Monday, December 7, 2009

Лимоны шүүс маш их ашиг тустай

Лимон нь бие организмыг халдварт өвчнөөс хамгаалдаг. Иймд тахлын группын өвчний үед нимбэгний шүүсийг өдөр бүр уух буюу лимон идэх хэрэгтэй.

Витамин С, аарц, аньсны шүүсийг тогтмол хэрэглэх хэрэгтэйг зөвлөлөө

Засгийн Газрын Хэрэгжүүлэгч агентлагийн эрүүл мэндийн газрынхан Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэргэжилтнүүдтэй хамтран \H1N1\ вирусын дэлгэрэнгүй мэдээллийг сэтгүүлчдэд өнөөдөр өглөө. Энэ өвчин нь шинээр  Дорнод, Сэлэнгэ, Өвөрхангай, Дархан-Уул, Хэнтий аймагт болон нийслэлийн Багануур, Налайх дүүргүүдэд гарсан ба халдвар авсан нийт 139 хүн байгаа аж. Засгийн газрйн хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар, ХӨСҮТ- ийн мэргэжилтнүүд H1N1 вирусээс хэрхэн сэргийлэх болон томуу хүрсэн сэжиг илэрвэл ямар арга хэмжээ авах талаар зөвлөгөөг өглөө. H1N1 вирусийн халдвар цаашид улам тархах магадлалтай тул эрүүл мэндийн байгууллагуудаас гадна хувь хүн бүр ариун цэврийг чанд сахиж, витамин С, аарц, аньсны шүүсийг тогтмол хэрэглэх хэрэгтэйг анхааруулав.

Зар сурталчилгаа хүн худалдаалах нөхцөлийг бүрдүүлж байна

-Манай улсад зар сурталчилгаанд хяналт тавих эрхзүйн орчин алга-

Монголчуудад хүний наймаа гэгч хол сонсогддог байсан цаг саяхан. Харин өнөөдөр энэ төрлийн бизнес монголд бодитоор бий болоод цэцэглэн хөгжиж байна. Тухайлбал, монгол охидыг Турк, Гонконг, Малайз, Сингапур, Япон, БНСУ, Хятад, Израйль, Серби, Макао зэрэг орон руу худалдаалдаг бүлэглэл бодитоор бий болсон талаар эх сурвалжууд мэдээлж байсан юм.

Хөтөлбөрт хамрагдахад 20 сая төгрөг бэлнээр хэрэгтэй

Хөтөлбөрт хамрагдахад 20 сая төгрөг бэлнээр хэрэгтэй
Засгийн газраас бага, дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангах, хүнд байдалд орсон барилгын салбарыг дэмжих зорилгоор "4000 орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа.

Нүүрний арьсаа хэрхэн хамгаалах вэ?


Бид арьсанд тослог дутагдахаар хуурайшдаг гэдэг ядруу ойлголттой байдгаасаа нүүрээ хуурайшиж холцруутаж эхлэнгүүт элдэв тос нялж эхэлдэг. Харин арьс хуурайшна гэдэг түүнд ус, чийг дутагдснаас үүдэлтэй бөгөөд энэ нь арьс унжийж сулрах, үрчлээ үүсэх зэргээр илэрдэг.

Нүүрний арьсыг гадны хүчин зүйлийн нөлөөний цочролоос хамгаалах нь арьсанд шаардлагатай шим тэжээлийг өгөхөөс дутуугүй чухал юм

Арьсны онцлогийг тодорхойлох арга


Тос түрхэх болон маск тавихаасаа өмнө арьсныхаа онцлогийг тодорхойлох хэрэгтэй. Арьсны онцлог, өөрөөр хэлбэл хуурайшилт болон тослогжилт нь тосны болон хөлсний булчирхайны үйл ажиллагаанаас хамаардаг.

1-р арга.
Таны арьс хуурай юу?

Нүүр хүзүүгээ цэвэрлээд тос түрхэлгүй цагийн дараа ажиглаарай. Хурц гэрэлтэй газар толинд хараад дараах асуултад үгүй эсвэл тийм гэсэн хариулт өгөөрэй.
- Таны арьсанд нүхжилт үүсч үү?
- Арьсны өнгө улаавтар туяатай байна уу?
- Хэрэв та 25 гарсан бол, нүдний чинь эргэн тойронд үрчлээ үүсч үү?
- Нар салхинд эсвэл хүйтэнд таны арьс улайж хорсдогийг та анзаарсан уу?
- Таны нүүрэн дээр батга гардаг уу?
Хэрэв та бүх асуултанд тийм гэсэн хариулт өгсөн бол арьс чинь нилээд хуурай, 4/5 нь тийм гэсэн бол та холимог арьстай юм байна.

Үс арчилах нь зөв угаахаас эхэлдэг.

Өнөө үед хүмүүс үснийхээ эрүүл байдал, зөв арчилгаанд анхаарлаа хандуулдаг болсон. Үсээ гэмтээх, зөв арчлахын тулд үснийхээ төрлийг зөв тодорхойлох нь чухал юм. Үс нь хэвийн, хуурай, тослог, холимог гэсэн 4 төрөлд хуваагддаг.


Хэвийн үс нь гэрэл сайн ойлгодог тул наранд гялалзаж харагддаг. Хэрэв таны үс зөөлөн налархай, ширэлддэггүй, хялбар самнагддаг, хэлбэрт ордог ба эрүүл өнгөтэй, толгойгоо угаасны дараа хэд хоногийн турш энэ байдлаа хадгалж чаддаг бол та үсээ онцлогт нь тохируулан сайн арчилдаг, эрүүл сайхан үстэй юм байна.
Тослог үс нь бүрсгэр өнгөтэй, угаагаад багахан хугацаа өнгөрсөний дараа тослогтон бөөгнөрч, хиртсэн бохир юм шиг санагдаж эхэлдэг. Үсний тослог нь олдмол болон удамшилаас шалтгаалсан толгойн хуйхны өөхний булчирхайн идэвхжилтээс хамааралтай байдаг болно.
Хуурай үс нь гэрэл муу ойлгодгоос болоод бүрсгэр өнгө муутай харагддаг ба гялтганадаггүй. Ийм үс нь амархан хугарч, орооцолдож ширэлддэг үзүүр нь салаалсан байна. Ихэнх хүмүүст тохиолддог энэ хүнсний хуурайшил нь тосны булчирхайн идэвхжил буурснаас бус харин үсээ буруу арчилснаас болж үүсдэг байна.
Холимог төрлийн үстэй хүмүүсийн тоонд гол төлөв урт үстнүүд ордог ба булчирхайнаас ялгарч буй тос үсийн уртад бүрэн хүрэлцдэггүй учраас үсний уг нь тослог, үзүүр нь хуурай байдаг ажээ. Тиймээс холимог үсний үзүүр нь байнга салаалдаг тул тохирсон арчилгаа, эрүүл хоолны дэглэм хэрэгтэй.

Гар барихад учир бий…

Боловсон байна мэдээж гэдэг таны хvнтэй хэрхэн мэндэлж байгаагаас эхэлнэ. Мэндчилгээ дотор нэн чухал зvйл бол гарын атгалт юм шvv. Найз нөхөр, дарга даамал, хайртай бvсгvй, хамгийн дургvй хvн чинь х

ч бай та гар барьж л мэндэлдэг шvv дээ. Тиймээс гар атгаж мэндчилэх тухай хэдхэн зvйл анхааруулъя. Гар барьж мэндлэх ёсыг анх англо-саксчууд бий болгожээ. Ромчууд гараа зvрхэн талаасаа эхлэн өргөөд алгыг нь дээш харуулан бага зэрэг бөхийж мэндчилдэг /та vvнийг тvvхэн сэдэвт кинон дээр бишгvй харсан шvv дээ/, хятадууд мэндлэхдээ толгойгоо яльгvй унжуулж өөрийн гутлын хоншоорыг ширтдэг, харин грекчvvд баруун гараа зvрхэн дээрээ тавьдаг байжээ. Энэ бvхэн өнөөдрийн та бидний амьдралд хадгалагдан vлдэж, бид биен рvvгээ толгой дохиж, гараа даллаж, гараа зvрхэн дээрээ тавьж мэндэлж л байдаг. Гэхдээ л хамгийн тvгээмэл мэндчилгээний хэлбэр бол яах аргагvй гар барилт юм.

Нүүрээрээ яаж турах вэ?

Хүүхнүүд өгзөг, бэлхүүсээрээ таргалчихвал яаж ийгээд хувцсаараа далдалчихдаг. Харин давхар эрүү, болцгор хацраа нуух аргагүй. Нүүрээрээ турах хүсэлтэй маш олон бүсгүйчүүд байдаг. Тэдэнд манай зөвлөгөө таалагдах байх. Та сарын дараа л үр дүнг нь мэдэж эхэлнэ.

Хос бөгжний дэлхийн номер нэг брэнд Christian Bauer Монголд…

.

Дэлхийн хамгийн шилдэг брэндийн хос бөгж үйлдвэрлэдэг, 125 жилийн түүхтэй Christian Bauer компани Монголд орж ирлээ. 40 гаруй оронд салбартай энэ компаны Монгол дахь салбарын захирал Б. Анхбаяр бүтээгдэхүүнийхээ талаар танилцуулж байна.

Та болон таны инээмсэглэл…

Таны зан чанарын илрэл ч болж чадахуйц олон янзын инээмсэглэл байдаг шvv дээ. Та манай энэ сонжооноос өөрийнхөө жинхэнэ төрхийг олж чадахгvй ч байж магад. Эсвэл, таны зан араншингийн тухай онож бичсэн байсан ч та vvнийг хvлээн зөвшөөрөхгvй байж ч болох юм. Тэгвэл шогч зангийн тухай санаарай.



Тэртэй тэргvй бvх сонжоонд ямар нэгэн хэмжээгээр хошин шог санаа агуулагдаж л байдаг шvv дээ. Харин vлдэж буй хэсэг нь vнэний хувьтай л байх вий…..

Шvдэнзээр мэргэлэх нь

Чи хэнд таалагдаж буйг, хэн чамд хайхрамжгvй хандаж байгаа болон чамайг хэн vзэн ядаж буйг шvдэнзээр мэргэлээд мэдэж болно. Шvдэнзний мэргээ, янжуур тамхины мэргэтэй хамтад нь хийж болно. Хоёр ширхэг шvдэнз аваад нэгд нь залуугийн нэр, нөгөөд нь бvсгvйн

Та хайрлаж дурлах чадвартай юу?

Хайр дурлалгvй амьдрах нь дурлаж, шаналж явснаас хавьгvй хялбар хэдий ч хvн “хайр” гэдэг энэ мэдрэмжээс хол амьдарна гэж vгvй шvv дээ.



Зарим хvн “Энэ ертөнцөд надад ганцхан хайр л хэрэгтэй” хэмээн сэтгэлд нь гал, цусанд нь дөл бадарч байхад зарим нь ийм хөгийн юманд цаг, нервээ гарздахгvй гэж vздэг. Харин та хайр дурлалд хэрхэн ханддаг вэ?

Хайр уу эсвэл шохоорхол уу ?

Та дараах асуултанд хариулснаар үнэн сэтгэлээсээ дурлаж уу эсвэл энэ нь түр зуурын шохоорхол уу гэдгийг мэдэх болно.



1. Та болзоонд явахдаа…

А. Түүнд таалагдахаар хувцасладаг 3

Б. Өөртөө таалагдсан хувцасаа өмсдөг 2

В. Өөрийнхөө хамгийн сүүлд авсан гоёлоо өмсдөг 1

Хайр дурлалын томъёо

 
Хайр дурлал гэдэг чинь өөрөө нэгэн янзын ТОМЪЁО шүү дээ. Тооны томъёоноос ялгаатай нь үүнийг өдөр бүр, цаг тутам баталж байх хэрэгтэй болдог. Тэгээд ч гэр бүлтэй бол үүнийг илүү сайн мэдэх ёстой шүү дээ.Энэхүү тестийг зохиосон Унгарын сэтгэл судлаачид танд энэ алтан томъёог хэр сайн мэддэг вэ гэдгээ шалгах бололцоо өгч байна.



Гэхдээ гэр бүлтэй юм уу, хайртай хүнтэйгээ хамт үзэх ёстой. Та хоёр хоёулаа дараах хэдэн асуултанд үнэн зөв хариулаад хариултаа шалгаарай. Уг нь ч хариулт нь таныг нэг их гайхуулахгүй л байх л даа. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ?…

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ




Хөх азийн цээжин дээр ирж буцхын учир
Хүмүүний алтан заяа энэд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
БИ Монголдоо мэндэлсээн
Газар тэнгэрийн савслагат гайхуулан байж
Ганц яваа насаараан би Монголоороо гоёноо

Цэцгэн зурхай

Бvсгvй та өөрийнхөө хувь заяаг өөрт тань байгалиас хайрласан шvтээн цэцгийнхээ тусламжтайгаар мэдэж болно. Зурхайн цэцгээ та тооны энгийн арифметик аргаар бодож олж болно. Үvний тулд та төрсөн он, сар,



өдрийнхөө тоонуудын нийлбэрийг гаргахад л хангалттай. Хэрвээ төрсөн огнооны чинь нийлбэр 9-өөс дээш буюу хоёр оронтой байвал оронгуудыг нь хооронд нь нэмж нэг оронд шилжvvлэх хэрэгтэй.

Ингэснээр 1-9 хvртэлх тооны аль нэг нь гарна. Жишээлбэл та 1971 оны 3-р сарын 27-нд төрсөн бол 1+9+7+1+3+2+7+=30=3+0=3 гарна vг. Өөрөөр хэлбэл таны хувийн дугаар 3 гэсэн vг. Ингээд дугаар бvрт тохирч буй цэцгийн зурхайг уншиж vзвэл танд өөрийнхөө мөн чанарыг ойлгоход туслах болно.

Ордоор бэлэг сонгох тухай бяцхан зөвлөгөө

Хүмүүс хэн нэгэнд бэлэг авахдаа төрөл бүрийн аргаар бэлгээ сонгодог. Зарим нэг нь зүгээр л сохроор дэлгүүр хэсэж байгаад л тухайн үед төрсөн сэтгэгдлээрээ таалагдсан бэлгээ худалдаж авдаг бол хэн нэгэн нь урьдаар сайтар бодож байж сонголтоо хийдэг байна.



Харин Та аль хувилбарыг нь зөв гэж бодож байна. Мэдээж аль ч сонголт нь өөр өөрийн гэсэн онцлогтой л доо. Тиймээс энэ хоёрыг хоёуланг нь хослуулсан ч болно. Үүнийг хийхэд их амархан. Юуны өмнө төрөл садан ойр дотныхон чинь юунд дуртай, хэнд юу бэлэглэвэл тохиромжтойг сайн бод. Таныг сонголтоо хийхэд манай зөвлөгөө тусална гэдэгт найдаж байна.



ЗАГАС

Тэдэнд лонх сайн дарс, хайртай найрагчийнх нь шүлгийн түүвэр ч юмуу ямар нэг өвөрмөц сонирхолтой бэлэг бэлэглэж болно. Эсвэл дуртай дууных нь хуурцаг, ямар нэг гүн гүнзгий сэтгэл хөдөлгөсөн үйл явдал бүхий киноны бичлэг зэрэг нь эл ордны хүмүүст лавтай таалагдах юм. Учир нь загаснууд байгалаасаа тайван амгалан, бясалгах дуртай хүмүүс байдаг. Иймээс элдэв хөл хөөртэй ядаргаатай найр цэнгээн, тоо томшгүй бэлэг сэлт байгаад ч тэдний сэтгэлд хүрэх нь юу л бол.

Цагаар шинжихүй

Хувь заяагаа мэдэхэд зөвхөн төрсөн он сар төдийгүй таны ертөнцөд мэндэлсэн цаг хугацаа ч бас чухал нөлөөтэй гэнэ шүү.



24.00 – 2.00 Таны мэдлэг чадвар, идэвх зүтгэл, наргианч зан цаг үргэлж олны болон үйл явдлын төвд байх боломж олгодог. Энэ нь өөртөө таалагдсан буюу тохирсон хүнээ чөлөөтэй олж сонгоход тань дөхөм болдог.

Sunday, December 6, 2009

Эхнэрээ яаж зөв олох вэ?

Амжилт, нэр хүнд өндөртэй яваа эр хүн бүрийн цаана нэг сайхан бүсгүй байдаг гэдэг. Халамжтай, сайн гэргийтэй эр хүнийг аз жаргал, амжилт дагадаг. Америкийн эрдэмтдийн судалгаанд нийтлэгдснээр: Өглөө гэрээсээ гарахдээ эхнэрээ үнсээд гардаг эрчүүд, эхнэртэйгээ таарамж муутай эрчүүдээс даруй 60 хувь амжилт, албан тушаал өндөр байдаг гэж..



Жинхэнэ эхнэр хүн нөхрөө ямагт дэмжиж байдаг, бурууг нь эвтэйхэн ойлгуулж чаддаг, хайртай бүсгүй нь ч, асрагч нь ч, нарийн бичгийн дарга нь ч байж чадах ёстой гэнэ. Ямар бүсгүй энэ бүх чадварыг эзэмшсэн байдаг юм бол? Мэдээж та үүнийг мэдэж авахыг хүсч байгаа байх.

Аль ордны эмэгтэй ямархуу “эхнэр” болдог вэ гэдгийг танд дэлгэе. Харин тухайн орд бүрийн бүсгүйчүүд зөвхөн тохирсон хүндээ л жинхэнэ хань болно гэдгийг бүү мартаарай. Үүнийг уншихад эхнэрийн чинь зан чанараас зөрж байвал та түүнийгээ битгий зэмлээрэй. Харин эр хүн та өөрөө сонголтоо буруу хийсэн байна. Орчлон дээр муухай эмэгтэй гэж байдаггүй харин муу эрчүүд л байдаг гэж үг байдаг шүү дээ… Хайртай бүсгүй чинь аль ордных байна, эхнэр чинь болоход ямар хүндрэл гарч болзошгүй гэдгийг мэдчих юм бол та азтай нөхөр болж чадна шүү дээ.



Хонины ордны эхнэрүүд үнэнч шударга зан, идэвх, урмаараа бусдыг дагуулахгүй. Тэд нөхрөөрөө бахархдагаа хэнээс ч нуудаггүй, хүмүүс нөхрийг нь “хүрч, халдаж” болдоггүй хүн гэж үнэлэхэд дуртай. Нөхрөө шинэ ажил эрхлэхийг ямагт сайшаах болно. Ялагдал гэдэг үгийг мэддэггүй өөдрөг сэтгэлтнүүд юм. Тэд байж болмооргүй мэт санагдах ажлыг ч хийхэд бэлэн, аливаа зүйл, хүндрэлтэй асуудлын бүх нарийн ширийнийг төдийлөн сайн мэдэхгүй, ойлгохгүй байсан ч ашигтай зөвлөгөө өгч чаддаг хүмүүс. Нэг дутагдал нь тэд дэндүү тэвчээргүй. Тэд амьдралын чухал асуудлыг шийдвэрлэнэ гэдэг хоромхон зуурын хэрэг биш, тэгээд ч эр хүний хувьд гэр орон гэдэг тохилог, тайван уур амьсгалтай нуувч, цайз байх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй.



Үхрийн ордны эхнэрүүд мөнгө болон сайхан эд зүйлсэд дуртай. Тэд нөхрөө амжилт гаргаасай гэхээс байж яддаг, ялагдал хүлээх дургүй, нөхрөө зөв арга барилаар ажиллаж хүссэндээ заавал хүрэх ёстой гэж үздэг. Ер нь үхрийн орд бол банкны эзний орд гэж тооцогддог. Тиймээс үхрийн ордны эхнэртэй эрчүүд мөнгө санхүүг нь ухаалаг, ажил хэрэгч байдлаар хөтлөн явуулдагт нь эхнэрээ үнэлдэг. Тэгээд ч үхрийн ордны эхнэрүүд таашаал сайтай, нөхөртөө гоёмсог хувцас авч өгдөг. Баян, ухаантай найз нөхдийг сонгон олдог, тансаг чамин байдал, амжилтанд тун дуртай хүмүүс. Үхрийн эхнэрүүд ихээхэн зөрүүд хүмүүс тул дэвшилтэт үзэлтэй эрчүүдтэй амьдарна гэдэг нэн бэрх. Түүнээс гадна тэдний эдийн сонирхол үргэлж давамгайлах гээд байдаг тул энэ хэрэгцээг хангах нь амьдралд нь тохиолдох нэгэн том бэрхшээл болж болзошгүй.



Хамтатгахын ордны эхнэрүүд өөрийг нь өөр хэн ч орлож чадахгүй, цорын ганц байх хүсэлтэй, тийм байхыг хичээдэг хүмүүс. Тэд олон талтай, амьдралыг өдөн дуудах дуртай. Цэргийнхэн, дипломатууд, гадаад оронд ажилладаг сэтгүүлчид, шуурхай сурвалжлагчид гээд ер нь байнга аялж, явж байдаг ажилтай эрчүүлд илүү тохирно. Бүх ордуудаас хамтатгах, нумын эхнэрүүд хөгжилтэй, зочломтгой, нөхөрсөг, сайн эзэгтэй байдаг. Ямар ч хүнийг найрсгаар угтаж, зочилж чаддаг. Хэрвээ нөхөр нь эхнэртэйгээ зөвлөж, эхнэрийнхээ үгэнд ач холбогдол өгдөг бол тэд нөхөртөө сайн туслагч болно. Байнга үглэж, урьдын нь алдааг сөхөн хэрүүл хийнэ гэж үгүй. Амьдралын бодит бэрхшээл, үнэ цэнийг ойлгож чаддаг. Харин тэд тэвчээргүйчүүдийн тоонд орох бөгөөд амжилт тэр дороо ирдэггүй, амьдралд ялахын тулд олон зүйлийг даван туулах хэрэгтэй болно гэдгийг ойлгодоггүй.



Мэлхийн ордны эхнэрүүд гэр орноо халуун дулаан уур амьсгалтай байлгаж нөхрөө хүлээдэг. Ийм эхнэртэй нөхөр жаргалтай байх нь ойлгомжтой. Мэлхийн эхнэрүүд гэр орныхоо дотоод уур амьсгал, харилцаанд ихээхэн анхаарал хандуулдаг бөгөөд ус махбодтой бусад ордын адил нарийн мэдрэмжтэй сайн ээж байдаг тул нөхрөө эхийн хайраар хайрладаг. Олны өмнө тэр бүр ил гардаггүй, гарвал нөхөртөө сайн “чимэглэл” болох төдий байдаг. Тэд үнэхээр гайхалтай гэрийн эзэгтэй нар. Нөхөр нь өөрийгөө гэр бүлийн тэргүүн гэдгээ ямагт мэдэрнэ. Мэлхийн ордны эхнэрүүдийн муу тал нь хэт хуучигсаг болоход хүрдэг зөрүүд зан, мөн бусдад итгэдэггүй явдал байдаг. Тиймээс нөхрийнхөө найз нөхөд, хамт ажиллагсдыг шинжиж, нөхрөө уурлуулах нь бий. Тэр байтугай хамаатан садандаа ч болгоомжтой хандах хэрэгтэй гэж дотроо боддог эмэгтэйчүүд юм.



Арслангийн ордны эхнэрүүд туслах дүрд тоглохыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Тэд нэр алдар, тансаг хангалуун байдалд дуртай. Тэд өндөр албан тушаалтай юм уу алдар нэртэй нөхөртэй байвал л аз жаргалтай байна. Маш хөдөлмөрч бөгөөд нөхрөөсөө өөртөө байнга анхаарал тавихыг шаардана, нөхрийн анхаарал өчүүхэн сулрахад хагартлаа уурладаг. Эрчүүдийн ажил төрөлдөө амжилт гаргах гэж хичээдэг занд дуртай, үнэлж чадна. Хэдийгээр нөхөртөө хайртай боловч, ихэнх тохиолдолд нэлээн хувиа хичээмтгий зантай. Энэ нь бэлгийн амьдралд ч илэрнэ. Өөрөө секс хүсэхгүй, зөвхөн өөртөө цаг зарцуулах шаардлагатай гэж үзвэл нөхрийнхөө хүсэл таашаалыг тэр бүр анхаарч үзэхгүй. Тэд болж өгвөл өөрсдийн захиран тушаах хүсэл эрмэлзлээ дарж, эр хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөрийгөө илэрхийлэх, өөрийнхөөрөө байх нь эмэгтэй хүнийхээс илүү байх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй.



Охины ордны эхнэрүүд далдхан байхыг хичээдэг, идэвхтэй амьдралд тэр бүр дуртай биш. Тийм болохоор эрдэмтэн, судлаач, өмгөөлөгч, түүхч, багш, эмч гэх мэт шинжлэх ухаан юм уу ер нь оюуны хөдөлмөр эрхэлдэг нөхөртэй байвал аз жаргалтай амьдарна. Ийм мэргэжилтэй эрчүүд арслангийн ордны бүсгүйг сонгон авбал жинхэнэ сайхан хос болно. Охины ордны эхнэрүүд өөрийн гадаад байдалдаа тэгтэл анхаарал тавьдаггүй, гэр бүл, нөхрийнхөө төлөө ажил, албан тушаалаасаа татгалзаж чадна. Нөхөртэйгөө нэг дор ажиллавал сайн нарийн бичгийн дарга, референт нь болно. Халамжтай, анхааралтай, хэл ам хурц эхнэрүүд. Тэд нөхрийнхөө өөртөө итгэх итгэлийг нь алдагдуулахгүй байхын тулд онцгой арга барилаар харьцах хэрэгтэй.



Жинлүүрийн ордны эхнэрүүд өөрийнхөө хувийн эрх чөлөөг хамгаас эрхэмлэдэг. Ганцаардлыг тэвчдэггүй, гэрлэсэн бол гэр бүлийн амьдралыг гартаа авах эрмэлзэлтэй. Тэд нөхрийнхөө сонирхол, ажлыг ойлгохын тулд алхам бүрийг нь мэдэж байхыг хүсдэг, амархан шинэ найз нөхөдтэй болдог, амьдрах газар орчноо ойр ойрхон сольж байдаг. Сайн тал нь ямар нэг байдлаар нөхөртөө саад хийхээс их айдаг, сайн задлан шинжлэгчид, ухаалаг эхнэрүүд юм. Тэр нөхрийнхөө ажил төрөлд тохиолдсон асуудлын мөн чанарыг хурдан ухаарч, ойлгож, хэрэгтэй сайн зөвлөгөө өгч чадна. Тэр байтугай зүрх сэтгэлийн асуудал байлаа ч /жишээ нь нөхөр нь нарийн бичгийн даргатайгаа амрагийн холбоотой болсон ч/ ухаалаг шийдвэр гаргах чадвартай. Учир нь тэд “өөрийн нэр хүнд хамгаас чухал” гэсэн арга барилтай хүмүүс.



Хилэнцийн ордны эхнэрүүд нэг талаас их хүчирхэг, аливаад өөрийнхөөрөө ханддаг эрх чөлөөт хувь хүмүүс. Нөгөө талаар энэ ордны эхнэрүүд их үнэнч, итгэлтэй, өөрийнхөө хайр дурлалын төлөө тэмцэж чаддаг. Ийм хүмүүст нөхрийн нь аз жаргал их чухал байдаг тул аливаа зовлон бэрхшээлийг зоригтойгоор даван туулдаг. Хүмүүсийг нэвт шувт хардаг, сайн мэддэг, хэцүү үед ч биеэ барьж чадна. Хилэнцийн эхнэрүүд мөнгөнд ухаалаг хандаж чаддаг, хэдийгээр хайр дурлалынхаа төлөө тэмцэж чаддаг ч бас өөртөө их хайртай тул өөрийгөө золиослох хүсэлгүй. Бусад бүх ордноос илүү сексийн боломж, таашаал ихтэй тул үүнийг нь хангаж чадахгүй бол өөртөө хайртай хүний хувьд ийм амьдралд удаан байхыг хүсэхгүй. Тохилог гэр орноос илүү өөрийн гадаад байдал, хувцаслалтанд анхаарал тавьж магадгүй.



Нумын ордны эхнэрүүд адал явдал, санаанд оромгүй явдалд дуртай, барагдашгүй амьдралын эрч хүч, сэтгэлийн тэнхээтэй хүмүүс. Тэд хэзээ ч мөнгөний төлөө үхэн хатан зүтгэхгүй, нөхрөө мөнгө ол гэж үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл зүтгүүлэхгүй. Тэд ямар ч тохиолдолд хувь хүний өөрийгөө илэрхийлэх чадварыг илүүтэй үнэлдэг. Тийм учраас нөхрөө азгүй, арчаагүй гэж зэмлэхгүй, харин өөртэйгөө адил өөдрөг байхыг шаардана. Хэдийгээр гэрийн ажил хийх дургүй боловч цэвэр цэмцгэр орчин, тохилог гэр орон, сайхан эд зүйлсэд дуртай, эелдэг, нөхөрсөг, зочломтгой гэрийн эзэгтэй нар. Тиймээс нумын ордонд төрсөн эхнэрээ гэр, ахуйгаа хөтлөн явуулах шаардлагатай зүйлээр нь хангаж, ахуйн аар саар ажлаас чөлөөлж өөрийнхөөрөө байх бололцоо өгвөл нөхрөө уйдаахгүй, ямагт сэтгэл өөдрөг, инээд хөөртэй байлгадаг сэргэлэн цовоо эхнэр, сайхан амраг юм.



Матрын ордны эхнэрүүд амжилт бол уйгагүй хөдөлмөр, бүр өөрийгөө мартан зүтгэсний үр дүнд ирдэг гэж үздэг. Тиймээс өөрсдөө ч гайхмаар махруу, зүтгэлтэй хүмүүс. Нөхрөө нэр алдар, амжилтанд хүрсэнгүй гэж үглэхгүй, харин түүнийг хөдөлмөрлөж бий болгох хэрэгтэй гэж үздэг учраас хөдөлмөрлөхийг л шаардана. Амжилтанд яаран тэмүүлдэггүй, аливаад хямгатай ханддаг, мөнгийг гамтай зарцуулдаг бодлоготой, тэвчээртэй эхнэр юм.



Хумхын ордны эхнэрүүдийн хувьд мөнгө багагүй ач холбогдолтой зүйл юм. Тэдний ихэнхийн хувьд аз жаргал гэдэг бол амьдралын зөвхөн сэтгэл санааны нь талыг илэрхийлэх бөгөөд эдийн хөрөнгийн тал нь биш. Тиймээс ч эд хөрөнгөнд шаггүй анхаарал хандуулдаг. Тэд ихэвчлэн “төгс төгөлдөр нөхөр” гэдгийг эрж олдог, сонгодог. Тэд улам өндөр байр сууринд хүрэх санааг нөхөртөө байнга өгч, түүнд хүргэхийн тулд турхирч, түлхэж байдаг. Хумхын ордны эмэгтэй төрийн албан хаагч юм уу олон нийтийн зүтгэлтний эхнэр болбол илүү аз жаргалтай байна. Тэд юуханд ч хар санаж харддаггүйгээрээ давуу талтай. Тийм болохоор нөхрөө элдвээр шалгаж, утсыг нь чагнаж, найз хүүхнээрээ утасдуулна гэж үгүй.



Загасны ордны эхнэрүүд өчүүхэн зүйл дээр ч гэсэн нөхрийнхөө тусламжийг авч, юм болгон дээр нөхрийнхөө санааг асуудаг. Ингэснээрээ түүний хувьд хамгийн чухал хүн нь нөхөр нь, чи минь байхгүй бол би амьдарч чадахгүй гэсэн санааг байнга төрүүлж байдаг гэнэ. Тиймээс өөрийгөө үнэлдэг, гэр бүлийн хамгийн гол хүн бол нөхөр байх ёстой гэж үздэг хүнд хамгийн тохирох эхнэр болж чаддаг. Загасны ордны эхнэр хэзээ ч нөхөртөө элдвийг зааварлаж, санасан бодсонд нь хориг тавьдаггүй. Ажил нь бүтэхгүй, наймаа нь олигтой явахгүй байсан ч нөхрөө үглэж зовоохгүй, амьдралынхаа түшиг, тулгуур гэж бодож явдаг сайн талтай. Тэдний хувьд нөхрийн нь тайван байдал, аз жаргал хамгийн чухал. Үгүйдээ л нөхөртөө ийм сэтгэгдэл төрүүлж чаддаг хүмүүс юм.