуудыг авч хэлэлцэн, ерөнхий нэг дүгнэлтэд хүрэхийг хичээ. Бусад жижиг ажил, бичигдээгүй ажлуудыг мөн ингэж ярилц. Хэрэв танай хүүхдүүд нилээд өсөж том болсон бол үүнд татан оролцуул. Энэ бол зугаатай боловч их чухал, ашигтай тоглоом. Дараа нь гэр бүлийн зөвлөл гэрийн бүх ажлыг чухал, чухал биш гэж тодорхойлж, хийх дараалал, хугацааг тооцон, гэр бүлийн гишүүдийн дунд хуваарилж, нөгөө 7 баганандаа бичнэ.
Эрчүүдээр “эзэгтэйн” ажил хийлгэх нь муу юу?
Хэрвээ гэр бүлийн ажил үүргийн “сонгодог” хуваарилалтыг өөрчлөн эрчүүдээр зөвхөн хүүхэд асрах, хоол ундаа бэлтгэх зэрэг гэр орны ажил хийлгээд байвал тодорхой хугацааны дараа түүний сэтгэхүйд эргэлт буцалтгүй өөрчлөлтүүд гардаг байна. Тэрээр төрөлхийн дайчин, зоримог шинж чанараа алдаж үгэнд оромтгой, дуулгавартай болдог байна. Судалгаанд байгалийн жам ёсны эсрэг явсан эрчүүдийн бэлгийн чалх илт буурдаг болох нь тогтоогджээ. Энгийн үгээр хэлбэл, тодорхой хугацааны дараа тэд жирийн сексэд сонирхолгүй болж, эмэгтэй хүнтэй нэг оронд зүгээр л хамтдаа унтдаг хүн болж хувирдаг байна.Эрчүүд гэр бүлийн ажилд тусалдаггүй, телевиз үзээд, эсвэл сонин бариад хэвтчихдэг гэж эмэгтэйчүүд гомдоллох нь бий. Гэтэл эмэгтэй хүнд тааламжтай байж болох зүйл эр хүний хувьд маш муу нөлөөтэй байх жишээтэй.
Гэрт ч эр, гадаа эр болж хувирсан эмэгтэйчүүдэд эерэг өөрчлөлт гарахгүй нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, эмэгтэй хүний уг чанарт тэр бүр тохирохгүй “хөдөлмөр” эрхлэлт нь тэднийг гэр бүлийн сексийн амьдралаас хөндийрүүлдэг ажээ. Эцэст нь гэр бүлээ аз жаргалтай байлгахыг хүсэгч хүн бүхэнд зөвлөж хэлэхэд, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг эрхийг хэтэрхий тэгшитгэх гэж зүтгэх, тэр тусмаа эрчүүдээр “гэр орны” ажил хийлгэх нь ямар ч сайн үр дүнд хүргэдэггүй юм байна шүү. Яваандаа эр нөхөр чинь бядгүй, бэлгийн “хөрөлттэй” нэгэн болж хувирах нь хамгийн хор хөнөөлтэй.

Ахуйн зөвлөгөө




  • Шинэ талхыг нимгэн зүсэхийн тулд хутгаа халуун усанд дүрвэл зүгээр. Мөн тортыг ийм хутгаар зүсвэл сайн. Тортыг хатуу цаасан хайрцагт алимтай хамт байлгавал удаан хадгалж болдог.
  • Загасыг 5-10 минут сүүнд хийгээд гурил түрхэж ургамлын тосонд давсалж шарвал амттай болдог.


  • Хивсэн дээр тогтсон бэхийн толбыг буцлам сүүгээр арилгаж болно.
  • Амнаас сармисны үнэрээ арилгая гэвэл аяга сүү уух хэрэгтэй.
  • Өнгөлсөн мебель эдлэлийг сүүнд норгосон даавуугаар, дараа нь ноосон даавуугаар арчиж цэвэрлэнэ.
  • Гараас сонгины үнэрийг арилгая гэвэл алга дээрээ хуурай давс үрээд савантай усаар угаана.
  • Өрөөнөөс тосон будгийн үнэрийг гаргахын тулд хэдэн газар давстай ус тавина.
  • Мөстэй цонхыг 0,5 литр бүлээн усанд 2-3 халбага давс уусгаад арчвал мөс нь амархан арилна.
  • Давхар цонхны завсар хоолны халбага давстай сав тавибал цантахгүй.
  • Хувцас, бөс даавуунд тос дусахад юуны өмнө давс хийж нэлээд байлгаад арчихад амархан арилна.
  • Бүлээн усанд хоолны цагаан цууг бага зэрэг хольж, сав суулга угаахад сайхан өнгө орно.
  • Үнэр шингэсэн савыг цуутай усаар зайлаад дараа нь цэвэр усаар дахин угаахад эвгүй үнэр нь хялбар арилна.

Хайр дурлал ба гэрлэлтийн зурхай





Хулгана


Эрэгтэй

Хулгана жилтэй эмэгтэй

Хулгана2 Xулгана бие биеэ энхрий ялдам хайрлана
ҮхэрСайхан холбоо. Үхэр түүнийг их хайрлана
БарХэрвээ Хулгана бард адал явдалд оролцоход нь зөвшөөрвөл, энэ 2 бриллиантан хуримаа хийхэд юү ч саад болохгүй.
ТуулайХулгана байнгын аюулд байна. Туулай түүнийг устгахад хэзээд бэлэн байна.
ЛууХулгана Лууд хэрэг болно. Луу ч талархах болно.
МогойДурламтгай Хулгана Могойтой харьцаанд орох хэрэггүй.
МорьХэт их сэтгэлийн хөөрөл байна.
ХоньБоломжгүй холбоо. Хичээх хэрэгтэй.
МичХамгийн сайн холбоо. Хулгана Мичийг эрхэмлэн хайрлана. Хамтдаа аз жаргалтай байна.
ТахиаХамтдаа гуйлгачин байдалд хүрнэ. Хулганаа зүтгэл өөрчилж болно.
НохойБоломжийн. Хулгана харьцаандаа бодит ба эелдэг байдал авчирна.
ГахайХамтдаа аз жаргалтай байна. Хулгана өөрийн түргэн зангаа гаргахгүй.


Ялахын төлөө амьдар (6 дахь долоо хоног)



Сайн байна уу эрхэм найз минь. Шинэ долоо хоногын мэнд хүргэе. Долоо хоногын эхний өдөр бүрт тэр долоо хоногтоо эрч хүчээр дүүрэн байх урмын үгсийг захидал болгон тань явуулж байгаа билээ. Удахгүй бид бие биедээ Даваа гариг бүр урамын үгтэй захидал бичих болно гэж найдаж байна. Та бусаддаа захидал бичихийг хүсвэл goolingoo@gmail.com хаягт захидалаа явуулаарай.

Зүгээр суугаад байгаа хүн хэзээ ч амжилтанд хүрэхгүй. Ямад нэгэн юм хийх нь эрсдлийг авчирдаг ч амжилтанд хүрэх боломжийг олгодог. Чарлес Ф.Кэттэрин
Бид эргээд булан тойрохдоо уулын өвиралтын тоноглолоор өвч тоноглогдсон 2 авирагч 160 фитт өндөр хаданд авирч хамтрагчид нь доод тал нь хамгаалалтын олсыг барьж байхыг харсан юм. Тэд их туршлагатай хүмүүс шиг харагдаж байлаа. Миний найз Перт тэрнээс уулын хэрэгсэлийг нь гуйгаад тэдэн шиг өндөрт биш гэхэд 100 фитт өндөртэй ууланд авирах санал гаргасан юм. Петрийн санал болгосон уул нь Эврэстийн оргил биш ч хэрэв тэрнээс унавал, саа өвчин тусч, өрөөл татанхай болж цаашлаад үхэж ч болох уул байлаа. Миний аз болж уулын хэрэгслийг авч чадаагүй юм. Тэгээд бид уулынхаа араас авирахаар шийдсэн юм. Хойд тал нь энгэр шигээ эгц өндөр биш болохоор уулын хэрэгсэл хэрэггүй байлаа. Ингээд авирч эхлэлээ. Бид уулын оройруу өгсөх тусам эгцэрч хөл тавих аргагүй болж байлаа. Удалгүй би ар талаас нь авирсан ч үхэх аюулаас зугтах боломжгүй болсоныг мэдсэн юм. Алхах бүр би найз Петрээ дуудаж хангалттай хол явлаа одоо буцъя гэж хэлмээр байлаа. Гэвч би зүтгэсээр байж Петрийг дагаж уулын шовх оройд хүрсэн юм. Уулын оргилд хүрч арай ядан сууж багтахаар жижиг газар олж суусан боловч салхи хүчтэй үлээхэд л уначнхаар багтаж ядаж байлаа. Амьсгаа даран доош суух үедээ өөрийхөө айдсаа ялан дийлсэнээ бахархан мэдэж байлаа. Тэрнээс би Польш орны үзэсгэлэнт хөдөө нутгийг цэлмэг тэнгэрийн дор олж харсан юм. Тэр өндөрөөс харагдсан бүхэн болон тэр сайхан агаарыг би хэзээ ч мартахгүй. Уулын оргилд хүрэхдээ унах вий гэсэн айдсаа даван дийлсэндээ би их баярлаж байлаа. Бизнес эрхлэгчид болон манайлагчид өдөр бүр л өөрийн бизнесээ унагана, бүхнээ алдана гэсэн айдсаа үл харгалзан шинэ шинэ үйл ажиллагааг эрхэлдэг. Худалдаачид л өдөр бүр бараа бүтээгдэхүүнийг нь хэрэглэгчид ойшоолгүй өнгөрдгийг үл тоон худалдаагаа үргэлжлүүлсээр л байдаг. Үүний зэрэгцээ байгаа боломжоо үл анзааран мөрөөдлөө биелүүлэхийг эрмэлздэггүй хүмүүс ч бас бий. Учир нь тэд ялимгүй жаахан эрсдлийг ч хүлээхэд бэлэн биш байдаг. Энэ долоо хоногт та өөрийн амьдралыг нэг шалга. Та “Ялахын төлөө амьдардах уу?” эмвэл “Алдахгүйн төлөө амьдардаг уу?” гэдгээ өөрөөсөө асуу. Өөрийн мөрөөдөлөө бий болгохын тулд болчимгүй тэнэг байх албагүй ээ. Гэхдээ мөрөөдөлдөө хүрэхийн тулд зараим нэг эрсдэлд бэлэн байх ёстой. Польш дахь уулын оргил дээр хэрэв би ямар нэг боломжийг ашиглахад бэлэн байвал миний амьдрал болон ажил үйлсэд олон сайхан аз завшаан ирнэ гэдгийг мэдэрсэн юм.

Алдаа №5 - Хэт дүрэм баримтлагчдын зөвлөгөөг дагах



Өөрийн бие даасан үйл ажиллагаа явуулахаар 1986 онд хуучин ажиллаж байсан нэр төртэй компанийн өндөр цалинтай ажлаасаа гарахад миний шийдвэрийг дэмжих нэг ч хүн олдоогүй юм. Намайг "ажилгүй" болсон гэж бодохоос "дотор муухай оргиж байна" гэж миний ээж хэлж билээ. Миний сайн найзын "уур" нь хүрсэн гэсэн.

Эцсийн дүнд би ганц өөрийн биш мөн тэдний санаа сэтгэлийн талаар зовних хэрэгтэй байв. Миний ах нар мөн л том фирмээс гарч өөрийн бизнес нээсэн. Гэхдээ надад алхам тутамд хэлж байсан зүйлийг тэдэнд хэн ч хэлж байгаагүй юм. Магадгүй эмэгтэй хүн амжилтад хүрч чадна гэсэнд эргэлзсэнээс үү, эсвэл эмэгтэй хун өөрийн төлөө биш бусдын төлөө санаа тавих ёстой гэдэг үзлээс үү, хамаагүй үр дүн нь яг адил байсан. Ихэнх эмэгтэйчүүд бусад хүмүүс түүний зөгнөн харж байгаа ирээдүйг дэмжиж хуваалцахгүй байгаа хүмүүсийн үгэнд орж амьдралаа сонирхолгүй, бага цалинтай ажилд зориулдаг.
АНУ-ын Хүн амын тооллогын товчооны 2001 оны тайланд америк эмэгтэйчүүд 7.1 сая хүн ажилладаг 5.4 сая байгууллагыг эзэмшдэг гэж дурьдсан байна. Эдгээр байгууллагуудын орлого нь 1997 онд 818.7 тэрбум доллар байжээ. Муугүй мөнгө олдог хангалттай их хүүхэн байдаг байгаа биз, тийм үү? Сүүлийн арван жилд аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн тоо өссөн хэдий "баяжихын тулд таныг өөрийн бизнесийг эхэл гэж байгаа юм  л даа. Нягтлан бодогч мэргэжилтэй аав нь хөрөнгө оруулалт хийхийн оронд мөнгө хадгалахыг дандаа заадаг байсан тухай нэгэн залуу эмэгтэй надад ярьсан юм. Үүний үр дүнд тэрээр мөнгөө хадгаламжийн дансанд хийж жилд 2 хувийн хүү авдаг байна. Өөр нэг эмэгтэй, нөхөр нь түүнийг өөр юу ч хийж чадахгүй гэж ухасарлуулснаас бага цалинтай ажил дээрээ үлдсэн тухай ярьсан юм. Бас нэг эмэгтэй, эцэг эх нь түүнд найз нөхөд болон мөнгийг хольж болохгүй гэж заасан тул гэр бүлийнхэн болон найз нөхдөдөө нэхэж өгсөн зүйлийн төлөө мөнгө авдаггүйгээ ярьж билээ. Хэт дүрэм баримтлагчдаас хаашаа ч зайлахгүй. Нэг хэсэг нь танд сайн санасандаа таныг ятгах болно, нэг хэсэг нь атаархсан буюу алсын хараагүйгээс болж ятгана. Гадны хүний зөвлөгөө таны баяжих замд тулгарах бэрхшээлийг даван туулахад л хэрэг болно. Тэдгээр нь таны энэ замын чиглэлийг заах ёсгүй шүү.
Эх сурвалж: Ажил хэрэгч эмэгтэйчүүдийн гаргадаг 75 алдаа

Урсгал сөрж сэл (7 дахь долоо хоног)



Сайн байна уу эрхэм найз минь. Шинэ долоо хоногын мэнд хүргэе. Долоо хоногын эхний өдөр бүрт тэр долоо хоногтоо эрч хүчээр дүүрэн байх урмын үгсийг захидал болгон тань явуулж байгаа билээ.

Аугаа хумуус зорилгодоо хурэхийн тулд шаардлагатай зэж узвэл боломжгуй замаар ч замнадаг.
Эдмуид Бурке
"Жэрри Магуар" гэдэг кинон дээр Жэрри Магуар өөрийн гол харилцагчдыг алдаж уналтад орж байхдаа хүүтэйгээ хоёулхнаа амьдардаг Доротти Боудо гэдэг ажилтандаа үлдэхийг санал болгоход Доротти "Би ажил төрөл хөлс мөнгөндөө санаа зовж байгаа ч түүнээс илүү надад зоригжуулалт, урамшуулалт хэрэгтэй байна." гэж хариулдаг юм.
Бидний ихэнх нь долоо хоног бур даваагаас баасан гариг хүртэл амьдралынхаа хамгийн чухал цагийг, багаар бодоход сэрүүн байх хугацааныхаа тавь гаруй хувиа ажил дээрээ өнгөрөөдөг. Саяхан "Roper Starch Worldwide Inc" компаниас коллежийн боловсролтой ажилчдын дунд хийсэн санал асуулгад нийт ажилчдын 18 хувь нь ажил нь эөвхөн мөнго олох зам гэж хариулсан бол 52 хувь нь миний амьдралд ажил маань чухал ач холбогдолтой зүйл хэдий ч амьдралын минь бусад чухал зүйлтэй харьцуулахад тийм ч дээгүүр орох зүйл биш гэжээ. Энэхүү 70 хувьд баггах хүмүүсийн хариулт нь ажил дээрээ амьдралынхаа хугацааны хувьд чухал хэсгээ өнгөрөөдөг ч түүнээс илүу чухал зүйл бас байгаа болохыг харуулж байна.
Rober Starch-ын хийсэн санал асуулгын дүн бидэнд өөрийн ажлыг амжилтгай гүйцэтгэхэд гадны урамшуулал, зоригжуулалт хичнээи их хүч өгдөгийг огт тооцдоггүй болохыг харуулсан юм. Хэрэв та эөвхөн ажил чинь л таньд урам хайрлана гэж хүлээж байгаа бол бүтэшгүй гам. Та зөвхөн л ажлаа бодон, урам зориг өгөх бусад ямар нэгэн хүчин зүйлгүйгээр амжилттай үргэлжлүүлнэ гэвэл мухардаж л дуусна.
Байнга шинийг эрэлхийлж, бүтээлчээр сэтгэж амжилтанд хүрсэн хүмүүс өдөр тутмын, энгийн зүйлүүдээ хүртэл ил болгож байж тийм өндөрлөгг хүрсэн талаар би их уншиж байсан. Тэд өөрөөсөө илүү чадалтай хүмүүсээс айдаг хэдий ч тийм эрчтэй хүмүүсийг хөлсөлдгийн гол учир нь хамтрагчид эргээд өөрийг нь хурцалж зоригжуулан илүү хүчтэй ажиллах хөшүүрэг болж байдагг оршдог юм.
Миний хувьд өөрийгөө зоригжуулж, онгод оруулдаг уламжлалт нэг зүйл бол жил бүр байгал, цэвэр агаарт хоёр долоо хоногийг өнгөрөөдөг явдал юм. Тэнд надад нэг сонин мэдрэмж төрдөг. Ирээдүйдээ хийнэ гэж төлөвлөсөн бүтээлч санаануудын маань ихэнх нь цэвэр агаарт алхаж явахад төрсөн.
Энэ долоо хоногт танд хамгийн их зориг оруулж, урам хайрладаг зүйлээ бодож ол. Тэгээд түүнийгээ ажлынхаа төлөвлөлтийн нэгэн хэсэгт зай гарган бич. Ажил хайхаас илүү түүнийг хийх урам зоригийг хайх нь чухал юм. Тэрхүү урам зоригийн ид шидийг олох үед та Rober Starch-ын санал асуулгын дүнгийн 70 хувьд багтах үлгэн салган ажиллагсдаас өөрийгөө ялгаруупах болно. Өөрийгөө зоригжуулахын тулд хааяа ч болов урсгал сөрж сэл.

Өөрийгөө язгууртан мэт хүндэлж сур




Ухаантай эмэгтэй өөрөө өөрийгөө гутаасан үйлдэл хийдэггүй.
Саяхны нэг өдөр төрөлх сургуулийнхаа номын сангаар үйлчлүүлж яваад амрах зааланд кофе уугаад сууж байлаа. Санаандгүй толгойгоо өргөөд хартал нэгэн охин миний нүдэнд тусч би тэр охиноос харцаа салгаж чадсангүй. Аавынхаа хувцасыг гуйж өмссөн мэт томдсон цамц, дөнгөж орноосоо боссон мэт шувууны үүрийг санагдуулам үс толгой, зузаан нүдний шил. Цэвэрхэн өнгө үзэмжтэй хувцасласан бусад оюутнуудын дэргэд тэр охины гадаад төрх үнэхээр нүдэнд тусахгүй байхын аргагүй байсан ч миний харцаа салгаж чадахгүй байсан өөр нэг шалтгаан нь тэр охины үйлдэл байлаа. Тэр охин гэрээсээ авч ирсэн дүүрэн савтай идэх юм аа ханаруу харан барьж зогсоод идэж байлаа. Гэтэл амрах зааланд сул сандал зөндөө байсан юм.


Магадгүй тэр охин гэрээсээ идэх юм авч ирээд идэж байгаагаа бусдад харуулах дургүй байсан байх. Тийм учраас тэр амрах зааланд орж ирж суулгүй хүн цөөтэйгээр нь коридорт зогсоод юмаа идэж байсан байх. Тэр охин өөрийнхөө зорьсноос бусад ямар ч юманд анхаарлаа хандуулдаггүй шалгалтандаа л бэлтгэж байсан оюутан ч байсан байж болно.Цайны газрын хямдхан хоол ч аваад идэх мөнгөгүй ахлах ангийн ядуу оюутан ч байж магад. Гэхдээ л хичнээн олон талаас нь бодоод үзсэн ч асуухаас өөр аргагүй нэгэн асуулт л гарч ирээд байлаа.
“Та өөрийгөө яагаад тийм байдлаар авч явж байгаа юм бэ?”
Хүмүүс хүнийг зан чанар байгаа байдлаар нь үнэлж байдаг боловч бас нөгөө талаар бусдад үнэлүүлэхийн хэрээр хүний зан чанар өөрчлөгддөг.
Эргэн тойронд маань намайг хүлээн зөвшөөрдөг, үнэлдэг хүн их байх тусам үнэхээр хүмүүсийн талархалыг хүлээсэн хүн болон хувирдаг билээ. Үнэн бөгөөд чухал нэг зүйл бол өөрийгөө эрхэмлэж хүндлэхийг мэддэггүй хүнийг ямар ч хүн хүндэлдэггүй юм.
Хувь заяагаа эерэг талруу хандуулах өөрчлөхийг хүсч байгаа бол таны нэн тэргүүнд хийх ёстой зүйл нь өөрийгөө эрхэмсэг язгууртан мэт хүндлэх явдал юм.
Ямар ч тохиолдолд өөрийгөө өрөвдмөөр гутамшигтай байдалд бүү оруул.
Хүйтэн газар зогсоогоороо хоол идэж байгаа тэр охин өөрийнхөө тэр байдлыг бусдад харуулахыг хүсээгүй нь мэдээж. Гэвч тэр байдлаас гарч болох өчнөөн олон арга зам байсан. Заавал орон гэргүй гуйлгачингийн дүр төрхтэй байж байвал толгой илүү сайн ажилладаг гэсэн ном байхгүй, дээд сургуулийн оюутан гэрээсээ идэх юм авч ирлээ гээд хэн нэг нь муулаад байх явдал үгүй байхад дулаахан танхим дотор тухтай сууж байгаад хоолоо идэж болох л байсан. Арай тэр охин гадны хүйтэн салхинд зогсож хоол идэх нь тав тухтай санагддаг өвөрмөц хоббитой юм биш биз дээ гэсэн сүүлчийн хувилбараараа бодоод үзсэн ч түүний үйлдлийг зөвтгөх ямар ч хувилбар байгаагүй юм. Хэний ч нүдэнд арчаагүй, дорой харагдах байдлаар биеэ авч явдаг хүн амьдралын бартаатай замаар орохдоо амархан байдаг, харин “хангалуун амьдрал”-ын замд орох хэцүү байдаг юм. Заримдаа залуу насанд байх ёстой зүйл хэмээн ямар нэгэн хүнд хүчир зүйл хийх юм уу, хүнд хүчир байдлаар амьдарч түүнээсээ эрч хүч мэдэрдэг хүмүүс байдаг. Арай ч дээ хэн л тэгэв гэж гэж та бодож байж болох олонхи хориод насны залуус өрөвдөлтэй, хөөрхийлөлтэй байдалд орж түүнийгээ амьдралд суралцаж байна гэж тайлбарладаг. Бас болоогүй үүнийгээ “өлсөж байж амьдралыг сурна” гэсэн үгтэй холбож ярьдаг. Гэтэл иймэрхүү байдлаар энэ үгийн утгыг хэт биелүүлэх гэж байгаад бүхэл насаараа “өлсгөлөн” амьдралын замаар орчих нь хялбар байдаг юм. Эд хорин насны маань бидэнд өгч байгаа бэлэг болсон эрч хүчийг тийм дэмий юманд зарцуулж болохгүй.
Өөрийгөө язгууртан мэт хүндэлнэ гэдэг нь хүмүүсийн тахал өвчин мэт авдаг “биеэ тоох өвчин” –өөс огт өөр зүйл билээ. Биеэ тооно гэдэг бол өөрийгөө хүндлэхийг бусдаас шаардаж бусдын дургүйцлийг хүргэдэг бүдүүлэг үйлдэл. Харин өөрийгөө язгууртан мэт хүндлэх гэдэг нь таныг зүгээр байгаагаараа байхад тань бусад хүмүүс тойрон хүрээлж хүндэтгэн харьцдаг болгох ухаан билээ.
Хайртай хүнээ хайрлаж байгаа юм шиг өөрийгөө хайрлаж, хүндэтгэж тэр зан чанараа ил гаргаж байх хэрэгтэй. Хайртай хүн тань тансаг оройн хоолонд урих юмуу таньд ямар нэгэн зүйл бэлэглэх үед түүний хайрыг мэдэрч аз жаргалд умбадаг шиг өөрийгөө хайрлаж байгаагаа бодит үйлдлээр гаргах үед өөртөө итгэх итгэл ч улам бүр лавширдаг юм.
Өөрийгөө язгууртан мэт хүндэлвэл үнэхээр язгууртан мэт амьдарч чадна.
Л бүсгүй хэн ч харсан баян айлд эрх танхил өссөн байх гэж бодохоор биеэ авч явдаг байлаа. Сонины сэтгүүлч гэсэн чөлөөт ажлын байранд ажилладаг ч гэсэн үргэлж цэвэр цэмцгэр, нягт нямбай байдлаар биеэ авч явж үнэхээр ойр дотны харьцаатай болоогүй л бол өөрөөсөө олон дүү хүнийг хүртэл ахмад хүн шиг хүндэтгэж харьцдаг байлаа. Бас ямагт бүхнийг өөдрөгөөр харж, ярьдаг нь түүнийг язгууртан гэдгийг баталж байлаа. Мэдээж түүний энэ байдлыг хараад хүмүүс түүнтэй хамаагүй харьцдаггүй байлаа.
Гайхалтай зүйл нь огт царайлаг гэж хэлэхээргүй тэр бүсгүй харах тусам хөөрхөн, хайр булаам харагддаг байсан юм. Тэрээр өөрийн гадаад төрхийг нэг ч удаа магтаж байгаагүй боловч хүмүүс илбэдүүлсэн мэт л бүгд түүний сайхныг шагшин магтдаг байсан ба би ч тэдний үгэнд дуртайяа санал нэгддэг байлаа.
Амаараа энэ талаар ямар нэгэн юм хэлж үзээгүй хэдий ч тэр бүсгүй өөрийгөө сайхан, авъяас чадвар төгс, онцгой гэж бат итгэдэг мэт байдаг, гайхалтай нь эргэн тойрны хүмүүс нь ч аяндаа түүнийг сайхан, авъяас чадвар төгс, онцгой хэмээн хүлээн зөвшөөрдөг болсон байлаа.
Тэгж байгаад Л бүсгүй 33 хүрч, солонгосын нийгэмд бол залуу охидуудтай өрсөлдөхөд нилээд хэцүү байдалтай байсан хэдий ч арван хуруу тэгш гэж хэлсэн ч хэтрүүлэг болохооргүй залуутай гэрлэсэн юм. Одоо тэр өөрийн дуртай ажил, аз жаргалтай гэр бүлээ нэгэн зэрэг гайхалтай сайхнаар цогцлон бүтээж аз жаргалаар дүүрэн амьдарч байгаа билээ.
Гэтэл Л бүсгүй язгууртан айлын охин биш ээжийнхээ гар дээр хэцүү хүнд амьдрал дунд өссөн охин болохыг нь саяхан мэдсэн юм. Хожуу гэрлэсэн явдал нь гэр бүлийнхнийхээ амь зуулгыг залгуулдаг байснаас болсон хэрэг байлаа.
Тэр бүсгүй төрөлхийн язгууртан биш ч гэлээ язгууртаны амьдралаар амьдрах замыг сонгосноороо үнэхээр язгууртан мэт амьдарч чадсан юм.
Хорин насан дээрээ яваа бүсгүйчүүд энэ бүхнийг “Л-ийн суусан залуу нь эхнэрээ хардах өвчтэй юм уу дарангуйлагч этгээд байсан” гэнэ гэсэн үгээр төгсөнө гэж бодож найддаг. Гэвч тийм зүйл болоо ч үгүй болох ч үгүй билээ. Яагаад гэвэл Л бүсгүй өөрийн хэрээс хэтэрсэн хэмжээнээс хэтэрсэн зүйлд санаархсан хэрэг биш байлаа.
Тэр бүсгүй язгууртан мэт биеэ авч явж бас язгууртаны амьдралаар амьдрахыг хичээж ирсээр эцэст нь язгууртаны амьдралаар амьдрахгүй байхын аргагүй үнэ цэнэтэй бүсгүй болон хувирсан билээ.
Хэн өөрийн аяга хичнээн том, хичнээн гүнзгий байна тэр хэмжээгээрээ дүүрдэг жамтай билээ.
Тийм учраас хэрэндээ таарсан амьдар, эгэл даруухан амьдар гэсэн сургааль, зөвөлгөөнд бүү авт. Яагаад баян тансаг, нэр хүндтэй амьдрахыг дотроо хүсдэг мөртлөө түүнийг хэрээсээ хэтэрсэн юманд шунаж байна гэж боддог юм бэ?
Тийм хоёрдмол байдал эд хорин насандаа яваа бүсгүйчүүдийн сэтгэлзүйд ихээхэн нөлөөлдөг.

Өөрийн хүсч байгаа амьдралыг өөр хэн нэгэн хувьтай төрсөн бүсгүйнх гэж бодолгүй миний хувь заяа, миний юм гэж бодоцгооё. Өөрийн одоогийн амьдарч байгаа байдалдаа ач холбогдол өгч ирээдүйн амьдралаа хүртэл одоогийнхоо амьдралын хүрээнд багтааж боддогоо больцгооё.
Хувь заяа гэдэг бол хүссэнээрээ өөрчилж болдог зүйл. Яагаад гэвэл та одоо хорьтой шүү дээ. Өөрийнхөө амьдралыг язгууртаны амьдралаар солих боломж хичнээн л бол хичнээн байгаа гэдгийг дахин хэлэх байна. Заавал мөнгөтэй байж байж, надад бүхнээ зориулдаг ханхүү байж язгууртан болно гэж бүү бод.
Мөнгө, сайхан ханхүү гэдэг хувьтай төрсөн л бол хэнд ч хамаагүй заяадаг зүйл гэж бодож байгаа юм биш биз? Эхлээд би өөрөө язгууртан болж байж түүнийг дагаад мөнгө, сайхан ханхүү өөрөө хүрч ирдэг юм. Энэ мөчөөс эхлэн өөрийгөө хайрлаж хааяа ч гэсэн өөртөө зориулж ширээ засан хооллож, шаргуу ажилласныхаа дараа ямар нэгэн бэлгээр өөрийгөө шагнаж урамшуулдаг болъё.
Бусад хүмүүст өөрийгөө дорд үзүүлэх эвгүй, хатуу ширүүн үг хэллэг хэрэглэхээ больж, хайш яайш хувцаслахаа болъё.
Гэхдээ энэ нь их зантай байж бусад хүмүүсийг үгүйсгэсэн, дорд үзсэн байдлаар харьцаж тэдний дургүйг хүргэ гэсэн үг огт биш. Яагаад ч юм сэтгэлд нэг л дотно, бүхнийг зөвөөр хүлээж авч чадах юм шиг зөөлөн мөртлөө цаанаа л нэг өөрийн эрхгүй хүндлэх,эмээх сэтгэл төрүүлсэн бүсгүй,өөрөөр хэлбэл өөрийгөө үнэн сэтгэлээсээ хүндэлдэг бүсгүй бол гэсэн үг юм.
Бусдын хайр хүндэтгэлийг хүлээж чадах зан чанарыг өөртөө төлөвшүүлэхийн тулд хичээх ёстой гэж хэлмээр байна.Тэгж чадваас ид шид үү гэмээр хувь заяа таньруу эргэхийг та харах болно.

Хувь заяа гэдэг бидний далд ухамсараас хамаарч өөрчлөгдөж байдаг




Азгүй байх явдлыг бидний тархинд бага байхад суулгасан байдаг.
Эцэг эх нь ядуу, хэцүү амьдралтай айлын хүүхэд өсч том болоод яг эцэг эх шигээ амьдарч, тэднийхээ араас орж байгааг хараад хүмүүс учир шалтгааныг нь эцэг эхийнх нь мөнгөгүй хоосон байдагтай холбож тайлбарладаг.


Мөнгөгүйн улмаас үр хүүхэддээ сайн боловсрол олгож чадаагүй, өвлүүлж өгсөн зүйл нь хөрөнгө мөнгө биш ядуу зүдүү амьдрал болохоор хүүхэд нь ч мөн адил ядуу хоосон амьдарч байна  гэж ярьдаг. Мэдээж үнэн үг. Гэвч эцэг эхээсээ аз жаргалгүй байдал, хэцүү хувь тавилан өвлөн авч байгаагийн цаад шалтгаан нь төөрдөг байшин шиг төвөгтэй мөртлөө хоорондоо нягт уялдаа холбоо бүхий хүмүүсийн харилцаанд байдаг.
Чадалгүй  эцэг эх үр хүүхэддээ дан ганц ядуу зүдүү байдлаа өвлүүлээд зогсдоггүй. Өөрийгөө аз жаргалгүй байлгах муу замыг өөрөө ч мэдэлгүй сонгож орхидог хандлага, зан чанарыг хүртэл өвлүүлж өгдөг билээ. Стив Бидольфийн бичсэн бүтээлд  үүнтэй холбоотой маш сонирхолтой  нэгэн хэсэг байдаг. Сэтгэл судлалын  чиглэлээр суралцсан миний нэг шавийнхаар бол “ядуу эцэг эхчүүд үр хүүхдийнхээ толгойд ядуу амьдрах программ”-ыг суулгаж өгдөг гэнэ.Тэгээд үр хүүхэд нь багаасаа тэр проггрммын дагуу ядуу зүдүү байдлыг өөрөө бий болгосон, урин дуудсан үйпдэл хийж тэр үйлдлээ насан туршдаа дахин давтсаар байдаг.
Энэ онол нь хүнд байдаг “хандлага” гэгч зүйлтэй нарийн уялдаа холбоотой байдаг юм. Өдөр тутмын сонин, сар тутамд гардаг сэтгүүл зэргээс хамгийн түрүүн зурхайн зурлагаа хардаг хориод насны бүсгүйчүүд хувь заяа гэдэг биднээс үл хамааран тогтсон зүйл байдаг гэдэгт итгэдэг байж ч болох ч үнэн хэрэг дээрээ тийм биш юм. Хувь заяа гэдэг бол хүний нэг насны амьдралын туршид тохиолддог тоо томшгүй олон сонголтуудын үндсэн дээр бий болдог зүйл бөгөөд ямар сонголт хийх нь тухайн хүний хандлагаас хамаардаг.
Бага байхдаа би ээжээсээ “бид үнэхээр мөнгөтэй байх тавилангүй хүмүүс” гэдэг үгийг байнга сонсож өссөн билээ. Эцэг эх маань байр юм уу газар худалдаж авахаар үнэ нь өсөхгүй байж байгаад түүнийг зараад хэдэн жил өнгөрмөгц үнэ нь өсч байсан явдал хэд хэдэн удаа тохиолдож байсан болохоор тэгж ярьдаг байсан юм. Ээж маань үргэлж бид угасаа мөнгөтэй байх тавилангүй учраас хичээж зүтгээд  ямар ч нэмэр байхгүй хэмээн санаа алддаг байлаа. Аав маань шударга сайн хүн сайхан амьдарч болдоггүй энэ орчлонгийн буруу хэмээн ээжийг тайвшруулдаг байв. Үүний ачаар би өсч том болсон хойноо ч мөнгөнд шунах гэдгийг мэддэггүй “бүрэг ноомой” охин болсон билээ. Хангалуун сайхан амьдрал гэдэг  бол надад хамаагүй, намайг тойрч өнгөрдөг зүйл гэж боддог байлаа. Тийм учраас би гайгүй дээд сургууль төгссөн мөртлөө үнэхээр мөнгө сайн олдог, ашигтай ажлын байр хайхыг ч хүсээгүй, мөнгөтэй залууг  их зантай амьдрал мэдэхгүй гэж дүгнэн үерхэж  үзэх тухай боддог ч үгүй байлаа.
Би амьдралдаа ямар нэгэн эргэлт гарах мөч бүрт өөрийн мэдэлгүй ядуу, бас өөрт ашиггүй сонголтуудыг хийсээр ирсэн байлаа. Тэгээд ээжийнхээ нэгэн адил “тавилан иймээс хойш яая гэхэв дээ” гэж боддог болов.
Хорин тавтайгаасаа эхлэн жаахан ухаан орж энэ бүхэнд ямар нэгэн юманд ховсдуулсан мэт миний хүсэл зоригоос огт өөр, буруу сонголтыг хийлгэдэг далд ухамсар нөлөөлөөд байгааг, тэгээд тэрхүү ухамсарыг суулгаж өгсөн хүмүүс нь миний хайртай ээж, аав хоёр минь болохыг ойлгож ухаарсан билээ.
Эцэг эхээс өвлөж авсан хувь заяаг хүссэнээрээ өөрчилж болдог.
Олон хүмүүс хувь заяаг эцэг эхээсээ өвлөж авдаг ч ядуу зүдүү амьдралтай эцэг эхээсээ өөр амьдарч байгаа  хүмүүс бас олон байдаг.
Тэдгээр хүмүүсийг хараад олон хүмүүс алга ташин “хүн өөрийн амьдралаа өөрийн гараар бүтээн байгуулдаг.  Эцэг эхийн амьдрал гэдэг бол үр хүүхдийн амьдрал биш” гэж хэлдэг. Гэхдээ тэд бол эцэг эхийнхээ амьдралыг үл анзаарч, нүдээ анин тас зүтгэсэн хүмүүс биш харин ч хувь тавилан ба сонголтын хоорондын уялдаа холбоог  эрт ухаарч эцэг эхийнхээ сонгосноос өөр замыг сонгосон хүмүүс  билээ.
Хэдийгээр эцэг эхээсээ ядуу зүдүү, азгүй амьдралыг уламжилж авсан байлаа ч хэзээ л бол хэзээ амьдралын энэ азгүй тойргоос гарч болдог.  Учир нь бид суулгасан программын дагуу үйлдэл хийдэг компьютер биш шүү дээ. Эцэг эхээсээ өөрөөр, эсвэл тэднээс дээр амьдралаар амьдрахыг хүсч байна уу?
Тэгвэл эцэг эхээ хүндлэх хайрлах сэтгэлийн хажуугаар тэдний юманд хандах хандлага,  сонгож байгаа сонголт зэргийг нь шударга хатуу байр сууринаас шүүмжилж хөндлөнгийн хүний нүдээр харж дүгнэлт өгөх хэрэгтэй.
Тэгэж чадаж гэмээнэ чиний тархинд ямар сонголт хийдэг программ суулгасан байгааг мэдэж чадна. Тархиндаа ямархуу программтай явж байгаагаа мэдэж авна гэдэг буруу чиг хандлагаас ангижрахын эхлэл аль хэдийн тавигдсан байна гэсэн үг юм.
Хэрвээ таны дотор урвуу бодол, өөдрөг бус үзэл, тэнэг сонголт хийхэд хүргэдэг хүчин зүйл ямар нэг хэмжээгээр байна гэж  бодож байвал яг одоо “зөв сонголт” хийдэг эрдэмд суралцахаар ханцуй шамдан орох ёстой. Одоо та өөрийн эцэг эх шигээ амьдрахыг хүсэхгүй байгаа болтэдний тэгж амьдарч байгаагийн шалтгааныг  сайтар тунгаан бодоод үз.
Эцэг эхийнхээ ядуу, дутуу дулимаг амьдарч байгаагийн шалтгааныг “хүн чанартай сайн хүн учраас”, “угаасаа л азгүй хүн” зэргээр зөвтгөн тайлбарладаг хүмүүс хүртэл амьдралын чухал эргэлт болгонд эцэг эх нь ямар сонголт хийдэг байсныг нэг бүрчлэн аваад үзвэл нийтлэг нэг зүйлийг олж мэдэх болно. Тэр олж мэдсэн нийтлэг зүйл нь тэдгээр хүмүүсийн сайхан амьдарч чадахгүй байгаагийн гол шалтгаан билээ.
Та аливаа юмыг хурдан ухаардаг, гүйлгээ ухаан сайтай хүн бол аль хэдийн эцэг эхийнхээ сул тал нь юу болохыг мэдсэн, бас тэр сул талд нь үнэн сэтгэлээсээ дургүй байдаг байж ч болно. Гэвч тийм ухаантай хүн хүртэл өөрөө эцэг эхийнхээ тэр сул талыг нь дуурайчихсан байгаагаа мэдэхгүй байх явдал олонтоо байдаг.
Сонголтын салаа зам дээр зогсож байхдаа”би юу хүсч байна” гэдгээсээ урьдчилаад “энэ зүйл намайг аз жаргалтай болгож чадах уу?” гэдгийг түрүүлж боддог дасгал хийх ёстой. Хоёр зүйлээс нэгийг нь сонгох нь амархан мэт санагдаж болох ч гэсэн хачирхалтай нь өөрийг нь эрсдэлд оруулах алхам гэдгийг мэдсээр байж дэнгийн эрвээхэй дэнгийн гэрэлд шатаж үхэхтэй адил мэт буруу сонголт хийж орхидог эмэгтэйчүүд олон байдаг.
Тийм учраас ямар ч сонголтын өмнө зогсож байсан яг одоо өөрийн сэтгэл татагдаж байгаа зүгрүүгээ бүү яв. Тэр бол таны хүсч байгаа зүйл бус таны тархин дахь программ үйлчилж байгаа хэрэг байж ч болно. Ийм тохиолдолд бүрт таниас илүү хангалуун амьдарч байгаа, чадвартай, өөрийгөө хэрхэн аз жаргалтай байлгахаа мэддэг хүнээс зөвлөгөө ав.
Албан шахалтаар бус аяндаа бий болсон таны сонголт тэдгээр хүмүүсийн зөвлөгөөтэй  таарч байвал та эцэг эхийнхээ бий болгосон “эргүүлэг”-с  ангижирч  байна гэсэн үг юм.

Бүсгүй та хэдэн гадаад хэл мэдэх вэ?





Бүсгүй та хэдэн гадаад хэл мэдэх вэ?


Хүн өөрийн биеэр бус хуулбараар амьдардаг бол яах бол?



"Өргөө" кино театр нээгдсэнээсээ хойш байнга Холливудын кинонуудыг шинээр үзүүлж байгаа билээ.

Брюс Уиллис гэдэг жүжигчнийг анх Хатуу Самар киногоор нь мэддэг болж билээ. Америкийн кинонууд дээр гардаг манай талын баатруудын нэг л дээ. Гэхдээ түүний хэнэггүй байдал, юунаас ч үл айх зан чанар нь түүнийг бусад Холливүдийн жүжигчдээс ялгаж өгдөг юм шиг санагддаг. Хамгийн сүүлд Хатуу Самар киноны 4р ангид тоглосон киног нь үзээд, юм хэтэрхий хөгжихөөрөө буруу зүйлд ч хүрч болдог гэдгийг харуулсан нилээн бодитой зөгнөлт кино юм шиг санагдаж байсан. Тэгвэл түүний дараагийн кино нь Surrogates буюу Төгс Хуулбарууд нэртэй Өргөөд гарч байгаа кино аж. Трэйлэрийг нь үзээд нэг их ойлгохгүй байсан ч киног үзсэний дараа гайхмаар ч юм шиг, хэт хийсвэр ч юм шиг сэтгэгдэл төрж байсан. Хамгийн гол нь иймэрхүү зөгнөлт сэдэвтэй Америкийн кинонуудыг үзэхээр тэр болгон энгийн бидэн шиг хүмүүсийн олж мэдээд байх бололцоогүй техник, технологийн хөгжлийн хурдац хэр явж байгааг харуулж байдаг нь миний хувьд олзуурхууштай юм шиг.
Нөгөө талаар аливаа зүйлийн хөгжилд сөрөг үр дагавар байнга бий гэдгийг харуулж байгаа нь түгшүүртэй ч юм шиг. Энэ кинонд гардаг хамгийн гол санаа нь энгийн хүмүүс өөрийн биеэрээ амьдрах шаардлагагүйгээр өөрийн хуулбараа хийлгэж аваад түүнийгээ удирдаад амьдрах боломжтой болсон цаг үеийн тухай өгүүлдэг. Ингэснээр хүмүүс хоорондын харилцаа хэрхэн хөрж, нийгмийн эрүүл бус харилцаа бий болдог талаас нь харуулсан байсан. Брюсийн бас нэгэн манай талын дүрийн кино болжээ. Одоо гарч байгаа кинонуудаас заавал үзэх кино гэж зөвлөх байна