Friday, December 11, 2009

Ажил хэрэгч хувцаслалт №1



Өнөөдөр ажил хэрэгч хувцаслалтын талаар зөвлөгөө орсон байгаа. харин зургын цомогтоо энэ удаад ажил хэрэгч хувцасны (гадуур хүрэм) зураг сандаа нэмж байна.

Таагүй дурсамжийг бодол сэтгэлээсээ авч хая



Стресст оруулдаг олон хүчин зүйлийн нэг нь таагүй дурсамж юм. "Зарим юмыг мартаж чаддаг байх хэрэгтэй" гэж нэг сэтгэгч хэлсэн байдаг. Иймд золгүй явдал, уйтгар гуниг, гомдол гутралыг аль болох хурдан март. Учир нь хэцүү үеийг дахин дахин сэргээж санах нь түүнийг олон дахин туулж өнгөрөөхтэй адил гэнэ. Ингэснээр хүн хүсээгүй стресст ордог.

Биднээс үл хамаарах өч төчнөөн үйл явдал амьдралд болж өнгөрдөг. Үүнд бид дүгнэлт өгч, цаашид алдаа эндэгдэл гаргахгүйн тулд мэрийхэд л хангалттай. Хэн нэгэн таныг маш ихээр гомдоосон байгаа ч дотоод сэтгэлдээ уучилж сур. Ингэх нь юуны өмнө танд ашигтай. Та түүнд мянга хорсоод, үзэн ядаад ч нэгэнт болоод өнгөрсөн процессийг эргүүлж чадахгүй шүү дээ. Харин бие сэтгэлээ зовоож, эрүүл мэндээ муутгахын л нэг үндэс болно. Өнгөрсөн бүтэлгүй дурлал, эдийн засгийн том хохирол, азгүйдэл зэргийг хүн мартаж чаддаггүй гэдэг. Гэвч хичээвэл мартаж чадалгүй яахав. Хохирлоо нөхөхийн тулд мянга хуучнаа санан дурсаад, харамсаад ч нэмэргүй. Харин улам их шаналалд автах болно. Иймд зөвхөн ирээдүйгээ, маргаашаа харж амьдар. Таагүй явдал тань түүх болон үлдэг. Эргэж бүү дурс. Үүний оронд өөрийн болон өрөөлийн аз жаргал, амжилт, хорвоогийн сайн сайхан бүхнийг олж харж, чин сэтгэлээсээ баярлаж бай.

Чи ямар темпераменттай вэ ?



Асуултуудын 15-аас дээш асуултанд тийм гэж хариулсан бол та өөрийнхөө зан характерийг олж чадна.
Доорхи асуултын 16-20 нь "+" бол та тэр темпераментад харъяалагдана.

Холерик 
1. Тогтворгүй байна хөдлөж гар хурууг орoлддог.
2. Омогтой огцом ууртай.
3. Тэвчээргүй биеэ барьж чаддаггүй.
4. Шийдэмгий санаачлагатай.
5. Зөрүүд
6. Mаргаанд цэцэн дийлэх гэж оролддог
7. Yе үе гэнэтийн үсрэнгүй байдлаар түргэн ажилладаг
8. Ний нуугүй шулуун шударга
9. Аз турших дуртай
10. Өсөрхөж уурлах нь олон
11. Сэтгэлийн хөдөлгөөнтөй, хэл яриа огцом түргэн
12. Хэрүүлч зодоонч
13. Бусдын дутагдлыг тэвчиж чаддаггүй.
14. Түрэмгий дээрэнгүй захирангуй
15. Гар нүүрний хөдөлгөөн их
16. Түргэн бодож шийддэг
17. Шинэ зүйлд удаан дасдаг
18. Зорилгодоо тууштай хүрдэг
19. Алхаа гишгээ огцом түргэн
20. Ааш зан түргэн хувьсаж өөрчлөгддөг.

Сангвиник
1. Хөгжилтэй баяр баясгалантай, чанга хөхөрдөг
2. Эрч хүчтэй ажилсаг
3. Эхлэснээ дуусгахгүй орхих нь элбэг
4.Өөрийгөө хэт үнэлдэг
5. Аливааг түргэн ойлгож тусгаж авдаг
6. Сониуч тогтвортой.
7. Аливаад зовж шаналах нь бага
8. Ямар ч нөхцөлд амархан дасаж зохицдог
9. Шинэлэг ажилд дуртай
10. Сонирхолгүй юмнаасаа амархан хөндийрч холддог
11. Нэг ажлаас нөгөөд амархан шилжиж зохицдог
12. Зохион байгуулах дуртай
13. Нийтэч , уриалгахан, нэрлэхэж эмээдэггүй
14. Тэсвэртэй тууштай, ажиллах чадвар сайн
15. Нүүр гарын хөдлөгөөн оролцуулан түргэн чанга ярьдаг
16. Биеэ барьж эзэмдэхдээ сайн
17. Цовоо сэргэлэн ааш зантай
18. Түргэн унтаж амархан сэрдэг
19. Эмх цэгц муу, Юмыг яарч шийддэг
20.Заримдаа өнгөц хийсвэр шийддэг

Флегматик

1. Эмх журамтай , Нямбай
2. Аливаад ул суурьтай ханддаг
3. Болгоомж бодлготой
4. Хүлээцтэй
5. Хоосон чалчих дургүй , Yг дуу цөөтөй
6. Сэтгэлийн хөдлөгөөн бага, Хэл яриа жигд тогтуун
7. Нүүр гарын хөдлөгөөн бага
8. Удаан ойлгож сайн тогтоодог.
9. Эхлэснээ гүйцээдэг
10. Хүч чадлаа дэмий үрдэггүй
11. Хэвшсэн дэг журмаа хатуу мөрддөг
12. Сэтгэлийн хөдлөгөөнөө барьж чаддаг
13. Сайшаал шүүмжлэлд эмзэг
14. Өөрийгөө дооглох шоолохыг тоодоггүй
15. Сонирхол харьцаа тогтвортой
16. Нэг үйлээс нөгөөд шилжихдээ удаан
17. Хүн бүртэй жигд харьцдаг
18. Шинэ нөхцөлд дасч зохицохдоо бэрхшээдэг
19. Зовлон өвчинд тэвчээртэй
20. Уур уцааргүй 

Меланхолик 

1. Бүрэг ичимхий
2. Шинэ нөхцөлд сандарч тэвддэг
3. Танихгүй хүнээс бишүүрхэж бэрхшээдэг
4. Хүчиндээ итгэхгүй бэрхшээдэг
5. Ганцаардыг амархан давдаг
6. Амжилтгүй зүйлд амархан гутарч, Сэтгэлээр унадаг
7. Бодлогоширч гиеүүрхэх дуртай
8. Амархан ядардаг
9. Хэл яриа сул зөөлөн
10. Ярьж буй хүнийхээ зан төлөвт зохицдог
11. Өрөвч эмзэг уян сэтгэлтэй
12. Сайшаал шүүмжлжлд мэдрэмтгий
13. өөртөө болон бусдад өндөр шаардлага тавьдаг
14. Хардаж сэрдэх талтай
15. Өвчин зовлонд эмзэг
16. Хэт гомдомтгой
17. Бодол саналаа бусадтай хуваалцдаггүй, нийтэч биш
18. Идэвхи санаачилга багатай
19. Дуулгавартай хүлцэнгүй
20. Бусдаар туслуулж өрөвдүүлэх дуртай.

Гараар шинжих нь


Гараар шинжих нь

Чөлөөт цаг  | 2009 / 10 / 29
Хуруугаар чинь таныг шинжие
Хүний ааш занг тодорхойлох олон арга байдаг аж. Бичгийн хэлбэр чинь таныг ямар хүн болохыг бусдад мэдээлдэг байхад гар хурууны хэлбэрээр ч таныг шинжиж болно.

1. Гоё нарийнхан хуруутай гар. Маш ховорхон тохиолддог. Тэд нэг шийдвэл аливаа зүйлд тууштай хандаж чаддаг. Гэм нь жаахан гомдомтгой. Бас огцом дүрсхийн уурладаг боловч амархан тайвширдаг. Хүүхэд шиг мөрөөдөмтгий. Өөрийгөө бусдад үнэлүүлж чаддаг, ёс журамтай хүн.
2. Бүдүүн өргөн хуруутай том гар. Хурууны үзүүр нь өргөн бол нэг загварт баригдалгүй чөлөөтэй сэтгэдэг хүмүүс. Ажил хэрэгч чанар нь тэдний давуу тал. Манлайлагч байх дуртай. Аливаа зүйлийн санаачлагыг гартаа авахыг хүсдэг. Гэм нь хэрүүлч талдаа.
3. Урт хуруутай том гар. Энэ ангилалд багтсан бол та тун ч хашир нэгэн байх нь. Гэхдээ эргэлзсээр байгаад аливаа зүйлээс хоцордог гэм бий. Аливаа зүйлд сэтгэлийн хөөрлөөр бус ухаанаараа хандаж, шийдэж чаддаг. Дэг журамтай, нямбай хүмүүс.
4. Хурууны үзүүрээрээ нарийхан гар. Ихэвчлэн урлаг соёлын хүмүүс энэ ангилалд багтдаг. Хэнтэй ч эвээ олж чаддаг нийцэрхүү хүн. Гэм нь сэтгэлээр унадаг, шантрамхай энэ зан ажил хэрэгт нь нөлөөлөх гээд байдаг. Тайван амгалан зантай боловч үе үе адгах дуртай.
Хумсны өнгө хэлбэрээр нь хүний зан чанарыг тодорхойлох нь
Эрүүл хүний хумс нь ялигүй ягаавтарөнгөтэй байдаг. Хэрэвөвчтэй хүний хумсан дээр дарсны дараа ягаавтарөнгө нь хэвэндээ түргэн орж байгаа болөвчин нь эдгэрэхийн шинж. Эсрэг тохиолдолдөвчин хүнд шатандаа орсон гэж үздэг. Хумсны өнгө, хэв маягаар нь заримөвчнийг таньж болдог. Тухайлбал,
• Шар хумс нь элэг муутайн шинж
• Ногоовтор шар нь идээт үрэвслийн процесс явагдаж байгааг
• Хүрэн бараанөнгө нь хатгаа хүндэрснийх
• Улаан-судасны хатуурал
• Цайвар улаан нь цусны өвчтэйн
• Цэхэрдүү эсвэл хөх хумс нь төрөлхийн зүрхний гажигтай
• Хумсан дээрх цагаан толбо нь мэдрэлийн систем хэвийн бус болсных
• Хар саарал толбо нь мөнгөн усны эсвэл радио идэвхт цацраг туяаны хордлогын илрэл
• Хиртэйдүү сааралөнгө нь төрөлхийн тэмбүүтэйн шинж
Мөн том дугариг хумс нь уушгины хатгаа, хавтгай муруй хумс нь астм, урт гонзгой хэлбэртэй нь хорт хавдрын шинж гэж үздэг байна. Хэрэв хумс нь хажуугаараа хэврэгшсэн байвал үе мөчнийөвчний шинж. Мэрсэн хумс нь эмэгтэйчүүдийн бэлгийн ажиллагаа алдагдсаныг, невроз /сэтгэл мэдрэлийн/өвчний шинжийг илэрхийлдэг.
Yүнээс гадна хумсаар нь хүний зан чанарыг тодорхойлж болдог. Жишээ нь дөрвөлжин хэлбэрийн хумс нь эрч хүчтэй боловч сэтгэхүйн хувьд тогтворгүй хүний шинж. Бөөрөнхийвтэр хэлбэрийн хумс нь аль ч талаараа эрүүл чийрэг шинжийг илэрхийлдэг бөгөөд зуйвандуу хумстай хүмүүс мэдрэмтгий, сэтгэлийн хөдлөл ихтэй хэрнээ бие махбодийн хувьд сул доройн шинж.
Орчин үед зөвхөн хумсаар нь хүний өвчнийг яг таг тодорхойлно гэдэг мэдээж маргаантай асуудал. Гэхдээ эртний мэргэд олон зууны туршид хүнийг хумсаар нь шинждэг байсан юм.

Ходоодны өвчнөөс сэргийлэх нь




Юуны өмнө хоол хүнсийг бага, багаар сайн зажилж ид. Багаар идэх нь их идсэнээс хялбар шингэнэ. Өөх тос, халуун ногоо, шарсан хайрсан, хуурсан хоолноос аль болох зайлсхийх. Хоолны хордлогоор байнга өвддөг, ходоодны өнгөр нь алга болж, үрэвсэлтэй болсон хүн шинэ хятад байцааг сүүдэр газар хатааж нүдээд аяга буцалсан усанд цайны халбагаар хийж таглан 5 минут хандлаад өлөн элгэн дээрээ ууна. Өдөрт 3 удаа хоол идэхийн өмнө уувал үр дүнтэй гэнэ.


  • Ходоод муутай хүн өглөөд өлөн элгэн дээрээ 1-2 түүхий өндөг уух хэрэгтэй. Өндгөө сайн угаагаад хөргөлгүй байх нь зохистой. Өндөг уусны дараа 30 минутаас доошгүй хэвтэнэ. Ийнхүү нэг сар өндөг уугаад дараагийн сард цэвэр зөгийн балыг хоолны халбагаар өглөө бүр өлөн элгэн дээрээ ууна. Хэрвээ ходоод тань нилээд муудсан байгаа бол жилийн туршид эмчилгээ хийхдээ 1 сар амарч, хавар намартаа хийвэл сайн.
  • Ходоод шархлах буюу хоол зохихгүй бол таван салааг хандалж ууна. Ходоод, цөсний өвчтэй хүмүүс байцааны хатуу голыг чанаж, шүүсийг нь уувал сайн. Мөн ходоодны архаг үрэвсэлтэй, хүчил багассан, ходоодны шархлаа, элэг дэлүүний өвчтэй хүмүүс гэрийн нөхцөлд бэлтгэсэн байцааны шүүснээс 3-7 хоногийн турш хагас аягаар өдөрт 2-3 удаа хоол идэхээс 40 минутын өмнө бүлээнээр нь ууна. Гаргаж авсан шүүсээ хөргөгчинд 2 хоногоос илүү хадгалж болохгүй.
  • Ходоодны салстах өвчний үед ногоон алим ид. Ногоон алимыг хальсалж, цэвэрлээд ногоо үрэгчээр үрж, исэлдэж харлахаас нь өмнө иднэ. Өвчин хүндэрсэн үед алим идэхээс өмнө ба хойно 5 цаг хоол идэхгүй. Харин гайгүй бол 4 цаг, өвчин эдгэрэх хандлагатай бол 3 цаг ямар ч хоол ундыг тэвчвэл зохино. Эмчилгээний явцад хоолны шингэц муудвал усаар бургуй тавина. Хамгийн чухал нь алимны нухаш идэхийн өмнө хоол хүнс хэрэглэхгүй байхыг анхаараарай.
  • Ходоодны хүчил ихтэй бол луувангийн шүүс уугаарай. Ходоодны хүчил хэдий их байх тусам машиндсан луувангийн шүүсийг төдий чинээ ихээр хэрэглэх нь зүйтэй. Ингээд нилээд хугацааны дараа шаналгаа арилж, өвчин дарагдаад ирэх үед луувангийн шүүсийг багасгах буюу зогсооно.
  • Ходоодны элдэв шарханд чацарганы тосыг хоолны халбагаар өдөрт 3 удаа уувал тустай.
  • Буцалсан усыг мөнгө ба зэс саванд хийж хонуулаад өглөө бүр нэг аягыг уувал цээж хорсож, хүчил ихдэх нь багасна.
  • Жамц давстай буцалсан усыг өглөөд нэг аягыг уувал ходоод гэдэсний хямралаас төдийгүй шархлаа өвчнөөс сэргийлж чадна.

Нойргүйдэлээс мултрах нь...



Саяхан би орой 11 цагт орондоо хэвтээд өглөө 06 хүртэл орондоо хөрвөөж хэвтлээ. Ирээдүйн хийх ажлынхаа тухай ургуулан бодсоор байгаад унтаж чадсангүй. Уг нь нойр хүрчихээсээ унтах юмсан гэж хүсэх боловч толгойд эргэлдэх сайхан бодлуудаасаа салж чадсангүй. Сайхан бодлууд байсан нь "яамайдаа" боловч ахиж нойргүй хөрвөөхгүй тулд тавтай унтах зөвлөгөө олж авлаа. Бүсгүйчүүд ургуулан бодоходоо сайн улс өөрт нь бяцхан ханд хаясан залуугын тухай бодно, удахгүй болох шинэ жилээр яаж хамгийн үзэсгэлэнтэй нь болох уу гэж санааширна, ирээдүйн амьдралаа мөрөөднө. Харин өглөө нь ажилдаа царай алдсан юм явна. Ийм явдал болохгүйн тулд доорх зөвлөгөөг дагаарай. Мөн та юуны тухай бодож нойроо хулжаадаг вэ гэдгээ бичээрэй.

Тавтай унтахад тустай зөвлөмж.
  • Унтахын өмнө аяга бүлээн сүү уучих
  • Бүлээн усанд ороод унтах нь тавтай нойрсоход тустай
  • Унтахынхаа өмнө кофе болон бусад сэргээх үйлчилгээтэй зүйл уухаас зайлсхийх
  • Давс бага хэрэглэх
  • Согтууруулах ундааны зүйлсийг орондоо орохын өмнө хэрэглэвэл нойрны болоод зүүдний хэвийн горимд өөрчлөлт оруулдаг байна.
  • Ядарч, нойрмоглосон үедээ л орондоо орох нь зүйтэй. Орондоо орсоны дараа нойр хулжаад байвал эргэж босч, нойроо хүрэхээр унтахаар хэвтэх нь зүйтэй.
  • Орондоо орохын өмнө дараах дасгалыг хийж, биеийн чилээгээ арилгах нь тавтай унтахад тустай.
  • Өлмий дээрээ зогсоод 2 гараа дээш өргөн альболохоор тааз руу хүрэх гэж байгаа мэт сунгаж өгнө.
  • Энэ байрлалдаа 30 хүртэл тоолох бөгөөд тоо болгон дээр улам дээш сунаж өгөхийг бодно.
  • Дараа нь гараа доош нь сул тавьж, сэгсэрнэ. Хөлөө мөн сэгсэрнэ. Шаардлагатай бол дасгалыг давтан хийнэ.
  • Tryptophan. Энэ нь байгалийн цэвэр амин хүчил бөгөөд унтахын өмнө уувал нойргүйтэхээс сэргийлдэг байна.
  • Зэс, төмөр дутагдсаны улмаас нойргүйтэх явдал эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог байна. Иймд энэ байдал нөлөөлж абйж магадгүй гэж бодвол эмчийн зөвлөлгөөний дагуу нэмэлт хэрэглэж болох юм.

Бүсгүй та үсээ ямар хүнсээр хооллодог вэ?




Эрүүл сайхан, намирсан үстэй болохыг хүсдэггүй хүн гэж үгүй билээ. Үсэндээ байнгын тэжээлийг өгөх гол үндэс бол гаднаасаа бус дотроосоо байдаг байна. Биеийн хорыг гадагшлуулах, чийгшлийн нягтралыг ихэсгэх нь эрүүл үсийг танд бэлэглэдэг гэнэ. Ямар ч шампунь, ангижруулагчийг удаан хугацаагаар, их хэмжээгээр хэрэглэсэн ч үсийг тань ядаргаанаас, өвчлөлөөс хэзээ ч гаргаж чадахгүй гэдгийг үсчид ийн баталж байна.

Эрүүл үсэн дэх эсүүдэд илчлэг, уураг, витамин В, С, Е болон төмөр ихээр шаардагддаг бөгөөд үсний ургалтад чийгшил буюу цэвэр ус ихээр нөлөөлдөг байна. Ингээд дараах бичил мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

Таны үсийг гялалзуулагч хүнс:
  1. Загасны тос
  2. Самар
  3. Хөх тариа
  4. Хүнсний ногоо
  5. Жимс жимсгэнэ
  6. Бүрсэн тараг
  7. Жимсний үр
Таны үсийг гэмтээх хүнс:
  1. Хатаасан бүх төрлийн хүнс
  2. Химийн хольц бүхий хүнс
  3. Элсэн чихэр
  4. Давс
  5. Лаазтай, дахин боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн тус тус ордог бол
Хуйханд тэжээл өгөгч бүтээгдэхүүнд:
  1. Витамин В-гийн бүхий л төрлүүд
  2. Загасны тос
  3. Витамин С
  4. Витамин Е
  5. Цайр зэрэг ордог ажээ.

Үсний өнгө, будалт



Эмэгтэй хүний хувьд үс будахыг байж боломгүй зүйл гэж үздэг байсан тэр цагийг төсөөлөх аргагүй юм. Аз болоход өнөө үед энэ бүхэн улиран өнгөрч, та өөрийн үсээр янз бүрийн өнгө хэлбэр донжтой болгон туршилт хийх боломжтой болжээ. Одоо танд хамгийн чухал нь өнгөний сонголтоо зөв хийх л үлдэж.

Зөв сонгосон өнгө таны нүүр царай, дүр төрхөд чинь илүү зохино гэдгийг санах хэрэгтэй. Энэ нь таны үүрийг сэргээж, нүдийг тань илүү хурц болгож, гаднах төрхөд тань өнгө үзэмж нэмэх болно. Ийм үр дүнд хүрэхийн тулд танд зөвхөн ямар өнгө илүү сайн тохирхыг тодорхойлох хэрэгтэй. Үүний тулд та өдрийн тод гэрэлд толины өмнө суугаад өөрийгөө сайтар ажигла.
Үснийхээ өнгийг тодорхойлохын тулд эхлээд нүүрний хэлбэрээ сайн анхаараарай. Учир нь цайвар өнгө нүүрийг өргөн харагдуулж, бараан өнгө нүүрний хэлбэрийг нарийн, зууван харагдуулна.
Эхлээд та нүүрнийхээ өнгийг анхаар.
  • Нүүрний өнгө нь ягаавтар, улаандуу өнгөтэй эмэгтэйд дундын өнгө зохино. Ийм царайтай эмэгтэйд улаан шар өнгө огт зохихгүй. Учир нь улаан шар өнгө нь улаан болон шар өнгийг агуулдаг.
  • Хэрэв эмэгтэй та цайвар өнгийн нүүртэй бол танд бараг бүх төрлийн өнгө зохино. Иймээс та өөрийн сонголтдоо нийцүүлэх хэрэгтэй.
  • Шаравтар буюу лааны тосон өнгийн нүүртэй бол та үсээ бараан өнгөөр будвал зохино. Мөн сонгомол элгэн хүрэн өнгө танд бас зохино. Ийм өнгө нь нүүрний шаравтар өнгийг дарж, цайруулж өгдөг.
Үсээ будахад анхаарах зүйл:
Мэдээж хэрэг хэрэв та өөрөө үсээ будвал мэргэжлийн хүн шиг будаж чадахгүй. Гэхдээ зарим үед өөрөө будахаас өөр өргө байдаггүй шүү дээ. Ийм тохиолдолд та юуг анхаарах талаар бяцхан зөвлөгөөг хүргэж байна.
  • Та үсний будаг авч, өнгө сонгохдоо хэсэг үсэнд түрхсэн будгийн өнгийг анхаар. Будагны хайрцган дээрх өнгө зарим тохиолдолд таардаггүй гэдгийг сана. Тэгээд ч үсний өнгөө хүссэн өнгөнөөс бараан болгохоос урьдчилан сэргийлж арай гэрэлтэй өнгийг сонго.
  • Нэг хайрцаг будаг дунд зэргийн урттай үсэнд хүрэлцэхээр тооцоолсон байдаг. Хэрэв та урт үстэй бол хоёр хайрцаг будаг авсан нь дээр.
  • Будагийг хэрхэн хэрэглэх зааврыг бүрэн уншиж,үг бүрчлэн ойлгосныхоо дараа үсээ будаж эхлэнэ. Ямар нэгэн зүйл ойлгогдохгүй байвал хүгээс асууж болно.
  • Гарныхаа арьсыг будаг болгохгүйн тулд заавал зориулалтын бээлий өмсөөрэй. Мөн будаг нүүрний арьсанд хүрэхээс болгоомжлох үүднээс дух болон хоёр чихний орчим арьсанд вазелин эсвэл нэлээд өтгөн тос түрхээрэй.
  • Будагны бүх хольцыг хольж хутгасны дараа үсээ будах хэрэтэй. Сайн хольж хутгаагүй будаг үсэнд өнгө оруулдаггүй тал бий.
  • Хэрэв та үснийхээ өнгийг анх удаа сольж будаж байгаа бол юуны өмнө үснийхээ уганд будаг түрхэнэ. Дараа нь үзүүр хэсгийг будна. Будахдаа ар дагзнаас эхлэнэ.
  • Урт үс богино үсийг бодвол амархан будаг авдаг. Мөн будахад ч амар байдаг.
  • Хэрэв та хэзээ нэгэн цагт үснийхээ өнгийг үндсэн өнгөнд буцааж оруулах болвол эхлээд та үсээ бага зэрэг ургуулах хэрэгтэй. Ингээд угнаасаа ургасан үснийхээ өнгө нь ямар байхыг ажиглаж байгаад будах өнгө, будах эсэхээ тохируулдаг байна.
Үсэнд арчилгаа хэрэгтэй:
  • Үсээ будаснаас хойш эхний хоёр долоо хоногт үсээ нарны хурц туянаас аль болох хамгаалах хэрэгтэй. Мөн аль болох үсээ далайн болон хлорлог усаар угаахгүй байх нь зүйтэй шүү. Учир нь дөнгөж будсан үс давслаг орчинд нилээд эмзэг байдаг.
  • Үсээ угаахын тулд болж өгвөл будагтай үсэнд зохиулсан шампунь хэрэглэх нь зүгээр. Ийм шампунь нь үсний гэмтсэн хэсгийг сэргээж, будагийг удаан байлгадаг. Үсэндээ тэжээлийн тос түрхэж бай. Үсээ угаасны дараа мушгиж болохгүй. Мөн нойтон дээр нь самнаж болохгүй. Үсээ хатаахдаа хуурай алчуураар арчиж, усыг нь авах маягаар хатаана.
  • Үсээ хатаахдаа ердийн арга хэрэглэвэл зүгээр, харин үс хатаагч хэрэглэх болбол хүйтэн агаараар үлээлгэх хэрэгтэй. Хэрэв танд халуун агаараар маш богино хугацаанд хатаах хэрэг гарвал үсэндээ хамгаалах хэрэгсэл үрхэнэ.
Орчин үед гоо сайхны үйлдвэрлэл бидэнд үсний үндсэн тогтвортой, суурь гэсэн хоёр төрлийн будгийг санал болгож байна. Суурь өнгийн будаг маш олон янз байдаг. Тухайлбал тушь, бальзам, зөөлөн үсэнд зориулсан хөөс гэх мэт. Гэхдээ эдгээр төрөлд нэгдмэл зүйл олон бий. Үүнд:
  • Эцэстээ эдгээр нь үсээ угаахад л арилдаг. Гэхдээ энэ бүлэгт хамаардаг будаг нь нэг үндсэн үзүүлэлтээр ялгардаг юм. Суурь өнгөний хөөс болон шампунь хэрэглэсний дараа үсний өнгө богино хугацаанд хадгалагдана, магадгүй эхний угаалтын дараа эсвэл 12 дахь удаагийн угаалтын дараа ч арилах талтай. Зөөлөн будаг илүү тэсвэртэй байдаг бөгөөд ийм будаг толгойг 20-25 удаа угаасны дараа арилдаг. Таны худалдан авсан бүтээгдэхүүн өнгөө хэдий хир хугацаанд хадгалхыг та тайлбараас уншиж болно. Нэр хүндтэй фирмүүд бараа бүтээгдэхүүнээ дагалдуулж заавал зааварыг нь хийсэн байдаг.
  • Ихэнх суурь будганд аммиак агуулагддаггүй бөгөөд найрлаганд нь орсон устөрөгчийн перекисийн хэмжээ маш бага, ойролцоогоор 3 орчим хувь байдаг. Энэ нь ийм будаг үсийг гэмтээдэггүй гэсэн үг.
  • Хэрэв таны үсний 50 орчим хувь нь бууралтсан байвал суурь будаг үүнийг сайн будаж, халхалж чадна. Харин бууралтсан үс үүнээс их байвал дарж чадахгүй.
  • Ийм будаг хэрэглэснээр таны үсэнд гэмтэл учрахгүй.
  • Суурь будаг үсний өнгийг өөрчилж чаддаггүй. Ийм будаг таны үсэнд гагцхүү тодорхой өнгө туяа нэмдэг. Үүнээс ийм будагт таны үсний өнгөн хэсгээр будаг оруулж, гүнд нэвтэрч чаддаггүй гэнэ.
Харин тогтвортой будаг суурь өнгөнөөс өвөрмөц.
  • Ийм төрлийн будаг толгойг 100 удаа угаасны дараа ч арилдаггүй. Иймээс та үснийхээ үндсэн өнгийг буцаагаад оруулья гэвэл үсээ урт ургуулж байж л үндсэн өнгөндөө орох болно.
  • Тогтвортой будгийг найрлаганд заавал аммиак ордог, мөн устөрөгчийн перекись нь ердий будагныхаас 3 дахин их байна.
  • Ийм будаг цал буурал үсэнд ч гэсэн өгө оруулдаг.
  • Тогтвортой будгийг хэрэглэх үед үсний бүтцэд гэмтэл учирдаг.
  • Ийм будаг таны үсний өнгийг үндсээр нь өөрчилнө. Энэ нь будаг таны үсэнд гүн шингэж байна гэсэн үг.
  • Тогтвортой будгийг хэрэглэхэд хориглох зүйл бас байна. Жишээлбэл: бөөрний өвчний үед, жирэмсний үед, хөхүүл эмэгтэйчүүд, биений юм ирсэн үед тогтвортой будгийг хэрэглэж болохгүй. Энэ будганд бас эерэг тал байна. Тослог, нарийн ширхэгтэй үстэй эмэгтэй тогтвортой будаг хэрэглэж болно. Учир нь тогтвортой будаг үсийг бага зэрэг хуурайшуулж, илүү бүдүүн хөвсгөр харагдуулдаг.

Гэр бүлийн зөрчилдөөн, түүнийг шийдэх арга зам



“Та зөрчил маргаанд дуртай юу?” гэж асуухад эрүүл ухаантай хэн ч дуртай гэж хариулахгүй. Яагаад гэвэл аз жаргалын нэг чухал зүйл бол эвтэй найртай амьдрах явдал. Харамсалтай нь хүн өдөр бүр эвгүй харилцаа, харилцан үл ойлголцолд орж байдаг. Хэдийгээр зөрчил нь харилцан адилгүй төвшинд, янз бүрийн хэлбэрээр илэрдэг ч хамгийн эхний буруутан нь “Би” өөрөө байдаг.

Өнөөдөр олон оронд гэр бүл салалтын тоо өссөөр байгааг анзаарахгүй байхын аргагүй. Гэр бүл, гэр бүлийн гишүүдийн хоорондын маргаан зөрчил намжихгүйн улмаас хүүхэд болон нийгэмд хор уршиг үзүүлсээр байна. Гэтэл зөрчилдөөнийг байх ёстой амьдралын хэвийн үзэгдэл мэт яагаад үзэж байна? Зөрчилдөөн нь хувь хүнээс гаралтай юм бол амгалан тайван аз жаргалтай байх, зөрчлийг арилгах шийдэл нь бас хувь хүний ухамсараас эхлэх хэрэгтэй болж байна.
Зөрчлийг шийдэх зарчмууд
Зөрчил ямагт өөрийгөө бодсон өчүүхэн бодлоос гардаг бөгөөд нөхөрлөл, хайрын харилцааг тасалдаг.Иймээс зөрчлийг шийдэнэ гэдэг нь хувиа бодсон сэтгэлээс ангижирч,бусдын төлөө гэсэн сэтгэлийг олж, буруу үйлдлээ зөвтгөж,эвдэрсэн харилцаагаа дахин сэргээх хэрэгтэй гэсэн үг. Эцсийн үр дүн нь амжилттай байхын тулд хоёр тал хоёул ёс зүй, ёс суртахуунг эрхэм зорилгоо болговол энэ тун боломжтой зүйл юм. Эцэст нь зөрчил маргааныг арилгах их хүсэл эрмэлзэл, хариуцлага ухамсарлах нь хангалтгүй. Хоёр тал хоёул нөр их чармайлт гаргах хэрэгтэй. Хүчин чармайлтын хүсээр анхдагч харилцаагаа  дахин авчирч болно.
Эхнэр нөхрийн маргааныг шийдэх аргууд
Заримдаа гэр бүлийн хоёр хонь чоно болох ч тохиолдол байдагаа. Үүнийг хэрхэн ойлгох вэ? Нэг хүн шиг байсан хоёр яаж бие биенээ үзэн ядсан дайснууд болно вэ?  Бие биедээ сэтгэл алдарсан хайрын харилцаа нь бусад төрлийн харилцаанаас хамгийн их итгэл найдвар,урам зориг, хүч тэнхээ өгдөг. Хэрэв энэ найдвар буруу тийш нэг л эргэвэл найз нөхдийн харилцаанаас илүүтэй хүнд цохилт болдог.  Бие биенээ өршөөн уучлах нь хамгийн хэцүү даваа мэт болдог.
Тийм хос гэрлэлтээ урхинд орсон мэтээр сэтгэдэг гэнэ. Асуудлыг шийдэх хамгийн зөв арга бол салалт гэж боддог. Мөн бие биеээсээ өшөө хорсол авах, эсвэл өөр хүнтэй явалдах гэх мэтээр сэтгэлээ тайтгаруулдаг. Эсвэл сэтгэл хөөрлөөрөө харилцаанаасаа татгалздаг.
Тэгвэл хэн нь энх тайвныг сахиулагч вэ? Эвлэрэхийн тулд хэн нь санаачлагыг гартаа авбал зохих вэ? Буруутай буруугүй хэн ч бай хэрэв уг хүний сэтгэл зүрх хангалттай өсч хөгжсөн бол, эсвэл өшөө хорслыг давах сэтгэлийн их тэнхээтэй бол, эсвэл шархалсан сэтгэлээ даах сэтгэлтэй бол, эсвэл зөрчил маргааны үндсэн учир шалтгааныг ухамсарлаж чадсан хүн л зөрчлийг давж чадна. Гэр бүлийн маргааныг шийдэхэд хэн нэг нь юм уу эсвэл хоёул зайлшгүй их хүсэлтэй байх хэрэгтэй бөгөөд асуудлыг шийдэхийг хүсч байгаа бол илэн далангүй нухацтай сайн ярилцах хэрэгтэй. Энд орон зай, цаг хугацааг бүрдүүлсэн байх хэрэгтэй. Ярилцахаасаа өмнө хэн нэг нь яриаг дуустал нь таслахгүй байх зэрэг тохиролцсон тодорхой дүрэм зохиож болно.
1. Эхний алхам өөрөө өөрийгөө тунгаан бодоход чиглэгдэнэ. Гэхдээ хамгийн чухал санах зүйл бол ханиа өөрчлөхдөө биш, харин өөрийгөө хэрхэн өөрчлөхөд оршино. Хос хоёр асуудлыг шийдэхэд өөрийн зүгээс туслаж болох бүхнээ зориулах хэрэгтэй. Жишээлбэл: нөхөр нь эхнэрийнхээ яншаа үглээ занг гомдоллодог бол өөрийгөө сайн тунгаан бодсоны дараа тэр нь бас өөрийнх нь ажилдаа хэт их улайрдгаас болоод байсныг ухаарах жишээтэй. Мөн эрэгтэй эмэгтэй хүмүүс хоёр өөр ертөнцийн хүмүүс гэдгийг хүлээн зөвшөөрөх.
2. Хэрэв та хоёрын харилцаа амжилтгүй байсаар байвал та хоёрыг сайн ойлгож чадах, ухаалаг үнэтэй сургамжаа хайрлах, санааг тань сонсож чадах ахмад насны хүний тус дэмийг авах эхэгтэй.
Зөрчил саргаанаас хэрхэн хамгаалж, урьдчилан сэргийлэх нь угтаа хүний зан чанараас шалтгаалдаг. Зөрчлийг шийдэх хамгийн гол үндсэн шийдэл бол өв тэгш хүмүүжилтэй, бусдын төлөө гэсэн зүрх сэтгэлийг олох явдал юм.

Та хэд наслахаа мэдмээр байна у




Би хэд наслах бол гэдэг асуулт хүн болгоны сонирхлыг татдаг. Тэгвэл Америкийн эрдэмтдийн зохиосон энэ сонжоо таны асуултанд хариулт өгнө. Асуулт болгон дээр та сайн бодож, үнэнээсээ хариулаарай. Амьдралынхаа хэв маягийг өөрчлөхөд тань тусалж магадгүй юм.
Таны хэдэн настай байх нь хамаагүй. 20 ч юм уу 50 настай ч байж болно. Гол нь эртхэн муу зуршлаасаа салах нь чухал.

Ингээд 72-ын тоог авъя. Доорх асуултуудад хариулж авсан оноог тань энэ тоон дээр нэмэх эсвэл хасах үйлдлийг хийснээр таны хэд наслахыг тогтоож болно.
Эрэгтэйчүүд 72-оос 3-ын тоог хасна. Харин эмэгтэйчүүд эрчүүдээс дунджаар 7 жилээр илүү насалдаг учраас 72 дээр 4-ийн тоог нэмнэ. Ингэснээр эрчүүдийн дундаж наслалт 69, харин эмэгтэйчүүдийнх 76 гарна.

  • Та нэг сая гаруй оршин суугчидтай хотод амьдардаг бол дундаж наслалтаас 2 жилийг хасна.
  • 10 мянган хүнээс илүүгүй хүн амтай сууринд амьдардаг бол 2 жилийг нэмнэ.
  • Та оюуны хөдөлмөр эрхэлдэг бол 3 жилийг хасна, харин биеийн хүчний хөдөлмөр хийдэг бол 3 жилийг нэмнэ.
  • Та долоо хоногийн таван өдөр хагас цагаар ч гэсэн спортоор хичээллэдэг бол 4 жилийг, харин 2-3 удаа бол 2 жилийг нэмнэ.
  • Хэрэв та эхнэртэй /нөхөртэй, эсвэл нөхөрт гарах гэж байгаа/ бол 5 жилийг нэмнэ, харин гэрлэж амжаагүй эсвэл ганцаараа амьдардаг бол 25 насандаа хойшхи 10 жил тутмаас нэг жилийг хасна.
  • Хоногт та 10 цагаас илүү унтдаг бол 4 жилийг, харин 7-8 цаг унтдаг бол юу ч хасахгүй. Та нойрондоо муу бол 3 жилийг хасна. Их ядаргаа нь их унтахтай адил цусны эргэлт муудсаны шинж юм.
  • Та уцаартай, түргэн ууртай, дошгин ааш авиртай хүн бол 3 жилийг хасна, харин тайван, хүлээцтэй хүн бол 3 жилийг нэмнэ.
  • Та өөрийгөө аз жаргалтай хүн гэж үздэг бол нэг жилийг нэмнэ, аз жаргалгүй гэдэг бол 2 жилийг хасна.
  • Та машин жолоодож байхдаа байнга дүрэм зөрчдөг бол нэг жилийг хасна.
  • Та байнга мөнгөний хомсдолд байдгаас яаж мөнгө олох талаар дандаа боддог бол 2 жилийг хасна.
  • Та дунд боловсролтой бол нэг жилийг, дээд боловсролтой бол 2 жилийг нэмнэ.
  • Та тэтгэвэрт гарсан ч ажилладаг бол 3 жилийг нэмнэ. /Юу ч хийхгүй, бусадтай харьцахгүй байх нь насыг багасгадаг/
  • Таны эмээ /өвөө/ 85 насалсан бол 2 жилийг, хэрэв хоёулаа 80 насалсан бол 4 жилийг нэмнэ, харин аль нэг нь 50 ч хүрэлгүй /зүрхний шигдээс, хорт хавдар/ нас барсан бол 4 жилийг хасна.
  • Ойрын төрөл саднаас тань 50 нас хүрэлгүй хорт хавдар, зүрхний шигдээс зэрэг өвчнөөр нас барсан бол 3 жилийг хасна.
  • Та өдөрт гурван хайрцагаас илүү тамхи татдаг бол 8 жил, нэг хайрцгийг бол 6 жил, харин үүнээс бага татдаг бол 3 жилийг хасна.
  • Таны биеийн жин нас, өндөрт тань тохирсон хэвийн жингээс 20 кг-аар илүү бол 8 жил, 15-20кг-аар илүү бол 4 жил, 5-15 кг-аар илүү бол 2 жилийг хасна.
  • Та өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч жил болгон эмчийн үзлэгт орж, зөвлөгөө авдаг 4-өөс дээш насны эрэгтэй бол 2 жил, 30-40 настай бол 2 жил, 40-50 настай бол 3 жил, 50-аас дээш настай бол 4 жилийг тус тус нэмнэ.

Үхрийн махан ороомог



Орц: 
- Мах 220 гр
- Дарсан өргөст хэмх 1 ш
- Цөцгийн тос 1 х/х
- Гахайн өөх 20 гр
- Сонгино 55 гр
- Яншуй 3 гр
- Гурил 1 х/х
- Давс
- Повоор

Үхрийн махыг маш нимгэн хавтгайлж хэрчээд дээр нь гич түрхэж, давсалсан өргөст хэмх, сонгино, гахайн өөхөө нарийхан хэрчиж тавиад нэг талаас нь хумьж бөөрөнхийлнө. /Утсаар ороож бэхэлж болно/
Ороомгийг өндгөнд дүрж, талхны хатаамалд өнхрүүлж, тосон эргүүлж тойруулан шараад бага зэрэг устай саванд хийж давс повоороор амтлан битүү жигнэнэ.
Таваглахдаа хэсэгчлэн зүсэж ялгарсан шүүсийг дээрээс нь асгаж өгнө. Хачирт нь чанасан гоймон, дарсан байцаа дагуулж болно.

Америк Гамбургер




Орц:
- Үхрийн мах
- Бяслаг
- Өргөст хэмх
- Амтлагч сүмс
- Кетчуп


- Сонгино
- Улаан лооль
- Нунтаг сухар
- Давс
- Повоор
- Булочка
1. Үхрийн гуяны махыг 4-5 удаа машиндаж усанд дэвтээсэн нунтаг сухар, давс, повоор зэрэг амтлагчаар амталж сайтар хольж хутгаад 10 см диаметрийн хэмжээтэй дугуй хэвлэж шарах шүүгээнд шарж болгоно.
2. Бэлэн булочкийг дундуур нь хувааж хоёр хэсэг болгоод нэг хэсэг дээр нь амтлагч сүмсээ түрхэж дээрээс нь махаа тавиад, өргөст хэмх, улаан лооль, сонгино болон үлдсэн тал булочкийг тавьж завсар нь бяслаг хавчуулаад богино долгионы зууханд халааж өгнө.
3. Булочка болон байцаан салатыг өөрийн сонголтоор хийнэ.

Хайртай хүнтэйгээ уулзахдаа нэг л үнэртэн түрх ...



Английн Cosmopolitan сэтгүүлээс 4000-аад эрчүүдийн дунд явуулсан судалгаагаар бүсгүйчүүдийн үнэр эрэгтэй хүний анхаарлыг татаж өдөөгөөд зогсохгүй түүний зүрх сэтгэлийг үүрд эзэмдэхэд тусалдаг гэдгийг баталжээ.

Yнэртэй ус эмэгтэй хүнд дур булаам төрхийг өгч чадах уу гэсэн асуултад санал асуулгад оролцсон эрчүүдийн 86 хувь нь зөвшөөрсөн хариултыг өгчээ. Харин 60 хувь нь амьдралд нь дор хаяж нэг удаа эмэгтэй хүний түрхсэн үнэртэй ус нь танилцах шалтгаан болж байсныг хэлжээ. Хэрвээ эмэгтэй та үүнийг туршиж үзэх гэж байгаа бол өөртөө таалагдсан тансаг сүрчиг сонго. Таны түрхсэн сүрчиг хагас метрийн тойрогт үнэртэж байх ёстой. Хэрэв үнэр чинь энэ хил хязгаарыг давбал үнэртэй усаа их түрхжээ гэсэн үг. Ингэхгүйн тулд усаа зөвхөн үсэндээ түрхээрэй. Тэгвэл толгойгоо хөдөлгөж үсээ шидлэх болгонд чиний анхилуун үнэр эргэн тойронд ханхлах болно.
Мөн дуслын төдий анхилуун үнэр эрэгтэй хүний сексийн хүслийг өдөөх чадвартай гэдгийг судлаачид уг судалгаагаараа нотолжээ.
Уг санал асуулгад оролцогсдын 55 хувь нь эмэгтэй хүний мансуурам үнэрт нь татагдсанаар түүнтэй нэг оронд ороход бэлэн байдаг тухайгаа хэлжээ. Харин 69 хувь нь урьд өмнө учирч байсан хэн нэгний танил үнэр таатай дурсамж төрүүлдэг гэж хариулсан байна.
Тэгвэл 85 хувь нь дэр юмуу эсвэл ороолтонд шингэсэн бүсгүйн үлдээсэн үнэр хамт байсан үеийг нь санагдуулдаг гэжээ.
Тиймээс бүсгүйчүүд минь хайртай хүнтэйгээ уулзахдаа нэг л янзын үнэртэй ус хэрэглэхийг хичээ. Тэгвэл энэ үнэр зөвхөн чинийх л болж, чамайг тодотгоно.  

Гоо сайхны бүтээгдэхүүн хэр урт “настай” байдаг вэ?



Өөрийнхөө хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүний хугацаа нь өнгөрч байгөө эсэхийг үе үе шалгаж үзэж байх нь тун чухал юм. Гоо сайхны бүх бүтээгдэхүүн хадгалах хугацаатай байдаг бөгөөд хугацаа нь дуусахаар үр дүн нь муудаж, бүр хортой ч байж болзошгүй байдаг юм байна. Түүнээс гадна хугацаа нь дууссан гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх нь арьс халдваржуулж, цочроодог аж.

Сайн /эсвэл муу/ мэдээ дуулгахад гоо сайхны олонхи бүтээгдэхүүний найрлаганд химийн бодис ордог бөгөөд тэдгээрийг хэсэг хугацаагаар бактерийг саармагжуулах зориулалтаар ашигладаг юм байна. Тийм учраас гоо сайханчид гоо сайхны бүтээгдэхүүнийг 3-аас дээш жил хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Ийнхүү бид танд таны хамгийн их хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүний хадгалах хугацааны талаар мэдэж авахад тань зориулж, доорхи зөвлөгөөг толилуулж байна.
Сормуусны будаг
Энэ нь таны хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүн дотроос хамгийн хурдан мууддаг хэрэгсэл юм. Сормуусны будагны хадгалах хугацаа нь дунджаар 3 сараас хагас жил хүртэл байдаг. Энэ нь хангалттай урт хугацаа мэт санагдаж байж болох боловч сормуусны будаг нойтон байдаг учраас түүнийг хэрэглэх бүрт дотогшоо агаар орж, амархан хатдаг. Ийм орчинд бактери үүсч, үржих нь амархан байдаг учраас халдвар авахгүйн тулд сольж байх хэрэгтэй. Сормуусны хатсан будган дээр ус нэмэх, эсвэл шүлсээрээ норгож болохгүй. Шууд шинийг худалдаж авах хэрэгтэй. Хэрвээ таны нүдэнд өвдөг гарвал, эсвэл нүдний өөр янз бүрийн халдвар авахаас сэргийлж, сормуусныхаа будгийг цаг тухайд нь сольж байгаарай.
Шингэн крем
Шингэн кремийг жилийн хугацаанд хэрэглэж болно. Ийм крем нь хоёр жилийн хугацаанд чанараа алдахгүй байж чаддаг. Зарим шингэн крем нь найрлагандаа тос, ус агуулсан байдаг учраас бактери үржих таатай нөхцлийг бүрдүүлдэг. Нүүрний арьсанд бактери дамжих магадлалыг багасгахын тулд нүүрэндээ крем тавихдаа цацдаг савтай крем сонгох, аль эсвэл аппликатор, пролон ашиглах нь зүйтэй. Долоо хоног тутамд пролоноо угаахаа /аль эсвэл солихоо / мартавзай. Үүнтэй адил суурь тавьдаг багсаа бас цэвэрлэж байх шаардлагатай. Бүлээн усаар щеткаг нь нүүр гарны савангаар угааж, арчилгүйгээр тавьж, хатааж байгаарай.
Энгэсэг
Энэ нь бусад гоо сайхны бүтээгдэхүүнийг бодвол хадгалах хугацаа нь арай илүү, хоёроос гурван жил байдаг. Эдгээрт шингэн крем, зовхины тени, шахмал пудра, хацар өнгөлөгч багтдаг. Хэрвээ эдгээр хуурай бүтээгдэхүүнийг хэрэглэх явцад бөөгнөрч, хуйлрах шинж тэмдэг илэрч эхэлбэл шууд хаях хэрэгтэй. Нүд, уруул хүрээлэгч харандаа: Нүд, уруул хүрээлэгч харандааг тогтмол үзүүрлэж хэрэглэх юм бол хоёроос доошгүй жилийн хугацаанд үүргээ гүйцэтгэнэ.
Уруулын будаг, өнгөлөгч
Эдгээрийг жил хагасаас хоёр жилийн хугацаанд хэрэглэж болно. Тэдгээрийн чанарыг муудахаас хамгаалдаг бодис, будагч бодис, тос масло зэрэг нь хадгалах хугацааг нь уртасгаж өгдөг. Арьс үрэвсч эхлэх, эсвэл халдвар авах анхны шинж тэмдэг илрэх юм бол арьсны халдвар авсан тэр хэсэгт оо энгэсэг түрхэхгүй байх хэрэгтэй. Жишээлбэл, уруул дээр юм гарвал уруулын будаг, уруул хүрээлэгч харандаагаа түр зуур хэрэглэхгүй байж, халдвар тархахаас сэргийлээрэй. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд хүний хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнийг хэзээ ч хэрэглэж болохгүй, өөрийхийгөө ч хүнд хэрэглүүлэх хэрэггүй. Хэрвээ таны хэрэглэж байгаа гоо сайхны бүтээгдэхүүний тань өнгө, үнэр нь өөрчлөгдөх ч юмуу, ямар нэг өөрчлөлт гарах нь анзаарагдвал тэдгээрийг дахин хэрэглэхгүй байхыг зөвлөе.

Загварын ертөнцийн хамгийн “Содон шийдэлтэй” 10 гутал





1. “Сандлан өсгийт сандаал”
Орчин үеийн өндөр сандал хэлбэрээр урласан энэхүү сандлан өсгийт гутал нь 6 инч буюу 15.24 см өндөртэй ажээ.
2. “Савран гутал”
Махчин шувууны савраар урласан дээрх гутал нь готик загвар сонирхдог хүмүүст илүүтэй тохирох болов уу.
3. “Лонхны бөглөө сугалагч”-аар урласан өсгийтэй гутал
Өсгийгүйгээр нь харвал тийм ч содон шийдэлтэй гутал гэж хэлэхээргүй уг гутал нь хувцас загвар сонирхогчдын шуналыг ихээхэн хөдөлгөөд байгаа гэнэ. Харамсалтай нь явахад тийм ч амаргүй энэхүү гутлыг мэргэжлийн акробатчид өмсөх нь илүү тохиромжтой юм байна.
4. “Картон цаасаар хийсэн гутал”
2009.04.18нд АНУ-ын алдарт уран бүтээлч Майк Лийвит картон цаасаар урласан өөрийн гутлын шоуг Нью Йоркт зохион байгуулжээ. Түүний урласан бүтээлүүд энгийн бөгөөд чамин хийцтэйн дээр гол онцлог нь картон цаасаар хэрхэн гайхалтай бүтээлийг туурвисанд оршиж байлаа.
5. Дэлхийн хамгийн аюултай гутал гэгдэх “Тарантула аалзтай гутал”
1970-аад оны үед зохион бүтээж байсан “Алтан загастай гутал”-наас хойш загварын ертөнцөд шинэ эргэлтийг хийсэн энэхүү гутлыг дэлхийн хамгийн аюултай гутланд тооцдог гэнэ. Хэт өндөр өсгийтэй учраас шагайгаа гэмтээх магадлалтайн дээр “амьд аалзтай” гэдгээрээ олныг ихэд сэрдхийлгэдэг бололтой.
6. “Gameboy”-той гутал
Тоглоом сонирхогчдод зориулсан гутал яагаад байж болохгүй гэж? Тоглоомоо гуталнаасаа салгаад тоглож ч бас гутландаа чимэг болгон шигтгээд ч авч явж болох сонирхолтой шийдлээр бүтээгдсэн гутлыг танилцуулж байна.
7. “Hot Wheels” хэмээх дугуйт гутал
Роналдо Фрагогийн зохион бүтээсэн энэхүү гутал хүүхдэд зориулан гаргаж байсан анхны гуталны загваруудаас хойш эхчүүдэд, ээжүүдэд зориулан бүтээгдсэн энэ төрлийн эхний гутал ажээ. Дугуй нь жинхэнэ биш ч гэсэн тэрүүхэндээ л гэхэд “хөөрхөөн” загварыг бий болгож чадсан гэж үнэлэгджээ.
8. Хамгийн сэтгэл зовоосон гутал гэгдэх “Хархаар хийсэн гутал”
Хархаар хийсэн энэхүү гутлыг гадуур өмсөөд явж байна гэж төсөөл дөө? Хэний ч санаанд багтахааргүй, айдас төрүүлсэн бас өрөвдмөөр ч юм шиг энэ гутлыг Халловийний баярын үдэшлэгт өмсөх нь илүү тохиромжтой ажээ.
9. “Цэцэрлэгт хүрээлэнтэй гутал”
Морь, мод, банз, өвс зэргийг шигтгэн урласан урлагийн хосгүй энэ бүтээлийг ан амьтанд хайртай эсвэл онгон байгалийг бишрэн шүтэгч хэн нэгэнд бус гагцхүү танд зориулан бүтээжээ. Энэхүү гутал нь загварын ертөнцийн бас нэгэн онцгой бүтээл болж чаджээ.
10. “Өмдөн гутал”
Өмд ч юм шиг, гутал ч юм шиг энэ гутал танд хэр санагдаж байна? Дарил Ван Ваувийн урласан энэхүү өмдөн гутал нь алдарт “Конверс”-ийн загварын шинэ хандлагыг тодорхойлох сурагтай.

Би нууц амраг болсон




Би ерөөсөө зохиогоогүй үнэнээ л бичсэн минь энэ. Тийм ээ, бид тэднийг хуурч байгаа муу хүмүүс. Нууцаар жаргаж байгаа тийм л хүмүүс. Миний хувьд би найз залуутайгаа байхдаа сайхан байж чаддаггүй юм өө. Уучлаарай, зүгээр л тэр надад таалагддаггүй. Уйтгартай яриатай бас хэт оффис. Надад энэ байдал нь таалагддаггүй юм. Би түүнээс харилцаагаа таслахыг хүсдэг ч болдоггүй. Намайг яаж ч муухай аашилж байсан уурлахгүй, уучилж өнгөрөөгөөд байдаг. Сонин байгаа биз? Гэхдээ ойрноос би түүнээс холдож байгаа.


Нэгэнт таалагддаггүй юм чинь салсан нь дээр биз. Би түүнтэй байхыг үнэхээр хүсэхгүй байна. Хамаг юмаа тоочоод бичээд байгаагийн учир нь би учиргүй өөрийн амьдралаа бусдад нээгээд дэлгээд байгаа юм шиг хэрнээ бас л нууцлаг шүү дээ. Хэн ч бид хоёрыг ингэж явааг мэдэхгүй. Зүгээр л би бичмээр санагдаад бичдэгийн. Бичсэн бичиглэлийг минь хараад тэр л байна даа гээд танихгүй нь лав байх аа тийм үү? Яагаад ер нь өөрт тохиолдсон явдлаа бичиж болохгүй гэж?
Миний энэ явдалд ихэнх хүмүүс шүүмжлэлтэй хандана гэдгийг би мэднэ. Гэхдээ нүүрэн дээрээ заваан, балиар, хүний үнэргүй тэнэг гэх ч үнэндээ бол бүгдээрэнд нь иймэрхүү санаандгүй нууцлаг зүйл тохиолдоход дуртай л байдаг байхгүй юу. Амьдралд олон сайхан амт байдгийн нэг нь энэ нууцлаг амт ...
Үргэлжлэл байгаа...